| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | М.Мандахбаяр |
| Хэргийн индекс | 314/2026/00068/И |
| Дугаар | 314/ШШ2026/00207 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 314/ШШ2026/00207
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ************* дүүрэг, 1 дүгээр хороо, Парисын гудамж, Ай Си тауэр, 13 давхар, ****** тоотод байрлах “****** ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ********** сумын ******** дугаар баг, Дэлгэрэхийн дэнж ********** тоотод оршин суух, ****** овогт ******ийн ******өд холбогдох
“32,161,744.20 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “****** ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Б.****** нь манай компанитай 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр L100043842 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Б.****** нь ****** аппликешнээс 2025.02.09-нд 2,500,000 төгрөг, 2024.13.19-нд 350,000 төгрөг, 2024.10.21-нд 3,441,000 төгрөг, 2024.10.10-нд 19,180,000 төгрөгийн зээлийг тус тус авч, зээлдэгчийн 5540600472 тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 12 сарын 4-ний өдөр өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна.
1. 2025 оны 2 дугаар сарын 9-ний зээлийн үлдэгдэл нь Үндсэн зээл: 2,500,000.00 /хоёр сая таван зуун мянган төгрөг/, Үндсэн хүү 80,547.94 /наян мянга таван зуун дөчин долоон төгрөг ерэн дөрвөн мөнгө/, Нэмэгдүүлсэн хүү 690,514.23 /зургаан зуун ерөн мянга таван зуун арван дөрвөн төгрөг хорин гурван мөнгө/, Нийт 3,271,062.17 /гурван сая хоёр зуун далан нэгэн мянга жаран хоёр төгрөг арван долоон мөнгө/,
2. 2024 оны 12 дугаар сарын 19-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 291,599.54 /хоёр зуун ерэн нэгэн мянга таван зуун ерэн есөн төгрөг тавин дөрвөн мөнгө/, Нэмэгдүүлсэн хүү 12,428.78 /арван хоёр мянга дөрвөн зуун хорин найман төгрөг далан найман мөнгө/, нийт 304,028.32 /гурван зуун дөрвөн мянга хорин найман төгрөг гучин хоёр мөнгө/
3. 2024 оны 10 дугаар сарын 21-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 2,411,414.26 /хоёр сая дөрвөн зуун арван нэгэн мянга дөрвөн зуун арван дөрвөн төгрөг хорин зургаан мөнгө, Шимтгэл: 48,230.00 /дөчин найман мянга хоёр зуун гучин төгрөг/, Үндсэн хүү 612,433.14 /зургаан зуун арван хоёр мянга дөрвөн зуун гучин гурван төгрөг арван дөрвөн мөнгө/, Нэмэгдүүлсэн хүү 110,594.73 /нэг зуун арван мянга таван зуун ерөн дөрвөн төгрөг далан гурван мөнгө/, Нийт: 3,182,672.13 /гурван сая нэг зуун наян хоёр мянга зургаан зуун далан хоёр төгрөг арван гурван мөнгө/,
4. 2024 оны 10 дугаар сарын 10-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 18,683,165.80 /арван найман сая зургаан зуун наян гурван мянга нэг зуун жаран таван төгрөг наян мөнгө/, үндсэн хүү 6,408,069.93 /зургаан сая дөрвөн зуун найман мянга жаран есөн төгрөг ерэн гурван мөнгө /, Нэмэгдүүлсэн хүү: 306,245.85 /гурван зуун зургаан мянга хоёр зуун дөчин таван төгрөг наян таван мөнгө/, нийт: 25,397,481.58 /хорин таван сая гурван зуун ерэн долоон мянга дөрвөн зуун наян нэгэн төгрөг тавин найман мөнгө/, Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 6,500.00 /зургаан мянга таван зуун төгрөг/ төгрөг.
Иймд хариуцагч Б.******өөс нийт 32,161,744.20 /гучин хоёр сая нэг зуун жаран нэгэн мянга долоон зуун дөчин дөрвөн төгрөг хорин мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.****** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Б.****** нь “****** ББСБ” ХХК-д 32,161,742 төгрөгийн зээлтэй нь нь үнэн. Тус мөнгийг 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн сар бүр 5,360,295 төгрөгөөр сар бүрийн 10-ны өдөр төлж 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “****** ББСБ” ХХК нь хариуцагч Б.******өд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл нийт 32,161,744.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч Б.****** нь нэхэмжлэлийн шаардлага 32,161,744.20 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн бичгээр гаргасан тайлбартай танилцаад уг тайлбарыг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж,
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар “****** ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Б.******өд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 32,161,744.20 төгрөгийг төлөхөөр хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 318,759 төгрөгөөс 159,379.5 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын данснаас 159,379.5 төгрөгийг, хариуцагч Б.******өөс 159,379.5 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР