Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 314/ШШ2026/00116

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр би

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг 1 дүгээр хороо, жуулчны гудамж, бизнес 34 центр, А корпус 01 тоотод байрлах “******” ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******* сумын Туяа 1 дүгээр багт оршин суух ****** овогт ******гийн ******,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******* сумын Туяа 1 дүгээр багт оршин суух  ****** овогт ******ын ****** нарт холбогдох

“Хариуцагч Н.******, Б.****** нараас 44,534,548.55 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “****** ББСБ” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч “****** ББСБ” ХК-тай 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ****** тоот зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгний малчны зээл сарын 3,5 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай зээл авсан. Иргэн Н.******, Б.****** нар нь 300 адуу, 82 үхэр, 645 хонь, 121 ямаа хонио толгойд шилжүүлснээр 2733,8 толгой мал барьцаалсан. Зээлдэгч нь ****** тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлбөрийг төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна. ББСБ-ын зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардан удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж “****** ББСБ”-д ноцтой хохирол учруулж байна.      

 Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь үндсэн зээлийн төлбөр 29,999,999.55 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 13,739,178.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 621,369.9 төгрөг, зээл олгосны шимтгэл 150,000 төгрөг, нотариатын зардал 24,000 төгрөг нийт 44,534,548.35 төгрөг болж хуримтлагдсан байна. Иймд хариуцагч Н. ******, Б.****** нар нь байгуулсан ****** тоот зээлийн гэрээний нийт төлбөр болох 44,534,548.35 төгрөгийг Н.******, Б.****** нараас гаргуулж ‘’******” банк бус санхүүгийн байгууллагын 5176292393 тоот дансанд шилжүүлж хохиролгүй болгож өгнө үү гэжээ. 

“****** ББСБ ХК-ийн төлөөлөгч Д.******, хариуцагч Н.******, Б.****** нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “****** ББСБ” ХХК-ны нэхэмжлэлтэй  Н.******, Б.******  нараас   44,534,548.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжлэгч “****** ББСБ” ХХК нь нэхэмжлэлийн үнийн дүнгээ бууруулж, нэхэмжлэлээс 1,534,548 төгрөгийг хасаж, үлдэх 43,000,000 төгрөг болгож, нэхэмжилснийг хариуцагч нар нь зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулж байна. 43,000,000 төгрөгийг хариуцагч нар нь 2026 оны 01 дүгээр сарын 26-ны дотор 5,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сард 10,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сард 10,000,000 төгрөг, үлдэх мөнгийг 2026 оны 10 сард төлөхөөр хариуцагч нар нь зөвшөөрч байна” гэжээ.

 

 Нэхэмжлэгч ****** ББСБ ХК-ийн төлөөлөгч Д.****** шүүхэд гаргасан тайлбартаа: “...****** ББСБ ХК-аас иргэн Н.******, Б.****** нараас 44,534,548.55 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Н.******ын хүсэлтийг үндэслэн зээлийн төлбөрийг багасгаж 43,000,000 төгрөгөөр эвлэрэх саналтай байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “****** ББСБ” ХК нь хариуцагч Н.******, Б.****** нарт холбогдуулан 44,534,548.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 44,534,548.55 төгрөгийг бууруулж   43,000,000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч Н.******, Б.****** нар нь 2026 оны 01 дүгээр  сарын 25-нд 5,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр  сард 10,000,000 төгрөг, үлдсэн төлбөрийг 2026 оны 7, 2026 оны 10 сард төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигчдын эвлэрлийг   баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “****** ББСБ” ХК нь хариуцагч Н.******, Б.****** нараас нэхэмжилсэн 44,534,548.55 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 43,000,000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч Н.******, Б.****** нар нь төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 380,623.00 төгрөгөөс 190,311.5 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын данснаас 190,311.5 төгрөгийг, хариуцагч Н.******, Б.****** нараас 190,311.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.    

 

 

 

 

                              ШҮҮГЧ                                 М.МАНДАХБАЯР