| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | М.Мандахбаяр |
| Хэргийн индекс | 314/2026/00050/И |
| Дугаар | 314/ШШ2026/00185 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 314/ШШ2026/00185
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ********* дүүрэг, 8 дугаар хороо, *********ын талбай-02, Сэнтрал Тауэр 8 дугаар давхарт байрлах “******* ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай, ******* сум 3-р баг, Дэлгэрэх 24 гудамж, 6 тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******д холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 3,424,171.80 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч *******гийн ******* нь ******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024-12-31-ны өдөр ЗГ2024123148105 тоот гэрээний дагуу “Iphone16, 128 GB, Iphone16 Silicone Case with MagSafe” маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 3,608,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. ЗГ2024123148105 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 2,985,733.52 төгрөг, үндсэн хүүнд 421,307.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5,130.83 төгрөг, Нотариатын төлбөрт 12,000.0 төгрөг, Нийт 3,424,171.80 төгрөгийг хариуцагч *******гийн *******гаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “******* овогтой ******* миний бие нь ******* ББСБ ХХК-д 3,424,171.80 төгрөгийн төлбөртэй нь үнэн. Тус мөнгийг 2026 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн сарын 570,695 төгрөгөөр сар бүрийн 07-ны өдөр төлж 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа тул Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж шүүхээс хүсч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "******* ББСБ ХХК" нь хариуцагч Д.*******д холбогдуулан “3,424,171.80 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага “3,424,171.80 төгрөгийг төлбөртэй нь үнэн тус мөнгийг 2026 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн сарын 570,695 төгрөгөөр сар бүрийн 07-ны өдөр төлж 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулахаар хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчээс хариуцагчийн бичгээр гаргасан тайлбартай танилцаад уг тайлбарыг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар "******* ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 3,424,171.80 төгрөгийг төлөхөөр хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 69,736.75 төгрөгөөс 34,868 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын данснаас 34,868 төгрөгийг, хариуцагчаас 34,868 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР