| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | М.Мандахбаяр |
| Хэргийн индекс | 314/2026/00051/И |
| Дугаар | 314/ШШ2026/00143 |
| Огноо | 2026-01-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 314/ШШ2026/00143
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******** дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал Тауэр 8 дугаар давхарт байрлах “****** ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай, Арвайхээр сум 9-р баг, 26-6 тоотод оршин суух, ******ын ******д холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 1,805,179.75 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 26-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 31-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “****** ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ****** ****** нь ****** ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024-04-10-ны өдөр ЗГ2024041014798 тоот гэрээний дагуу Galaxy_Watch_6_40mmSamsung_S24_128GBIPhone15_Pro_Max 256GB маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 3,188,000.0 төгрөгийн зээлээр 25 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 3Г2024041014798 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 1,528,668.05 төгрөг, үндсэн хүүнд 253,599.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 10,911.96 төгрөг, нотариатын төлбөрт 12,000 төгрөг, Нийт 1,805,179.75 төгрөгийг хариуцагч ****** овогтой ******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.****** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие ****** овогтой ****** нь “****** ББСБ ХХК”-д 1,805,179 төгрөгийн зээлтэй нь үнэн. Тус мөнгийг төлөөд явж байгаа 2026 оны 02 дугаар сараас эхлэн 2026 оны 05 дугаар сарын хооронд төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "****** ББСБ ХХК" нь хариуцагч Э.******д холбогдуулан “1,805,179 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага “1,805,179 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчээс хариуцагчийн бичгээр гаргасан тайлбартай танилцаад уг тайлбарыг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар "****** ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Э.******д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 1,805,179.75 төгрөгийг 2026 оны 05 дугаар сарын дотор төлж барагдуулахаа хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 43,832,88 төгрөгөөс 21,916.44 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын данснаас 21,916.44 төгрөгийг, хариуцагчаас 21,916.44 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР