Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 149/ШШ2026/00328

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 19 149/ШШ2026/00328

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 19 тоотод оршин суух ******* ******* ******* ******* *******, *******/,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сум Хэрх 4-р баг, Холбоо толгой 1 гудамж 30 тоотод оршин суух ******* ******* ******* , /-т холбогдох 34,279,062.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Талуудын хооронд байгуулагдсан №3316/000235/2024 Цалингийн зээлийн гэрээ-г цуцалж тухайн гэрээний үүрэгт зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан нотариатын нийт зардалд 34,279,062.78 /гучин дөрвөн сая хоёр зуун далан есөн мянга, жаран хоёр төгрөг далан найман мөнгө/ төгрөгийг гаргуулж, ******* ******* *******инд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ******* ******* *******-ны нэхэмжлэлтэй, П.т холбогдуулан 34,279,062.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П. нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* *******-ны нэхэмжлэлтэй, П.т холбогдуулан 34,279,062.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П. нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,345 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 164,672.5 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 164,672.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.