| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2026/00061/И |
| Дугаар | 146/шш2026/00068 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 146/шш2026/00068
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: ******************************нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******************************холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 684 615.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
**************** нь ***********************-тай 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2296505 тоот гэрээний дагуу 530 000 төгрөгийг зээлсэн. Дээрх зээлийн гэрээний үндсэн зээлд 489 218.06 төгрөг, үндсэн хүүд 164 512.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13 585 төгрөг, шимтгэлд 3 300 төгрөг, нотариатын төлбөрт 14 000 төгрөг, нийт 684 615.94 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ************************** нь шүүхэд гаргасан тайлбартаа:
**************** миний бие ********************** нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 684 615.94 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************************* нь хариуцагч ************** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 684 615.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ************* нь нэхэмжлэгч************ нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 684 615.94 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ************** нь нэхэмжлэгч ************-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 684 615.94 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20 980.78 төгрөгийн зарим болох 10 490.39 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 10 490.39 төгрөг, хариуцагч ************* 10 490.39 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *****************-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА