| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2026/00035/И |
| Дугаар | 146/шш2026/00077 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 146/шш2026/00077
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: *************************хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэн-Аюуш оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ************* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
********** миний бие 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1986 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Оч нэгдэлд туслах ажилтнаар ажиллаж байсан.
Гэтэл зарим тушаал олдохгүй байх тул байх тул намайг 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1986 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Оч нэгдэлд туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Миний бие Өвөрхангай аймгийн Өлзийт суманд оршин суудаг олон дахин явах боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 47 дугаартай лавлагааны хуулбар, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Оч нэгдлийн 1988 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаартай, 1991 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаартай, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Оч нэгдлийн 1987 оны 02 дугаар сарын, 1991 оны 12 дугаар сарын 1990 оны 12 дугаар сарын, 1989 оны 05 дугаар сарын, 1988 оны цалингийн 70 дугаар маягтын хуулбар, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 08/166 дугаартай лавлагааны хуулбар, Өвөрхангай аймгийн Архивын хэлтсийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаартай тодорхойлолт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ************** ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
*************нь 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1986 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Оч нэгдэлд туслах ажилтнаар ажиллаж байсан болох нь
1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 47 дугаартай лавлагааны хуулбар, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Оч нэгдлийн 1988 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаартай, 1991 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаартай, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Оч нэгдлийн 1987 оны 02 дугаар сарын, 1991 оны 12 дугаар сарын 1990 оны 12 дугаар сарын, 1989 оны 05 дугаар сарын, 1988 оны цалингийн 70 дугаар маягтын хуулбар, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 08/166 дугаартай лавлагааны хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн гэрч ************* ...Миний бие нь 1980 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1992 оныг дуустал Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан.*********нь 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал, 1986 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Оч нэгдэлийн туслах үйлдвэрт ажилтнаар ажиллаж байсан... гэж, мөн гэрч ******** ...Миний бие нь 1981 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оныг дуустал Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан.************н нь 1982 оны 09 дүгээр 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал, 1986 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Оч нэгдэлийн туслах үйлдвэрт ажилтнаар ажиллаж байсан... гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаартай тодорхойлолтоор тус архивын хадгаламжийн санд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Оч нэгдлийн /хуучин нэрээр/ 1983 оны даргын тушаал, хурлын тогтоол шүүж үзэхэд холбогдох баримт гараагүй тул ************** лавлагаа хуулбар олгох боломжгүй болно гэсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан байх тул *************ажиллаж байсан байдлыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч *****************нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийнх нь эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар ********************1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1986 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Оч нэгдэлд туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч **************улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА