Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2025/ДШМ/37

 

2025         11         14                                    2025/ДШМ/37                 

                                                                                                                        

 

*******, ******* нарт

 холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Ганзориг, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй,  

прокурор Х.Ууганбат,

шүүгдэгч *******,

      шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал нарыг оролцуулан шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийж, тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч *******ын давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2430002290064 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1.1.Монгол Улсын иргэн, 1989 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар багийн нутагт, ******* тоотод оршин суух, урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт ******* (*******),

 

1.2.Монгол Улсын иргэн, 1994 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Газар зохион байгуулагч мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн Онгон сумын ******* ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар баг, ******* тоотод оршин суух, урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт   (),

 

2.Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг даргаар, шүүгдэгч ******* нь тус сумын газрын даамлаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа бүлэглэн бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Онгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, мөн уг төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу дуудлага худалдаагаар эзэмшүүлэх байсан 2209000641 нэгж талбарын дугаартай, иргэн эзэмшлийн 65 м.кв газрыг дэлгүүрийн барилгыг шинээр өргөтгөж барьсан хэмжээгээр буюу 40 м.кв газраар нэмэгдүүлж, нийт 105 м.кв газар болгон өөрчилж, эзэмшүүлсэн буюу албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр А/129 дугаартай захирамж гарган, иргэн 320,000 төгрөгийн үнэлгээ бүхий 40 м.кв газрыг хууль бусаар эзэмшүүлж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

3.Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбат нь шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

 

4.Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгох буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч *******, ******* нарын нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч *******, ******* нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

5.Шүүгдэгч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/129 дугаартай захирамж нь тухайн үеийн Засаг дарга байсан *******ын албан тушаалын эрх хэмжээний хүрээнд гаргасан захирамж бөгөөд миний бие тус захирамжийг гаргахад засаг даргатай үгсэн тохиролцож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан зүйл байхгүй. ******* нь захирамж гаргаж, газрын хэмжээ талбай өөрчилснөө анх шүүх дээр хүлээж зөвшөөрч оролцсон. Газрын тухай хууль болон газар эзэмшүүлэх журамд газрын хэмжээ, талбайг өөрчлөхөд дуудлага худалдаа зохион байгуулна гэсэн заалт байхгүй. Иргэн, хуулийн этгээд шинээр газар эзэмшиж байгаа тохиолдолд тухайн шатны Засаг дарга захирамж гарган холбогдох хууль тогтоомжийн дагуу дуудлага худалдаа зохион байгуулна гэж заасан байдаг.

Миний бие анхнаасаа энэ газрын хэмжээ, талбайг өөрчлөх асуудал дээр 2-3 удаа иргэдийн хурал дээр өргөдлийг нь хүлээж аваад танилцуулсан. Иргэдийн хурал дээр тухайн газрыг хэмжээг өөрчлөхийг зөвшөөрөөгүй. Хэмжээ, талбай өөрчлөх процесс бол намайг амралттай байх хугацаанд явагдсан. Би ирээд баригдсан хойно нь ирээд ингэж болохгүй гэдэг мэдэгдлийг өгсөн. Тухайн үед нь миний мэдэгдлийг эсэргүүцээд Засаг дарга руу удаа дараа өргөдлөө барьж ороод захирамж гаргуулсан байгаа. Миний гар бие оролцсон юм байхгүй. Миний хувьд Эрдэнэтуяагаас ямар нэгэн авлига авсан юм байхгүй. Эхнэр, бага насны 2 хүүхэд, настай эмээгийн хамт амьдарч ажил хийж амьдарлаа залгуулдаг. Иймд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, мөн ямар нэгэн гэмт хэрэг үйлдэх санаа сэдэл агуулаагүй зэргийг харгалзан үзэж оногдуулсан ялыг цагаатгаж өгнө үү гэжээ.

 

6.Прокурор Х.Ууганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцох бөгөөд гэмт хэргийн “хамжигч” гэдэг нь үйл ажиллагаагаа гэм буруугийн зөвхөн санаатай хэлбэрээр явуулсан, өөрөө хамжигчаар оролцож байгаа гэмт хэргийн нийгмийн хор аюул, тухайн гэмт хэргийн улмаас бий болох хор уршгийг ухамсарлан ойлгож, улмаар ийм хор уршиг бий болгохыг хүсэж үйлдсэн байдаг.  *******ын хувьд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхэд санаатай нэгдэж, дэмжлэг үзүүлсэн шинжтэй байна. ******* нь Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг даргаар ажиллаж байхдаа өөрт олгогдсон “...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т  зааснаар “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ.” гэж заасныг зөрчиж, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр а/129 дугаартай захирамж гаргаж, газар эзэмшүүлсэн үйлдэл нь  эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. ******* нь Сүхбаатар аймгийн Онгон сумын газрын даамлаар ажиллаж байхдаа өөрт олгогдсон “...эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах”, Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг үндэслэн газар өмчлүүлэх эзэмшүүлэх, ашиглуулах тухай Засаг даргын захирамжийг төслийг боловсруулах, батлуулах ажлыг зохион байгуулах”, “Засаг даргын захирамжийг үндэслэн иргэн, хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох, гэрээг дүгнэх” эрх, үүргийг хэрэгжүүлсэн.

Өөрөөр хэлбэл газрын хэмжээг өөрчлөх асуудлаар хэлэлцэж татгалзаж шийдвэрлэсэн байхад Онгон сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газар буюу 2209000641 нэгж талбарын дугаартай 65 м.кв газрын хэмжээг газар дээрх байшин барьсан бодит хэмжээгээр буюу 105 м.кв газар болгон нэмэгдүүлэн өөрчилж, эзэмшүүлэх Засаг даргын захирамжийн төслийг боловсруулан бусдад давуу байдал бий болгосон. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшлийн газрын байршлыг тусгаагүй бөгөөд газрын кадастрын мэдээллийн санд 105 м.кв болж, 40 м.кв-аар нэмэгдэж захирамж гаргасан. Сүхбаатар аймгийн Онгон сумын Газрын даамал ******* нь тухайн зохих зөвшөөрөлгүй баригдсан барилгыг нураах эсхүл хууль зөрчиж гарсан сумын Засаг даргын захирамжийн төслийг боловсруулахгүй байх, хүчингүй болгуулах төрийн албан хаагчийн хувьд үүрэгтэй атал иргэний дур мэдэн буюу өөрт олгогдсон 65 м.кв газрын хэмжээг хэтрүүлж 105 м.кв болгон барилга байгууламж барьсныг зөвтгөж, газар дээрх хэмжээгээр өөрчилж эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гарсан бөгөөд шүүгдэгч *******ын тайлбар үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

7.Шүүгдэгч *******ын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

 

          8.Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

9.Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг даргаар, шүүгдэгч ******* нь тус сумын газрын даамлаар буюу тэд нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа бүлэглэн бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Онгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, мөн уг төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу дуудлага худалдаагаар эзэмшүүлэх байсан 2209000641 нэгж талбарын дугаартай, иргэн эзэмшлийн 65 м.кв газрыг дэлгүүрийн барилгыг шинээр өргөтгөж барьсан хэмжээгээр буюу 40 м.кв газраар нэмэгдүүлж, нийт 105 м.кв газар болгон өөрчилж, эзэмшүүлсэн буюу албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр А/129 дугаартай захирамж гарган, иргэн 320,000 төгрөгийн үнэлгээ бүхий 40 м.кв газрыг хууль бусаар эзэмшүүлж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцжээ. Үүнд:

 

9.1.Шүүгдэгч *******ын “Анх газар эзэмших хүсэлтийг сумын Засаг даргад бичгээр гаргасан. Тэр хүсэлтийг Засаг дарга хүлээж аваад өөрийн эрх мэдлийн хүрээнд хянаж шийдвэр гаргасан. Би захирамжийн төсөл боловсруулдаггүй. Дотоод ажилтан боловсруулдаг. Дуудлага худалдаа явуулаагүй ч манай цахим системд бүх эзэмшлийн газар дээр дуудлага худалдааны анхны үнэ гэж гарч ирдэг. Нэгэнт барилга баригдсан. Илүү талбай дээр иргэн сунгалт хийсэн тохиолдолд дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх л хамгийн боломжит хувилбар байдаг. Засаг дарга захирамж гаргасан тохиолдолд бид эрх бүхий этгээдийн шийдвэрийг дагаж, цахимд Засаг даргын захирамжийг байршуулсны дараа гэрээ, гэрчилгээ автоматаар өөрөө хэвлэгдэх QR кодтой. Шинээр олгосон газар биш, газрыг хэмжээг өөрчилсөн асуудал тул газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй.” гэх мэдүүлэг (Хэргийн 2-р хавтасны 151-154 дүгээр хуудас)

 

9.2.Яллагдагч *******ын “, нарын эзэмшиж байсан худалдаа, үйлчилгээний объектод гал гарч иргэдэд их хэмжээний хохирол учирсан. Үүний дараа тухайн иргэд дахин шинэ байшин барьсан. нь газрын хэмжээ өөрчлөх хүсэлтээ 2022 онд бичгээр надад өгсөн. Би үүний дагуу ******* *******ад цохолт хийж, асуудлыг шийдвэрлэх үүрэг өгсөн. Ингээд хүсэлтийг шийдвэрлээгүй байхад хуучин газар дээрээ талбайн хэмжээгээ томсгоод байшин бариад дууссан тэр үед нь кадастр хийлгээд бодит талбайн хэмжээгээр өмнөх хэмжээг өөрчилж, захирамж гаргасан. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж шийдвэр гаргасан.” гэх мэдүүлэг (Хэргийн 1 хавтасны 237-239 дугаар хуудас)

 

9.3.Гэрч : “Манай эхнэр Болорцэцэг нь 2017 онд иргэн Болор-Эрдэнээс худалдаа үйлчилгээний зориулалттай, 80 м.кв объектыг 125 м.кв газрын хамт худалдан авч, 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулсан. Манай дэлгүүрийн залгаа “Ану гоёл” гэх нэртэй барааны дэлгүүр байдаг. Тухайн объектын эзэн Эрдэнэтуяа нь 2018 онд “Манайх газраа тусгаарлаж, тусдаа гэрчилгээ авна” гэж уулзсан. Тэр үед би манайх Болор-Эрдэнэ гэх хүнээс 125 м.кв газрыг байшингийн хамт үнэлж авсан, зөвшөөрөхгүй гэж хэлсэн. 2022 онд манай 8 нэрийн дэлгүүр болон хажуу талын залгаа “Ану гоёл” дэлгүүр шатаж Сүхбаатар аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаан үүссэн. 2022 онд Эрдэнэтуяа нь өөрийн эзэмшлийн газрын хэмжээг өөрчилж, өргөтөл барьсан. Гэтэл 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тус газар нь огт тусгагдаагүй байсан. Иймд ******* нь хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал олгосон гэж үзэж байна. Харин манай 125 м.кв газар нь газрын мэдээллийн нэгдсэн санд 63 м.кв гэж бүртгэгдсэн байсан...” гэх мэдүүлэг  (Хэргийн 1-р хавтасны 25-26 дугаар хуудас),

 

9.4.Гэрч : “Миний бие Г.Болор-Эрдэнэ гэх хүнээс 2016 онд 65 м.кв объект худалдан авсан. Харин “Тулга” дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг хэсгийг Т.Болорцэцэг нь 2017 онд худалдан авсан. Тухайн үед “Тулга” дэлгүүрийн нийт эзэмших талбай нь 125 м.кв талбай байсан. Тухайн үед би үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа газрын гэрчилгээг аваагүй, үл хөдлөх хөрөнгө авсан. Ингээд 2019 онд байшингийнхаа хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Гэтэл 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гал түймэр гарч “Тулга” дэлгүүр болон манай дэлгүүр бүрэн шатсан. “Тулга” дэлгүүрийн өргөтөл хэсгээс эхэлж гал гарсан нь тогтоогдож, шүүхийн шийдвэр гарсан. Гал гарсны дараа дэлгүүрийн барилгыг шинээр барих ажил хийгдсэн. Тэр үед залгаа байшингуудыг салгаж, хоорондын зайг 2 метр зайд холдуулсан. Ингээд газрын байршил, хэмжээг өөрчилж өгөх талаар хүсэлт өгсөн. Газраа 105 м.кв газар болгон өөрчилсөн. Газрын даамал Сүхбат 2024 оны 4-5 сарын үед надтай утсаар ярьж, дуудлага худалдааны төлбөр 84.000 төгрөг тушаах ёстой гээд төрийн санд надаар тушаалгуулсан. Би газрын хэмжээ өөрчлүүлэх хүсэлтээ ******* Сүхбатад хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг (Хэргийн 1-р хавтасны 29-31 дүгээр хуудас),

 

9.5.Гэрч “Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт иргэн Болорцэцэг: “Өөрийнх нь эзэмшил газрын талбай анх 125 м.кв байсан, одоо 65 м.кв болж, өөрчлөгдсөн. Иргэн эзэмшил газартай давхцалтай, миний газрын эзэмших эрхийг сэргээж өгнө үү” гэсэн өргөдөл, хүсэлт гаргасан. Үүний дагуу миний бие цахим систем болоод бусад холбогдох нотлох баримтуудыг хянаж, хариуг хүргүүлсэн. 40 м.кв-аар нэмэгдүүлж олгоод байгаа асуудал нь буруу гэж бодож байна. Газрын хэмжээг нэмэгдүүлэхэд заавал газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, ямар үндэслэлээр нэмэгдүүлэх гэж байгаагаа хэлэлцэж шийдвэрлэх ёстой.” гэх мэдүүлэг (Хэргийн 1-р хавтасны 139-141, 2-р хавтасны 156-160 дугаар хуудас)

 

9.6.Гэрч “Газрын хэмжээ нэмэгдэж байгаа тохиолдолд заавал газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэх хуулийн заалт байхгүй. Монгол улсын хэмжээнд, орон нутагт газрын хэмжээ өөрчлөх асуудлыг засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж шийдвэрлэдэг...” гэх мэдүүлэг (Хэргийн 1-р хавтасны 44-46, 2-р хавтасны 160-164 дүгээр хуудас)

 

9.7.Шинжээч “Шинжээчийн дүгнэлт гаргахад хугацаа бага байсан. Газар дээр нь очиж хэмжилт хийх хугацаа байгаагүй учраас өөрсдөдөө байгаа мэдээллээр, газрын харилцааны газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим систем дэх мэдээллүүдээр холбогдох дүгнэлтүүдийг гаргаж хүргүүлсэн. Газар дээр нь очиж хэмжээгүй. 2022 оны төлөвлөгөөнд тухайн байршил нь төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан. Нэгэнт эрх зүйн харилцаа үүсээд олгочихсон газар дээр нэмж авах гэж байгаа учраас үүнийг шинээр олголт гэж үзнэ. Шинээр олголтыг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заавал тусгана. Газрын тухай хуульд хэмжээг нэмж олгох гэсэн хуулийн заалт байхгүй.” гэх мэдүүлэг (Хэргийн 2-р хавтасны 164-167 дугаар хуудас)

 

9.8.Шинжээч “2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлт байгаа. Газрын хэмжилтийн хувьд бодит хэмжилт хийх боломжгүй, геодези газар зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн ээлжийн амралттай байгаа гэсэн хариулт өгсөн. Мөн газрын кадастрын мэдээллийн системд анх 65 м.кв-аар орсон байсан. Бид газрын кадастрын мэдээллийн сангийн хэмжээгээр асуусан асуултад хариулсан” гэв.

 

9.9.Шинжээчийн “Онгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар тогтоолоор 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан. Тус төлөвлөгөөнд эзэмшлийн 2209000544 нэгж талбарын дугаартай газрын байршлыг тусгаагүй байна. Газрын кадастрын мэдээллийн санд 105 м.кв болж, 40 м.кв-аар нэмэгдүүлсэн өөрчлөлт орсон. Тус сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 11 өдрийн А/129 тоот захирамжаар газрын хэмжээ, талбай өөрчилж газар эзэмшүүлэх тухай 2209000641 нэгж талбарын дугаартай, 105 м.кв газар нь нэр дээр хүчинтэй байна. Онгон сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/129 тоот захирамжаар нэмэгдүүлж олгосон 40 м.кв газар нь Газрын тухай хуулийн 33.1.2-д заалтад заасны дагуу дуудлага худалдааны зарчмаар шийдвэрлэх газарт хамаарна. Онгон суманд 40 м.кв газрын суурь үнэлгээ 80,000 төгрөг, дуудлага худалдааны анхны үнэ 32,000 төгрөг болно.” гэх дүгнэлт (Хэргийн 1-р хавтасны 183-186 дугаар хуудас),

 

9.10. Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/19 дугаартай “*******ыг ажилд томилох тухай” тушаалын хуулбар (Хэргийн 1-р хавтасны 49 дүгээр хуудас),

 

9.11. Сүхбаатар аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/43 дугаартай “*******ыг Онгон сумын засаг даргаар томилох тухай” захирамжийн хуулбар (Хэргийн 1-р хавтасны 98 дугаар хуудас),

 

9.12. 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 02219-2022/00019 дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээний хуулбар (Хэргийн 1-р хавтасны  69-72, 178 дугаар хуудас),

 

9.13. 2017 оны 05 сарын 24-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар (Хэргийн 1-р хавтасны 10-11 дүгээр хуудас),   

 

9.14. Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/129 дугаартай, “ гэр, орон сууц хашааны зориулалтаар 2209000641 нэгж талбарын дугаартай, 0.065 га/65.0 м2 эзэмшиж байсан газрын хэмжээг газар дээрх бодит хэмжээгээр 0.105 га/105.0м2 газар болгон өөрчилж, эзэмшүүлэх тухай” захирамжийн хуулбар (Хэргийн 1-р хавтасны  78 дугаар хуудас),

 

9.15. Онгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 сарын 20-ны өдрийн 03 дугаартай тогтоол, хуралдааны тэмдэглэл (Хэргийн 1-р хавтасны 87-120 дугаар хуудас) зэрэг баримтаар нотлогдож байна.

10. Хэрэгт авагдсан Онгон сумын Засаг даргын 2003 оны 18, 2017 оны А/66, 2018 оны А/125 дугаар захирамжууд, иргэн ийн эзэмшиж байсан газрын кадастрын зураг, 00016841 дугаартай газрын эзэмших эрхийн гэрчилгээ, 2019 оны 02219-2018/00011 дугаартай гэрээ, шүүгдэгч *******, ******* нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, давхар нотолж байгаа болно. (Хэргийн 1-р хавтасны 7-9, 48, 62-68, 80-82, 244-250, 2-р хавтасны 1-27, 42 дугаар хуудас) 

 

11. Анхан шатны шүүх шүүгдэгч *******, ******* нарын дээр дурдсан, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв, эрүүгийн хуулийн энэ зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал:

 

Шүүгдэгч *******, ******* нар нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д "нийтийн албан тушаалтан" гэж, энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг хэлнэ гэж  тус тус зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “нийтийн албан тушаалтан” мөн болно.

 

“Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгох бөгөөд “давуу байдал” гэж авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлнэ гэж Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4 дэх заалтуудад хуульчлан тодорхойлсон.

Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь дээр дурдсан эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагддаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд өөрөөр хэлбэл, гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байдаг.

 

Иймд шүүгдэгч *******, ******* нарын дээр дурдсан үйлдэл нь “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн объектив болон субъектив талын шинжийг бүрэн хангасан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна гэж дүгнэв.

 

12.Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг анх удаа, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан зэрэг болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байх тул шүүгдэгч *******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1,  энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          Нэг.Шүүгдэгч *******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

          Хоёр. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЮУНТУНГАЛАГ                   

                              ШҮҮГЧИД                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                  О.БААТАРСҮХ