| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2026/00038/И |
| Дугаар | 146/шш2026/00078 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 146/шш2026/00078
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: *****************************хүсэлттэй,
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэн-Аюуш оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ***********************нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
***************** миний хөдөлмөрийн дэвтэрт нэрийг бичихдээ буруу ***********************гэж бичсэний улмаас энэ хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч биш болоод байна байх тул хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг,
********************миний бие 1990 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тооцогдохгүй байна. Иймд ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 177 дугаартай албан бичиг, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 6399 дугаартай лавлагааны хуулбар, 1990 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдлийн 1991 оны цалингийн 70 дугаар маягтын хуулбар, Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдлийн 3 дугаар бригадын гишүүдээс хөрөнгө оруулалтын эрхийн бичиг хүлээж авсан бүртгэл зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ************* хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч нь “...1990 оны 08 дугаар сарын 23-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт миний нэрийг ************** гэж буруу бичсэн...” гэж тайлбарласан нь мөн дээрх хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь *************** болох нь хүсэлт гаргагчийн цахим үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 6399 дугаартай лавлагааны хуулбар, 1990 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдлийн 1991 оны цалингийн 70 дугаар маягтын хуулбар, Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдлийн 3 дугаар бригадын гишүүдээс хөрөнгө оруулалтын эрхийн бичиг хүлээж авсан бүртгэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул 1990 оны 08 дугаар сарын 23-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь хүсэлт гаргагч ************** мөн болохыг шүүхээс тогтоож шийдвэрлэлээ.
Мөн *************1990 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь
Шүүхээс жинхэнэ эзэмшигч мөн гэж тогтоосон ************ хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 6399 дугаартай лавлагааны хуулбар, Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдлийн 1991 оны цалингийн 70 дугаар маягтын хуулбар, Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдлийн 3 дугаар бригадын гишүүдээс хөрөнгө оруулалтын эрхийн бичиг хүлээж авсан бүртгэл зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн гэрч ****************“...Миний бие нь 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. ********* нь 1990 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар ажиллаж байсан...” гэж, мөн гэрч ****************** “...Миний бие нь 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. ********* нь 1990 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар ажиллаж байсан...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.
Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 177 дугаартай тодорхойлолтоор тус архивын хадгаламжийн сан дахь Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдлийн /хуучин нэрээр/ 1989-1992 оны даргын тушаал, 1989, 1990, 1992 оны цалингийн баримтыг шүүж үзэхэд холбогдох баримт гараагүй тул ************************* лавлагаа хуулбар олгох боломжгүй болно гэсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар “эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ” гэж заасан байх тул ****************** ажиллаж байсан байдлыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч *****************улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар хүсэлт гаргагч **************************** 1990 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ********************нэртэйгээр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ************************1990 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч ********************улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА