| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2026/00086/И |
| Дугаар | 146/шш2026/00079 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 146/шш2026/00079
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ************************************хүсэлттэй,
********эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэн-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ************ нь хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Зээлдэгч ************ нь хаана оршин суугаа газар нь тогтоогдохгүй байх тул эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж байна. Зээл авах үедээ ************суманд оршин сууж байсан гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
************************нь************** онлайнаар 2024 оны 09 дүгээр сарын 27-ний өдөр 57909131 дугаартай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж 5 000 000 төгрөгийг 19 хувийн хүүтэй, 30 сарын хугацаагаар зээл авсан. Зээл авснаас хойш үндсэн зээлээс 602 700 төгрөг, хүү 468 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 033 төгрөг, нийт 1 073 569 төгрөгийг төлж барагдуулсан. Өнөөдрийн байдлаар үндсэн зээл 4 397 296 төгрөг, хүү 789 000 төгрөг, торгуулийн хүү 35 000 төгрөг, нийт 5 222 962 төгрөгийн зээл хугацаа хэтрээд 370 хоног болж байна. ****************************************нэхэмжлэл өгсөн боловч бүртгэлтэй хаяг дээрээ оршин суудаггүй гэх шалтгаанаар хэрэг хэрэгсэхгүй болсон. Ээжтэй нь холбогдсон боловч 2025 оны 10 сард тархины хавдар гэх оноштой эмнэлэгт хэвтээд холбогдож чадаагүй Тийм учраас шүүхэд эрэн сурвалжилж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан гэв.
Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэлүүд, тус шүүхийн шүүгчийн *****************************дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ/57909131 дугаартай зээлийн гэрээний хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч************ хариуцагчаар оролцвол зохих этгээд ********** эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
*************** нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба ************ суух бүртгэлтэй, *****************нь багтаа оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1255 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргээр тогтоогдож байна.
Хариуцагчийг эрэн сурвалжлах нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргахаар заасан байгаа тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн тус шүүх хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ********************эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын харьяа Хархорин сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч ************** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА