| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2026/00053/И |
| Дугаар | 146/шш2026/00081 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 146/шш2026/00081
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: **********************************хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч ********************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэн-Аюуш оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
*********************миний бие 1986 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал Хархорин сумын Сангийн аж ахуйд үтрэмчнээр, 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх компанид үтрэмчнээр тус тус ажилласан. Тэр үеийн архивын зарим баримт олдохгүй байх тул ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч ********************нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 1986 оны 6 сард Өвөрхангай аймгийн Хархорин сумын сангийн аж ахуйн 2 дугаар тасагт Үтрэмчнээр ажилд орсон. 1994 оны 04 дүгээр сарын 23-нд Шанх компани болж өөрчлөгдөхөд үргэлжлүүлэн ажиллаад 1997 оны 4 сард ажлаасаа гарсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэрт миний нэрийг буруу бичсэнийг мэдээгүй. Хөдөлмөрийн дэвтрээ ажлаас гарахдаа авахад миний нэрийг ***************************гээд буруу бичсэн байсныг шүүхээр *********** гэж өөрчлүүлж байсан. Түүнээс хойш Хархорин компанид 2008-2023 оныг хүртэл ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн дэвтрээ Хархорин компанид өгсөн боловч надад буцаан өгсөн гэх шалтгаанаар дундаа үрэгдүүлсэн. Тийм учраас шүүхээр 8 жил 6 сар ажиллаж байсан хугацаагаа тогтоолгохоор хүсэлт гаргасан гэв.
*********************** зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч *****************ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
************нь 1986 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал Хархорин сумын Сангийн аж ахуйд үтрэмчнээр, 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх компанид үтрэмчнээр тус тус ажиллаж байсан болох нь
*************************, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн гэрч ************* ...Миний бие нь 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын сангийн аж ахуйд нормчин, үтрэмчнээр ажиллаж байсан. ***********1986 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хархорин сумын Сангийн аж ахуйд үтрэмчнээр, 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх компанид үтрэмчнээр тус тус ажиллаж байсан... гэж, мөн гэрч **************** ...Миний бие нь 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын сангийн аж ахуйд нормчин, үтрэмчнээр ажиллаж байсан. ******************** 1986 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хархорин сумын Сангийн аж ахуйд үтрэмчнээр, 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх компанид үтрэмчнээр тус тус ажиллаж байсан... гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.
Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 24 дугаартай тодорхойлолтоор тус архивын хадгаламжийн санд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сангийн аж ахуйн /хуучин нэрээр/ 1986-1988 оны даргын тушаал, цалингийн баримт шүүн үзэхэд Тулгатын Гантогтоход холбогдох баримт гараагүй тул лавлагаа хуулбар олгох боломжгүй болно гэсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан байх тул ********************** ажиллаж байсан байдлыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар **************** 1986 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал Хархорин сумын Сангийн аж ахуйд үтрэмчнээр, 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх компанид үтрэмчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч *****************улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА