| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/02610/И |
| Дугаар | 312/ШШ2026/00316 |
| Огноо | 2026-01-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 312/ШШ2026/00316
| 2026 оны 01 сарын 22 өдөр | Дугаар 312/ШШ2026/00316 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ************************************ байрлах ******* банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************************************* тоотод оршин суух, ******* ******* Х******* ******* /регистрийн дугаар *******, утас:*******/
Хариуцагч: *************************************тоотод оршин суух ******* ******* /регистрийн дугаар: , утас:,/ нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 12,157,051 төгрөг гаргуулах тухай иргэний тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагч Х.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
Хариуцагч Ж.д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, Иргэн Х.*******, нар нь 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ******* банкны Бүрэнбүст тооцооны төвөөс ММ80034340502558043 тоот зээлийн гэрээ байгуулан 3.800.000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 2.500.000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 4,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 5,500,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөг нийт, 21.800.000 төгрөгийг зээлийг 30 сарын хугацаатай жилийн 18 хувийн хүүтэй авсан. Зээлдэгч Х.*******, нар нь зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1-н эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэсэн. 2025 оны 06, 07, 08, 09 дүгээр сард тус тус зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдлийг утсаар болон биечлэн танилцуулсан. Иймд МN980034340502558043 тоот зээлийн гэрээний 2.2.1, 3.2 дахь заалтыг үндэслэн Зээлийн гэрээ болон хуульд зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн тул ******* банк ХК нь зээлдэгч Х.*******, нартай байгуулсан Зээлийн гэрээг цуцалж үндсэн зээлд 12,075,451.71 төгрөг, хүүнд 59,605.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,754.47 төгрөг буюу зээлийн гэрээний үүрэгт нийт 12,136,811.69 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
3. Хариуцагч Ж. нь шүүхэд тайлбар ирүүлээгүй, хариуцагч Х.******* нь шүүх хуралдаанд: Би үндсэн зээлдэгч нь байгаа. ******* банк ХК-ийн нэхэмжилсэн 12,157,051 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа гэсэн тайлбарыг гаргассан.
4. Хэрэг авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Хариуцагч нар нь гэрээ байгуулан 3.800.000 төгрөгийг, 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 2.500.000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 4,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 5,500,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөг нийт, 21.800.000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай жилийн 18 хувийн хүүтэй, цалин барьцаалсан зээл авсан болох нь нотлогдож байна.
6. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасанаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байх ба нэхэмжлэгч шаардах эрхтэй.
7. Нэхэмжлэгч ******* банк ХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар мөнгийг зээлдэгч нарт шилжүүлэн өгсөн, хариуцагч нар гэрээнд зааснаар мөнгө болон хүүг буцаан төлөх үүргийг хүлээжээ.
8. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.
Зээлдэгч буюу хариуцагч нар нь Зээлийн гэрээний 2.1.3, 2.1.4-д зааснаар зээлийн хүү, зээлийн хугацаа хэтрүүлснээс төлөх нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохирч, эргэн төлөх хуваарийг тогтсон ч зээлдэгчээс гэрээний дээрх нөхцөл болон Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар төлөлтийг хугацаандаа төлөөгүйгээс үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 15,157,051 төгрөг болсон болох нь зээлийн дансны хуулгаар нотлогдож байна.
9. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байхаар гэрээгээр үүрэг хүлээсэн тул хариуцагч нар нь зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.
10. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, 242.3.-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна, 242.11.-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэжээ.
11. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Х.*******, Ж. нараас үндсэн зээл 12,075,452 төгрөг, зээлийн хүү 77,470 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,129 төгрөг, нийт 12,157,051 төгрөг гаргуулан ******* банк ХХК-д олгож шийдвэрлэв.
12. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209,463 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*******, Ж. нараас улсын тэмдэгтийн хураамжаар 209,463 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Х.*******, Ж. нараас үндсэн зээл 12,075,452 төгрөг, зээлийн хүү 77,470 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,129 төгрөг, нийт 12,157,051 төгрөг гаргуулан ******* банк ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209,463 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*******, Ж. нараас улсын тэмдэгтийн хураамжаар 209,463 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар 759.3, 7511 дугаар зүйлийн 7511.1-д заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА