| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/03155/И |
| Дугаар | 312/ШШ2026/00344 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 312/ШШ2026/00344
| 2026 оны 01 сарын 26 өдөр | Дугаар 312/ШШ2026/00344 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ****************************** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******, утас:******* /-ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Улаантолгойн сангийн аж ахуйн худалдаа бэлтгэлийн ангийн хүнсний дэлгүүр, Жаргалант үйлс ХХК, 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл худалдагчаар, 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл материалын няраваар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Л.*******,
Гэрч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Л.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Л.******* нь 1987 оны 08 дугаар сарын 01- ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Улаантолгойн сангийн аж ахуйн худалдаа бэлтгэлийн ангийн нийтийн хоолны газарт кассаар, 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийгхүртэл хүнсний дэлгүүрт худалдагчаар, 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 07 дугаар сарын 31- ний өдрийг хүртэл материалын няраваар тус тус ажиллаж байсан. 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Улаантолгойн сангийн ажахуйн худалдаа бэлтгэлийн ангийн нийтийн хоолны газарт кассаар ажиллаж байсан хугацааг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн -ний өдрийн шийдвэрээр сэргээн тогтоосон боловч нийгмийн даатгалын газраас 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1996 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааг дахин тогтоолгож ирүүлэх шаардлага тавьсан. Мөн тухайн үеийн архивын лавлагаа, орсон гарсан тушаал баримт олдохгүй ажилласан жилд тооцох боломжгүй байгаа тул Улаантолгойн сангийн аж ахуйн худалдаа бэлтгэлийн ангийн хүнсний дэлгүүрт 1990 оны 08 дугаар сарын 15- ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл худалдагчаар, 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл материалын няраваар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Л.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-4/, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай шийдвэрийн хуулбар /хх-5/, Бат Илэрхийлэх үнэмлэх /хх-6/, Эрдэнэт хотын Жаргалант хорооны худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1990 оны 12 дугаар сарын 05-ны 40 дугаартай тушаалын хуулбар /хх-7/, 190610 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-8/, 370087 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-9/, Орхон аймгийн Архивын тасгийн Архивын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн лавлагаа /хх-12/, гэрч Б.Баярсайханы тодорхойлолт /хх-24/, Б.Баярсайханы 268969 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-25/, Л.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-26/, Орхон аймгийн Архивын хэлтсийн тодорхойлолт /хх-27/, фото зураг /хх-28-31/, гэрч Г.Оюунжаргалын тодорхойлолт /хх-39/, Г.Оюунжаргалын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-40-42/, гэрч *******гийн тодорхойлолт /хх-43/, 264324 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-44/, Орхон аймгийн Архивын тасгийн 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 367 дугаартай лавлагаа /хх-45/, 190610 дугаартай Л.*******ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-46-47/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Л.*******ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
2.Хүсэлт гаргагч Л.******* хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Улаантолгойн сангийн аж ахуйн худалдаа бэлтгэлийн ангийн хүнсний дэлгүүр, Жаргалант үйлс ХХК, 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл худалдагчаар, 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл материалын няраваар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү... гэжээ.
3. Эрдэнэт хотын Жаргалант хорооны худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1990 оны 12 дугаар сарын 05-ны 40 дугаартай тушаалд 2-рт Эх Л.*******ийн гэж бичигдсэн,
4. 190610 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт: 1995 оны 10 сараас 1996 оны 07 дугаар сар хүртэл цалингийн бичилттэй,
5.370087 дугаартай Хөдөлмөрийн дэвтэрт: Жаргалант хорооны ХБА-ийн даргын 1987 оны 9-р сарын 25-ны өдрийн 30 тоот тушаалаар Жаргалант ХБА-ийн гуанзанд кассаар томилж ажиллуулав гэж тэмдэглэн бичсэн байна.
6.Гэрч Б.Баярсайханы: Би 1988 онд Худалдаа техникум төгсөж ирээд Жаргалант хорооны Худалдаа бэлтгэлийн ангид хуваарилагдаж очсон. Л.******* бид хоёр арван жилийн дээд доод ангийн хүүхэд. Намайг нягтлан бодогчоор томилогдож очиход Л.******* тус худалдаа бэлтгэлийн ангийн гуанзанд касс хийж байсан. Би 1994 он хүртэл хамт ажиллаад 1994 онд гэр бүлийн хамт Эрдэнэт рүү шилжсэн. Эцэг, эх минь Улаантолгойд амьдардаг байсан учраас нааш, цааш явдаг байсан. Л.******* тус Худалдаа бэлтгэлийн ангид хувийн байгууллага болоод татан буугдтал нь ажиллаж байсан... гэсэн мэдүүлэг,
7.Гэрч Г.Оюунжаргалын: Г.Оюунжаргал миний бие нь 1988 оноос хойш Эрдэнэт хотын Жаргалант хороо гэж байх үеэс худалдаа бэлтгэлийн ангид хүнс барааны дэлгүүрт үйлчлэгчээр ажиллаж байсан. Тэр үед Л.******* худалдагчаар ажиллаж бид хоёр 1996 он хүртэл үйл ажиллагаа зогсож татан буугдах хүртэл нэг байгууллагад хамт ажилладаг байсан нь үнэн болно... гэсэн мэдүүлэг,
8.Гэрч *******гийн: Эрдэнэт хот Жаргалант хороо Худалдаа бэлтгэлийн ангид 1989.07.08-ны өдөр гуазанд кассчнаар ажилд орсон. Тэр үед Л.******* нь кассчин, худалдагч хийдэг байсан. Би 1992 он хүртэл ажилласан ба 1996 онд байгууллага татан буугдсан гэсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.
9.Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хоорондоо зөрүүгүй, нотлох баримтын шаардлага хангаж байх тул Л.*******ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
10.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-г Улаантолгойн сангийн аж ахуйн худалдаа бэлтгэлийн ангийн хүнсний дэлгүүр, Жаргалант үйлс ХХК, 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл худалдагчаар, 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл материалын няраваар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА