| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/03040/И |
| Дугаар | 312/ШШ2026/00466 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 312/ШШ2026/00466
| 2026 оны 02 сарын 03 өдөр | Дугаар 312/ШШ2026/00466 | Орхон аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: ***************************************** тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******************************тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******, утас:*******/,
Нэхэмжлэлийн шаардлага: 12,803,956 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 93005-5665 дугаартай Цахим зээлийн гэрээ 2024-10-11 ны өдөр, зээлдэгч Б.Алтанбаган нь 2025 оны 09 дугаар сарын 08 -ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 93005-5665 дугаартай зээл 333 хоног, хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. 93005-5665 дугаартай зээлэнд үндсэн зээлийн үлдэгдэл: 8,961,205.21 төгрөг Зээлийн хүү: 3,655,812.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 158,439.49 төгрөг, нийт 12,775,456.77 төгрөг, ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч Б.******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан 21340 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93005-5665 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 8,961,205.21 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 3,655,812.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 158,439.49 төгрөг, нотариатын зардалд 28,500.00 төгрөг, бүгд 12,803,956.77 (арван хоёр сая найман зуун гурван мянга есөн зуун тавин зургаа зууны далан долоо) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Б.******* гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.******* нь ******* ******* ББСБ-аас нэхэмжилсэн 12,803,956 төгрөгийг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан 12,803,956 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 12,803,956 төгрөгийг хариуцагч Б.******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219,813 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 109,906.5 төгрөг, төрийн сангаас 109,906.5 гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА