| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/02259/И |
| Дугаар | 312/ШШ2026/00472 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 312/ШШ2026/00472
| 2026 оны 02 сарын 04 өдөр | Дугаар 312/ШШ2026/00472 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******************************тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******, утас:*******/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *****************************************тоот хаягт оршин суух, ******* ******* ХХК-ийн захирал Н.Бат******* /*******/
Хариуцагч: *************************** тоот хаягт оршин суух, овогт /РД: , утас:99947097,94677714/ нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч ******* ******* ХХК-ийн захирал Н.Бат*******аас 1,700,000 төгрөг гаргуулах, хариуцагч С.аас 12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,
Хариуцагч ******* ******* ХХК-ийн захирал Н.Бат*******,
Хариуцагч С.,
Хариуцагч С.ын өмгөөлөгч Б.Долгорсүрэн,
Гэрч , , ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Өмнө нь би 2025 оны 6 дугаар сарын 04-нд Н.Бат*******ын ************** ХХК-иас 12 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх ************** ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан нь нотлогдохгүй байна, Төмөрөө ******* нь дамжуулан түрээсэлсэн байна гээд 2025 оны 7 дугаар сарын 21-нд 312/ШШ2025/01280 дугаартай шийдвэрээр хэрэгсэхгүй болгож байсан юм. Анх С. нь ************** ХХК-ийн Орхон аймгийн Баян- Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах Пирамид төв дотор байдаг караоке баарыг түрээслэн ажиллуулж байгаад 2025 оны 4 сард Би түрээслэхээ болилоо, чи түрээслэж ажиллуулах уу гэж асуухаар нь би зөвшөөрсөн. Тэгээд захирал Н.Бат*******тай уулзах гэсэн чинь байхгүй байсан. С. тэгсэн чинь Цаадах чинь мөд ирэхгүй доторхи эд хогшлын барьцааны мөнгө 12 000 000 төгрөгийг над руу шилжүүлчих, би цаадахтай чинь тэртэй тэргүй тооцоо хийх юм гэсэн. Тэгээд би С.ын ХААН банкин дахь 5029986505 дугаарын данс руу найз Чүлтэм овогтой Хишигтийн 5094549737 дугаарын данснаас 2025 оны 4 дүгээр сарын 14-нд 9 800 000 төгрөг шилжүүлүүлсэн. Яагаад өөрийн даснаас шилжүүлээгүй вэ гэвэл би мөнгө шилжүүлэх гэж байгаад картаа залгиулчихсан юм. Тэгээд үлдэгдэл 2 200 000 төгрөгийг тэр өдөртөө С.т бэлнээр өгсөн. Ингээд баарны түлхүүрийг аваад ажиллуулж эхлээд байж байтал Н.Бат******* ирсэн. Тэр надад сар бүрийн 25-нд төлбөрөө хийж байна шүү, энэ сарын түрээсийн төлбөр 1 700 000 төгрөг өгөөрэй гээд дансаа өгсөн. Би түүний данс руу нь түрээсийн төлбөр 1 700 000 төгрөгийг тэр дор нь шилжүүлсэн. Тэгээд баарыг ажиллуулахын тулд цэвэрлэгээ хийгээд ганц нэг сандал ширээ энэ тэрийг нь янзалж цэгцлээд ажлаа эхэлж амжаагүй байж байтал Н.Бат******* 2-3 хоногийн дараа ирээд чамайг ажиллуулахгүй, засвар хийнэ гар гэж хөөсөн. Би тэгвэл миний төлсөн 13 700 000 төгрөгийг одоо буцаагаад өг гэсэн чинь юу ч дуугарахгүй яваад өгсөн. Маргааш нь цахилгаан тасалсан тул би яах ч аргагүй гарсан. С.тай ярьсан чинь гурвуулаа уулзаж ярилцаад шийдье гэж хэлээд алга болсон. Ингэж энэ 2 хүн бүлэглэн хуйвалдаж надаас 13 700 000 төгрөгийг минь луйвардаж авсан. Н.Бат******* нь хэрэв С.аас баарны доторхи эд хогшлын барьцаанд төлсөн мөнгийг аваагүй бол надаас барьцааны мөнгө гэж нэхэх байсан. Бас надаас түрээсийн төлбөр авахгүй байх байсан. Тийм учраас би нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж 13 700 000 төгрөгийг С., Н.Бат******* нараас нэхэмжилж байна. С. нь мөнгө авсанаас хойш хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Би шүүхэд хүсэлт гаргаж түүнийг эрэн сурвалжлуулсан чинь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Бугант хорооллын 5-9 тоотод оршин суудаг болохыг Орхон аймгийн ЦГ-аас эрэн сурвалжилж олж шүүхэд албан бичиг ирүүлсэн байна. Тийм учраас би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж, хамтран хариуцагчаар С.ыг татаж энэ хэрэгт оролцуулах шаардлага гаргаж байна. С. нь Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт оршин сууж байгаа боловч миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасны дагуу хариуцагч Н.Бат*******ын оршин суугаа газрын шүүхэд буюу Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр сонгон авч байна. гэжээ.
3. Хариуцагч ******* ******* ХХК-ийн захирал Н.Бат******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би энэ хүнтэй гэрээ хийгээгүй учир мөнгө аваагүй, тухайн объект Төмөрөөтэй гэрээ хийж, түрээслүүлж сар бүрийн 25-нд мөнгөө авдаг байсан. 4 сарын 25-ны орчим Төмөрөө надтай ярьж ажиллахаа болилоо гэж мэдэгдсэн. Би тэр үед хотод явж байсан. Очоод шийдье хугацаа нь болсон мөнгөө хий гээд хийсэн. Тэгээд намайг ирэхэд ******* ажиллуулж байх шиг байсан. 5 сарын 25-н хүртэл ажиллуулсан. Би заалыг чөлөөлж өг гэсэн боловч одоо болтол чөлөөлөөгүй. Миний ажилд саад болж байна. Би хүлээн зөвшөөрөхгүй. Надтай яриагүй гэрээ хийгээгүй. Яагаад мөнгө өгсөн юм. Би Төмөрөөд түрээслүүлсэн, Жагаад түрээслэхгүй гэж олон удаа хэлсэн. Гол нь үйл ажиллагаа нь манайд таардаггүй юм. Одоо хүртэл заалыг чөлөөлж өгөөгүй... гэжээ
4. Хариуцагч С. нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч С.*******ы тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй ба дараах тайлбарыг гаргаж байна.
1. Өргөдөл гаргагч С.******* нь миний эсрэг "12,000,000 төгрөгийг барьцаа болгож луйвардсан гэх худал мэдээлэл шүүхэд өгсөн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Би караоке тоноглол (9 хос сандал, ширээ, 4 зурагт, 2 хөргөгч, 2 камер, караоке төхөөрөмж, 4 том цонхны хөшиг, 10 инчийн 4 өсгөгч ) болон бусад тохижилтыг аман хэлэлцээгээр *******д 12,000,000 төгрөгөөр худалдаалсан. Эдгээр тоноглолыг би өмнө нь 11,500,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд дараа нь 2 камер, 1 хөргөгч нэмэн, ойролцоогоор 2 жил гаруй ашигласан. Анх 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Мэдээлэлийн биржид би "караоке тохижилт зарна. гэсэн зар оруулсан. Нэгэн эхнэр, нөхөр хоёр ирж үзээд авах сонирхлоо илэрхийлж, өгөх авахаа тохиролцоод 11.500.000 төгрөгөөр зарахаар болсон. Гэтэл ******* хэмээх хүн "ахдаа зарчих. Би 12.000.000 төгрөгөөр шууд авъя." гэж гуйгаад байхаар нь өмнө зарахаар тохирсон тохиролцоог болиулан байж, худалдсан. Одоо С.******* нь "танай тэр хогоор яадаг юм" гэх зэргээр доромж үг хэрэглэн дайрч байгаа нь үнэхээр ёс зүйгүй, сэтгэл зовоосон үйлдэл болж байна. Худалдаа нь аман хэлцэлийн үндсэн дээр явагдсан бөгөөд төлбөр, худалдсан эд зүйлсээ өгөх, авах үйлдэл нь хамт болж, бид эд зүйлсийг ажиллуулж байсан түрээсийн байрандаа үлдээж, С.******* нь "Түрээсийн хүмүүстэй тохиролцоно, Монгол хүмүүс байна даа, учраа олно, ах нь түрээслүүлэгчтэй нам хатуу гэрээ хийнэ гээд үлдсэн. Энэ наймаа нь 2025-04-14-ний өдөр болсон. Түрээсийг бид 4 дүгээр сарыг бүрэн төлсөн байсан. ******* нь 5 дугаар сарын түрээсийг надаар шаардуулж байж төлсөн. Намайг "барьцаа болгож луйвардсан гэж буруутган шүүхэд худал өргөдөл гаргасан байна. Энэ өргөдөл нь бодит байдалттай нийцэхгүй. С.******* нь өөр хүмүүст зарах наймааг болиулаад өөрөө дурлан авсан наймаа шүү дээ. Миний эхнэр болон энэ наймааг хийснийг мэдэх бусад хүсүүсийг бодит байдлыг тодруулахын тулд гэрчээр асуулгах болно. Худалдааны нөхцөл, төлбөрийн баримтууд, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шүүхэд хавсаргасан бөгөөд эдгээр нь өргөдөл гаргагчийн буруутгалыг няцаах нотолгоо болно. Иймд өргөдөл гаргагч *******ы шүүхэд гаргасан худал мэдээллийг няцааж, түүний шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэсэн тайлбарыг гаргасан.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч С.******* нь хариуцагч ******* ******* ХХК-ийн захирал Н.Бат*******аас 1 700 000 төгрөгийг, хариуцагч С.аас 12 000 000 төгрөгийг гаргуулна гэж тодруулсан.
5. Хэрэг авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6. Хариуцагч С. нь ******* ******* ХХК-ийн Пирамид төвийн караоке баарыг түрээслэн ажиллуулж байгаад 2025 оны 05 дугаар сард түрээсийн гэрээний хугацаа дууссан, сард 1 700 000 төгрөгийн төлбөрийг Н.Бат*******д шилжүүлэн өгдөг байсан үйл баримт талуудын тайлбараар тогтоогдож байна.
7. Тухайн караоке баарны түрээсийн гэрээний хугацаа дуусаж байсан тул хариуцагч С. караоке баарны тоног төхөөрөмжүүдээ зарахаар болоход нэхэмжлэгч С.******* худалдан авахаар болж 12,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, мөн тухайн караоке баарны тоног төхөөрөмжүүдийг өмнөх хүнээс нь худалдан авч баарыг түрээслэн ажиллуулж байсан, караоке баарны тоног төхөөрөмжүүдийг салгаад аваад явах боломжгүй учраас өмнөх түрээслэгч нар нь ч гэсэн ингэж худалдаж байсан. Тэр дагуу эхнэр бид хоёр өмнөх түрээслэгч нараас нь худалдан авсан байсан, ингээд зарахаар болсон гэж тайлбарласан.
8. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч С.ын түрээслэн ажиллуулж байсан караоке баарны түрээсийн гэрээний хугацаа дуусаж байсан гэдгийг өөрөө мэдэж байсан, мөн хариуцагч С.аас дамжуулан түрээслэн авсан гэдгээ ч нэхэмжлэлдээ дурьдаж, Н.Бат*******д мэдэгдэлгүйгээр караоке баарыг ажиллуулж эхэлсэн болох нь талуудын тайлбар тус шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 01426 дугаар шийдвэрээр нотлогдож байна.
9. Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ******* ХХК-ийн захирал Н.Бат*******д 1 700 000 төгрөгийг С.ын нэрийн өмнөөс шилжүүлсэн болох нь шүүх хуралдаанд өөрийнх нь гаргасан тайлбараар нотлогдож байна. *******руулбал, хариуцагч С.******* намайг С.т 1 700 000 төгрөгийг Н.Бат*******ын дансанд төлөөрэй гэсний дагуу төлсөн гэсэн.
Иймд нэхэмжлэгч С.******* нь хариуцагч ******* ******* ХХК-ийн захирал Н.Бат*******ын хүсэлтээр 1 700 00 төгрөгийг түүнд төлөөгүй, хариуцагч С.ын нэрийн өмнөөс шилжүүлсэн байх тул ******* ******* ХХК-ийн захирал Н.Бат*******аас 1 700 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
10. Хариуцагч С.т холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч С.ыг ******* ******* ХХК-ийн Пирамид төвийн караоке баарыг түрээслэн ажиллуулж байсан гэдгийг мэдэж байсан бөгөөд тухайн үед захирал Н.Бат*******ын утас холбогдохгүй байсан ч өөрөө ярьж, тохироод учраа олно гээд караоке баарны тоног төхөөрөмжийг худалдан авахаар 12 000 000 төгрөгийг С.т шилжүүлэн өгсөн байна.
11. Нэхэмжлэгчийн хүсэл зориг, тухайн баарыг түрээслэн ажиллуулах хүсэлтэй байсны улмаас караоке баарны тоног төхөөрөмжийг хүлээн авч мөнгийг шилжүүлэн өгсөн нь тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
12. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан бөгөөд нэхэмжлэгч тоног төхөөрөмжийг хүлээн авч мөнгөө шилжүүлэн өгчээ.
13. Гэрч : ...тоног төхөөрөмжөө зарахаар зар өгчихсөн байхад эхнэр, нөхөр хоёр ирээд 11 500 000 төгрөгөөр авахаар болсон. Гэтэл С.******* гуай ирээд ахдаа зарчих 12 000 000 төгрөгөөр авья гэж гуйсаар байгаад авсан. Ах нь өөрөө обьектын эзэнтэй нь уулзаад тохирчихож болно гэж гуйсаар байгаад авсан... гэсэн.
14. Гэрч т: ...С.*******тай караоке баарыг хамтран ажиллуулахаар, 10 хувийг би авахаар тохирсон. С.т шилжүүлсэн мөнгийг барьцааны мөнгө, түрээсийн мөнгө гэж ойлгосон... гэсэн.
15. Гэрч : 2 200 000 төгрөгийг бэлнээр өгөхөд би байсан, түрээс юм болов уу гэж бодсон... гэсэн мэдүүлгүүд өгсөн.
16. Нэхэмжлэгч, тухайн караоке баарыг хариуцагч С.ын өмч хөрөнгө биш гэдгийг мэдэж байсан, дамжуулан түрээслэхээр болсон юм бол түрээслүүлэгч биш этгээдэд яагаад 12 000 000 төгрөгийг шилжүүлэн өгөх болсон, энэ нь юуны мөнгө гэж шилжүүлсэн, ямар үндэслэлээр шилжүүлснээ нотлоогүй. Гэрч т, нар түрээсийн мөнгө гэж ойлгосон гэсэн нь шууд нотлоод байна гэж үзэхгүй. Нэхэмжлэгч барьцааны мөнгө гэж шилжүүлсэн гэдэг боловч энэ нь нотлогдоогүй, хэрвээ барьцаа шаардлагатай байсан бол үүнээс бага хэмжээний мөнгийг ч барьцаалах боломжтойгоос гадна баарны тоног төхөөрөмжийг зарах хэмжээний их мөнгийг шилжүүлсэн нь эргэлзээ төрүүлж байна.
Хэрвээ хариуцагч С. нь тоног төхөөрөмжийг түрээслүүлсэн бол хэдий хугацаанд түрээслүүлсэн талаар ямар тохиролцоо байсан... гэх зэрэг байдлууд тодорхойгүй байна.
Иймд нэхэмжлэгч С.*******ыг С.аас караоке баарны тоног төхөөрөмжийг худалдан авч мөнгийг шилжүүлсэн өгсөн гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
17. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д 492 дугаар зүйлийн 492.1.-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-ийн захирал Н.Бат*******аас 1,700,000 төгрөг гаргуулах, хариуцагч С.аас 12,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч С.*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар 759.3, 7511 дугаар зүйлийн 7511.1-д заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА