Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 312/ШШ2026/00490

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 312/ШШ2026/00490

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн 107 дугаар шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: **************************тоотод байрлах ******* ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **************************** тоотод байрлах ******* ******* ******* /РД:*******/,

Хариуцагч: *************************тоотод оршин суух, ******* овогт /РД:/ нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,062,670,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

******* ******* *******-ийн ******* ******* *******-д холбогдуулан Гүүрэн краны доголдлуудыг арилгуулах буюу дээр дурдсан доголдолгүй хөдөлгүүр, эсэргүүцэл, цахилгааны утас, кабелиудаар солиулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч /цахим/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахим/

Хариуцагчийн өмгөөлөгч

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай компани ******* ******* *******-тай Танай компани 2021.04.11-ний өдөр дугаартай 20/8 тн-ын гүүрэн кран угсарч, суурилуулах гэрээ-г байгуулж, уг краныг ОХУ-ын ВМ техникс компаниас худалдан авч 2021.12.31-нд ******* ******* *******-д нийлүүлсэн болно. ******* ******* ******* нь уг краныг ТӨҮГ-т нийлүүлэх гэрээ байгуулсан байсан тул уг краныг ОХУ-ын лэгчээс шууд харилцагчийн нэр дээр ачуулж улмаар -ийн Төмөр замын ачаа хүлээн авах терамналаар ирсэнийг ******* ******* ******* гаалийн бүрдүүлэлт хийгээд манай компани гаалийн татварыг төлснөөр ******* ******* ******* хүлээн авсан. Бид нийлүүлсэн краныг угсарч суурилуулах ажлыг Интех******* *******-иар хийлгэж, хүлээлгэж өгсөн бөгөөд хүлээлгэж өгсөн өдрөө буюу 2021 оны 12 дугаар сарын 31-нд Кран хүлээлцсэн акт үйлдэж, төлбөрийн нэхэмжлэхийн хамт ******* ******* *******-д өгсөн боловч, актад гарын үсэг зуралгүй, өнөөдрийг хүртэл краны үнийг төлөөгүй болно. 20/8 тн-ын гүүрэн кран угсарч, суурилуулах гэрээ-ний 4.3-т зааснаар краны үнийн төлбөрийг түүнийг хүлээлгэн өгч, суурилуулснаас хойш 14 хоногийн хугацаанд төлөхөөр байгаа. Харин ******* ******* ******* нь энэ хооронд краныг эцсийн захиалагч болох *******-д хүлээлгэн өгөөд төлбөрөө бүрэн авсан байсан. Хариуцагч нь краны төлбөрийг төлөхгүй байгаа шалтгаанаа краны хурдыг тохируулах шаардлагатай, улсын дугаар авч болохгүй байна гэх мэт янз янзын шалтгаануудыг хэлсээр ирлээ. Бид лэгчтэй холбогдож, мэргэжилтнээр нь шалгуулан ******* ******* *******-ийн хүсэлтээр хурдыг тохируулах арга хэмжээ авахын тулд маш их хугацаа зарцуулсан. ТӨҮГ хурд тохируулагчийг суурилуулах шаардлагагүй гэж үзсэн болно. Манай компани хариуцагчаас кран үнийн төлбөрийг төлөх ёстой байсан үе болох 2022.01.15-наас хойш 19 сарын турш хугацаа хэтрүүлсний хүү болох 169,670,000 /зээлийн ЖДХ болох 14.4%+хадгаламжийн ЖДХ болох 7.4%-ийн сарын дундаж хүү 19 сар=169,670,000 төгрөг/-ийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-т заасны дагуу нэхэмжилж байна. Хариуцагч тал краны төлбөрийг төлөх үүрэг нь түүний доголдлыг арилгахаас тусдаа асуудал бөгөөд хууль, гэрээнд заагдсан өөр өөр нөхцөл, эрх, үүрэг юм. Л. нь ******* ******* *******-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал хүн юм. Нэхэмжлэлд дурдсан гэрээг байгуулах, үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах, төлбөрийг төлөхтэй холбоотой асуудлаар зөвхөн Л. дангаараа шийдвэр гаргаж, уг асуудал түүний үйлдэл, үйл ажиллагаатай холбоотойгоор манай компанийн эрх, ашиг сонирхолд хөндөгдөж ирсэн тул Л.ийг мөн хамтран хариуцагч гэж үзэж байгаа болно. ******* ******* ******* нь краны төлбөрийн мөнгийг өнөөг хүртэл төлөхгүй, ашиглаж, манай компанийн эрх, ашиг сонирхлыг хөндөж, хохироож байгаа тул шүүхийн журмаар эрхээ хамгаалуулахаар хандаж байна... гэжээ.

2. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус компанийн хуульч би нийлүүлсэн гүүрэн кранд илэрсэн гэх доголдлыг арилгахад шаардлагатай 291,815,166 төгрөг гаргуулах тухай хариуцагч ******* ******* *******-ийн сөрөг нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1.Манай компанийг ******* ******* *******-д мэдэгдэлгүйгээр ТӨҮГ-т доголдолтой кран хүлээлгэж өгөөд холбогдох бичиг баримтыг нь бүрдүүлсэн байсан гэсэн тайлбар өгсөнд дараах залруулга хийе.

1)Манай компани зохигчдын хооронд байгуулагдсан 20/8 тн-ын гүүрэн кран нийлүүлж, угсарч, суурилуулах гэрээ-ний 1.1 ба 3.1-т зааснаар ******* ******* *******-д краныг нийлүүлж, бас угсарч өгөх үүрэгтэй. Энэ үүргийн үүрэг гүйцэтгэх газар нь мөн гэрээний 3.1-т зааснаар эцсийн захиалагч болох ТӨҮГ -ийн Засвар механикийн завод юм.

2)Хариуцагч уг краныг мөн ТӨҮГ-т нийлүүлэх гэрээтэй байсан. Тийм учраас краныг манай компаниас ******* ******* *******-т хүлээлгэн өгөх, ******* ******* *******-иас ТӨҮГ-т хүлээлгэн өгөх-хүлээн авах үйл ажиллагаа нэгэн зэрэг явагдсан болно.

3)Краныг гаалийн хилээр оруулж ирж, гаалийн бүрдүүлэлт, татвар төлөх үеэс захирал манай компанийн захиралтай хамт байлцсан.

4)Краны угсралт, суурилуултын ажлыг манайх гэдэг компаниар гэрээ байгуулсны үндсэн дээр гүйцэтгүүлсэн ба Л. захирал хяналт тавьж, хүлээн авсан.

5) ТӨҮГ-тай ******* ******* ******* гэрээ байгуулсан тул краныг ТӨҮГ т хүлээлгэн өгөх актыг манай компани бүрдүүлж, ажлын хэсгийн гишүүдээр нь гарын үсэг зуруулах боломжгүй. ТӨҮГ -ийн хоёр ч хуульч нь гарын үсэг зурсан байна. Энэ актыг бид нар одоо л хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгснөөр хэргийн материалаас танилцаж байгаа бөгөөд хууль ёсны, хүчин төгөлдөр бичиг баримт гэж үзэж байна.

6) Краны доголдлын бид мэдэж, нуун дарагдуулах боломжгүй. Үйлдвэрлэгчээс тухайн кранд үзлэг, шалгалт хийсэн гэсэн актын дагуу ачилт хийлгүүлэн, тээвэрлүүлж, нийлүүлэх газарт нь угсарсан болно.

2. Анх 2022 оны 4-р сард манай компаниас краны үнийн төлбөрийг төлөх шаардлага тавьсны хариуд краны ачааны тэргэнцэрийн хурд өндөр байна гэсэн доголдол зааж гомдлын шаардлага гаргаж байсан ба тухайн үед нь лэгчээс мэргэжилтэн ирүүлж, үзлэг хийлгэснээр энэхүү доголдлыг манай компани хүлээн зөвшөөрч, лэгчийн төлөөлөгч болон гэрээний талуудын харилцан тохиролцсоноор хурд тохируулагч суурилуулан арилгах арга хэмжээ авахаар болсон. Манай компани хурд тохируулагчийн өгөгдөл, бүдүүвч зэргийг харилцан тохиролцсны үндсэн дээр БРС-1 төрлийн тохируулагч сонгон ОХУ-аас захиалан авч ирж, кранд суурилуулах арга хэмжээ авсан боловч краны өмчлөгч ТӨҮГ-ын ИТА-уудын зүгээс краны ачааны тэргэнцэрийн хурдыг эсэргүүцэл нэмэх аргаар өөрчилсөн гэж мэдэгдснийг ******* ******* *******-т уламжилсан болно.

Харин ******* ******* ******* сөрөг нэхэмжлэлдээ уг доголдлыг арилаагүй гэж үзсэн байна.

3. ******* ******* ******* нь тусгай зөвшөөрөл бүхий ачаа өргөх кран, төхөөрөмжийн засвар, үйлчилгээний мэргэжлийн байгууллага бөгөөд энэ чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч этгээд болохын хувьд Иргэний хуулийн 255 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу тухайн нийлүүлсэн краны чанар байдлыг шалгаж авах үүрэгтэй юм. Хэрэв нийлүүлсэн кранд доголдол илэрсэн гэж үзэж байгаа бол энэхүү хуулийн холбогдох заалтын дагуу гомдлын шаардлага гаргах эрхгүй байна.

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа доголдлыг арилагахад шаардлагатай зардал болох мөнгөн дүнг гаргуулах гэж тодорхойлсон байна. Гэтэл Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх эрхтэй байхаар байгаа нь шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болох юм.

5. ******* ******* ******* нь цаашид краны ашиглалтын явцад учир болох гэм хорыг арилгах өөрийн үүрэг, хариуцлагын талаар зааж байгаа нь Иргэний хуулийн 512 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүй юм.

6. Хэдийгээр дээрх байдлаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөвшөөрөхөөс татгалзах үндэслэлүүд байгаа ч манай компани краны ачааны тэргэнцэрийн хурдны доголдлыг лэгч зөвшөөрсөн, хариуцагч төлбөрийг удаан хугацаагаар саатуулсны улмаас манай компани санхүүгийн дутагдалд орж, энэхүү ажлыг хамтран гүйцэтгэсэн хамтын ажиллагаатай компаниудаа хохироож байгаа зэрэг хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх үүднээс тул дараах нөхцлөөр эвлэрэн хэлэлцэх саналыг гаргаж байна. Үүнд:

1.Зохигчдын хооронд байгуулсан 20/8 тн-ын гүүрэн кран нийлүүлж, угсарч, суурилуулах гэрээ-ний үнийн дүнг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт үнэлгээг гэрээ байгуулах үеийн үнээр тодорхойлно. заасныг үндэслэн, түүнчлэн ******* ******* *******-ийн анх санал болгож байсан мөнгөн дүн болох 223,000,000 төгрөгөөр бууруулан 670,000,000 төгрөг болгож, хариуцагч уг төлбөрийн үүргийг биелүүлэх.

2.Үндсэн нэхэмжлэлийн 2 дахь шаардлагаас хуульд заасан мөнгөн төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хүүг гэрээнд өөрчлөлт оруулсан үнийн дүнгээр тооцож 138,757,000 төгрөг болгон өөрчлөх. гэжээ

3. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд ******* *******-иас ******* ******* ******* болон иргэн Л.т холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргаж, улмаар шүүхээс иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байна. ******* ******* *******-ийн зүгээс ******* *******-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. ******* ******* ******* нь 2012 онд байгуулагдсан, гадаад худалдаа, өргөн тээвэрлэх машин механизм (ӨТММ)-ын засвар үйлчилгээ, нийлүүлэлт, мөн ачаа өргөх кран, төрөл бүрийн өргүүрийн угсралтын ажил, засвар, техникийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ чиглэлээрээ мэргэшсэн, 20-иод тендер-худалдан авах ажиллагаанд оролцож шалгарч, үүргээ хариуцлагатай гүйцэтгэж ирсэн. Үүний нэгэн адил манай компани ТӨҮГ-ийн Гүүрэн кран нийлүүлэх тендерт 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шалгарч ТӨҮГ-тай 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр №2021/17-21 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба тендерийн бичиг баримтанд заасан техникийн даалгаврын дагуу 20/8 тн-ын гүүрэн краныг 940,000,000 сая төгрөгөөр нийлүүлж, угсарч өгөх үүрэг хүлээсэн. ТӨҮГ-тай дээрх гэрээг байгуулахаас өмнө ******* ******* нь н.Ганбаатар, А.Арвис зэрэг хүмүүсээр зуучлуулан уулзаж, ОХУ-ын ВМ Техникс *******-ийн 4 хуудас техникийн нөхцөл бүхий гүүрэн краныг манай компанид нийлүүлэх саналыг тавьж эхэлсэн ба тус санал болгож буй техникийн нөхцлийг манай компани ТӨҮГ-ын Засвар Механикийн завод /ЗМЗ/-ын тэргүүлэх механикч М.Өлзийбаярт танилцуулахад тэрээр: Техникийн саналтай танилцав. Краны үзүүлэлтүүд манай техникийн даалгаврын шаардлага хангаж байна гэж 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр техникийн нөхцөл дээр гараар бичин, гарын үсэг зурж өгсөн байдаг /техникийн нөхцлийг орчуулгын хамт хавсаргав/.

Ингээд манай компани дээрх гүүрэн краныг ******* *******-иас 893,000,000 төгрөгөөр худалдан авахаар, ******* ******* нь краныг ОХУ-аас захиалж манай компанид нийлүүлэхээр тохиролцож 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн огноотой № дугаартай 20/8 тн-ын гүүрэн кран нийлүүлж угсарч суурилуулах гэрээ-нд захирал Л. би 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гарын үсэг зурснаар энэхүү гэрээг байгуулсан. Уг Гэрээний 1.1, 1.2, 2.1, 2.2, 3.1, 3.2, 7.2, 8.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь гэрээний Хавсралт 1-т заасан техникийн шаардлага бүхий 1 ширхэг иж бүрдэл гүүрэн краныг биет байдлын доголдолгүй, 6 сарын дотор нийлүүлж худалдан авагч манай ******* ******* *******-д актаар хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Хэдийгээр гэрээнд угсралтын ажлыг худалдагч ******* ******* гүйцэтгэхээр заасан байгаа ч манай компаниар хийлгэхээр амаар тохиролцсон байсан юм. Гэтэл нэхэмжлэгч ******* ******* нь гэрээний үүрэг болон хэлцлийг зөрчиж кран угсралтын ажлыг манай компаниар хийлгэлгүй, манай компанид мэдэгдэлгүй, манай компанийн нэрийн өмнөөс -т шууд хүлээлгэн өгч акт үйлдсэн байсан. Тодруулбал, ******* *******-ийн захирал Отгонцэцэг краныг угсраад -т хүлээлгээд өгчихсөн, акт дээр гарын үсэг зуруулах хэрэгтэй байна, тэгээд актаа санхүүд нь өгөөрэй гэхэд 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн огноотой ТӨҮГ-ын Механикийн хэлтсийн дарга Н.Эрдэнээр ахлуулсан Засвар Механикийн Завод (ЗМЗ)-ын ерөнхий инженер А.Арвис тэргүүтэй нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллан Ажлын хэсгийн акт үйлдэн хүлээн авч, тус актад манай компаниас бусад ажлын хэсгийн бүх гишүүд гарын үсэг зурсан байсан. Мөн актад "...ЗМЗ-ын ажлын хэсэг техникийн болон гүйцэтгэлийн баримт бичгүүдийг шалгаж, ... краны цахилгаан тоноглол, тормос, механик зэрэг эд ангиудыг шалгаж хүлээн авч цаашид ашиглахыг зөвшөөрсөн байсан, түүнчлэн ТӨҮГ-ын холбогдох ажлын хэсэг, ерөнхий болон тэргүүлэх инженерүүд нь хуульчийн хамт шалгаж хүлээн авсан байсан учир актад гарын үсэг зурж ТӨҮГ-ын санхүүд өгсөн. ******* *******-иас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай компанитай байгуулсан 20/8 тн-ын гүүрэн кран нийлүүлж, угсарч суурилуулах гэрээг дүгнэсэн тухай бичгийг гэрээний төлбөрийн нэхэмжлэхийн хамт ирүүлсэн хэдий ч ТӨҮГ-аас 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр краны төлбөр манай компанийн дансаар орж ирсэн байдаг. Гэтэл 2022 оны 01 сараас -ийн ЗМЗ-оос манай ******* ******* *******-ийн нийлүүлж, суурилуулсан гэх кран лэлийн дефекттэй (доголдолтой), краны явах зам асуудалтай байгаа тухай яриа гарсан тул 2022 оны 01 сарын сүүлээр манай компани -т суурилуулсан краныг үзэж шалгахад ноцтой доголдлууд илэрсэн. Үүнд:

1.    Механик талын доголдол

Анх гэрээний хавсралт №1 заасны дагуу краны өргөн - 6100 мм, ачааны тэргэнцэр явах замын өргөн - 2500 мм байхаар заагдсан боловч 2000 мм лэгдэж ирсэн.

Ирсэн ачааны тэргэнцэрийн явах зам гүүрний дунд хэсэгт нарийсалттай буюу 1,985-1,927 мм хүртэл нарийссан учир тэргэнцэрийн дугуйнд үрэлт үүссэн тул үүнээс үүдэн 10-с дээш тонны ачаа өргөх боломжгүй.

2. Цахилгааны доголдлууд

Краны цахилгааны холболтын схем алдаатай, тодорхойгүй учир краны аюулгүй ажиллагаанд шууд нөлөөлөх.

Краны хөдөлгүүрүүд гэрээний техникийн даалгаварт заагдсан хүчин чадлаас өндөр кв-тай тавигдсан учир краны хурд өндөр болсноор аюулгүй ажиллагаа алдагдсан.

Ачааны тэргэнцэрийн болон туслах өргүүрийн эсэргүүцлүүдийн холболтыг цахилгаан схемд тусгаагүй учир марк төрлийг тодорхойлох боломжгүй болсон.

Жижиг өргүүрийн удирдлагын чиглэл буруу лэгдсэн.

Гүүр болон ачааны тэргэнцэрийн механизмын удирдлагын схемд тоормосыг чөлөөт явалтаар зогсохоор гүйцэтгэсэн ба тусдаа салгуураар тоормосолж байхаар хийгдсэн нь аюулгүй ажиллагаанд шууд нөлөөлж байна.

Цахилгааны схемийн холболт буруу заагдсан учир төгсөлтийн салгуур салсны дараа зарим механизмууд давших хөдөлгөөн хийж байгаа нь аюулгүй ажиллагаанд шууд нөлөөлж байна.

Анхнаасаа лэлийн доголдолтой краныг ТӨҮГ-ын ЗМЗ-ын Цутгуурын цехийн Материал бэлтгэх хэсэгт хүлээлгэн өгч суурилуулсан байсан бөгөөд краны доголдлууд нь ашиглалтын явцад үүссэн биш зөвхөн угсралтын явцад болон угсарснаас хойш 20 гаруй хоногийн дараа илэрсэн, лэлийн механик болон цахилгааны ноцтой доголдолтой байсан. Ийм ч учраас ******* ******* нь энэхүү доголдлоо нуух зорилгоор манай компанид албан ёсоор хүлээлгэн өгөлгүй, хэлэлцэн тохиролцсоноор угсралтын ажлыг манай компаниар хийлгэлгүй дэх танил тал, хамсаатнаа ашиглан доголдлыг нуун дарагдуулж хүлээлгэн өгч, авсан байсан юм. Манай компанийн нэрийг барьж -т ийм ноцтой лэлийн доголдлуудтай краныг хүлээлгэж өгснийг гэрээнд заасан баталгаат хугацааны дотор мэдсэн үеэс эхлэн манай компанийн зүгээс дээрх доголдлууд байгааг -ийн ЗМЗ-ын тэргүүлэх инженер А.Арвис болон ******* *******-д хэлж, ******* *******-иас 2 жил гаруй хугацаанд удаа дараа амаар болон бичгээр шаардсаар ирсэн боловч өнөөдрийг хүртэл аргацааж ирсэн. Иймээс ч краны ноцтой доголдлуудыг арилгаж, краны аюулгүй ажиллагааг хангаж өгөх хүртэл гэрээний төлбөрийг саатуулж байгаа. Учир нь гүүрэн кран нь цутгуурын зориулалттай буюу ТӨҮГ-ын Цутгуурын цехед суурилагдсан, маш өндөр температуртай халуун хайлш, металлыг 16 м-ийн өндөрт зөөвөрлөх кран бөгөөд дээрх доголдлуудын улмаас цаашид ийн хэвийн горим, ачааллаар аюулгүй ажиллах ямар ч боломжгүй, хамгийн ноцтой нь краны хурд гэрээний техникийн даалгаварт заасан хурдаас өндөр байгаа нь халуун хайлш, металлыг өндөр хурдаар зөөвөрлөх болон зогсох үед хүний дээр цалгиж асгарах, гүүрэн краны зам дунд хэсэгтээ нарийссан нь дугуйнд үрэлт үүсэх шалтгаан болж, хүнд ачаа зөөх боломжгүй юм.

энэхүү краныг лэлийн хүчин чадлаар ашиглаж эхэлмэгц /одоогоор халуун хайлш зөөгөөгүй, сул явуулж ашигласан мэт дүр үзүүлж байдгийг манай компани мэдэх юм/ дээрх асуудлууд үүсэх, хамгийн гол нь хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах эрсдэл, ийн доголдлууд байгааг хэлж өнөөдрийг хүртэл доголдлуудаа засахыг тус краныг манай компанид гэрээний дагуу худалдсан, манай компанийн өмнөөс угсарсан, доголдлуудыг мэдэж байгаа мөртлөө өнөөдрийг хүртэл засахгүй байгаа нэхэмжлэгч ******* " *******-иас худалдан авагч компанийн хувьд шаардаж ирсэн юмаа, ийм ч эрх, үүрэгтэй юм. Цаашлаад манай компанийн нэр хүнд, хариуцлага яригдах асуудал юм. Манай компани энэ чиглэлээр мэргэшсэн компанийн хувьд өөрсдийн нийлүүлж, угсарсан краныг асуудлыг баталгаат хугацаа дууссан байсан ч засварлаж, сэлбэг хэрэгсэл олж өгч үргэлж холбоотой ажилласаар ирсэн бөгөөд учир нь кран бол хүний амь нас, эд хөрөнгөтэй холбоотой техник хэрэгсэл юм. Краныг хүлээн авсан үйдвэр-ийн ЗМЗ-ийн ерөнхий инженер А.Арвис, ******* *******-д уулзаж хэлэхэд дуугүй байсан ба доголдлыг танай компани арилгаж засварлах уу манай компани засах уу гэхэд өөрсдөө чадна гэсэн тул өнөөдрийг хүртэл хүлээцтэй хандаж ирсэн. Энэ хугацаанд доголдлыг засах бүрэн боломж, хугацаа байсан боловч краныг засах биш намайг засах буюу дуугүй болгох, түүгээр зогсохгүй бусдаар дарамтлуулж гэрээний төлбөрөө бүрэн авах, цагдаад өгч айлгах зэргээр өдий хүрснийг нуухгүй. Цагдаагийн байгууллагаас гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. ******* *******-иас 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгээр манай компанид хандан 1/ кранд илэрсэн доголдолтой холбоотой асуудлыг краны өмчлөгч ТӨҮГ-ын гомдлын шаардлагыг үндэслэн шийдвэрлэх ёстой, 2/ гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн акт үйлдэх, 3/ гүүрэн краны төлбөрөөс 100 сая төгрөгийг гэрээний үнийн дүнгээс хасч тооцоод хоорондын асуудлаа дуусгая гэдэг санал ирүүлсэн.

1. ******* ******* -тэй эрх зүйн харилцаанд ороогүй, цаашид крантай холбоотой эрсдэл, асуудал үүсэхэд манай компаниас хариуцлага нэхэх нь зүй. Ийм ч бодитой эрсдэл үүссэн нь тодорхой байгаа учраас манай компанийн хувьд доголдлыг арилгахыг худалдсан ******* компаниас шаардаж ирсэн. Нэхэмжлэгч ******* *******-ийн зүгээс энэ бүхнийг аргацааж ТӨҮГ-ээс гомдол гаргах баталгаат хугацаа өнгөрсөн гэж байгаа бол анхнаасаа техникийн даалгаварт заасан шаардлага хангахгүй, лэлийн ноцтой доголдолтой /угсралт хийх явцад доголдлыг та бүгд мэдсэн/ краныг манай компанийг байлцуулалгүй, манай компанийн нэрийн өмнөөс -т хэн хүлээлгэн өгч, авалцсан асуудал нь өөр асуудал юм шүү. Харин манай компани болон ******* *******-ийн хооронд худалдах, худалдан авах эрх зүйн харилцаа үүссэн, гэрээний дагуу эрх, үүрэг хүлээсэн, хүчин төгөлдөр гэрээтэй билээ. Хариуцагч краны төлбөрийг төлөх үүрэг нь түүний доголдлыг арилгахаас тусдаа асуудал гэж нэхэмжлэлд дурджээ. Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-т Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй", мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.2-т Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах... шаардлага гаргах эрхтэй" гэж заасны дагуу манай ******* ******* ******* худалдан авагчийн хувьд танай компаниас доголдлыг арилгахыг шаардах, эсхүл доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардах эрхтэй. Иймээс манай компани гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, доголдлыг өөрсдөө арилгах зардлыг 223,250,000 төгрөгөөр тооцож, гэрээний төлбөрийг 25 хувиар бууруулах саналыг 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгээр гаргаж байсан боловч ******* ******* зөвшөөрөөгүй, 100,0 саяар тооцох хариу ирүүлсэн. Манай компани краны доголдлыг арилаагүй нөхцөлд хүлээн авсан акт үйлдэх боломжгүй. Краны доголдлыг засварлахад 100,0 сая төгрөг хүрэлцэх боломжгүй, зөрчлүүдээ танайх өөрсдийн зардлаар арилгаж хүлээлгэж өгөх, үүний дараа төлбөрийг шилжүүлэх талаар хариу албан бичиг өгсөн юм. Түүнчлэн нэхэмжлэлд краныг лэгч ОХУ-ын ВМ техникс *******-ийн мэргэжилтнээр шалгуулан хурд тохируулах арга хэмжээ авахын тулд маш их цаг зарцуулсан гэжээ. ОХУ-ын кран лэгч компанийн ажилтан ирж, кранд БРС-1 хурд тохируулагчийг суурилуулахаар болж, ОХУ-аас уг тохируулагчийг авчирсан гэдэг боловч өнөөдрийг хүртэл суурилуулаагүй, хурдыг эсэргүүцэл нэмэх аргаар өөрчилсөн тул хурд тохируулагчийг суурилуулах шаардлагагүй гэдэг хариуг манай компанид өгсөн билээ. Мөн уг тохируулгыг суурилуулах нөхцөл шаардлагаар манай компанийн зүгээс хангаж -ээс зөвшөөрөл авч өгсөн ч танай компани зөвшөөрөл өгсөн хугацаанд нэвтрээгүй байсан билээ. Иргэний хуулийн 222.5-д зааснаар талуудын байгуулсан гэрээнд хүү тохироогүй тул хүү шаардах нь үндэслэлгүй юм. гэжээ

3. Хариуцагч ******* ******* ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ******* ******* ******* нь 2012 онд байгуулагдсан, гадаад худалдаа, өргөн тээвэрлэх машин механизм (ӨТММ)-ын засвар үйлчилгээ, нийлүүлэлт, мөн ачаа өргөх кран, төрөл бүрийн өргүүрийн угсралтын ажил, засвар, техникийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ чиглэлээрээ мэргэшсэн, 20-иод тендер-худалдан авах ажиллагаанд оролцож шалгарч, үүргээ хариуцлагатай гүйцэтгэж ирсэн. Нэхэмжлэгч нь ТӨҮГ-ийн Гүүрэн кран нийлүүлэх тендерт 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шалгарч ТӨҮГ-тай 2021 оны 04 дүгээр сарын 09- ний өдөр №2021/17-21-0193 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба тендерийн бичиг баримтанд заасан техникийн даалгаврын дагуу 20/8 тн-ын гүүрэн краныг 940,000,000 сая төгрөгөөр нийлүүлж, угсарч өгөх үүрэг хүлээсэн. Уг тендерт заасан шаардлага бүхий гүүрэн краныг хариуцагч ******* ******* нь ******* ******* *******-д нийлүүлэх санал тавьсны дагуу талуудын хооронд 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн огноотой № дугаартай 20/8 тн-ын гүүрэн кран нийлүүлж угсарч суурилуулах гэрээ-г Хавсралтын хамт байгуулагдсан ба уг гэрээнд нэхэмжлэгч 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гарын үсэг зурсан байдаг. Гэрээний 1.1, 1.2, 2.1, 2.2, 3.1, 3.2, 7.2, 8.1-ттус тус зааснаар хариуцагч ******* ******* нь гэрээний Хавсралт 1-т заасан техникийн шаардлага бүхий 1 ширхэг иж бүрдэл гүүрэн краныг биет байдлын доголдолгүй, 6 сарын дотор нийлүүлж худалдан авагч манай ******* ******* *******-д актаар хүлээлгэн өгөхөөр тохиролцсон юм. Мөн Гэрээний 3.1, 7.2, 8.1-т тус тус зааснаар ******* ******* нь манай компанид хүлээлгэж өгөх ёстой ч гэрээний үүргээ зөрчиж манай компанид мэдэгдэлгүй, манай компанийн нэрийн өмнөөс -т шууд хүлээлгэн өгч акт үйлдсэн байсан.

Тодруулбал, ******* *******-ийн захирал Отгонцэцэг краныг угсраад -т хүлээлгээд өгчихсөн, акт дээр гарын үсэг зуруулах хэрэгтэй байна, тэгээд актаа санхүүд нь өгөөрэй гэхэд нь оффист нь очиход 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн огноотой ТӨҮГ-ын Механикийн хэлтсийн дарга Н.Эрдэнээр ахлуулсан Засвар Механикийн Завод (ЗМЗ)-ын ерөнхий инженер А.Арвис тэргүүтэй нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй ажпын хэсэг ажиллан Ажпын хэсгийн акт үйлдэн хүлээн авч, тус актад манай компаниас бусад ажлын хэсгийн бүх гишүүд гарын үсэг зурсан байсан. Мөн актад ... ЗМЗ-ын ажлын хэсэг техникийн болон гүйцэтгэлийн баримт бичгүүдийг шалгаж, ... краны цахилгаан тоноглол, тормос, механик зэрэг эд ангиудыг шалгаж хүлээн авч цаашид ашиглахыг зөвшөөрсөн байсан, түүнчлэн ТӨҮГ-ын холбогдох ажлын хэсэг, ерөнхий болон тэргүүлэх инженерүүд нь хуульчийн хамт шалгаж хүлээн авсан байсан учир актад гарын үсэг зурж ТӨҮГ-ын санхүүд өгсөн. Гэтэл 2022 оны 01 сард ТӨҮГ-ын Засвар механикин заводын механикч н.-Алтай ******* ******* *******-ийн захирал Л.т "...танай компанийн суурилуулсан кран лэлийн доголдолтой, краны явах зам асуудалтай байгаа тухай хэлж, гүүрэн краны тэргэнцэрийн замын өндөржилтийн болон зам хоорондын зайг ТӨҮГ-ын ГМХ-ийн маркшейдер нарын хэмжсэн хэмжилт бүхий гарын үсэгтэй баримтыг өгсөн ба уг хэмжилтээр краны замын өргөн жигд бус, нарийсалттай байсан тул манай компани өөрөө краны угсралт, засвар үйлчилгээ хийдэгийн хувьд -т суурилуулсан краныг үзэж шалгахад дараах ноцтой доголдлууд илэрсэн. Үүнд:

1. Механик талын доголдол

Анх гэрээний хавсралт №1-т заасны дагуу краны өргөн 6100 мм, ачааны тэргэнцэр явах замын өргөн 2500 мм байхаар заагдсан боловч 2000 мм лэгдэж ирсэн.

Ирсэн ачааны тэргэнцэрийн явах зам гүүрний дунд хэсэгт нарийсалттай буюу 1,985-1,927 хүртэл нарийссан учир тэргэнцэрийн дугуйнд үрэлт үүссэн байсан ба энэ нь цаашид 10-с дээш тонны ачаа өргөх боломжгүй.

2. Цахилгааны доголдлууд

Краны цахилгааны холболтын схем алдаатай, тодорхойгүй учир краны аюулгүй ажиллагаанд шууд нөлөөлөх.

Краны хөдөлгүүрүүд гэрээний техникийн даалгаварт заагдсан хүчин чадлаас өндөр кВтг-тай тавигдсан учир краны хурд өндөр болсноор аюулгүй ажиллагаа алдагдсан.

Ачааны тэргэнцэрийн болон туслах өргүүрийн эсэргүүцлүүдийн холболтыг цахилгаан схемд тусгаагүй учир марк төрлийг тодорхойлох боломжгүй болсон.

Жижиг өргүүрийн удирдлагын чиглэл буруу лэгдсэн.

Гүүр болон ачааны тэргэнцэрийн механизмын удирдлагын схемд тоормосыг чөлөөт явалтаар зогсохоор гүйцэтгэсэн ба тусдаа салгуураар тоормосолж байхаар хийгдсэн нь аюулгүй ажиллагаанд шууд нөлөөлж байна.

Цахилгааны схемийн холболт буруу хийгдсэн учир төгсөлтийн салгуур салсны дараа зарим механизмууд давших хөдөлгөөн хийж байгаа нь аюулгүй ажиллагаанд шууд нөлөөлөхөөр байсан. Анхнаасаа гэрээнд заасан техникийн шаардлага хангахгүй, лэлийн ноцтой доголдолтой краны доголдлыг ******* ******* нуун дарагдуулахын тулд нэхэмжлэгч ******* ******* *******-д мэдэгдэлгүй, дэх ЗМЗ дэх танил тал, хамсаатнаа ашиглан нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс шууд ТӨҮГ-ын ЗМЗ-ын Цутгуурын цехийн Материал бэлтгэх хэсэгт хүлээлгэн өгч суурилуулсан байсан бөгөөд краны доголдлууд нь ашиглалтын явцад үүссэн биш угсралтын явцад байсан, мөн угсарснаас хойш 20 гаруй хоногийн дараа нэхэмжлэгч илрүүлсэн байх тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 254 дүгээр зүйлийн 254.7-д зааснаар дээрх доголдлууд анхнаасаа байсан гэж үзнэ. 20/8 тн-ын гүүрэн кран нийлүүлж угсарч суурилуулах гэрээний 1.1, 1.2, 7.2-т тус тус заасны дагуу Гэрээний Хавсралт 1-т заасан краныг техникийн шаардлага хангасан иж бүрдлээр нь Худалдан авагч ******* ******* *******-д нийлүүлж актаар хүлээлгэн өгөх, худалдагч ******* ******* гүүрэн краны ашиглалтад 12 сарын хугацаа баталгаа гаргаж өгөх үүрэгтэй ба ******* ******* *******-ийн зүгээс дээрх доголдлуудыг гэрээнд заасан баталгаат хугацааны дотор мэдсэн үеэс эхлэн -ийн ЗМЗ-ын тэргүүлэх инженер А.Арвис болон ******* *******-д хэлж, ******* *******-иас 2 жил гаруй хугацаанд удаа дараа амаар болон бичгээр шаардсаар ирсэн ба өөрсдөө засна, ... хурдыг буурулах тоног төхөөрөмж ирж байгаа гэдэг боловч өнөөдрийг хүртэл доголдлыг арилгаагүй, аргацааж ирсэн. Тус гүүрэн кран нь цутгуурын зориулалттай буюу " ТӨҮГ-ын Цутгуурын цехед суурилагдсан, маш өндөр температуртай халуун хайлш, металлыг 16 м- ийн өндөрт зөөвөрлөх кран бөгөөд дээрх доголдлуудын улмаас цаашид ийн хэвийн горим, ачааллаар аюулгүй ажиллах ямар ч боломжгүй, хамгийн ноцтой нь краны хурд гэрээний техникийн даалгаварт заасан хурдаас өндөр байгаа нь халуун хайлш, металлыг өндөр хурдаар зөөвөрлөх болон зогсох үед хүний дээр цалгиж асгарах, гүүрэн краны зам дунд хэсэгтээ нарийссан нь дугуйнд үрэлт үүсэх шалтгаан болж, хүнд ачаа зөөх боломжгүй, хамгийн гол нь хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах эрсдэл, ийн доголдлууд байгааг хэлж өнөөдрийг хүртэл доголдлуудаа засахыг тус краныг нэхэмжлэгчид гэрээний дагуу худалдсан, нэхэмжлэгчид мэдэгдэлгүй, түүний нэрийн өмнөөс -т угсарч, хүлээлгэн өгсөн, доголдлуудыг мэдэж байгаа мөртлөө өнөөдрийг хүртэл засахгүй байгаа ******* *******-иас Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6- д заасны дагуу худалдан авагч компанийн хувьд шаардаж ирсэн юмаа, ийм ч эрх, үүрэгтэй. Учир нь хариуцагчаас худалдан авсан краныг ******* ******* ******* нь ТӨҮГ-тай байгуулсан гэрээний дагуу тендерийн шаардлага хангасан гүүрэн краныг нийлүүлэх үүрэг хүлээсэн, Уг 2021/17-1-0193 тоот Худалдах-худалдан авах гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1-т зааснаар биет байдлын доголдолгүй барааг ******* ******* ******* ТӨҮГ-т нийлүүлэх, мөн т ашиглагдсанаас хойш 12 сарын баталгаат хугацаанд аливаа доголдол, дутадлыг хариуцах үүргийг хүлээсэн учир ******* *******-ийн яриад буй -ийн гомдол гаргах баталгаат хугацаа дуусаагүй, краныг ийн зориулалтаар нь /халуун хайлш зөөх/ ашиглаж эхлээгүй байна. Кран бол хүний амь нас, эд хөрөнгөтэй холбоотой техник төхөөрөмж ба -т шинээр өргөтгөж барьсан ЗМЗ-ын Цутгуурын цехэд хариуцагчийн суурилуулж, хүлээлгэн өгсөн кран ийн хэвийн горимоор ажиллах ямар ч боломжгүй, лэлийн ноцтой доголдолтой, төдийгүй цаашид хүний амь нас, эрүүл мэнд, мөн нэхэмжлэгч ******* ******* *******-ийн нэр хүнд, хариуцлага яригдах асуудал юм. ******* *******-иас 2023 оны 07-р сарын 21-ний өдрийн албан бичгээр нэхэмжлэгчид хандан 1/ кранд илэрсэн доголдолтой холбоотой асуудлыг краны өмчлөгч ТӨҮГ-ын гомдлын шаардлагыг үндэслэн шийдвэрлэх ёстой, 21 гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн акт үйлдэх, 3/ гүүрэн краны төлбөрөөс 100 сая төгрөгийг гэрээний үнийн дүнгээс хасч тооцоод хоорондын асуудлаа дуусгая гэдэг санал ирүүлсэн. ******* ******* -тэй эрх зүйн харилцаанд ороогүй, цаашид крантай холбоотой эрсдэл, асуудал үүсэхэд ТӨҮГ ******* ******* *******-иас хариуцлага нэхэх нь зүй, ийм ч бодитой эрсдэл үүссэн нь тодорхой байгаа учраас манай компанийн хувьд доголдлыг арилгахыг маргаан бүхийн доголдолтой краныг худалдсан ******* *******-с Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 253 дугаар зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6, 254.2-т тус тус заасны дагуу шаардаж байна. Хариуцагч ******* ******* нь БРС-1 хурд тохируулагчийг суурилуулж, хурдыг д багасгана гэсэн боловч суурилуулаагүй, эцэст нь хурдыг эсэргүүцэл нэмэх аргаар өөрчилсөн тул хурд тохируулагчийг суурилуулах шаардлагагүй гэдэг хариуг манай компанид өгсөн боловч хурд буураагүй төдийгүй эдгээр БРС-1 болон хурд удирдах БУК төхөөрөмжийг суурилуулснаар 20/8 тн даацтай краны механизмуудын хурдад өөрчлөлт орохгүй, -т суурилуулсан краны хөдөлгүүрийн чадал А7 ангиллын бүлэгт зааснаар 43% өндөр байгаа талаар хариуг нэхэмжлэгч ОХУ-ын 000 Круш болон КСМ буюу Кран Строй Монтаж зэрэг компаниудаас авсан байна. Мөн маргаан бүхий гүүрэн краны доголдлуудыг краны хөдөлгүүр, эсэргүүцэл, цахилгааны утас, кабелиудыг солих замаар доголдлыг арилгах боломжтой тухай хариу, мөн холбогдох хөдөлгүүр, сэлбэг материалын үнийн саналыг ОХУ-ын Монвэй, Оптим кран зэрэг компаниудаас авсан, мөн мэргэжлийн төсөвчнөөр краны доголдлыг арилгахад гарахад нийт зардлыг гаргуулсан болно. Үүнд:

- Материалын зардал: 206,899,312 төгрөг

- Тээврийн зардал: 1,534,372 төгрөг

- Ажиллах хүчний зардал: 11,549,541 төгрөг

- Машин механизм ашиглалт: 6,724,450 төгрөг

- Бусад зардал, ажил: 65,107,491 төгрөг,

Нэхэмжлэлийн шаардлага: 251 дүгээр зүйлийн 251.1, 253 дугаар зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6, 254.2, 253 дугаар зүйлийн 253.1, 253.2-т тус тус заасны дагуу хариуцагч ******* *******-с гүүрэн краны доголдлыг арилгахад шаардлагатай нийт 291,815,166 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* *******-д гаргуулж өгнө үү. гэжээ

4. Хариуцагч ******* ******* ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Нэхэмжлэгч ******* ******* ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ******* *******-д холбогдуулж сөрөг нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна. Нэхэмжлэгч ******* ******* ******* нь ******* импор-т *******-иас нийлүүлсэн гүүрэн краны доголдлыг арилгахад шаардлагатай нийт 291,815,166 төгрөгийг ******* *******-иас гаргуулж өөрсдөө засварлахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бол өмнө гаргасан сөрөг нэхэмжпэлийн үндэслэлийг өөрчлөхгүйгээр Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1, 253.2, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт нийцүүлэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гүүрэн краны доголдлуудыг ******* *******-иар арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах шаардлагыг гаргаж байна. Өмнөх сөрөг нэхэмжлэлд дурдсанаар гүүрэн кранд лэлийн механик болон цахилгааны доголдлууд байгааг илрүүлсэн ба краны хурд гэрээний техникийн даалгаварт заасан хурдаас өндөр байгаа нь халуун хайлш, металлыг өндөр хурдаар зөөвөрлөх болон зогсох үед дээрээс цалгиж асгарах, гүүрэн краны ачааны тэргэнцэрийн зам (Р24 рельс төмөр) дунд хэсэгтээ нарийссан тул дугуйнд үрэлт үүсч хүнд ачаа зөөх боломжгүй буюу цаашид т лэлийн зориулалтаар нь хэвийн горимоор ажиллах боломжгүй. ******* ******* нь БРС-1 хурд тохируулагчийг суурилуулж, хурдыг багасгана гэсэн боловч суурилуулаагүй, эцэст нь хурдыг эсэргүүцэл нэмэх аргаар өөрчилсөн тул хурд тохируулагчийг суурилуулах шаардлагагүй гэдэг хариуг манай компанид өгсөн боловч хурд буураагүй төдийгүй эдгээр БРС-1 болон хурд удирдах БУК төхөөрөмжийг суурилуулснаар 20/8 тн даацтай гүүрэн краны механизмуудын хурдад өөрчлөлт орохгүй, харин гүүрэн краны цахилгааны доголдлуудыг краны хөдөлгүүр, эсэргүүцэл, цахилгааны утас, кабелиудыг солих, краны ачааны тэргэнцэрийн замыг (Р24 рельс төмөр) буулгаж шинээр тэгшилж угсарч доголдлыг арилгах шаардлагатай. Үүнд:

Краны хурдыг багасгахын тулд:

1. Краны цахилгааны хөдөлгүүрүүд:

- 4МТМ2251.8, 37 кВт, 725 эрг.мин /холболтын хагас муфтай/-1 ширхэг

- 4МТМ2001.В8,22кВт, 715эрг.мин /холболтын хагас муфтай/-1 ширхэг

- МТИ160М6, 7 кВт, 930 эрг.мин /холболтын хагас муфтай/-1 ширхэг

- МТН311-6, 11 кВт, 940 эрг.мин /холболтын хагас муфтай/- 2 ширхэг

2. Цахилгааны кабель:

- КГ 3*16+1*10 (20 метр)

- КГ 3*10+1*16 (20 метр)

- КГ 5*1.5 (ЗОметр)

3. Цахилгааны утаснууд:

- ПуГВ 1*2.5 (10 метр)

- ПуГВ 1*1.5 (60 метр)

4. Пластинтай газардуулга- (16 иж бүрдэл)

5. Эсэргүүцлүүд: БРФУ2 кат.№ ИРАК 434.352.013.-25- (3 иж бүрдэл)

6. Цахилгааны шкаф: (1 иж бүрдэл)

7.Уян төмөр хоолой: д.16мм, д.22мм- (20 метр)

Иймд нэхэмжлэгч ******* ******* ******* нь гүүрэн краны доголдлуудыг хариуцагч ******* *******-иар арилгуулах буюу дээр дурдсан доголдолгүй хөдөлгүүр, эсэргүүцэл, цахилгааны утас, кабелиудаа солиулах шаардлагыг гаргаж байна. гэжээ

6. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* *******-иас д олгосон итгэмжлэл, 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ******* ******* болон ******* ******* ******* нарын хороонд байгууллагдсан 20/8 тн-ын гүүрэн кран нийлүүлж угсарч суурилуулах гэрээ, нийлүүлэх тоног төхөөрөмжийн жагсаалт, Кран техникийн үзүүлэлт, нэхэмжлэх, 20/8 тн-ын гүүрэн кран нийлүүлж угсарч суурилуулах гэрээг дүгнэсэн тухай акт, Үүргийн гүйцэтгэл шаардах тухай албан бичгүүд, төлбөр нэхэмжлэх тухай албан бичиг, Монгол банкны 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б-11/1064 дугаартай албан бичиг, гэрээний хэрэгжилтийн тухай албан бичиг, ******* *******-ийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А-087 дугаартай албан бичиг, ******* *******-ийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-077 дугаартай албан бичиг, ВМ техникийн албан бичиг орчуулгын хамт, зэрэг баримтыг гаргаж өгсөн.

7. Хариуцагчаас д олгосон итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Барилга хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрлүүд, ТӨҮГ-тай байгуулсан Худалдах худалдан авах гэрээ, 2021.12.22-ны өдрийн ажлын хэсгийн акт, ВМ техникс *******-ийн техникийн нөхцөл, орчуулгын хамт, техникийн тодорхойлолт, ******* *******-ийн 2022.06.03-ны өдрийн А-64 тоот албан бичиг, ******* ******* *******-ийн 2022.07.25-ны өдрийн 07/02 тоот албан бичиг, ******* ******* *******-ийн 2022.08.08-ны өдрийн 08/04 тоот албан бичиг, ******* *******-ийн 2022.08.17-ны өдрийн А-087 тоот албан бичиг, ******* *******-ийн 2022.10.26-ны өдрийн А-119 тоот албан бичиг, ******* ******* *******-ийн 2022.11 11-ний өдрийн 11/02 тоот албан бичиг, ******* ******* *******-ийн 2022.12.30-ны өдрийн 12/39 тоот албан бичиг, 2023.03.21-ниы өдрийн 03/01 тоот ******* ******* *******-ийн албан бичиг, ******* ******* *******-ийн 2023.04.24-ний өдрийн 04/01 тоот албан бичиг, 2023.06.09-ний өдрийн А-25 тоот ******* *******-ийн албан бичиг, ******* ******* *******-ийн 2023.07-20-ны өдрийн 07/21 тоот албан бичиг, ******* *******-ийн 2023.07.21-ний өдрийн А-027 тоот албан бичиг, ******* ******* *******-ийн 2023.08.21-ний өдрийн 08/01 тоот албан бичиг, ******* *******-ийн 2023.01.06-ны өдрийн А-03 тоот албан бичиг, ******* ******* *******-ийн 2023.01.09-ний өдрийн 01/02 тоот албан бичиг, ******* ******* *******-ийн 2023.01.09-ний өдрийн 01/04 тоот албан бичиг, Гүүрэн кранд засвар хийх төсөв, 000 "Круш" компанийн ирүүлсэн цахим шуудан, орчуулгын хамт, КСМ компанийн ирүүлсэн цахим шуудан, орчуулгын хамт, Монвэй компанийн ирүүлсэн үнийн санал, орчуулгын хамт, Оптим кран компанийн ирүүлсэн үнийн санал, орчуулгын хамт зэрэг баримтыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Үндсэн нэхэмжлэлийн талаар: Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч ******* ******* *******, Л. нарт холбогдуулан 1,062,670,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны 893 000 000 төгрөгийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ******* ******* нь ******* ******* *******-тай 2021.04.11-ний өдөр дугаартай 20/8 тн-ын гүүрэн кран угсарч суурилуулах гэрээ байгуулж уг краныг ОХУ-ын ВМ техникс компаниас худалдан авч 2021.12.31-нд ******* ******* *******-д нийлүүлсэн. ******* ******* ******* нь уг краныг ТӨҮГ-т нийлүүлэх гэрээг байгуулсан тул ОХУ-ын лэгчээс шууд харилцагчийн нэр дээр ачуулж улмаар -ийн Төмөр замын ачаа хүлээн авах терминалаар ирснийг ******* ******* ******* гаалийн бүрдүүлэлт хийж, манай компани гаалийн татварыг төлснөөр ******* ******* ******* хүлээн авсан. Бид нийлүүлсэн краныг угсарч суурилуулах ажлыг Интех******* *******-иар хийлгэж, хүлээлгэж өгсөн бөгөөд хүлээлгэж өгсөн өдрөө буюу 2021 оны 12 дугаар сарын 31-нд кран хүлээлцсэн акт үйлдэж, төлбөрийн нэхэмжлэхийн хамт ******* ******* *******-д өгсөн боловч, актад гарын үсэг зуралгүй, өнөөдрийг хүртэл краны үнийг төлөөгүй. 20/8 тн-ын гүүрэн кран угсарч, суурилуулах гэрээ-ний 4.3-т зааснаар краны төлбөрийн үнийн төлбөрийг түүнийг хүлээлгэн өгч, суурилуулснаас хойш 14 хоногийн хугацаанд төлөхөөр байгаа. ******* ******* ******* краныг эцсийн захиалагч болох *******-д хүлээлгэн өгөөд төлбөрөө бүрэн авсан. Хариуцагч ...краны хурдыг тохируулах шаардлагатай, улсын дугаар авч болохгүй байна гэх мэт янз янзын шалтгаануудыг хэлсээр мөнгийг төлөхгүй байх тул 1,062,670,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

3. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани ТӨҮГ-ийн Гүүрэн кран нийлүүлэх тендерт 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шалгарч ТӨҮГ-тай 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр №2021/17-21 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба тендерийн бичиг баримтанд заасан техникийн даалгаврын дагуу 20/8 тн-ын гүүрэн краныг 940,000,000 сая төгрөгөөр нийлүүлж, угсарч өгөх үүрэг хүлээсэн. Ингээд манай компани гүүрэн краныг ******* *******-иас 893,000,000 төгрөгөөр худалдан авахаар, ******* ******* нь краныг ОХУ-аас захиалж манай компанид нийлүүлэхээр тохиролцож 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн огноотой № дугаартай 20/8 тн-ын гүүрэн кран нийлүүлж угсарч суурилуулах гэрээ-нд захирал Л. гарын үсэг зурснаар энэхүү гэрээг байгуулагдсан. Уг Гэрээний 1.1, 1.2, 2.1, 2.2, 3.1, 3.2, 7.2, 8.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь гэрээний Хавсралт 1-т заасан техникийн шаардлага бүхий 1 ширхэг иж бүрдэл гүүрэн краныг биет байдлын доголдолгүй, 6 сарын дотор нийлүүлж худалдан авагч манай ******* ******* *******-д актаар хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Хэдийгээр гэрээнд угсралтын ажлыг худалдагч ******* ******* гүйцэтгэхээр заасан байгаа ч манай компаниар хийлгэхээр амаар тохиролцсон байсан. Гэтэл нэхэмжлэгч ******* ******* нь гэрээний үүрэг болон хэлцлийг зөрчиж кран угсралтын ажлыг манай компаниар хийлгэлгүй, манай компанид мэдэгдэлгүй, манай компанийн нэрийн өмнөөс -т шууд хүлээлгэн өгч акт үйлдсэн байсан. ТӨҮГ-аас 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр краны төлбөр манай компанийн дансаар орж ирсэн. Гэтэл ******* ******* *******-ийн нийлүүлсэн кран нь лэлийн дефекттэй (доголдолтой)... байсан. Иймээс краны ноцтой доголдлуудыг арилгаж, краны аюулгүй ажиллагааг хангаж өгөх хүртэл гэрээний төлбөрийг саатуулж байгаа... гэжээ.

4. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ТӨҮГ, хариуцагч ******* ******* *******-ийн хооронд 2021/17-21-0193 дугаартай Гүүрэн кран /ЭҮТӨҮГ/202101675/ Худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу 20/8 тн-ын гүүрэн краныг хариуцагч нь 940,000,000 сая төгрөгөөр ТӨҮГ-т нийлүүлэхээр,

улмаар ******* ******* ******* нь ******* *******-тай 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дугаартай 20/8 тн-ын гүүрэн кран угсарч, суурилуулах гэрээ байгуулж, краныг ОХУ-ын ВМ техникс компаниас худалдан авч захиалагч ТӨҮГ-т нийлүүлсэн,

мөн хариуцагч ******* ******* *******, ТӨҮГ-с гүүрэн краны үнийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсан үйл баримтууд тогтоогдож байна.

5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан бөгөөд нэхэмжлэгч ******* ******* болон хариуцагч ******* ******* *******-ийн хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба гэрээ хүчин төгөлдөр байна.

6. Гэрээний дагуу нэхэмжлэгч ******* ******* 20/8 тн-ын гүүрэн краныг ОХУ-ын ВМ техникс компаниас худалдан авч, угсарч, суурилуулах ажлыг гүйцэтгэн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ажлын хэсгийн акт үйлдэн ТӨҮГ-т хүлээлгэн өгсөн /хх51/ одоогооор тус гүүрэн кран хэвийн ажиллаж байгаа гэдгийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбарласан.

 

7. Эцсийн худалдан авагч болох ТӨҮГ гүүрэн краныг хүлээн авснаас хойш өнөөдрийг хүртэл 5 жил орчмын хугацаанд хэвийн ажиллаж байгаа гэдгийг тайлбарлаж, гуравдагч этгээдээс хариуцагч ******* ******* *******-д холбогдуулан эд хөрөнгийн доголдлын талаар ямар нэгэн байдлаар шаардлага гаргаагүй байхад эд хөрөнгө доголдолтой гэх шалтгаанаар худалдах худалдан авах гэрээний үнийг төлөхгүй байгаа нь зүйд нийцэхгүй байна.

8. Хариуцагч ******* ******* ******* болон ТӨҮГ-ын хооронд байгуулагдсан 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №2021/17-21-0193 дугаартай Гүүрэн кран Худалдах, худалдан авах гэрээ-ний 5 дугаар зүйлийн 5.2.1.-д Гэрээнд заасан чанар, стандартын шаардлагад нийцсэн, тоо, хэмжээ, иж бүрдэл бүхий биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй барааг дагалдах баримт бичгийн хамт заасан хугацаанд нийлүүлэх мөн шинэ байх ба ашиглагдсанаас хойш баталгаат хугацаа 12 сар байна гэж заасан байна.

9. Гүүрэн краныг угсарч, суурилуулах ажлыг хийж дуусган 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээлгэн өгсөн, үүнээс хойш одоог хүртэл хэвийн ажиллаж байхад доголдолтой, ******* ******* ******* ТӨҮГ-т нийлүүлэх, мөн т ашиглагдсанаас хойш 12 сарын баталгаат хугацаанд аливаа доголдол, дутадлыг хариуцах үүргийг хүлээсэн учир ******* *******-ийн яриад буй -ийн гомдол гаргах баталгаат хугацаа дуусаагүй, краныг ийн зориулалтаар нь /халуун хайлш зөөх/ ашиглаж эхлээгүй байгаа гэх шалтгаанаар төлбөрийг саатуулж байгаа хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

10. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6.-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй, 254.7.-д Эд хөрөнгийн баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолох бөгөөд хэрэв баталгаат хугацааны дотор гол доголдлыг илрүүлсэн бол худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзнэ гэж заасан.

11. ТӨҮГ-т гүүрэн краныг хүлээлгэн өгснөөс хойш тодорхой доголдлууд илэрснийг ОХУ-с мэргэжилтэн ирж зассан, зарим нэг доголдол арилгах асуудлыг ТӨҮГ шаардлагагүй гэж үзсэн, одоогоор хэвийн ажиллаж байгаа, талуудын гэрээнд зааснаар баталгаат хугацаа нэг жил байсан, одоо эвдрэл гарсан ч талууд хариуцахааргүй байгаа гэдгийг гуравдагч этгээд тайлбарладаг. Иймд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

12. Нэхэмжлэгч ******* ******* хариуцагчаас хүү 169 670 000 төгрөг нэхэмжилсэн. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5.-д Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд хүүгийн талаар талууд тохиролцоогүй байх тул хүү нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

13. Иймд хариуцагч ******* ******* *******-с худалдах худалдах авах гэрээний үүрэг 893 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 169 670 000 төгрөгийг, мөн нэхэмжлэгч нь Л. гэх хувь хүнтэй гэрээ байгуулаагүй, Л. нь хариуцагч ******* ******* *******-ийг төлөөлөн ******* *******-тай байгуулсан гэрээнд гарын үсэг зурсан байх тул Л.т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

14. Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч ******* ******* ******* нь шүүхэд хандан ******* *******-с гүүрэн краны доголдлыг арилгахад шаардлагатай 291,815,166 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаснаа өөрчлөн, гүүрэн краны доголдлуудыг хариуцагч ******* *******-иар арилгуулах буюу доголдолгүй хөдөлгүүр, эсэргүүцэл, цахилгааны утас, кабелиудаар солиулах болгосон байна.

Худалдан авагч болох бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ТӨҮГ гүүрэн краны талаар хариуцагч ******* ******* *******-д холбогдуулан доголдлын талаар гомдол, шаардлага гаргаагүй, ашиглалтад ороод 5 жил орчим ажилласан, талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан баталгаат хугацаа өнгөрсөн байхад доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж дараах хөдөлгүүр, эсэргүүцэл, цахилгааны утас, кабелиудаар солиулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов. /дээр 8, 9, 10, 11-д дүгнэсэн/ Үүнд:

1. Краны цахилгааны хөдөлгүүрүүд:

- 4МТМ2251.8, 37 кВт, 725 эрг.мин /холболтын хагас муфтай/-1 ширхэг

- 4МТМ2001.В8,22кВт, 715эрг.мин /холболтын хагас муфтай/-1 ширхэг

- МТИ160М6, 7 кВт, 930 эрг.мин /холболтын хагас муфтай/-1 ширхэг

- МТН311-6, 11 кВт, 940 эрг.мин /холболтын хагас муфтай/- 2 ширхэг

2. Цахилгааны кабель:

- КГ 3*16+1*10 (20 метр)

- КГ 3*10+1*16 (20 метр)

- КГ 5*1.5 (ЗОметр)

3. Цахилгааны утаснууд:

- ПуГВ 1*2.5 (10 метр)

- ПуГВ 1*1.5 (60 метр)

4. Пластинтай газардуулга- (16 иж бүрдэл)

5. Эсэргүүцлүүд: БРФУ2 кат.№ ИРАК 434.352.013.-25- (3 иж бүрдэл)

6. Цахилгааны шкаф: (1 иж бүрдэл)

7.Уян төмөр хоолой: д.16мм, д.22мм- (20 метр)

15. Хариуцагчийн өмгөөлөгч, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9.-д заасны дагуу гүүрэн краны доголдлын талаар дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан, шүүх өмнө нь энэ талаар шийдвэрлэсэн байхаас гадна, өмчлөгч доголдлын талаар шаардлага гаргахгүй, маргахгүй байхад шүүх энэ хүсэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж үзсэн.

16. Нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,471,300 төгрөг, хариуцагч ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,687,226 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* *******-иас 4,622,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нэхэмжлэгч ******* *******-д олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 254 дүгээр зүйлийн 254.1.-д заасныг баримтлан ******* ******* *******-иас 893,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 169 670 000 төгрөгийг, мөн хариуцагч Л.т холбогдох нэхэмжлэлийн шаардлагагыг,

******* *******-д холбогдох хөдөлгүүр, эсэргүүцэл, цахилгааны утас, кабелиудаар солиулах буюу 1. Краны цахилгааны хөдөлгүүрүүд: 4МТМ2251.8, 37 кВт, 725 эрг.мин /холболтын хагас муфтай/-1 ширхэг, 4МТМ2001.В8,22кВт, 715эрг.мин /холболтын хагас муфтай/-1 ширхэг, МТИ160М6, 7 кВт, 930 эрг.мин /холболтын хагас муфтай/-1 ширхэг, МТН311-6, 11 кВт, 940 эрг.мин /холболтын хагас муфтай/-2 ширхэг, 2. Цахилгааны кабель: КГ 3*16+1*10 (20 метр), КГ 3*10+1*16 (20 метр), КГ 5*1.5 (ЗОметр), 3. Цахилгааны утаснууд: ПуГВ 1*2.5 (10 метр), ПуГВ 1*1.5 (60 метр), Пластинтай газардуулга- (16 иж бүрдэл), Эсэргүүцлүүд: БРФУ2 кат.№ ИРАК 434.352.013.-25- (3 иж бүрдэл), Цахилгааны шкаф: (1 иж бүрдэл), Уян төмөр хоолой: д.16мм, д.22мм- (20 метр)-ыг солиулах хариуцагч ******* ******* *******-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,471,300 төгрөг, хариуцагч ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,687,226 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* *******-иас 4,622,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нэхэмжлэгч ******* *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 04997 дугаартай захирамж нь мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасан хугацаа өнгөртөл хэвээр байхыг мэдэгдсүгэй.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА