| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 312/2025/01542/И |
| Дугаар | 312/ШШ2025/01626 |
| Огноо | 2025-09-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 312/ШШ2025/01626
| 2025 оны 09 сарын 18 өдөр | Дугаар 312/ШШ2025/01626 | Орхон аймаг |
2025 06 23 312/ШШ2025/01626
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: ******************************************* ******* банк ХК /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************************************тоотод оршин суух ******* овогтой ******* /РД:*******/-д холбогдох 13,402,640.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.******* нь ******* банктай дараах зээлийн гэрээнүүд байгуулан зээл авсан. Үүнд: 1. 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр М1Ч180030003095034662 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ байгуулан 2,010,000.00 /хоёр сая арван мянга/ төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, Хувийн хэрэгцээнд зориулан авсан.
2. 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр МЫ770030003095034667 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ байгуулан 10,680,000.00 /арван сая зургаан зуун наян мянган/ төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар Хувийн хэрэгцээнд зориулан авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй 180 хоногийн зөрчил үүсгээд байна. Тус банк нь зөрчлийг арилгаж, харилцан тохиролцсон хуваарийн дагуу үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа мэдэгдэн нэмэлт хугацааг олгож байсан боловч тодорхой үр дүн гарсангүй. Зээлдэгч нарын зээл, зээл хүүний тооцооллын хүснэгийг хавсаргав.
Иймд Ч.*******ээс 13,402,640.00 төгрөгийг гаргуулж ******* банкийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагч Ч.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.******* миний нь ******* банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 13,402,640.00 төгрөг бүхэлд нь төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Ч.******* холбогдуулан 13,402,640.00 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 13,402,640.00 төгрөгийг хариуцагч Ч.******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,363 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******ээс 113,181.5 төгрөг, төрийн сангаас 113,181.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 13,402,640.00 төгрөгийг хариуцагч Ч.******* нь бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,363 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******ээс 113,181.5 төгрөг, төрийн сангаас 113,181.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжпэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН