2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 191/ШШ2026/02404

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 191/ШШ2026/02404

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:   байрлах, ******* ХЗХ/РД: *******/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоотод байрлах, ******* ХХК/РД: *******/,

 

Хариуцагч:  тоотод байрлах, ******* ******* ХХК/РД: *******/,

 

Хариуцагч:  оршин суух, ******* овогт *******ы /РД: / нарт холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд:   оршин суух, овогт гийн /РД: /,

 

Орон сууцыг хүлээлгэн өгч, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг П.гийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., хариуцагч ******* ХХК, ******* ******* ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагч Б.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.           Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Май Капитал ХЗХ нь иргэн Б. /РД: /-ийн хүсэлтийн дагуу түүнийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ХЗХ-ны тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын 21/25 дугаар тогтоолоор хоршооны гишүүнээр элсүүлсэн.

Хоршооны гишүүн Б. 2021.04.01-ний өдөр тус хоршооноос 65.000.000 /жаран таван сая/ төгрөгийн зээл хүссэн өргөдөл гаргасан.

Хүсэлтийн дагуу түүнтэй харилцан тохиролцож 2021.04.01-ний өдөр №1330 дугаар "Зээлийн гэрээ-г байгуулж 65.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар, сарын 2,9 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн.

Гэвч Б.гээс зээлийн эргэн төлөлт хийж зээлээ төлөхгүй байсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар тэрээр зээлийн үндсэн төлбөр 65.000.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6.675.397 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 625.260 төгрөг, нийт 72.300.657 төгрөгийн өр төлбөртэй байсан.

Зээлдэгч Б. нь өөрийн хоршоонд төлөх өр төлбөр болох 72.300.657 төгрөгийг хүлээн зөвшөөрч, ямар нэгэн маргаангүйгээр төлөхөө илэрхийлж, өр төлбөртөө 119.748.000 төгрөгийн үнэ бүхий ******* ХХК-иас авах ёстой   нутаг дэвсгэрт баригдаж байгаа 260 айлын орон сууцны барилгаас 70,44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг манай хоршоонд шилжүүлж өгөхийг хүссэн.

Манай хоршооноос Б.гийн хүсэлтийг хүлээн авч, түүний зээлийн төлбөрт өгөхөөр санал болгосон Х нутаг дэвсгэрт баригдаж байгаа 260 айлын орон сууцны барилгаас 70,44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг авч, зөрүү /орон сууцны үнэ 119.748.000 төгрөг зээлийн төлбөр зөрүү 47.447.343 төгрөг/ 47.447.343 төгрөгийг Б.гийн 72.300.657 төгрөг = Дансруу шилжүүлсэн.

Ингээд Б.Ганхуягтай тохиролцож, түүний хэлсний дагуу "*******" ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах тухай" *******-22-А-31-F12-А дугаар гэрээг байгуулж,  хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 260 айлын орон сууцны барилгаас 70,44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг манай хоршоо захиалж, орон сууцны үнийг бүрэн төлсөн гэж талууд зөвшөөрч, гэрээг баталгаажуулсан.

Өнөөдрийн байдлаар манай өр төлбөртөө авч, орон сууц захиалгын гэрээ байгуулсан орон сууц бүрэн ашиглалтад орсон.

Гэвч тухайн орон сууцыг "*******" ХХК-иас хүлээлгэн өгч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгөхгүй, манай хоршоонд хүндрэл учруулж байна.

Иймд Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж, ашиглалтад орсон 260 айлын орон сууц ба үйлчилгээний барилгын 1465 дугаар байр, 12-р давхарын 60 тоот, 70,44 м.кв 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгч, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхийг "*******" ХХК-д даалгаж өгнө үү. гэв.

 

2.           Хариуцагч ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "*******" ХХК нь барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд үндсэн үйл ажиллагааны хүрээнд 2021 онд "******* *******" ХХК-д өглөгтэй болсон.

Уг өглөгтөө орон сууцны өмчлөх эрх шилжүүлэн өгөхөөр "******* *******" ХХК-ийн Захиралтай харилцан зөвшилцөж өөрйн барьж байсан   давхарын 70,44 м.кв орон сууцыг шилжүүлэн өгөхөөр болсон.

"******* *******" ХХК-ийн Захирал нь "...манай компани иргэн Б.гээр ажил хийлгэхээр харилцан тохиролцоод байгаа, ажлын хөлсөндөө танайхаас авах байраа өгөхөөр төлөвлөж байна. Иймд хотхоны   давхарын 70,44 м.кв орон сууцыг иргэн Б.д өгөхөд татгалзах зүйлгүй..." гэсэн агуулгатай тайлбар хэлсэн тул уг орон сууцыг иргэн Б.гийн заасан этгээдэд шилжүүлэн өгсөн.

Гэтэл "******* *******" ХХК-ийн Захирал нь 2023 оны 10 дугаар сард ...иргэн Б. нь манай компанид хийж өгөхөөр тохиролцоод байсан ажлаа хийгээгүй тул ямар нэг ажлын хөлс төлөх шаардлагагүй болсон. Иймд орон сууцыг Б.д шилжүүлэлгүй манай компанируу шилжүүлж өгнө үү..." гэсэн агуулга бүхий албан бичиг ирүүлсэн тул орон сууцыг "******* *******" ХХК-д шилжүүлэн өгсөн болно.

Өөрөөр хэлбэл манай компани "Май капитал" ХЗХ-нд болон иргэн Б.д ямар нэг өр, төлбөргүй бөгөөд харин ******* ******* ХХК-д өглөгтэй байсан тэр өглөгөө ******* *******" ХХК-д барагдуулсан болно.

Иймд манай компанид холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье." гэв.

 

3.           Хариуцагч ******* ******* ХХКшүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ""******* *******" ХХК нь 2012 оноос хойш бетон *******ийн үйлдвэрлэл эрхэлж байгаа бөгөөд өдөр тутмын үйл ажиллагаа нь элс, хайрга, дайрга, цементийг тээвэрлэн үйлдвэрийн хашаанд хүргэн ирэх, ирүүлсэн бараа материалыг зориулалтын тоног төхөөрөмжид хольж эцсийн бүтээгдэхүүн болох бетон ******* үйлдвэрлэж захиалагчид хүргэх байдаг.

Бараа материалыг үйлдвэрийн хашаанд ирүүлэх, бетон *******ийг захиалагчид хүргэх үйл ажиллагаанд хүнд даацын тээврийн хэрэгсэл байнга шаардлагатай болдог.

Иргэн Б. нь хүнд даацын тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх үйлчилгээ эрхэлдэг байсан.

"******* *******" ХХК-ийн үйл ажиллагаанд хүнд даацын тээврийн хэрэгсэл шаардлагатай байсан тул иргэн Б.тэй харилцан тохиролцож ******* *******" ХХК-ийн бараа материал, бетон *******ийг Б. нь тээвэрлэх, ******* ******* ХХК нь тээврийн хөлсийг төлөхөөр харилцан тохиролцсон. Тээврийн хөлсийг бэлэн мөнгөөр, бетон *******аар, орон сууцаар төлөхөөр харилцан тохиролцсон.

2. "******* ******* ХХК нь "*******" ХХК-ийн гүйцэтгэж байсан орон сууцны барилгад бетон ******* нийлүүлээд бетон *******ийн үнэнд   хороонд баригдаж байгаа орон сууцны барилгаас орон сууц авахаар харилцан тохиролцоод байсан.

3. "******* ******* ХХК нь "******* ХХК-аас авах орон сууцыг Б.гийн гүйцэтгэсэн ажлын хөлсөнд төлөхөөр Б.тэй тохиролцоод байсан бөгөөд уг тохиролцоогоо "*******" ХХК-д мэдэгдээд байсан.

4. Гэтэл Б. нь "******* *******" ХХК-ийн бараа материал, бетон *******ийг тээвэрлээгүй болно. Өөрөөр хэлбэл "******* ******* ХХК-тай харилцан тохиролцсон ажлаа гүйцэтгээгүй болно.

Тодруулбал нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан орон сууцыг "******* ******* ХХК нь "*******" ХХК-аас бетон ******* нийлүүлсэн хөлсөндөө авсан. Уг орон сууцыг иргэн Б.д ажлын хөлс болгон өгөхөөр харилцан тохирсон байсан. Гэтэл Б. ажлаа гүйцэтгээгүй болно.

Одоогийн байдлаар ******* ******* ХХК нь иргэн Б.д болон нэхэмжлэгч "Май капитал" ХЗХ-д ямар ч өр төлбөргүй болно.

Иймд манай компанид холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. гэв.

 

4.           Хариуцагч Б.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байртай холбоотой харилцааг тусдаа авч үзэж болохгүй боломжгүй. Б. тухайн харилцанд оролцох эрхтэй. Өмнө нь 110,000,000 төгрөгийг ажил гүйцэтгэсэн. Зарим ажлаа хийгээгүй нь үнэн. гэв.

 

5.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П. шүүхэд гаргасан бие даасан шаардлагын үндэслэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...П. би "Май капитал" ХЗХ-оос  нутаг дэвсгэрт байрлах 260 айлын  загварын 70.44 м.кв 3 өрөө орон сууц буюу эрх бүхий байгууллагаас хаяг өгснөөр  нутаг дэвсгэрт байрлах 260 айлын  тоот 70.44 м.кв 3 өрөө орон сууцыг 2022 оны 01-р сарын 27-ны өдөр 1 м.кв-ыг нь 1.700.000 (нэг сая долоон зуун мянга) төгрөгт тооцож, урьчилгаа 95.748.000 (ерэн таван сая долоон зуун дөчин найман мянга) төгрөгийг төлөөд үлдэгдэл болох 24.000.000 (хорин дөвөн сая) төгрөгийг нэг сарын 1,5 хувийн хүүтэй 2022 оны 01-р сарын 27-ны өдөр Май капитал ХЗХ-оос тоот зээлийн гэрээ байгуулан худалдаж авсан. Зээлийн гэрээ байгуулахдаа  загварын 70.44 м.кв 3 өрөө орон сууц буюу  өрөө 70.44 м.кв орон сууцыг "Май капитал" ХЗХ-д барьцаалсан бөгөөд энэ тухай зээлийн гэрээнд тодорхой тусгасан болно. Одоогийн байдлаар Май капитал ХЗХ-аас авсан зээлийн хүүнд 7.575.932 (долоон сая таван зуун далан таван мянга есөн зуун гучин хоёр) төгрөг төлөөд байгаа.

Ийнхүү худалдаж авсанаас хойш тухайн орон сууцанд дотоод засал чимэглэл (ханын обой наах, шалны паркет шахах болон ажлын хөлсөнд) зэрэгт 30 сая орчим төгрөг төлж уг ажлыг гүйцэтгүүлсэн (энэ ажлыг хийсэн гэдэгтэй хариуцагч нар маргахгүй байх). Хамтран хариуцагч Б. нь "Май капитал" ХЗХ-д төлөх өр болох 72.300.657(далан хоёр сая гурван зуун мянга зургаан зуун тавин долоо) төгрөгийн төлбөртөө бүхий мөн хамтран хариуцагч "*******" ХХК-аас авах ёстой   119.748.000 (нэг зуун арван есөн сая долоон зуун дөчин найман мянга) төгрөгийн үнэ давхарын 60 тоот 70.44 м.кв 3 өрөө орон сууцыг "Май капитал" ХЗХ-д шилжүүлж өгөхийг нутаг дэвсгрэт баригдаж байсан 260 айлын  хүлээн зөвшөөрсөн байдаг. "Май капитал" ХЗХ Б. гийн хүлээн зөвшөөрсний дагуу 2022 оны 01-р сарын 26-ны өдөр "*******" ХХК болон "Май капитал" ХЗХ-ны хооронд "Орон сууц захиалгаар бариулах тухай тоот гэрээ" байгуулж орон сууцны үнийг бүрэн төлсөн гэж хүлээн зөвшөөрч талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас 2024 оны 01-р сарын 19-ний өдөр   дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн тоот "Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай" захирамж гаргаж "*******" ХХК, "******* *******" ХХК болон иргэн Б.д   хотхоны 260 айлын орон сууц ба үйлчилгээний барилгын А блок буюу одоо  загварын 60 тоотын 70.44 м.кв 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бусдад байхыг даалгаж шийдвэрлэсэн байна. Тус орон сууцыг гуравдагч этгээдэд шилжүүлсэн гэж хариуцагч нар тайлбарласны дагуу уг орон сууцыг бусдад худалдан борлуулж өмчлөгчийн нэр шилжсэн эсэхийг  Улсын бүртгэлийн хэлтсээс шүүхийн журмаар лавлагаа авахад нэр шилжээгүй байгаа тухай хариу өгсөн мөн тухайн орон сууц нь  тоот гэсэн хаягтай болсон тухай эрх бүхий байгууллагаас тодорхойлолтыг шүүхэд өгсөн болно. Түүнчлэн гуравдагч этгээд миний бие тухайн орон сууцанд засвар хийж дотоод заслыг хийсэн болохоор өөрийн биеэр очиж 1465 дугаар байрны 60 тоот болохыг мэдэж авсан болно.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П. нь хариуцагч нараас   тоотын 70.44 м.кв 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шаардах эрхтэй гэж үзэж байна.

Иймд   тоотын 70.44 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгч нь П. мөн болохыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.гийн нэр дээр шилжүүлж өгөхийг Б. , ******* ХХК, ******* ******* ХХК-д тус тус даалгаж, гуравдагч этгээд Б.гийн зөрчигдсөн эрхийг сэргээж, шударга ёсыг тогтоож өгнө үү. гэв.

 

6.           Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан бие даасан шаардлагын хариу тайлбартаа: ******* ХХК, ******* ******* ХХК нь Б.тэй Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, ажил гүйцэтгэх үүрэгтэй гэсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Хариуцагч нар гэрчилгээг гаргаж өгсөн тохиолдолд гуравдагч этгээдийн гэрчилгээг гаргаж өгөх боломжтой. гэв.

 

7.           Хариуцагч ******* ХХК, ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан бие даасан шаардлагын хариу тайлбартаа: ******* ХЗХ, П. нарын хооронд гэрээ хийгдээгүй юм байна. Гэрчилгээ гарсны дараа хийгдэх юм байна гэж ойлголоо. Б., ******* ******* ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байна. Иргэн Б. энэ гэрээнд заасан ажлаа гүйцэтгээгүй байна. Энэ нь эрхийн доголдолтой эд хөрөнгө гэж үзнэ. Энэ хэргийн хариуцагч нар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10-р зүйлд заасан баримт бичгийг гаргаж өгөх боломжгүй. гэв.

 

8.           Хариуцагч Б.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүх хуралдаанд гаргасан бие даасан шаардлагын хариу тайлбартаа: Давхцаагүй зүйл хэлэхэд Ажил гүйцэтгэх гэрээг заавал бичгээр байгуулах шаардлагагүй. гэв.

 

9.           Нэхэмжлэгч талын баримтаар гаргасан ******* ХЗХ-ны , дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд, Тусгай зөвшөөрлийн дугаар гэрчилгээний хуулбар, ******* ХЗХ-ны гишүүний анкетын хуулбар, Б.гийн ******* ХЗХ-ны тэргүүлэгчдийн зөвлөлд гаргасан өргөдлийн хуулбар, ******* ХЗХ-ны Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын 2021 оны 04 дүгээр сарын 1-ний өдрийн 21/25 дугаар тогтоолын хуулбар, Зээлийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №1330 дугаар гэрээний хуулбар, Барьцааны 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар гэрээний хуулбар, Б.гийн зээлийн хуулганы хуулбар, Зээл хүссэн өргөдлийн хуулбар, В.эс Б.д олгосон итгэмжлэлийн хуулбар/1 хх-ийн 18, 19х/, Б.гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Орон сууц захиалгаар бариулах тухай *******-22-А-31-F12-А дугаар гэрээний хуулбар, ******* ХЗХ-ны эзэмшлийн Хаан банкны дугаар дансны дэлгэрэнгүй хуулганы хуулбар/1 хх-ийн 25, 26х/, П.гийн эзэмшлийн Хаан банкны дугаар дансны дэлгэрэнгүй хуулга/1 хх-ийн 27х/,

 

10.        Хариуцагч ******* ХХК-иас баримтаар гаргасан ******* ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

 

11.        Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс баримтаар гаргасан П.гийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, П.гийн эзэмшлийн Хаанбанкны дугаар дансны дэлгэрэнгүй хуулганы хуулбар/1 хх-ийн 70х, 96-108х, 110-114х, 116х, 118-119х/, П.гийн эзэмшлийн Хаанбанкны дугаар дансны хуулганы хуулбар/1 хх-ийн 109х, 115х, 117х/, Зээлийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн № дугаар гэрээний хуулбар, Зээлийн мэдээллийн лавлагаа,

 

12.        Зохигчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Хот байгуулалт, хотын стандартын газрын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01/041 дугаар албан бичиг, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/50 дугаар албан бичиг,  Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10-6/1462 дугаар албан бичиг, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 05/188 дугаар албан бичгийн хуулбар, хаяг байршлын зургийн хуулбар/1 хх-ийн 161-163х/, Ц.ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 3/860 дугаар албан бичиг, В.Баяр-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагааг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.              Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2.              Нэхэмжлэгч ******* ХЗХ хариуцагч ******* ХХК, хариуцагч ******* ******* ХХК, хариуцагч Б. нарт холбогдуулан  тоот, 70.44 м.кв 3 өрөө орон сууцыг хүлээлэгэн өгч, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

3.              Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П. хариуцагч ******* ХХК, хамтран хариуцагч ******* ******* ХХК, хамтран хариуцагч Б. нарт холбогдуулан   тоот 70.44 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгч П. мөн болохыг тогтоож, эрхийн гэрчилгээг П.гийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай бие даасан шаардлага гаргажээ.

 

4.              Хариуцагч ******* ХХК, ******* ******* ХХК нар нь орон сууцыг "******* ******* ХХК нь "*******" ХХК-иас бетон ******* нийлүүлсэн хөлсөндөө авсан, ******* ******* ХХК нь иргэн Б.д болон нэхэмжлэгч "Май капитал" ХЗХ-д ямар ч өр төлбөргүй болно, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

5.              Хариуцагч Б.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б. зарим ажлаа хийгээгүй нь үнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

6.              Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бие даасан шаардлагад хариуцагч нар гэрчилгээг гаргаж өгсөн тохиолдолд гуравдагч этгээдийн гэрчилгээг гаргаж өгөх боломжтой гэх тайлбар гаргасан.

 

7.              Хариуцагч ******* ХХК, ******* ******* ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бие даасан шаардлагад ******* ХЗХ, П. нарын хооронд гэрээ хийгдээгүй юм байна гэж маргасан.

 

8.              Хариуцагч Б.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бие даасан шаардлагад Ажил гүйцэтгэх гэрээг заавал бичгээр байгуулах шаардлагагүй гэж маргасан.

 

9.              Нэхэмжлэгч нь хариуцагч Б.тэй 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр № 1330 Зээлийн гэрээ болон № 1330/01 Барьцааны гэрээ байгуулсан болох нь 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн № 1330 Зээлийн гэрээ-ий болон 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн № 1330/01 Барьцааны гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

10.           2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн № 1330 Зээлийн гэрээ-ий 1, 2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Б.д 65,000,000/жаран таван сая/ төгрөг 6/зургаа/ сарын хугацаатайгаар, сард 2.9 хувийн хүүтэй шилжүүлэх, хариуцагч Б. нь гэрээнд заасан хугацаанд зээлээ, мөн сар бүр гэрээнд заасан хугацаанд зээлийн хүүгээ төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн № 1330 Зээлийн гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

11.           2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн № 1330/01 Барьцааны гэрээ-ий 1-ийн 1.2, 2-ын 2.2, 2.3-т зааснаар хариуцагч Б. нь № 1330 Зээлийн гэрээ-ий үүргийн гүйцэтгэлийг хангахаар  тоот хаягт байрлах 50.7 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,  тоот хаягт байрлах 30.1 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжлэгчид барьцаалсан болох нь 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн № 1330/01 Барьцааны гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

12.           2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн № 1330 Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Зээлийн гэрээ-ий шинжтэй байна.

 

13.           2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн № 1330/01 Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан Ипотекийн гэрээ-ий шинжтэй байна.

 

14.           Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Гишүүнээр элсэхийг хүссэн этгээд энэ тухай өргөдлөө ... хоршооны тэргүүлэгчдийн зөвлөлд гаргана., 21.3-т Тухайн хадгаламж, зээлийн хоршоо гишүүнээр элсүүлэх асуудлыг ... тэргүүлэгчдийн хурлаар 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. гэж заасан.

 

15.           Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгчийн гишүүнээр элсүүлсэн болох нь нэхэмжлэгчийн Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 21/25 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

16.           Нэхэмжлэгч нь хариуцагч Б. 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн № 1330 Зээлийн гэрээ-ий зээлийн төлбөр болох 119,748,000/нэг зуун арван есөн сая долоон зуун дөчин найман мянга/ төгрөгт нийт 169,056,000/нэг зуун жаран есөн сая тавин зургаан мянга/ төгрөгийн үнэ бүхий  нутаг дэвсгэрт баригдаж байгаа 260 айлын орон сууцны барилгаас 70.44 м.кв 3 өрөө орон сууцыг өгөхөөр санал болгож, хариуцагч ******* ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байна.

 

17.           Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр *******-22-А-31-F12-А дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан болох нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн *******-22-А-31-F12-А дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

18.           2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн *******-22-А-31-F12-А дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ий 1-ийн 1.1, 1.2, 1.3, 2-ын 2.1, 2.2, 3-ын 3.1-т зааснаар хариуцагч ******* ХХК нь   70.44 м.кв 3 өрөө орон сууцыг 2022 оны 02 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрийг энэхүү гэрээний 2.1-т заасан нөхцөлийн дагуу төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн болох нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн *******-22-А-31-F12-А дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

19.           Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

20.           Нэхэмжлэгч нь хөрөнгийн буюу  70.44 м.кв 3 өрөө орон сууцны үнийг төлж, хариуцагч ******* ХХК нэхэмжлэгчийн өмчлөлд  айлын орон сууц ба үйлчилгээний барилгын  70.44 м.кв 3 өрөө орон сууцыг шилжүүлэх үүргийг тус тус хүлээж, тус гэрээний 2-ын 2.2-т нэхэмжлэгч нь 2022 оны 02-р улиралд түлхүүр хүлээж авсан өдрөөс эхлэн орон сууцны ашиглалтын төлбөрийг хариуцна гэсэн байх тул 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн *******-22-А-31-F12-А дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ-ий шинжтэй байна.

 

21.           Нэхэмжэгчийн ит төлөөлөгч нь шүүх хуралдаанд дээрх орон сууцыг   тоот гэж тодруулж байна.

 

22.           2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн *******-22-А-31-F12-А дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ий 2-ын 2.1-т нэхэмжлэгч нь орон сууцны нийт үнийн дүн болох 169,056,000/нэг зуун жаран есөн сая тавин зургаан мянга/ төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-тай 2020 оны 02-р сарын 21-ний өдөр байгуулсан № тоот Бетон ******* нийлүүлэх гэрээ-ний төлбөр тооцооноос 100% бартераар төлсөн гэжээ.

 

23.           Хариуцагч ******* ХХК нь 2021 онд ******* ******* ХХК-д өглөгтөө болсон, уг өглөгтөө  70.44 м.кв орон сууцыг шилжүүлэн өгөхөөр болсон, ******* ******* ХХК-ийн захирал нь иргэн Б.гээр ажил хийлгэхээр харилцан тохиролцоод байгаа, ажлын хөлсөндөө танайхаас авах байраа өгөхөөр төлөвлөж байна ... орон сууцыг иргэн Б.д өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн, гэтэл ******* *******" ХХК-ийн захирал нь 2023 оны 10 дугаар сард Б. нь манай компанид хийж өгөхөөр тохиролцоод байсан ажлаа хийгээгүй тул ямар нэг ажлын хөлс төлөх шаардлагагүй болсон, иймд орон сууцыг Б.д шилжүүлэлгүй манай компанируу шилжүүлж өгнө үү гэсэн агуулга бүхий албан бичиг ирүүлсэн гэх тайлбарыг ирүүлсэн гаргасан.

 

24.           Хариуцагч Б.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд Б. зарим ажлаа хийгээгүй нь үнэн гэх тайлбар гаргасан.

 

25.           Нэхэмжлэгч нь хариуцагч *******-д   70.44 м.кв 3 өрөө орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан болох нь баримтаар нотлогдохгүй байна.

 

26.           Түүнчлэн,   тоот, 70.44 м.кв орон сууцыг иргэн В. захиалсан болох нь  Албан бичгэээр тогтоогдож байна.

27.           Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т Өмчлөгч нь ... хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах ... эрхтэй., Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:, 4.1.12-т барилгын ажил гүйцэтгэгч гэж захиалагчтай гэрээ байгуулсаны үндсэн дээр барилгын ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг;, 4.1.13-т барилгын ажлын захиалагч гэж барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгүүлэх сонирхол бүхий иргэн, хуулийн этгээд ... итгэмжлэгдсэн төлөөлөгчийг; гэж заасан.

 

28.           дугаар байрны захиалагч нь ХХК болох нь   Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн № 10-6/1462 Албан бичгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.12, 4.1.13 дахь заалтад зааснаар хариуцагч ******* ХХК-ийг  дугаар байрны гүйцэтгэгч гэж үзэх ба хариуцагч ******* ХХК нь   тоот, 70.44 м.кв 3 өрөө орон сууцыг захиран зарцуулах эрхгүй байна.

 

29.           Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-т Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ., мөн хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-т Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол ... нөхөн төлөх үүрэгтэй. гэж заасан.

 

30.           Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, мөн хуулийн 252 дугаар зүйлийн 252.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК нь  тоот, 70.44 м.кв 3 өрөө орон сууцыг захиран зарцуулах эрхгүй байх ба тус 60 тоот орон сууцны талаар ХХК болон иргэн В. нар өөрийн эдлэх эрхийн талаар гомдлын шаардлага гаргах эрхтэй байх тул нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн *******-22-А-31-F12-А дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г цуцлах эрхтэй бөгөөд учрсан хохирол, зардлыг нөхөн төлөхийг шаардах эрхтэй байна.

 

31.           Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ******* ХХК, хариуцагч Б. нартай   тоот, 70.44 м.кв 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах тухай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ байгуулсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

32.           Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хариуцагч нарт холбогдуулан гаргасан  нутаг дэвсгэрт баригдаж, ашиглалтад орсон 260 айлын орон сууц ба үйлчилгээний  тоот, 70.44 м.кв 3 өрөө орон сууцыг хүлээлэгэн өгч, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

33.           Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгчээс   тоот 70.44 м.кв 3 өрөө орон сууцыг худалдан авсан гэх үндэслэлээр хариуцагч ******* ХХК, хамтран хариуцагч ******* ******* ХХК, хамтран хариуцагч Б. нарт холбогдуулан   тоот 70.44 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгч П. мөн болохыг тогтоож, эрхийн гэрчилгээг П.гийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах бие даасан шаардлага гаргаж байна.

 

34.           Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь нэхэмжлэгчтэй 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр № Зээлийн гэрээ байгуулсан болох нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн № Зээлийн гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

35.           2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн № Зээлийн гэрээ-ий 1, 3-т зааснаар нэхэмжлэгч нь бие даасан шаардлага гарагасан гуравдагч этгээдэд 119,748,000/нэг зуун арван есөн сая долоон зуун дөчин найман мянга/ төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй, 12 хугацаатай зээлдүүлэх, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь гэрээнд заасан хугацаанд зээлээ, мөн сар бүр гэрээнд заасан хугацаанд зээлийн хүүгээ төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн № Зээлийн гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

36.           Зохигчид бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь нэхэмжлэгч хадгаламж, зээлийн хоршооны гишүүн мөн болох талаар маргахгүй байна.

 

37.           2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн № Зээлийн гэрээ-ий 2-т бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь ******* ХХК болон *******-ийн хооронд байгуулсан 2022 оны 01 сарын 26-ны өдрийн захиалгын гэрээг үндэслэн   70.44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг урьдчилгаа 95,748,000/ерэн таван сая долоон зуун дөчин найман мянга/ төгрөг төлөөд үлдэгдэл 24,000,000/хорин дөрвөн сая/ төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлж дууссан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэр дээр шилжүүлж өгөхөөр заажээ.

 

38.           Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т Өмчлөгч нь ... хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах ... эрхтэй. гэж заасан.

 

39.           Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь   тоот 70.44 м.кв 3 өрөө орон сууцыг захиран зарцуулах эрхгүй байна.

 

40.           Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т Иргэний эрх, үүргийг үүсгэх ... дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ. гэж заасан.

 

41.           Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь хариуцагч ******* ХХК, ******* ******* ХХК, Б. нартай хэлцэл хийгээгүй байх тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.г 60 тоот 70 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож, эрхийн гэрчилгээг П.гийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

42.           Шүүх Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХЗХ-ны   тоот, 70.44 м.кв 3 өрөө орон сууцыг хүлээлэгэн өгч, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.гийн   тоот 70.44 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгч П. мөн болохыг тогтоож, эрхийн гэрчилгээг П.гийн нэр дээр шилжүүлж өгөхийг Б., ******* ХХК, ******* ******* ХХК тус тус даалгах тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

43.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 826,890 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 826,890 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.           Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХЗХ-ны  тоот, 70.44 м.кв 3 өрөө орон сууцыг хүлээлэгэн өгч, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.           Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.гийн   тоот 70.44 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгч П. мөн болохыг тогтоож, эрхийн гэрчилгээг П.гийн нэр дээр шилжүүлж өгөхийг Б., ******* ХХК, ******* ******* ХХК тус тус даалгах тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 826,890 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 826,890 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ