2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2026/03495

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 о н 03 са ы06 өдөр

191/ШШ2026/03495

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:   хаягт байрлах, ******* ХХК/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:   тоот хаягт байрлах, ******* ******* ******* ХХК/РД: *******/-д холбогдох,

 

58,555,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагчийн төлөөлөгч Ш.*******, хариуцагчийн өмгөөлөгч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Үндсэн төлбөрийг төлсөн. Алдангийг 50 хувиар багасгаж, хариуцагч нь үлдсэн 9,759,233 төгрөгийг гурав хувааж 2026 оны 03 дугаар сарын 20, 2026 оны 04 дүгээр сарын 20, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тэнцүү төлөхөөр эвлэрсэн. гэв.

 

Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн төлөөлөгч Ш.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эвлэрлийн гэрээг сайн дураар байгуулж байгаа. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан 58,555,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д ...зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй болзохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамжгаргана. Эдгээрзахирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэж заасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч ******* ******* ******* ХХК-аас нийт 58,555,400 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч ******* ******* ******* ХХК нэхэмжлэлийн шаардлага болох 39,036,933 төгрөгийг бүрэн төлж барагдуулж, алданги болох 19,518,466 төгрөгийн 9,759,233 төгрөгөөс нэхэмжлэгч ******* ХХК татгалзаж, хариуцагч ******* ******* ******* ХХК үлдэх 9,759,233 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тус тус тэнцүү хувааж төлөхөөр эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан нийт 58,555,400 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч ******* ******* ******* ХХК нэхэмжлэлийн шаардлага болох 39,036,933 төгрөгийг бүрэн төлж барагдуулж, алданги болох 19,518,466 төгрөгийн 9,759,233 төгрөгөөс нэхэмжлэгч ******* ХХК татгалзаж, хариуцагч ******* ******* ******* ХХК үлдэх 9,759,233 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тус тус тэнцүү хувааж төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 450,727 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 401,930 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Зохигч энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ