| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 312/2025/01583/И |
| Дугаар | 312/ШШ2025/01630 |
| Огноо | 2025-09-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 312/ШШ2025/01630
| 2025 оны 09 сарын 18 өдөр | Дугаар 312/ШШ2025/01630 | Орхон аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: ********************************************* байрлах ******* банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********************************** тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох 4.129.449,99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.******* нь ******* Банк ХК-ийн Баруун хүрээ тооцооны төвтөй 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ЗГ/201944316550 тоот зээлийн болон БГХ/201944316550 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж өмнөх 2 удаагийн зээлийн үлдэгдэл 4,628,918 төгрөг дээр 500,000 төгрөгийн зээлийг нэмэлтээр авч нийт 5,128,918 төгрөгийг жилийн 19,2 хүүтэй 30 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар 3 удаа нийт 5,900,000 төгрөгийн зээл авч уг зээлийн гэрээнд 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ/201944316550-01 тоот зээлийн гэрээн нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж зээлийн гэрээний хугацааг 11 сараар сунгаж, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Зээлдэгч Б.******* нь 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар нийт 3 удаагийн зээлээр 5,900,000 төгрөгийг авч ашигласнаас зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 3,788,370 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,971,917 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 363 төгрөг нийт 5,760,651 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Б.******* нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.10, 6.5, 7.1, 7.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч Б.*******ээс зээлийн үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 2,111,629.52 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,683,787.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 269,033.26 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой зардал болох нотариатын үйлчилгээний зардал 65,000 төгрөг нийт 4,129,449.99 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2, 754 дугаар зүйлийн 754.1, 754.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хийж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т.******* миний нь ******* Банк ХК нэхэмжлэлийн шаардлага 4.129.449,99 төгрөг бүхэлд нь төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* Банк ХК нь хариуцагч Т.*******т холбогдуулан 4.129.499,99 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 4.129.449,99 төгрөгийг хариуцагч Т.******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81.022 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Т.*******ээс 40.511 төгрөг, төрийн сангаас 40.511 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* Банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 4,671,531.87 төгрөгийг хариуцагч Т.******* нь бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81.022 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс 40.511 төгрөг, төрийн сангаас 40.511 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжпэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН