Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 312/ШШ2025/01633

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 312/ШШ2025/01633

Орхон аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: ************************** ******* банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********************************тоотод оршин суух ******* ******* ******* ******* /РД:*******/-д холбогдох 25,192,767 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* ******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-06-13-нд 6000207895 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж төгрөгийн зээлийг сарын 1.9%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000207895 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 73 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000207895 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2026-12-07-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000207895 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 24,011,087.8 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 1,124,008.01 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 40,671.65 төгрөг, нотариатын төлбөрт 17,000, Нийт 25,192,767.44 төгрөгийг Зээлдэгч ******* *******аас гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Э.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн зээлийг төлж дуусгана гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* Банк ХК нь хариуцагч Ж.*******т холбогдуулан 25,192,767 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 25,192,767 төгрөгийг хариуцагч Э.******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,913 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э.*******аас 141,957 төгрөг, төрийн сангаас 141,957 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* Банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 25,192,767 төгрөгийг хариуцагч Э.******* нь бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,913 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э.*******аас 141,957 төгрөг, төрийн сангаас 141,957 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжпэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.БЯ*******БАСҮРЭН