Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2025/ДШМ/102

 

                                        Э.*******т холбогдох
                                          эрүүгийн хэргийн тухай


           Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Б.Хишигсувд /цахим/
Иргэний нэхэмжлэгч Ц.******* /цахим/
Шүүгдэгч Э.******* /цахим/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганболд нарыг оролцуулан,  
         

             Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж, шийдвэрлэн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Э.*******т холбогдох эрүүгийн 2532000210074 дугаартай, 149/2025/0089/Э/208/2025/0078 индекстэй, 2 хавтас хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.


           ******* овгийн *******ын *******, Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн ******* суманд **** оны **** дугаар зарын ****-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сум ****дугаар баг, ******* өвөр газарт оршин суух, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, (РД:*******) 


          Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сум Гонир 3 дугаар багийн нутаг “Сүмбэр” салдаг уулзварын урд төв асфальтан зам дээр ************** улсын дугаартай, “Тоуоtа Рremio” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн З.7.А. 12.1 дэх заалтуудыг зөрчсөний улмаас ДАХ улсын дугаартай, Huyndai Sonota загварын тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Я.ийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 


Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: Э.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 


Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:
Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Э.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 01/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн өөрчилж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст 413 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн цагдан хорих байранд цагдан хорьж, 
Шүүгдэгч Э.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч Б.ад шүүгдэгчээс 4740000/дөрвөн сая долоон зуун дөчин мянга/ төгрөгийг нөхөн төлсөн гэснийг тус тус дурдан, 
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******оос  аймгийн сумын *** дугаар баг, ***дугаар хэсэг *** тоотод оршин суух, хохирогч овогт ы /рд:/-д
Эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болон бусад зардалд 1454160/нэг сая дөрвөн зуун тавин дөрөв мянга нэг зуун жар/ төгрөг,
Сэтгэцэд учирсан хохирол хор уршигт 6600004₮ х 15 = 9900000/есөн сая есөн зуун мянга/ төгрөгийг,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******оос
- аймгийн сумын *** дугаар баг, *** дугаар хороолол, **** тоотод оршин суух, иргэний нэхэмжлэгч ******* овогт ын /рд:/-д
Эд хөрөнгө учирсан хохиролд 3865000 /гурван сая найман зуун жаран таван мянга/ төгрөгийг,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******оос
-Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчны гудамж-137, иргэний нэхэмжлэгч Жүр Үр ХХК-д 9251000 /есөн сая хоёр зуун тавин нэгэн мянга/ төгрөгийг,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар
-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын хэлтэс-т 5766101/таван сая долоон зуун жаран зургаан мянга нэг зуун нэг/ төгрөгийг тус тус олгож, 
Иргэний нэхэмжлэгч Б. нь эд хөрөнгөд учирсан хохирлын нэхэмжлэлээс үлдэх 2530000 /хоёр сая таван зуун гучин мянга/төгрөгийг иргэний шүүгдэгчээс нэхэмжлэхгүй гэснийг дурдан, 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Я., иргэний нэхэмжлэгч Б. нарын ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олох байсан орлого зэрэг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэн, 
Энэ хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Э.*******ийн жолоочийн №667711 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гүйцэтгэх хуудасны хамт хүргүүлж, 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа эдлүүлж, ...шийдвэрийг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ. 


Шүүгдэгч Э.******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* өвөр гэх газарт оршин суух хаягтай, одоо ШШГГ-ийн 413-р Хорих ангийн Цагдан хорих байранд хоригдож байгаа ******* овогт *******ын ******* би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 т заасан гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр тус сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 7 сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/ 99 дугаартай тогтоолоор 01 жилийн хорих ялаар шийтгэгдсэн болно.
Миний тухайд зам тээврийн осол гаргаж, хүний биед гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа мөрдөн шалгах болон прокурор, шүүхийн аль ч шатанд маргаагүй бөгөөд Мөрдөн шалгах ажиллагааны явцад 474000 \дөрвөн сая долоон зуун дөчин мянган төгрөгийн хохирол төлсөн үлдэгдэл төлбөрөө төлөхөө илэрхийлсэн боловч хэрхэн төлөх нь тодорхойгүйгээс хорих ялаар шийтгүүлсэн болно.
Хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэхгүй байгаа бөгөөд энэ хугацаанд шүүхийн шийтгэх тогтоолд дурьдсан хохирол төлбөрөөс хохирогч Я.т 7.000.000 \долоон сая\ төгрөг төлж, үлдэгдлийг барагдуулах тохиролцоог хийсэн, иргэний нэхэмжлэгч Б.ад хэрэг шалгагдаж байх үед 4.740.000 \дөрвөн сая долоон зуун дөчин мянган төгрөг\, анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа 3865000 \гурван сая найман зуун жаран таван мянган төгрөг\ төлж хохирлыг барагдуулсан мөн иргэний нэхэмжлэгч “Жүр үр” компаниас 4 ажилтандаа тусламж, дэмжлэг үзүүлсэн 9.251.000 болон Нийгмийн даатгалын санд учирсан хохирол болох 5.766.101 төгрөгийг төлөх талаар харилцан тохиролцсон болно.
Иймд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа маргаагүй, хохирол төлбөрөө төлж барагдуулсан болон төлөх талаар харилцсан тохиролцсон, миний ар гэрийн ахуй байдал, бага насны 2 хүүхдийн минь эрх ашгийг бодож 01 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү. Би цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй байхаа илэрхийлж байна гэжээ.


Хохирогч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 
Миний бие хохирогч овогтой нь шүүгдэгч *******оос хохирол барагдуулах шүүхийн тогтоолын дагуу 2025.08.12-нд 7,000,000 төгрөгийг урьдчилгаа болгон өгсөн нь үнэн. Үлдэгдэл хохирол төлбөрийг 2025.11 сард төлж барагдуулах аман болон бичгэн хэлэлцээр хийв. *******т хохирол барагдуулж байгааг харгалзан үзэж ялаас чөлөөлж өгөх, улмаар гомдолгүй гэсэн хүсэлт гаргаж байна гэжээ.


 Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү хэмээн гомдол гаргасан. Шүүгдэгчийн тухайд прокурор, шүүхийн аль ч үе шатанд өөрийн гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаагүй. Хорих ял оногдуулсан үндэслэл нь хохирол төлбөртэй холбоотой асуудлыг анхан шатны шүүх дээр төлөхөө илэрхийлсэн боловч хэрхэн төлөх нь тодорхойгүй байна гэж үзээд хорих ял оногдуулсан гэж ойлгодог. Хохирлын тухайд хохирогч Я.т 1,454,160 төгрөгийг төлсөн. Сэтгэцэд учирсан гэм хорын хохирол төлөгдсөн.  Үлдэгдэл төлбөрийг төлөхөө илэрхийлж Я.тэй хэлцэл хийгдсэн.
Иргэний нэхэмжлэгч Б.ад одоогоор төлөх төлбөргүй, энэ талаар тодорхойлолт хийж өгсөн. Нийгмийн даатгалын санд төлөгдөх ёстой байсан 5,766,100 төгрөгийг төлсөн. Иргэний нэхэмжлэгч Жүр-үр компани тухайн үед осолд өртсөн 3 ажилтандаа тусламж дэмжлэг үзүүлсэн. 9,251,000 төгрөгийн дэмжлэг үзүүлж үүнийгээ нэхэмжилсэн байдаг. Уг компанийн төлөөлөлтэй 2026 оны 03 дугаар сарын 01–ний өдрийн дотор төлбөрийг бүрэн барагдуулна гэх байдлаар хэлцэл хийгдсэн. 
Ар гэрийн тухайд бага насны хоёр хүүхэдтэй. Хөдөө мал маллаж амьдардаг. Үүнтэй холбоотойгоор 2, 3 адуу алдсан. Араас нь сурч дэмжих хүнгүй байгаад байна. Ахуй байдлын хувьд иймэрхүү байдалтай байна. Шүүгдэгчийн гэм буруу дээрээ маргахгүй байгаа байдал, хохирол төлбөрийн тодорхой хэмжээг төлж барагдуулсан, барагдуулахаа илэрхийлж хэлцэл хийгдсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадан арга хэмжээ авч өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна гэв. 


Иргэний нэхэмжлэгч Ц.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:  
...Шүүгдэгч талаас манай компанитай ирж уулзаад 2026 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор хохирол барагдуулахаар гэрээ хийсэн. Тийм учраас хохирлоо барагдуулах нь чухал учраас хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгвөл хохирогч нарт дээр гэж үзэж байна гэв.


Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.*******т холбогдуулан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаанд хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч Э.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 19 цагийн орчим Сэлэнгэ аймгийн ******* сумын төв аспалтан зам дээр улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж улмаа тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Я.ийн биед хөнгөн гэмтэл учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь дүгнээд эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн. Хохирол төлбөрөө яаж төлөх нь тодорхой байсан учраас анхан шатны шүүх тухайн шүүгдэгчид хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Тухайн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.


                                              ТОДОРХОЙЛОХ нь:


1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-д зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Э.*******т холбогдох эрүүгийн 2532000210074 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
    2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.        
3. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, тэдний шинжлэн судалсан нотлох баримт болон санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. 
Тодруулбал, шүүгдэгч Э.Энхзориг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сум Гонир 3 дугаар багийн нутаг “Сүмбэр” салдаг уулзварын урд төв асфальтан зам дээр ******* ******* улсын дугаартай, “Тоуоtа Рremio” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн З.7.А. 12.1 дэх заалтуудыг зөрчсөний улмаас ДАХ улсын дугаартай, Huyndai Sonota загварын тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Я.ийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан болох нь:
-Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл 
-Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт
-Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл
-Шинжээчийн 2025 оны 04 сарын 18-ны өдрийн 52-55/176 дугаартай  дүгнэлт:  “Toyota premio” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;, 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй,
--уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 84,  дугаартай “Я.ийн биед сээр нурууны TH-12 нугалмын бяцарсан хугарал гэмтэл тогтоогдлоо... дээрхи гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул  хүний эрүүл мэндэд учирсан хохирлын  хүнд зэрэг тогтоогдлоо” гэсэн дүгнэлт,
 --уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 40,  дугаартай “Ч.ын биед баруун хөмсөг баруун чихэнд шарх зүүн хөмсөг, баруун нүд баруун шуунд зулгаралт булчингийн сулралт гэмтэл тогтоогдлоо. ...дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын  хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэсэн дүгнэлт,
--уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 42,  дугаартай “ А.ийн биед зүүн нүд  баруун шилбэнд цус хуралт зүүн шанаа зүүн нүдэнд зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. .. дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг  түр хугацаагаар  саринуулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын  хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэсэн дүгнэлт,
--уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 42,  дугаартай “Х.гийн   биед  баруун шуу баруун өвдөг, баруун шилбэнд цус хуралт, хүзүүний булчингийн чангарал С4/5 l4/58 L5/S1  нугалмын фиброзон цагаригийн ургагдал гэмтэл тогтоогдлоо. .. дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг  түр хугацаагаар  саринуулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын  хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэсэн дүгнэлт,
- хохирогч Я.ийн “...осолд орсноос хойш нурууны хагалгаанд орсон эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин зэргийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг, 
-иргэний нэхэмжлэгч Б.ын “...хот хооронд тендерт явдаг...  нэг машин гүйцэд түрүүлээд  замын хашлага мөргөөд эргэж буцаж дараад миний машиныг мөргөөд  замын хажуу талын жалга руу унагасан. ...шүүгдэгч Э.*******ийн  үйлдлийн улмаас машинд  учирсан хохирлоо...” гэх мэдүүлэг, 
-иргэний нэхэмжлэгч Ц.*******ын “...манай байгууллагын дээрхи ажилчдын эрүүл мэндэд хохирол учирсан... байгууллагын зүгээс  ажилтнуудынхаа эрүүл мэндэд 9.251.900 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн... энэ зардлаа нэхэмжилнэ...”   гэх мэдүүлэг,
-иргэний нэхэмжлэгч Х. “... хохирогч Я.ийн нь 2024 оны 12 сарын 07-ны өдрөөс 11-ний өдрийн эмчилгээнд 5,766,101 төгрөгийг эрүүл мэндийн сангаас зарцуулсан.  Анхан шатны эмчилгээ, мэс заслын төлбөр зэргийг  гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,
-гэрч Б.ын “...Бид 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр  Драгон төвөөс явсан ... жолооч ах  урд талын машин яаж яваад байна гэсэн зүйл ярьж байсан. ... тэр үед жолооч юмнаас бариарай гэж хэлэхээр нь биеэ  хураагаад  суучихсан. ... гэтэл машин дайвалзаад уначихсан...” гэсэн мэдүүлэг, зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Э.*******ийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ. 
Шүүгдэгч Э.*******ийн “Toyota premio” маркийн ******* ******* улсын  дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс тээврийн хэрэгсэлд зорчин явсан Я.ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4.Шүүгдэгч Э.******* түүний өмгөөлөгчийн зүгээс  “хохирогчид учирсан хохирлыг арилгасан, иргэний нэхэмжлэгчтэй  хохирол барагдуулах талаар харилцан тохирч гэрээ байгуулж, хохирол төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал   зэрэг байдлыг  харгалзан үзэж хорихоос өөр төрлийг ял оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд  гаргажээ. 
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний хүрээнд ял оногдуулахаар хуульчилсан.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.
Шүүгдэгч Э.*******ийн үйлдэлд  анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.
5.Харин давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байх тул эрх хэмжээнийхээ хүрээнд, шүүгдэгч Э.*******ийн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, давж заалдах шүүхийн шатанд Эрүүл мэндийн даатгалын санд төлөх 5,766,101 төгрөг, хохирогч Я,т хохиролд 7,000,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.ад 3,865,000 төгрөгийг тус тус төлж, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.*******той төлбөр төлөх талаар хэлцэл хийж хохирол төлөхөө илэрхийлсэн, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарын зүгээс  гомдол саналгүй, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан хугацаа, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 8 сарын хугацаагаар тэнссэж, түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
    Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэхээр талаар гаргасан давж заалдах гомдлыг хангаж  шийдвэрлэв.


Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/99 дугаартай  шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч *******ын *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 8 (найман)  сарын  хугацаагаар тэнссүгэй.” гэж,
3 дахь заалтыг: 
“Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар гэмт хэргийн  хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Э.*******т “согтууруулах ундаа, мансуурах бодис хэрэглэхийг хориглох” үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж, 
4 дэх заалтыг: 
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.******* нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.” гэж,
10 дахь заалтыг: 
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Э.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч Э.*******тын энэ гэмт хэргийн улмаас 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 
3.Шүүгдэгч Э.******* нь Эрүүл мэндийн даатгалын санд 5,766,101 төгрөг, хохирогч Я,т хохиролд 7,000,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.ад 3,865,000 төгрөгийг тус тус төлсөн  болохыг дурдсугай.
4.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.


                                   
     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ
         
                            ШҮҮГЧ                                    Б.МАНЛАЙБААТАР 
     
         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН