| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 312/2025/01004/И |
| Дугаар | 312/ШШ2025/01735 |
| Огноо | 2025-09-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 312/ШШ2025/01735
| 2025 оны 09 сарын 23 өдөр | Дугаар 312/ШШ2025/01735 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *********************************** байрлах ******* банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****************************************оотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 57,696,924 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* /цахим/, хариуцагч Д.Аззая, хариуцагчийн өмгөөлөгч З.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК-аас хариуцагч холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 57,969,924 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Зээлдэгч болон нар нь тус банкны Орхон салбарын Оюут тооцооны төвөөс 2016 оны 01 дугаар сарын 26-ний өдөр ЗГ201642535766 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 28,000,000 / Хорин найман сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, 2016 оны 11 сарын 23-ний өдөр ЗГ201642850867 тоот дугаартай барьцаат зээлийн зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл болох 22,212,795.45 /Хорин хоёр сая хоёр зуун арван хоёр мянга долоон зуун ерэн тав зууны дөчин таван/ төгрөг дээр нэмж 4,787,204.55 / Дөрвөн сая долоон зуун наян долоон мянга хоёр зуун дөрөв зууны тавин таван / төгрөг, нийт 27,000,000 /Хорин долоон сая /төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, 2845 хоног зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад заасны дагуу зээл төлөхийг удаа дараа шаардаж холбоо барьсан мөн түүнчлэн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр тус тус зээл төлөх мэдэгдэл хүргүүлсэн боловч одоог хүртэл зээл төлөөгүй байна. Мөн зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад заасны дагуу зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдэх гэсэн боловч зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заасан оршин суух хаягтаа байдаггүй, мөн зээлдэгчтэй холбоо тогтоож, олж уулзаж чадахгүй байсан тул 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн өр нэхэмжилсэн. Мөн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Иймд банк 2016 оны 01 сарын 26-ний өдөр ЗГ201642535766 тоот дугаартай барьцаат зээлийн зээлийн гэрээ, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ЗГ201642850867 тоот барьцаат зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.7 дахь заалтыг үндэслэн доор дурдсан шаардлага бүхий нэХэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Үүнд: 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар дараах зээлийн төлбөрийг хариуцагч болох гаас гаргуулах үндсэн зээлийн үлдэгдэл 22,150,427.42 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 31,581,566.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,964,930.92 төгрөг, нийт 57,696,924.75 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь зээлдэгч ын хүсэлтээр 2016 онд ******* банкны Орхон салбартай байгуулсан цалингийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгч болж зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн боловч зээлийн төлбөрийг цаг тухайд төлж барагдуулаагүй болохыг энэхүү нэхэмжлэл ирсэн үед мэдсэн болно. Учир нь 2016 онд зээлийн гэрээ байгуулсны дараа надтай холбоогүй болж. сураг тасарсан бөгөөд сүүлд ыг нас барсан гэж мэдсэн. Тэр үед ******* банкнаас зээлийн төлөлт хийгдээгүй талаар надад тухайн үед мэдэгдээгүй тул би тухайн зээлийг төлбөрийг барагдуулсан гэж ойлгосон. Хариуцагч би 2016 онд зээлийн гэрээнд бичигдсэн оршин суугаа хаяг, ажил эрхлэлтийн байдал өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй богөөд тухайн үед төлөгдөөгүй зээлийн төлбөрийг 2025 онд нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй болно. ******* банкны Орхон салбараас 2016 онд байгуулсан зээлийн гэрээний төлбөр төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг 2025 онд гаргаж байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Зээлийн гэрээгээр зээлдэгч талууд нь зээлийн төлбөрийг тогтоосон хугацаанд эргэн төлөх үүрэгтэй боловч зээлдэгч талаас зээлийн гэрээний үүссэн шаардах эрхийг Иргэний хуульд заасан хугацааны дотор шаардах эрхтэй бөгөөд уул эрхээ тухайн тогтоосон хугацаанд хэрэгжүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байхаар хуульчилсан байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 -т зааснаар нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгүүлэх хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой боловч тус хугацаа өнгөрсон нохцөлд үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч нь зээлийг төлбөрийг төлөхөөс татгалзах эрхийг заасан байна. Иймд зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг нийт 57.696.924 төгрөг гаргуулах тухай ******* банкны Орхон салбарын нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дах заалтыг үндэслэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ
3.Нэхэмжлэгч болон шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтуудыг баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч холбогдуулан 57,696,924 төгрөг гаргуулахнэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3.******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд зээлдэгч болон нар нь 2016 оны 01 дугаар сарын 26-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 28,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. 2016 оны 11 сарын 23-ний өдөр зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл болох 22,212,795.45 төгрөг дээр нэмж 4,787,204.55 төгрөг, нийт 27,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Гэвч хариуцагч зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тус тус зээл төлөх мэдэгдэл хүргүүлсэн боловч одоог хүртэл зээл төлөөгүй байна. Мөн зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад заасны дагуу зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдэх гэсэн боловч зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заасан оршин суух хаягтаа байдаггүй, мөн зээлдэгчтэй холбоо тогтоож, олж уулзаж чадахгүй байсан тул 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн өр нэхэмжилсэн. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 22,150,427.42 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 31,581,566.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,964,930.92 төгрөг, нийт 57,696,924.75 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.
4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд зээлдэгч ын хүсэлтээр 2016 онд ******* банктай байгуулсан цалингийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгч болж зээлийн төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн боловч зээлийн төлбөрийг цаг тухайд нь төлөөгүй болохыг энэхүү нэхэмжлэл ирсэн үед мэдсэн болно. Учир нь 2016 онд зээлийн гэрээ байгуулсны дараа надтай холбоогүй болж сураг тасарсан бөгөөд сүүлд ыг нас барсан гэж мэдсэн. Тэр үед ******* банкнаас зээлийн төлөлт хийгдээгүй талаар надад тухайн үед мэдэгдээгүй тул би тухайн зээлийн төлбөрийг барагдуулсан гэж ойлгосон. Хариуцагч би 2016 онд зээлийн гэрээнд бичигдсэн оршин суугаа хаяг ажил эрхлэлтийн байдал өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй бөгөөд тухайн үед төлөгдөөгүй зээлийн төлбөрийг 2025 онд гаргаж байгаа нь шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.
5.Хариуцагч болон нар нь нэхэмжлэгч ******* банктай 2016 оны 01 дугаар сарын 26-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 28,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, 2016 оны 11 сарын 23-ний өдөр мөн зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл болох 22,212,795.45 төгрөг дээр нэмж 4,787,204.55 төгрөг, нийт 27,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан байна.
6.Зээлдэгч нар нь зээлээ хугацаанд нь төлөхгүй зээлийн гэрээний үүргээ хугацаа хэтэрч, 2845 хоног зээлийн гэрээгээр хүлээсэн үүүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад заасны дагуу зээл төлөхийг удаа дараа шаардаж байсан, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр тус тус зээл төлөх мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлээ төлөөгүй байна.
7.Түүнчлэн нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад заасны дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдэх гэсэн боловч зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заасан оршин суух хаягтаа байдаггүй, мөн зээлдэгчтэй холбоо тогтоож, олж уулзаж чадахгүй байсан тул 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн өр нэхэмжилсэн байна.
8.Үндсэн зээлдэгч 2020 оны 07 сарын 03-ны өдөр нас барсан болох нь 2020-07-03-ны өдрийн нас барсаны гэрчилгээний хуулбараар батлагдаж байна.
9.Хариуцагч нь хариуцагч ын нэхэмжлэгч ******* банктай байгуулсан 2016 оны 01 дугаар сарын 26-ний өдрийн 28,000,000 төгрөгийн, 2016 оны 11 сарын 23-ны өдрийн 27,000,000 төгрөгийн цалингийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсанаар хамтран зээлдэгч буюу Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран хариуцагч болсон байна. Нэхэмжлэгч нь мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэдийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу хариуцагч гаас үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасан.
Дээрх заалтын дагуу хариуцагч , хариуцагч нарын хүлээх үүрэг тэнцүү байсан байх бөгөөд хариуцагч нас барснаар түүнд оногдох хэсгийн үүрэг дуусгавар болсон байна.
10. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн төлбөр, зээлийн хүү,нэмэгдүүлсэн хүүгийн нийт төлбөрийг нэхэмжлэл гаргаж байсан байна. Иймд хариуцагч гаас нэхэмжлэгчийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байсан үеийн нэхэмжилсэн дүнгээр тооцож зээлийн үлдэгдэл 22,8540,427.42 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 5,402,292.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 365,692.47 төгрөг нийт 28,308,411.91 төгрөгийг гаргуулах үндэстэй байна.
11. Хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй байна.
8.Нэхэмжлэлийг шаардлагыг хэсэгчилж хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 446,434 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 299,492 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгохоор заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч гаас 28,308,411 төгрөг гаргуулан ******* банк ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 29,388,513 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 446,434 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 299,492 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН