Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 312/ШШ2025/01787

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 312/ШШ2025/01787

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: *************************** байрлах, Эрдэ******* ******* ХК /РД:2030756/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: ********************* талаар хугацааг сэргээх шийдвэр гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахим/,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч *******, *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Эрдэ******* ******* ХК нь 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өршөөл үзүүлэх тухай хууль батлагдах үед 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр байгаагүй, харин татварын албаар баталгаажуулсан албан татварын үндсэн өрийг эд хөрөнгөөр тооцож төлсөн нөхцөл байдалтай, уг шийдвэрүүд хүчин төгөлдөр байсан учраас өршөөлд хамруулах хүсэлтийг тухайн үед гаргах шаардлага үүсээгүй юм.

Гэтэл Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 399 тоот шийдвэрээр -Үйлс ХХК-ийн хөрөнгөөр Эрдэ******* ******* ХК-ийн татварын өрийг барагдуулсан Төрийн өмчийн хорооны 2004 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 468 дугаар тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгосон.

Энэ үеэс 2024 оны эхэн хүртэлх хугацаанд 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан өршөөл үзүүлэх тухай хуулийн зохицуулалтад хамаарах татварын өрийн үлдэгдэлтэй хэвээр, иргэн, захиргааны хэргийн шүүхүүд дэх маргаан тасралтгүй үргэлжилсээр ирсэн болно.

2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт 1.1.Энэ хуулийн зорилт нь зарим этгээдийг албан татвар, нийгмийн даатгалын өр, төлбөрийн тодорхой хувиас болон эрүү, захиргааны хариуцлага, эрүүгийн ялаас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. гэж,

мөн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өрөөс 2008 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар төлөгдөөгүй байгаа өрийн 10 хувийг 2009 оны 01 дүгээр сарын 01-ний дотор төлсөн тохиолдолд үлдэх 90 хувийг, өршөөн хэлтрүүлэхээр тус тус зохицуулсан байна.

Иймд Эрдэ******* ******* ХК-ийг 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжит хугацааг сэргээлгэх хүсэлт гаргаж байна.

Хууль зүйн үндэслэлийн тухайд: 

Нэг. Иргэний хуулийн 72 дугаар зүйл дэх Хугацаа тоолох журам-д 72.1 Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолно. гэж хугацаа тоолох нийтлэг журмыг;

Хоёр. 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт 1.1.Энэ хуулийн зорилт нь зарим этгээдийг албан татвар, нийгмийн даатгалын өр, төлбөрийн тодорхой хувиас болон эрүү, захиргааны хариуцлага, эрүүгийн ялаас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. гэж тухайн татварын өршөөлийн хуулиар зохицуулах харилцааны хүрээ хязгаарыг;

Гурав. 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өрөөс 2008 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар төлөгдөөгүй байгаа өрийн 10 хувийг 2009 оны 1 дүгээр сарын 1-ний дотор төлсөн тохиолдолд үлдэх 90 хувийг; өршөөнө гэж өршөөлд хамрагдах цаг хугацаа, өршөөлд хамруулах нөхцөлийг;

Дөрөв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэсэн хууль зүйн ойлголтыг тус тус тодорхойлсон байна.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас дараахь хүсэлтийг шүүхэд гаргаж байна.

1. Эрдэ******* ******* ХК нь 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өршөөл үзүүлэх тухай хууль батлагдах үед 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр байгаагүй, харин татварын албаар баталгаажуулсан албан татварын үндсэн өрийг эд хөрөнгөөр тооцож төлсөн эрх зүйн ач холбогдол бүхий бусад нөхцөл байдал-д хамаарах /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал/ болохыг тогтоолгох.

2. Эрдэ******* ******* ХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар шүүхийн шийдвэрээр төлөх ёстой болсон татварын өртэй болсон үйл явдал нь 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр болохыг тогтоолгох.

3. Эрдэ******* ******* ХК-ийн 551 000 000 төгрөгийн татварын өрийг 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр гэж үзэж, 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан журмын дагуу Эрдэ******* ******* ХК нь татварын өршөөлд хамруулах хүсэлт гаргах эрхтэй талаар хугацааг сэргээх шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Эрдэ******* ******* ХК-ийн тус шүүхэд гаргасан хүсэлттэй танилцан хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж дараахь тайлбарыг гаргаж байна. Үүнд:

 

Эрдэ******* ******* ХК нь 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өршөөл үзүүлэх тухай хууль батлагдах үед 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр байгаагүй харин татварын албаар баталгаажуулсан албан татварын үндсэн өрийг эд хөрөнгөөр тооцож төлсөн нөхцөл байдалтай, уг шийдвэрүүд хүчин төгөлдөр байсан учраас татварын өршөөлд хамруулах хүсэлтийг тухайн үед гаргах шаардлага үүсээгүй байсан гэжээ. Эрдэ******* ******* ХК нь 2003 онд үйлс ХК-иас худалдах, худалдан авах гэрээний дагуу тус компанийн өмчлөлийн худалдаа үйлчилгээний барилга буюу үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авсан байна. Эрдэ******* ******* ХК-ийн захирлаар ажиллаж байсан нь 2003 онд уг барилгыг хугацаандаа төлөгдөөгүй албан татварын өрөндөө өгөх хүсэлт гаргасны дагуу Санхүү, эдийн засгийн сайдын зөвлөл хуралдан шийдвэр гаргах, тухайн үеийн үндэсний татварын ерөнхий газар аймгийн татварын хэлтэст хөрөнгийг хүлээн авах үүрэг өгөх зэргээр эрх бүхий байгууллагуудаас зохих ажиллагаа явагдажулмаар Санхүү, эдийн засгийн сайдын 190 дүгээр тушаал гарах үндэслэл болсон юм. Энэ тушаалын дагуу Эрдэ******* ******* ХК-д холбогдох 281,384,900 төгрөг, үйлс ХК-д холбогдох 39,712,400 төгрөг, нийт 321,097,300 төгрөгийн албан татварын өрийг татварын албанаас хүчингүй болгосон. Гэтэл үйлс ХК нь Эрдэ******* ******* ХК-ийг хууль бусаар үл хөдлөх эд хөрөнгийгнь шилжүүлэн авсан гэж үзэж2010 онд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 1235 дугаар шийдвэрээр холбогдох худалдах, худалдан авах гэрээгхүчингүйд тооцуулан улмаар 2013 онд нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 399 дүгээр шийдвэрээр Санхүү, эдийн засгийн сайдын 190 дүгээр тушаалыг мөн хүчингүй болгожээ. Энэ нь Орхон аймгийн суманд байрлах үл хөдлөх хөрөнгийг Эрдэ******* ******* ХК-ийн хүсэлтийн дагуу төрийн өмчид авсан нь хууль бус үйлдэл болсон гэж үзсэнтэй шууд холбоотой. Гэхдээ нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 399 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт эрх бүхий байгууллага Эрдэ******* ******* ХК-иас татварын өр төлбөрийг нөхөн барагдуулах эрхтэй болохыг дурьдсан байдаг. үйлс ХК нь зөрчигдсөн эрхээ шүүхийн журмаар сэргээлгэн өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө эргүүлэн авах нөхцөл бүрдэж буй тохиолдолд бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр төлбөл зохих албан татварын өр төлбөрөө хаалгуулсан хууль бус үйлдлийг залруулан засах нь хууль зүйд нийцнэ. Эрдэ******* *******" ХК-ийн 2008 оны 02 дугаар сарын 06- ны өдөр өршөөл үзүүлэх тухай хууль батлагдах үед 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр байгаагүй харин татварын албаар баталгаажуулсан албан татварын үндсэн өрийг эд хөрөнгөөр тооцож төлсөн нөхцөл байдалтай, уг шийдвэрүүд хүчин төгөлдөр байсан учраас татварын өршөөлд хамруулах хүсэлтийгтухайн үед гаргах шаардлага үүсээгүй байсан гэсэн нь үндэслэлгүй бөгөөд угаас бусдын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар төрд шилжүүлэн улсын төсөвт төлбөл зохих албан татварын өрийг хаалгасан байсантай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл өршөөлийн хуульд хамрагдах хууль зүйн үндэслэлгүй мөн энэ тухайг тогтоосон шат шатны шүүхийн шийдвэрүүд байдаг бөгөөд ийм тохиодолд албан татварын өрийг эд хөрөнгөөр төлсөн гэж тогтоолгох нь гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шударга ёсонд үл нийцнэ. Хүсэлт гаргагчийн төлбөл зохих албан татварын өрийн тухайд хууль зүйн ямар үндэслэлээр үндсэн өр үндсэн бус өр гэж тогтоолгох, цаашлаад эрх зүйн ямар ач холбогдолтой байгаа нь ойлгомжгүй бөгөөд ерөний хуулийн 50 дугаар зүйлд татварын өрийн тухай асуудлыг хуульчилж өгсөн байгаагаас үзвэл албан татварын өрийг ялгамжлаагүй байх бөгөөд үндсэн өр үндсэн бус өр хэмээн хуульд тодорхойлоогүй тул энэ хүсэлт нь ач холбогдолгүй. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 142/Ш32024/02483 дугаар захирамжаар Эрдэ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай, 142/Ш32024/01548 дугаар шийдвэрээр хүсэлтийг хууль зүйн үндэслэлтэй шийдсэн байдаг. Хүсэлт гаргагч нь өршөөлд хамрагдахгүй үндэслэлийн талаар бус өршөөлд хамруулах хугацааг сэргээлгэх тухай юм гэдэг. Тухайн дурдагдаад байгаа хуулийн хугацааны ард өршөөлийн хуульд хамрагдах асуудал дахин гарч ирэх бөгөөд энэ маргаан өмнө нь шийдэгдсэн Эрдэ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид тус компаний өр өршөөлийн хуульд хамрагдах үндэслэлтэй гэх талаар иргэний болон захиргааны маргаан үүсгэн анхан шатны шүүхээс Улсын дээд шүүхэд гомдол гарган энэ маргааныг эцэслэн шийдвэрлүүлсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд хэвээр байгаа юм. Иймд Эрдэ******* ******* ХК-ийн тус шүүхэд гаргасан хүсэлтийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байгаа тул уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгон хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. гэжээ

3. Хүсэлт гаргагчаас: Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013.10.02-ны өдрийн 399 дугаартай шийдвэрийн хуулбар /хх3-13/, Орхон аймгийн хэлтсийн 2024.01.18-ны өдрийн 01/27 дугаартай албан тоотын хуулбар хувь /хх14/, Орхон аймгийн хэлтсийн 2024.03.27-ны өдрийн 01/173 дугаартай албан тоотын хуулбар хувь /хх15/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх16-17/, Эрдэ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх40/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

3. Шүүхээс зохигчийн хүсэлтээр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.24-ний өдрийн 10 дугаартай шийдвэр /хх46-61/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.21-ний өдрийн 346 дугаартай магадлал /хх62-70/, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020.09.23-ны өдрийн 340 дугаартай тогтоол /хх71-77/, Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2010.11.02-ны өдрийн 1235 дугаартай шийдвэр /хх78-83/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.03.15-ны өдрийн 275 дугаартай шийдвэр /хх84-98/, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.05.27-ны өдрийн 56 дугаартай магадлал /хх99-122/, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.10.29-ний өдрийн 1305 дугаартай тогтоол /хх123-136/ зэргийн хуулбарыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Эрдэ******* ******* ХК нь 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өршөөл үзүүлэх тухай хууль батлагдах үед 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр байгаагүй, харин татварын албаар баталгаажуулсан албан татварын үндсэн өрийг эд хөрөнгөөр тооцож төлсөн, Эрдэ******* ******* ХК-ийн төгрөгийн татварын өрийг 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр гэж үзэж, 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан журмын дагуу Эрдэ******* ******* ХК нь татварын өршөөлд хамруулах хүсэлт гаргах эрхтэй талаар хугацааг сэргээх шийдвэр гаргуулахаар хүсэлт гаргасан байна.

3.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2021/00275 дугаар шийдвэрээр Эрдэ******* ******* ХХК нь Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 190 дугаартай өрөнд үл хөдлөх эд хөрөнгө авах тухай тушаалын дагуу улсын төсөвт төлөх 613 597 300 төгрөгийн татварын өрөнд Орхон аймгийн сум болон Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байгаа үйлдвэрлэл, үйлчилгээний цогцолборыг татварын өрөнд тооцуулан өгчээ.

4. Гэтэл Эрдэ******* ******* ХХК-ийн төсөвт төлөх 613 597 300 төгрөгийн татварын өрөнд үл хөдлөх эд хөрөнгө тооцон авах шийдвэр гарах үндэслэл болсон Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 190 дугаартай тушаалын холбогдох заалтыг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 399 дугаартай шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийг үндэслэн Ерөнхий газрын дэд даргын 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2а/3427 дугаартай өр барагдуулах тухай албан бичиг, Ерөнхий газрын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2б/1140 дугаартай албан бичиг, Орхон аймгийн хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 дугаартай тушаалаар Эрдэ******* ******* ХК-ийн улсын төсөвт төлөх 613 597 300 төгрөгийн татварын өрнөөс нийт 312,097,300 төгрөгний өрийг сэргээснээс 39,712,400 төгрөгийн өр нь үйлс ХХК-ийнх, 281 384 900 төгрөгийн онцгой албан татварын өр Эрдэ******* ******* ХХК-ийн өр тус тус байсан байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Эрдэ******* ******* ХХК нь 2008 оны 02 сарын 06-ны өдрийн өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаж мөдөгдөх үед 2006 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаар баталгаажуулсан албан татварын үндсэн өр байгаагүй, учир нь албаар баталгаажуулсан албан татварын үндсэн өрийг эд хөрөнгөөр тооцож төлсөн байдалтай байжээ.

5.Гэтэл 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 дугаартай тушаалаар Эрдэ******* ******* ХК-ийн улсын төсөвт төлөх 281,384,300 төгрөгийн өр нь эргэж сэргэсэн. Хэрвээ энэхүү татварын өрийг үл хөдлөх эд хөрөнгөөр тооцож хаасан,тэр нь хожим хүчингүй болоогүй байсан бол Эрдэ******* ******* ХК-ийн 281,384,300 төгрөгийн татварын өр өршөөлийн тухай хуульд хамрагдан чөлөөлөгдөх байсан байна.

6.2008 оны өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны баталгаажуулсан албан татварын өрөөс 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар барагдаагүй үлдсэн албан татварын хүү, торгуулийг 100 хувь,...; 6.1.3. 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өрөөс 2008 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар төлөгдөөгүй байгаа өрийн 10 хувийг 2009 оны 1 дүгээр сарын 1-ний дотор төлсөн тохиолдолд үлдэх 90 хувийг чөлөөлөхөөр заажээ. Иймд хүсэлтийг хангах үндэстэй байна.

7.Урьд нь 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан журмын дагуу Эрдэ******* ******* ХК нь татварын өршөөлд хамруулах хүсэлт гаргах эрхтэй талаар хугацааг сэргээх хүсэлтийг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гараагүй,энэ тухай шийдвэр байхгүй байна.

8.Нэхэмжлэгч Эрдэ******* ******* ХК нь Орхон аймгийн хэлтсийн даргад холбогдуулан хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 24-ний өдрийн 10 дугаартай шийдвэрээр /хх46-61/ Ерөнхий хуулийн / 2008 он/ 18 дугаар зүйлийн 18.1.1,27 дугаар зүйлийн 27.2,27.3,28 дугаар зүйлийн 28.1,28.1.1,28.1.8,43 дугаар зүйлийн 43.1,55 дугаар зүйлийн 55.1,55.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

9.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 346 дугаартай магадлалаар /хх62-70/, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 24-ний өдрийн 10 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ерөнхий хуулийн /2008/ 18 дугаар зүйлийн 18.1.1, гэсний дараа 27 дугаар зүйлийн 27.1,55 дугаар зүйлийн 55.1.1 гэсний дараа 61 дүгээр зүйлийн 61.1,61.2 гэсэн заалтуудыг тус тус нэмж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 340 дугаартай тогтоолоор /хх71-77/ шийдвэр хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Дээрх шийдвэр,магадлал, тогтоол нь хүсэлт гаргах хугацаа сэргээх тухай хүсэлттэй хамааралгүй байна.

10.Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1235 дугаартай шийдвэр /хх78-83/-ээр, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар Эрдэ******* ******* ХК, үйлс ХК-ийн хооронд 2003 оны 11 сарын 03-ны өдөр байгуулсан орхон аймгийн суманд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай цогцолбор барилгыг худалдах,худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон байна.

11.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2021/00275 дугаартай шийдвэр /хх84-98/-ээр Ерөнхий хууль/2008 оны/18 дугаар зүйлийн 18.1.1,55 дугаар зүйлийн 55.1,62 дугаар зүйлийн 62.1.3,70 дугаар зүйлийн 70.1-д заасныг баримтлан хариуцагч Эрдэ******* ******* ХК-иас 353.961.629 төгрөгийг гаргуулан Орхон аймгийн хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 52.044.134 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

12.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 56 дугаартай магадлалаар /хх99-122/ дээрх шийдвэрт өөрчлөлт оруулж Эрдэ******* ******* ХК-аас 72.576.813 төгрөг гаргуулан Орхон аймгийн хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 333,428,950 төгрөгийг хэрэгсэхгүй болгожээ.

13.Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.10.29-ний өдрийн 1305 дугаартай тогтоол /хх123-136/-оор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 56 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2021/00275 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Ийнхүү Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр,давж заалдах шатны шүүхийн магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор ч Эрдэ******* ******* ХК нь татварын өршөөлд хамруулах хүсэлт гаргах эрхтэй талаар хугацааг сэргээх хүсэлтийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

14. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан Орхон аймгийн хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 дугаартай тушаалаар сэргээсэн 281.384.900 төгрөгийн татварын өр нь 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж,татварын албаар баталгаажуулсан албан татварын үндсэн өр байсан гэж үзэж,нэхэмжлэгч Эрдэ******* ******* ХК-ийн 2008 оны 02 сарын 06-ны өдрийн өршөөл үзүүлэх тухай хуулийн 6-р зүйлд заасан журмын дагуу өршөөлд хамруулах хүсэлт гаргах эрхийг сэргээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар хүсэлт гаргагч Эрдэ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН