| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2505014110081 |
| Дугаар | 2025/ДШМ/103 |
| Огноо | 2025-11-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Хишигсувд |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 2025/ДШМ/103
Б.*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, -Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б:Манлайбаатар, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Б.Хишигсувд /цахим/
Шүүгдэгч Б.******* /цахим/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганболд-ыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж, шийдвэрлэн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Б.*******д холбогдох эрүүгийн 2505014110081 дугаартай, 149/2025/0076/Э/208/2025/0080 индекстэй, 1 хавтас хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
овгийн *******ын *******, Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1988 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Бурхан урлаач мэргэжилтэй, “ ” ХХК-д дамп экскаваторын операторчин ажилтай, ам бүл-6 эхнэр, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 10-03 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, (РД:) урьд
-Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан.
-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 294 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хөрөнгө хураахгүйгээр 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Б.******* нь Д.*******ийн эзэмшлийн “Нөмөр” кредит ББСБ-н зээлийн аппилекейшнийг ашиглан 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цаг 47 минутад 3,500,000 төгрөгийн, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 04 цаг 41 минутад 1,649,000 төгрөгийн, 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 06 цаг 11 минутад 1,149,900 төгрөгийн зээлийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хохирогчид 6,298,900 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: Б.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:
Шүүгдэгч овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Б.*******ыг 08/найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн өөрчилж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, 413 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн цагдан хорих байранд цагдан хорьж,
Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******аас 6,298,000 /зургаан сая хоёр зуун ерэн найман мянга/ төгрөгийг гаргуулж
-Хохирогч Улаанбаатар хот Баянгол дүүргийн **** дүгээр хороо **** дугаар байр *** тоотод оршин суух, овогт ы ******* //-т,
Шүүгдэгч Б.*******аас 1,190,000 /нэг сая нэг зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж,
-Иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Номтын 447 тоот байрлах, ХХК-д/ захирал М.*******, утас-, /-д тус тус олгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох GT neo-20 загварын гар утас 1 /нэг/ ширхэг, гар утасны хөргүүр сэнс 1 /нэг/ ширхэг зэргийг хурааж хохирол төлбөр нөхөн төлөхөд зарцуулж,
Энэ хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1/нэг/ ширхэг СD-ийг хэрэгт хавсаргаж хадгалж, ...шийдвэрийг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргах эйг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Улаанбаатар хот Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 10-03 тоотод оршин суух хаягтай, одоо ШШГГ-ийн 413-р Хорих ангийн Цагдан хорих байранд хоригдож байгаа овогт *******ын ******* би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр тус сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/98 дугаартай тогтоолоор 08 сарын хорих ялаар шийтгэгдсэн болно.
Миний тухайд хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа мөрдөн шалгах болон прокурор, шүүхийн аль ч шатанд маргаагүй бөгөөд хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн боловч бодит байдлаар барагдуулаагүйгээс хорих ялаар шийтгүүлсэн гэж боддог. Хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэхгүй байгаа бөгөөд энэ хугацаанд шүүхийн шийтгэх тогтоолд дурьдсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан болно.
Мөн манай эхнэр намайг хэрэгт холбогдохоос өмнө гэр бүлээс гадуур харилцаатай байсан, хоригдсоноос хойш гэр болон бусад хөрөнгөө дур мэдэн зарж үрээд, 4 хүүхдээ орхиод явсан. Миний хүүхдүүд болох Д.*******, Д.*******, Д.*******, Д.******* нар 4-16 настай бөгөөд 4 хүүхэд маань одоогоор манай ээж С.Рэнцэнгарамын асрамжид байгаа болно.
Иймд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа маргаагүй, хохирол төлбөрөө төлж барагдуулсан болон миний ар гэрийн ахуй байдал, бага насны 4 хүүхдийн минь эрх ашгийг бодож 8 сарын хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү. Би цаашид 4 хүүхдээ асран хамгаалж, дахин гэмт хэрэгт холбогдохгүй. амьдралын зөв хэв маягаар амьдрахаа илэрхийлж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Шүүгдэгч Б.******* өөрийн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй байгаа. Анхан шатны шүүх хуралдааны явцад хохирол төлбөр төлөхөөр хугацаа авсан байдаг. Тухайн хугацаанд хохирол төлбөрөө төлж барагдуулаагүй. Одоогоор М.*******д 1,190,000 төгрөг, хохирогч Д.*******т 6,298,000 төгрөгийг төлсөн. Бусдад төлөх төлбөргүй байгаа. Ар гэрийн тухайд уг гэмт хэрэгт холбогдсоны улмаас гэр бүлийн хүн нь гэрээсээ явчихсан. 4-16 насны 4 хүүхэдтэй. Б.*******ын ээжийн асрамжид 4 хүүхэд нь байгаа. Энэ хугацаанд хашаа байшин, гэрийг зарчихсан асуудал байгаа. Ахуй амьдралын хувьд хүндрэлтэй байгаа нөхцөл байдлыг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн түүнд оногдуулсан 8 сарын хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлд зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Шүүгдэгч Б.******* нь хохирогч Д.*******ийн эзэмшлийн нөмөр кредит банк бус санхүүгийн байгууллагын зээлийн аппилекейшнийг ашиглан 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 3,500,000, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,649,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 1,149,900 төгрөгийн зээлийг хүч хэрэглэхгүй, нууцаар авч хохирогчид 6,298,900 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ эрүүгийн хуулийн шударга ёсны болон хууль ёсны гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирол хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь дүгнээд эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн. Хохирогчид хохирол төлбөрөө төлөхөөр завсарлага авсан боловч хохирлыг нөхөн төлөөгүй, шүүн таслах ажиллагаанд зориуд саад учруулж шүүх хуралдаан зарлагдсан хугацаанд ирээгүй зэрэг нөхцөл байдал анхан шатны шүүх хуралдаанд тогтоогддог. Мөн шүүгдэгч Б.******* нь шүүх хуралдаанд хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа боловч хэзээ, хэрхэн төлөх нь тодорхойгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй зэргийг харгалзаж анхан шатны шүүхээс 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байдаг. Анхан шатны шүүх оролцогчийн эрхийг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-д зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Б.*******д холбогдох эрүүгийн 2505014110081 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
-Хохирогч Д.*******ийн “... миний бие Өмнөговь аймгийн Цогт-Цэций суманд ажилладаг. Ажил дээрээ байхдаа “Нөмөр” кредит ББСБ-н зээлийн аппилекейшнаас зээл авах болж хамт ажилладаг *******, ******* гэх 2 залуугаас аппилекейшныг ашиглаж чадах уу? гэтэл чадна гээд ******* тухайн аппилекейшнаас 3,000,000 төгрөгийг авч өгсөн. Ингээд 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод ирээд зээлээ төлөхөөр ортол 9,000,000 төгрөгийн зээлтэй болчихсон байсан. Тэгээд оффис дээр нь очоод уулзтал 6,298,900 төгрөгийн зээл авсан байсан. Тухайн зээлийн Geminiphone 3,500,000 төгрөг, Arina 1,649,900 төгрөгөөр тус тус цахилгаан бараа авсан байсан...”
-Иргэний нэхэмжлэгч М.******* “...иргэн Б.******* нь 2025 оны 02 сарын 01-ний өдөр “GT neo-203 загварын гар утас, хөргөгчийн хамт 1,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан, 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Infinix” таб загварын гар утсыг 400,000 төгрөгийн барьцаанд тавьж утас нь хураагдаж зарагдсан…” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Мандал сумд байдаг Arina нэртэй цахилгаан барааны дэлгүүрээс ******* ахын “Нөмөр” зээлийн аппилекейшныг ашиглан 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цаг 47 минутад 3,500,000 төгрөгийн, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 04 цаг 41 минутад 1,649,000 төгрөгийн, 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 06 цаг 11 минутад 1,149,900 төгрөгийн зээлийг тус тус аваад Ломбардад тавсан...” гэсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь хохирогч Д.*******ийн “Нөмөр” кредит ББСБ-н зээлийн аппилекейшнийг ашиглан 3 удаагийн үйлдлээр зээл авч хохирогчид 6,298,900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүх эргэлзээгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
3.Нотлох ажиллагааны явцад цугларсан дээрх нотлох баримтууд нь нэг нэгнээ нөхсөн, харилцан уялдсан байдлаараа хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, иргэний зээлийн аппилекейшнаас хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авсан шүүгдэгч Б.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргаж гомдол гаргаагүй болно.
4.Аливаа гэмт хэрэг нь хүний аюулгүй байдал, эрх, эрх чөлөө нийгмийн аюулгүй байдал, хэв журам, эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах зэрэг нийгмийн амин чухал эрх ашигт халдаж хохирол учруулдаг тул Эрүүгийн хуулиар зохицуулж, хариуцлага хүлээлгэдэг болно.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог.
Ял бол эрх зүйт ёсны зайлшгүй шаардлага, шүүхээс шударга ёсыг хангуулах хэрэгсэл болдог ба ялыг оноохдоо тухайн хэргийн хор аюул, хууль зөрчсөн байдлын түвшин, хэмжээ, яллагдаж буй этгээдийн засрах боломж болон нийгмийн шударга ёс сэргээгдсэн эсэхийг харгалзана.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд юм.
5.Шүүгдэгч Б.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхнээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, мөн хулгайлах гэмт хэрэг үйлдэж хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн хэдий ч анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 8 сарын хорих ял нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн байхаас гадна давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг хэрэглэн шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа урьд 2 удаа энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч өмнөх хууль бус, нийгэмд аюултай үйлдлүүддээ дүгнэлт хийж ухамсарлаагүй, дахин энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил гаргахгүй байхаар засрал хүмүүжил олоогүй хувийн байдалд дүгнэлт хийснийг буруутган дүгнэх үндэслэл байхгүй байна.
Иймд шүүгдэгч Б.******* түүний өмгөөлөгч нарын гаргасан “ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.******* түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН