Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 312/ШШ2025/01789

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 312/ШШ2025/01789

Орхон аймаг

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, шүүгч Г.Жаргалтуяа, шүүгч Г.Энхтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

*****************************

тараасан мэдээллүүдийг залруулах, уучлал хүсэхийг даалгах, иргэний нэр төр, алдар хүндээ сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* ******* нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаанаар 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд сонгогдон 4 жил ажилласан бөгөөд 2024 оны орон нутгийн ээлжит сонгуулийн дүнгээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд улиран сонгогдон ажиллаж байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч ******* 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 06/04/125 дугаартай Санал оруулах тухай албан бичгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажпын албанд ирүүлсэн. Тус албан бичигт ....Хурлын дарга ******* нь Бүгд зураг төсөвтэй гэж худал мэдээллээр хангаж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ******* нь дээр дурдсан хуулийн заалтуудыг зөрчсөн .... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг худал мэдээллээр хангаж батлуулсан гэж бичсэн бөгөөд миний нэр төрийг гутаах зорилгоор илт худал мэдээлэл бүхий дээрх албан бичгийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгслээр түгээн тарааж, миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан тул цахим орчинд тараасан мэдээллүүдийг залруулах, уучлалт хүсэхийг даалгах, нэртөр, алдар хүндээ сэргээлгэх тухай нэхэмжпэлийн шаардлагыг Иргэний хуулийн 21, 471, 511 дүгээр зүйлүүдэд заасны дагуу гаргаж байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.

Жич: Товч тайлбар өгөхөд Орхон аймгийн 2025 оны Төсөв батлах тухай тогтоолыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 23 төлөөлөгч буюу 56,10 хувийн саналаар дэмжиж баталсан. Аймгийн Тргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгч нар хэлэлцэж буй асуудлаар саналаа хэлж, асуулт асууж, санал хураалт явуулж, олонхийн саналаар шийдвэр гаргадаг нутгийн өөрөө удирдах байгууллага юм. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга дангаараа хурлын тогтоол баталдаггүй болно. гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга ******* *******ын нэхэмжлэлтэй аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч ******* ******* холбогдох Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдаж, тараасан мэдээллүүдийг залруулах, уучлал хүсэхийг даалгах, иргэний нэр төр, алдар хүндээ сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт миний бие нэхэмжлэгчээр оролцож байгаа бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү." гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******од холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдаж, тараасан мэдээллүүдийг залруулах, уучлал хүсэхийг даалгах, иргэний нэр төр, алдар хүндээ сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* хариуцагч *******од холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ таталзах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* хариуцагч *******од холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдаж, тараасан мэдээллүүдийг залруулах, уучлалт хүсэхийг даалгах, иргэний нэр төр, алдар хүндээ сэргээлгэх тухай нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА

ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ