Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 312/ШШ2025/01803

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 312/ШШ2025/003

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *************************** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/, /утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******************************тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******, утас:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ,936,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 54,400,000 төгрөг гаргуулах, засварын хөлс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бадамханд /цахим/, Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч М.******* Д.*******д холбогдуулан ,936,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, Д.******* М.*******т холбогдуулан 54,400,000 төгрөг, засварын хөлс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: М.******* би *******ын өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг 2-р хороолол байр тоот байрыг ипотекийн зээлийг нь төлж дуусахаар нь өөрийн нэр дээр шилжүүлж авах нөхцөлтэйгөөр худалдаж авахаар , нартай тохиролцож *******ын нэр дээрх ипотекийн зээлийг 20.08.25-ны өдрөөс эхлэн төлж эхэлсэн. нар нь өөрийн байрыг *******тай миний авах гэж байгаа сольсон гэж надад тайлбарласан. Улмаар *******ын дансруу байрны лизингийн төлбөр болгон сар бүр мөнгө шилжүүлж эхэлсэн. 20.08.25-ны өдрөөс Капитал банкруу төлж эхлээд дараа нь Хаан банкруу шилжсэн. *******ын Хаан банкны ипотекийн зээлийн дансруу заримдаа өөрийн данснаас шилжүүлээд, заримдаа банкинд аваачиж бэлэн мөнгөөр тушаадаг байсан. Би зээлээ төлөөд, байрандаа амьдраад явж байтал 2023 оны 6 сард байрны эзэн байна гээд ******* нь ирээд , хоёр хотын байрны зээлийг төлөхгүй байна. Тийм учраас хийсэн бүх наймаагаа буцаасан. Байрыг маань чөлөөлж өг гэсэн. Би *******д Нэгэнт байраа өгөхгүй, буцааж авна гэж байгаа бол байрны төлбөрт тооцож ипотекийн зээл төлж байсан. Энэ мөнгөө буцааж авъя гэхэд хариу хэлээгүй. Манайх олон хүүхэдтэй, залуу гэр бүл бөгөөд би гэрийн бараа харахгүй ажиллаж, эхнэр маань хүүхдэз харахын хажуугаар ажил хийж, төрел төрөгсөд, ойр дотны хүмүүеээеээ мөнгө зээлж, зовж байж байртай болно гэж бодож сар бүр *******ын зээлийг сар бүр төлж байсан. Ингэхдээ 7,985,000 төгрөгийг дансаар шилжүүлж, 11,041,000 төгрөгийг бэлэн мөнгөөр *******ын зээлийн дансруу орлого болгож тушаасан. Нийт ,936,000 төгрөгийг *******ын өмнөөс нь зээлэнд нь төлсөн байна. Монгол Улсын Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь ... буцааж өгөх үүрэгтэй гэснийг үндэслэн ******* зарж байсан байраа буцааж авъя гэж байгаа учраас байрны төлбөрт төлсөн ,936,000 төгрөгөө буцаан шаардаж байна. Иймд *******аас ,936,000 /арван найман сая есөн зуун гучин зургаан мянга/ төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.

3.Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.******* надад холбогдуулж М.*******ын гаргасан .936.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Орхон аймаг, Баян-Өндөр сум Оюут баг 2-р хороолол байр тоот хаяг байрлах 63,94 мкв орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Д.******* би юм. *******ын нэхэмжлэлдээ дурьдсанчлан миний өмнөөс ипотекийн зээлийг төлж, төлж дууссанаар түүний нэр дрэр өмчлөх эрхийг шилжүүлэх талаар ямар нэгэн тохиролцоо, хуульд заасан шаардлагыг хангасан гэрээ, хэлцэл огт байгуулж байгаагүй. Нэгэнт кпотекийн зээлийн гэрээтэй, банканд барьцаалсан орон сууцыг худалдах, худалдан авах тохиолдолд банк буюу барьцаалагч зөвшөөрсөн байх ёстой мөн түүнчлэн, Иргэний хуулийч 109 дүгээр зүйлийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичыгт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатсар гэрчлүулэх бөгөөд .... гэж зааснаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авч буй тохиолдолд гэрээ хэлцлийг нотариатаар батлуулах ёстой. Д.******* надтай ******* нь орсн сууц худалдан авах, миний нэрийн өмнөөс ипотекийн зээлийг төлөх, төлж дууссанаар би түүнд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх талаар ямар нэгэн гэрээ байгуулж, зрхзүйн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслзл байхгүй байна. Иймд Уугачбаярьш гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

4. Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Д.******* нь М.*******ыг Орхон аймаг Баян өндөр сум Оюут баг 2 хороолол 25 а байр тоот байрлах 63.94 мкв талбайтай , 3 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлагыг гаргасан ба Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.15 -ны 142/ ШШ2023/01423 тоот шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.02.01-ны өдрийн 207/МА2024/00014 тоот магадлалаар уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж, хүчин төгөлдөр болсон. М.******* нь орон сууцыг маань 20 оноос хойш хууль бусаар эзэмшиж, ашиглаж амьдарсан бөгөөд Орон сууцыг сайн дураар чөлөөлөн өгөхгүй байснаас болж, надад их хэмжээний хохирол учруулсан билээ.Тухайн хөрөнгийг би үнэ төлбөргүй ашиглуулаагүй бөгөөд худалдах, худалдан авах үүргээ биелүүлээгүй атлаа орон сууцыг маань ашиглан амьдарсан. Хэрвээ тухайн орон сууцыг би бусдад түрээслүүлсэн бол нэг жилдээ 9600000 орчим орлоготой байх байсан. Иймд М.*******аас миний орон сууцыг 20.07 сараас-2024.04 сар хүртэл ашиглан амьдарч байсны төлбөрт 54400000 төгрөгийг нэхэмжилж байна. гэжээ

5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Д.******* нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг 2 хороолол байр тоот хаягт байрлах 63.94мкв талбайтай, 3 өрөө сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлага гаргаж шүүх хангаж шийдвэрлсэн талаар дурьдсан байна. Апбадан чөлөөлүүлэх' тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлсэн иргэний хэрэг нь М.******* миний нэхэмжлэлтэй иргэний хэрэгт огт хамааралгүй байна. М.******* би Д.*******тай анхнаасаа орон сууцыг түрээслэх талаар хэлцэл огт хийгээгүй. Бидний хооронд орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ хэлцэл хийгээгүй бөгөөд анхнаасаа худалдах худалдан авах хэлцэл хийгдсэн бөгөөд зээлийг тохирсон хугацаандаа сар бүр эхнэр бид хоёр төлөөд өөрийнх зөвшөөрлөөр орон сууцанд амьдарч байсан. Орон сууц худалдах, худалдах хэлцэл хийгдсэн эсэх дээр Д.******* маргаддагүй мөртлөө 54,400,000 төгрөгийг түрээсийн төлбөр мэтээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Д.*******ын сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

6. Хариуцагч Д.******* нэмэгдүүлсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагдаа: Миний өмчлөлийн орох сууц болох Орхон аймаг Баян өндөр сум Оюут баг 2- - тоот 63.94 мкв орон сууцанд М.******* нь худалдаж худалдан авахаар тохиролцсон гэх үндэслэлийг зааж , 20.07 сараас өнөөдрийг хүртэл миний орон сууцанд амьдарсан. Худалдах худалдан авах гэрээний үүрэг биелүүлээгүй , орон сууцыг чөлөөлөн өгөхөөс татгалзсан тул албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж хэргийг шийдвэрлүүлсэн. Нэхэмжпэгч орон сууцыг худалдан авна гэж олон жил миний орон сууцанд амьдрахдаа, орон сууцанд хүн хэвийн амьдрах боломжгүй, зайлшгүй засвар хийхээр болгосон байна.Тухайн орон сууцыг худалдан авахаар тохиролцсон атлаа худалдан авах гэрээгээ биелүүлээгүйгээс надад их хэмжээний хохирол учруулсан байна. Иймд тухайн орон сууцыг дахин завсарлах шаардлагатай байх тул өмнөх шаардлагыг нэмэгдүүлж , орон сууцны засварын үнэ гэж нэхэмжпэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. гэжээ

7.Шүүхээс цуглуулсан болон нэхэмжлэгч, хариуцагчаас гаргаж өгсөн баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч М.******* хариуцагч Д.*******д холбогдуулан ,936,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, Д.******* нь М.*******т холбогдуулан 54,400,000 төгрөг, засварын хөлс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан.

2. Нэхэмжлэгч нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг 2-р хороолол байр тоот байрыг ипотекийн зээлийг төлж дуусахаар нь шилжүүлж авахаар , нартай тохиролцон худалдах-худалдан авах гэрээ байгуулж *******ын нэр дээрх ипотекийн зээлийг 20.08.25-ны өдрөөс эхлэн төлж эхэлсэн.

3. нар нь өөрийн байрыг *******тай миний авах гэж байгаа байраар сольсон гэж надад тайлбарласан. Улмаар *******ын дансруу байрны лизингийн төлбөр болгон сар бүр мөнгө шилжүүлж эхэлсэн. 20.08.25-ны өдрөөс Капитал банкруу төлж эхлээд дараа нь Хаан банкруу шилжсэн. *******ын Хаан банкны ипотекийн зээлийн дансруу заримдаа өөрийн данснаас шилжүүлж, заримдаа банкинд аваачиж бэлэн мөнгөөр тушаадаг байсан. Ийнхүү зээлээ төлөөд, байрандаа амьдраад явж байтал 2023 оны 6 сард ******* нь байрны эзэн байна гэж ирээд , хоёр хотын байрны зээлийг төлөхгүй байна. Тийм учраас хийсэн бүх наймаагаа буцаасан. Байрыг маань чөлөөлж өг гэсэн.

4.Би *******д байраа өгөхгүй, буцааж авна гэж байгаа бол байрны төлбөрт тооцож ипотекийн зээл төлж байсан мөнгөө буцааж авъя гэхэд хариу хэлээгүй. *******ын зээлийг сар бүр төлж байсан. Ингэхдээ 7,985,000 төгрөгийг дансаар, 11,041,000 төгрөгийг бэлнээр нийт ,936,000 төгрөгийг *******ын өмнөөс зээлэнд нь төлсөн байна. ******* зарж байсан байраа буцааж авъя гэж байгаа учраас байрны төлбөрт төлсөн ,936,000 төгрөгөө буцаан шаардаж байна гэж нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг тайлбарлаж байна.

5.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг 2-р хороолол байр тоот байрны хууль ёсны өмчлөгч нь Д.******* би юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдсанчлан миний өмнөөс ипотекийн зээлийг төлж, төлж дууссанаар түүний нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэх талаар ямар нэгэн тохиролцоо, хуульд заасан шаардлагыг хангасан гэрээ, хэлцэл байгуулж байгаагүй. Нэгэнт ипотекийн зээлийн гэрээтэй,банкинд барьцаалсан орон сууцыг худалдах, худадан авах тохиолдолд банк буюу барьцаалагч зөвшөөрсөн байх ёстой мөн түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авч буй тохиолдолд гэрээ хэлцлийг нотариатаар батлуулах ёстой.иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.

6.Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ миний бие Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг 2-р хороолол байр тоотод байрлах 3 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлагыг гаргасан ба Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023-11-15-ны 142/ШШ2023/01423 тоот шийдвэр,Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024-02-01-ний өдрийн 207/МА2024/00014 тоот магадлалаар уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн,шийдвэр магадлал хүчин төгөлдөр болсон болно. М.******* нь орон сууцыг минь 20 оноос хойш хууль бусаар эзэмшиж, ашиглаж амьдарсан бөгөөд орон сууцыг сайн дураар чөлөөлөн өгөхгүй байснаас болж,надад их хэмжээний хохирол учирсан билээ. Тухайн хөрөнгийг би үнэ төлбөргүй ашиглуулаагүй бөгөөд худалдах-худалдан авах үүргээ биелүүлээгүй атлаа орон сууцыг маань ашиглан амьдарсан. Хэрвээ тухайн орон сууцыг би бусдад түрээслүүлсэн бол нэг жилдээ 9.600.000 орчим орлоготой байх байсан. Иймд М.*******аас минй орон сууцыг 20 оны 07 сараас 2024 оны 04 сар хүртэл ашиглан амьдарч байсны төлбөрт 54.400.000 төгрөгийг нэхэмжилж байна гэж сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.

7. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг 2-р хороолол байр тоотод байрлах 3 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн иргэний хэрэг нь миний нэхэмжлэлтэй иргэний хэрэгт огт хамааралгүй байна. Хариуцагч Д.*******тай анхнаасаа орон сууцыг түрээслэх талаар хэлцэл огт хийгээгүй. Бидний хооронд орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ хэлцэл хийгээгүй бөгөөд анхнаасаа худалдах-худалдан авах хэлцэл хийгдсэн бөгөөд зээлийг тохирсон хугацаандаа сар бүр эхнэр бид 2 төлөөд өөрийнх нь зөвшөөрлөөр орон сууцанд амьдарч байсан. Орон сууц худадах-худалдан авах хэлцэл хийгдсэн эсэх дээр Д.******* маргадаггүй мөртлөө 54,400,000 төгрөгийг түрээсийн төлбөр мэтээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.

8.Нэхэмжлэгч нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг 2-р хороолол байр тоотод байрлах 3 өрөө орон сууцыг *******, , нарын хооронд байгуулсан гэрээний дагуу орон сууц худалдан авах урьдчилгаа төлбөр 28 сая төгрөгийг , нарт шилжүүлж, хариуцагч Д.*******ын ипотекийн зээлд 20 оны 07 сараас 2023 оны 06 сар хүртэл ,410,000 төгрөгийг төлж тус орон сууцанд амьдарч байсан байна.

9.Хариуцагч Д.******* нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг 2-р хороолол байр тоот хаягт байрлах, 63.94 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2101017724 дугаартай 3 өрөө орон сууцыг 2016-08-02-ны өдөр Орхон аймаг дахь Капитал банкны салбартай 5 хувийн хүүтэй Ипотекийн зээлийн гэрээ байгуулан худалдан авсан байх ба 2014-06-25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлж гэрчилгээ авсан байна.

10.Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 тоот тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гарсантай холбоотойгоор Капитал банкны Орхон салбар болон хариуцагч Д.******* нарын хооронд байгуулагдсан дээрх ипотекийн зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлөх Капитал банкны дансыг хааж зээлйн төлбөрийг 2019 оны 08 дугаар сараас эхлэн Хаан банк дахь харилцах дансанд зээлийн гэрээний эргэн төлөлтийн дагуу төлж байхаар шийдвэрлэжээ.

11.Хариуцагч Д.******* нь иргэн Б.тэй 2016 оны 08 сарын 16-ны өдөр Ипотекийн зээлтэй орон сууц солилцох гэрээ гэсэн нэртэй гэрээг бичгээр байгуулж тус гэрээгээр тэд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг 2-р хороолол байр тоотод байрлах 63,94 м.кв талбайтай, жилийн 5 хувийн хүүтэй, сарын 526,033 төгрөгийн зээлийн эргэн төлөлттэй 3 өрөө орон сууцыг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Цайз, Б.Доржийн гудамж 106/2 байр тоот хаягт байрлах 73,87 м.кв хэмжээтэй,жилийн 8 хувийн хүүтэй, сарын 650,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлттэй орон сууцаар солилцохоор, 2 жилийн хугацаатай / 2016-09-20-ны өдрөөс 20-08-20-ны өдөр хүртэл/ зээлээ солилцон төлж 2 жилийн дараа өөрсдийн нэр дээр шилжүүлж авахаар тус тус харилцан тохиролцжээ.

12. Нэхэмжлэгч нь ийнхүү талуудын хийсэн гэрээний дагуу Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг 2-р хороолол байр тоотод байрлах 63,94 м.кв талбайтай, жилийн 5 хувийн хүүтэй, сарын 526,033 төгрөгийн зээлийн эргэн төлөлттэй 3 өрөө орон сууцыг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,22 дугаар хороо, Цайз, Б.Доржийн гудамж 106/2 байр тоот хаягт байрлах 73,87 м.кв хэмжээтэй,жилийн 8 хувийн хүүтэй,сарын 650,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлттэй орон сууцаар солилцохоор, 2 жилийн хугацаатай / 2016-09-20-ны өдрөөс 20-08-20-ны өдөр хүртэл/ зээлээ солилцон төлж 2 жилийн дараа өөрсдийн нэр дээр шилжүүлж авахаар тус тус харилцан тохиролцжээ.

13. Өөрөөр хэлбэл дээрх тохиролцооны дагуу Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг 2-р хороолол байр тоотод байрлах 63,94 м.кв талбайтай,Д.*******ын өмчлөлийн жилийн 3 өрөө орон сууцыг , нарын өмчлөлд шилжиж улмаар тэдгээр хүмүүсээс үл хөдлөх эд хөрөнгийг нэр дээрээ шилжүүлэн авч өмчлөгч болно гэж итгэж сар бүр Д.*******д төлөх ёстой банкны зээл 526,033 төгрөгийг , нарын өмнөөс Д.*******д төлж ирсэн байна. Ийнхүү нэхэмжлэгч М.******* нь хариуцагчид 20 оны 07 сараас 2023 оны 06 сар хүртэл 7,985,000 төгрөгийг дансаар, 11,041,000 төгрөгийг бэлнээр нийт ,936,000 төгрөгийг *******ын өмнөөс зээлэнд нь төлсөн болох нь батлагдаж байна. Өөрөөр хэлэх юм бол хариуцагч Д.******* нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна. Харин сөрөг нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч М.******* нь дээрх орон сууцыг эзэмших эрхтэй,худалдах-худалан авах гэрээний дагуу өмчлөгч болно гэж итгэж байсан шударга эзэмшигч байсан байх бөгөөд хариуцагч Д.******* дээрх орон сууцыг шүүхийн шийдвэрээр буцаан авсан байна. Ийнхүү нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-д зааснаар эрх бүхий этгээд эд хөрөнгийг буцааж авах хүртэл эд хөрөнгө болон эрхийн үр шим нь өмнөх эзэмшигчийнх байна гэж заасны дагуу орон сууцан амьдарч байсны түрээсийн төлбөр гэж төлөх үндэсгүй байх тул хэрэгсэхгүй болгож,харин байрны нь засварын зардал 4,745,426 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,630 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Д.*******аас 252,630 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******т, Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429,950 төгрөгийг төрийн санд үлдээж, М.*******аас 90,877 төгрөгийг гаргуулж төрийн санд оруулахаар заав.

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,1 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1,94 дүгээр зүйлийн 94.1,94.2-д заасныг баримтлан хариуцагч Д.*******аас ,936,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******т олгож, М.*******аас 4,745,426 төгрөг гаргуулан Д.*******д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөр 54,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,630 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Д.*******аас 252,630 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******т, Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429,950 төгрөгийг төрийн санд үлдээж, М.*******аас 90,877 төгрөгийг гаргуулж төрийн санд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-д зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баиалгаажээлах арга хэмжээ авсан 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШЗ2024/01642 дугаар захирамжийг давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН