Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 312/ШШ2025/01819

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 312/ШШ2025/01819

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******************************* оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД:*******,утас: 99067853/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *********************************тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******, утас:99357010/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 3,804,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Я.*******, хариуцагч У.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Я.*******гийн нь хариуцагч У.*******д холбогдуулан гэм хорын хохиролд 3,804,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Нэхэмжлэгч Я.******* нь 2024 оны 12 сарын 30-ны 20 цагийн орчим Сэлэнгэ аймаг Баянгол сумын нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн маркийн 12-21 ДАУ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Улаанбаатар - Дархан чиглэлд явж байгаад осолд орсон. Энэ үед Хюндай Соната 7 маркийн улсын дугаартай авто машин араас мөргөн осол гаргасан. Энэ ослоос гарсан хохирлыг хариуцагч У.******* хүлээн зөвшөөрсөн. Иймд 3,804,000 төгрөгийг У.*******гээс гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэгч 2024-12-30-ны өдрийн орой 19 цаг 40 минутын үед Улаанбаатар хотоос Орхн аймаг руу ирэх замд авто осол гаргаад аваарын зогсолтын гэрлээ асаагаагүй,ямар нэгэн ослын зогсолтын тэмдэг тавиагүй байсны улмаас би харангуутаа хурдаа хасаад зогсох арга хэмжээ авах явцад нэхэмжлэгч Я.*******гийн машины зүүн хойд тал руу нь мөргөөд зогссон.Намайг тухайн машины зүүн хойд хэсгийг мөргөчихөөд зогсож байхад араас 01-18 УНХ улсын дугаартай авто машин хурдтай орж ирээд Я.*******гийн машины эгц араас нь мөргөснөөр бүтэн эргээд зогссон. Я.Азаяа жолоочийн үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол бид тэр хүний машины арас мөргөөд өөрсдөө эд хөрөнгөөрөө хохирох ёсгүй юм гэж тайлбарлаж байна.

4.Хариуцагч У.******* нь 2024 оны 12 сарын 30-ны өдрийн орой 20 цагийн орчим Хюндай Соната 7 маркийн улсын дугаартай авто машин жолодож яваад Сэлэнгэ аймаг Баянгол сумын нутаг дэвсгэрт нэхэмжлэгчийн унаж явсан маркийн 12-21 ДАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг араас нь мөргөж гэм хорын хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ талаар талуу маргахгүй байна.

5.Хариуцагчийн тайлбарлаж байгаагаар нэхэмжлэгч нь авто осол гаргаад аваарын зогсолтын гэрлээ асаагаагүй,ямар нэгэн ослын зогсолтын тэмдэг тавиагүй байсан зэрэг буруутай үйл ажиллагаа авто осол гарахад нөлөөлсөн.

6.Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчийн машины зүүн хойд тал руу нь мөргөчихөөд зогсож байхад араас 01-18 УНХ улсын дугаартай авто машин хурдтай ирж нэхэмжлэгч Я.*******гийн машины эгц араас нь мөргөсөн нь хохирол нэмэгдэхэд нөлөөлсөн байна.Мөн нэхэмжлэгчид 3,804,000 төгрөгний хохирол учирсан болох нь баримтаар бүрэн дүүрэн тогтоогдохгүй байна.Иймд хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа 3,138,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 50 хувийг гаргуулах үндэслэлтэй байна.

7.Нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,750 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч У.*******гээс 40,054 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.*******д олгохоор заав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дугаар зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У.*******гээс 1.569.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.235.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,750 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч У.*******гээс 40,054 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН