Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 401

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      М- УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярхүү,

шүүгдэгч /хохирогч/ Б.М-, М.Н- нар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргаснаар, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М- овогт Б-ын М-, Ц- овогт М-ын Н- нарт холбогдох эрүүгийн 1710011010399 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. М- Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Бос Аз” ХХК-нд ерөнхий менежер ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо тоосгоны 23 дугаар гудамжны 04 тоотод бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 51-22 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, М- овогт Б-ын М- /РД: ……./

2. М- Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Хилчины гудамж 113 дугаар байрны 4 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ц- овогт М-ын Н- /РД: ……./

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Б.М- нь 2017 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт” хотхонд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Н-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож биед нь хамрын нуруу, баруун, зүүн хацар, дээд уруул, баруун, зүүн гарын хуруу, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт, зүүн хацар, хүзүү, баруун, зүүн бугалга, нуруу, баруун, зүүн тохой, баруун, зүүн шуу, баруун гуя, баруун өвдөг, баруун, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйх, зүүн гарын хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Н- нь 2017 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт” хотхонд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож биед нь тархи доргилт, баруун хацарт зулгаралт, уруул баруун тохой, баруун зүүн шуу, зүүн сарвуунд цус хуралт, баруун шагай, тавхайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б.М-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч М.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч М.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: … Би гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч Б.М-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Миний биеийн байдал хэвийн болсон учир нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед болсон үйл явдлыг мартсан байна. Хэргийг хурдан шийдвэрлүүлэх хүсэлттэй байна гэв.

 

Хохирогч М.Н-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “…  Би 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 15 цагийн үед Зайсанд байрлах буудал, ресторантай нэг газар найзын хамт орсон. Доржоо ах над руу 17 цагийн үед залгаад “Эрдэнэбатын гэрт хүн байхгүй, хамт очих уу” гэхээр нь зөвшөөрч байгаа газраа хэлэхэд тэрээр нэг найзын хамт 17 цагийн үед ирсэн. Бид хамтдаа Хан-Уул дүүрэг Гэрэлт хотхонд ирэхэд гэрт 30 орчим насны 2 эрэгтэй, 1 эмэгтэй архи уугаад сууцгааж байсан. Би Доржоо ахын найз нартай танилцаад хамтдаа архи уусан. Тэр өдөр би платье өмссөн байсан учир Эрдэнэбатаас “өмсөх цамц байна уу” гээд нэг даавуун цамц гуйж өмссөн. Би унтлагын өрөөнд цамцыг нь өмсөөд зогсож байтал нөгөө эмэгтэй /М-/ орж ирээд “наад цамцаа тайл” гэхээр нь “яагаад вэ” гэхэд “наад цамцаа тайл” гээд миний өмсөж байсан цамцыг татаж чангаагаад байсан. Тэгснээ М- миний нүүр самардаад, үсдээд газар унагааж дээрээс өшиглөөд байсан. Энэ үед Эрдэнэбат  байсан ба бид хоёрыг хараад зогсоод байсан. Хэсэг хугацааны дараа Эрдэнэбат найзтайгаа “одоо болно” гээд бид хоёрыг салгасан. М- мэдрэл муутай юм шиг нөгөө хоёрын урдуур ороод над руу дайраад байхаар нь “цагдаа дуудлаа шүү” гэхэд “дууд” гээд байсан. Би Доржоо ахыг бодоод цагдаа руу залгаагүй ба гар утсаараа цагдаа дуудаж байгаа дүр үзүүлсэн. … Гадаа гараад М- дахиад над руу дайраад үснээс зулгааж газар унагааж өшиглөхөд нөгөө 2 эрэгтэй “боль” гэж салгасан. … Миний бие хөх няц болсон, одоо биеийн хөхөрсөн хэсэг арилсан, зүүн хацарны баруун доод талд хумсны сорвитой болсон…гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,

Хохирогч Б.М-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “… 2017 оны 12 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед Батбаяр над руу залгаад “уулзаж юм ярьж сууя” гэсэн. Би Модны 2-т “Инээмсэглэл” пабд очиход Батбаяр, Эрдэнэбат, Доржоо нар 1 шил архи уугаад сууцгааж байсан. Намайг очсоны дараа дахин 1 шил 0,75 граммын архи авсан. Тэндээс 00 цаг өнгөрч байхад дуудлагын жолооч дуудаад Эрдэнэбатын гэр болох Зайсан руу явсан. Доржоо “дүү залгаад Зайсангийн энд ирж ав гээд байна” гэсэн. Бид нар Зайсанд Эрдэнэбатын гэрт дөнгөж орж иртэл нөгөө охин /Н-/ залгаад “ирээд аваадах” гэхээр нь Эрдэнэбат, Доржоо хоёр гараад 15 минутын дараа 20 орчим насны нилээн согтуу эмэгтэйтэй /Н-/ хамт орж ирсэн. Бид нар 1 шил архи задлан хөзөр тоглосон. Тэр охин /Н-/ “ах нар надад хөөрхөн найз охидууд байгаа шүү” гээд сонин юм яриад байсан. … Би 00 өрөөнд байж байгаад гарч ирэхэд унтлагын өрөөнөөс хоёр хүний секс хийх чимээ гарахаар нь хаалгыг онгойлгон харахад нөгөө охин /Н-/ Эрдэнэбаттай секс хийж байхаар нь “болиоч” гэж хэлчихээд хаалгыг нь хаасан. Нөгөө өрөөнд орж Батбаярыг сэрээж “явъя” гэхэд Н- өрөөнөөсөө чармай шалдан гарч ирэхээр нь “чи хувцсаа өмсөөч” гэж хэлсэн. Н- буцаж ороод миний цэнхэр өнгийн цамц өмсөөд гарч ирэхээр нь “шалдан яваад санаа чинь зовдоггүй юм уу, чи миний цамцыг өмссөн байна” гэхэд “чамд ямар хамаатай юм, гичий минь” гээд өөдөөс миний цамцыг тайлаад нүүр рүү шидсэн. Батбаяр бид хоёр явах гэж байтал Эрдэнэбат явах гээд хувцсаа өмсөөд гараад ирсэн. Тэгтэл Н- “халтар гичий, авгай минь” гэхээр нь “чи юу гээд байгаа юм, жаахан хүүхэд байж” гэхэд миний үснээс зулгаагаад доошоо дараад толгой руу гараараа цохиж, хөл рүү өшиглөсөн. Би гарыг нь тавиулах гэсэн боловч тавихгүй байхаар нь зөрүүлээд үсдсэн. Эрдэнэбат, Батбаяр нар бид хоёрыг салгасан. Эрдэнэбат Н-ыг гаргаж өгнө гээд хамт гарсан. Батбаяр бид хоёрыг гарах гэж байхад Эрдэнэбат, Н- хоёр буцаад ороод ирэхэд нь Батбаяр бид хоёр гарч явсан ба Эрдэнэбат, Н- хоёр мөн хойноос гарч ирсэн. Н- “халтар гичий минь толинд царайгаа хар” гэхээр нь “би чам шиг ингэж явахгүй” гэж хэлсэн. Би такси барих гэж байтал хойноос Н- хараагаад байхаар нь уур хүрээд түүнийг үсдээд, нүүр рүү 1 удаа өшиглөсөн. …. Миний биед дээд уруулын дотор тал хавдаад цус хурсан, толгойн баруун хэсэг хөндүүртэй, баруун гарын тохой хөндүүртэй, нуруугаар өвдөөд байна, баруун зүүн шилбэ хөхөрсөн гэмтэл учирсан…гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

 

Гэрч А.Э-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “… Би 2017 оны 12 дугаар сарын 06-ны орой 19 цагийн үед найз Батбаяр, Бямбадорж нартай Модны 2-т байрлах бааранд уулзаад 0.5 граммын “Соёрхол” архи 2 шилийг уусан. Бид тэндээс Хан-Уул дүүрэг Зайсангийн Гэрэлт хотхонд байрлах манай оффист ирсэн. Модны 2-т байхад Бямбадорж руу нэг эмэгтэй ярихаар нь “хэнтэй яриад байгаа юм” гэхэд “манай танидаг эмэгтэй дүү байгаа юм, Зайсанд найзтайгаа хамт байна гэнээ” гэсэн. Бид нар Зайсанд ирсний дараа Бямбадорж “нөгөө охин Зайсанд буудалд байна, ирээд авчих гэж байна, хоёулаа хамт явъя” гэсэн. Бямбадорж бид хоёр гарч Зайсангаас дээш өгсөх зам дагуу нэг буудалд очоод утсаар нь залгаснаа “303 тоотод байна гэнэ, би дагуулаад гараад ирье” гэсэн. Би 30 орчим минут хүлээгээд гарч ирэхгүй байхаар нь 3-н давхар руу гараад 303 тоотыг тогшиход хар арьстай гадаад иргэн хаалга тайлахад цаанаас нь Бямбадорж нэг эмэгтэйн хамт гарч ирсэн. Тэгээд бид гурав манай оффис дээр очсон. М-, Батбаяр хоёр архиа задлаад ууж байсан ба бид нар архи ууж, хөзөр шийтгэлтэй тоглосон. Бямбадоржийг дагаж ирсэн охин /Н-/ угаалгын өрөөний үүдэнд нуруугаа наагаад бүжиглээд байсан. Би нилээн согтоод унтлагын өрөөнд орж унтсан. Батбаяр “энэ охин унтахгүй байна, чи энэ охиныг унтуулаад өгөөч” гэхээр нь Н-ыг үүдний өрөөнд оруулаад орон дээр хэвтүүлсэн. … Тэгтэл 2 эмэгтэй хоорондоо муудалцах чимээ гарахаар нь босоод очиход М-, Н- хоёр үс үснээсээ зулгаалцсан байхаар нь салгасан. … М-, Н- хоёр дахин зууралдаж том өрөөний буйдан дээр унаж хөлөөрөө жийлцээд байхаар нь Батбаяр М-г, би Н-ыг татаж салгасан. Н- “таксины мөнгө өгчих, таксинд суулгаад өгчих” гэхээр нь бид хоёр хамт гарсан. Шатаар буух явцдаа түрийвчээ үзэхэд байхгүй болохоор нь буцаж ороход М-, Батбаяр хоёр гарах гээд гадуур хувцсаа өмсөөд гарч байгаа харагдсан. Би түрийвчээ аваад буухад гражид М-, Н- хоёр дахин үс үснээсээ зулгаалцан газар унасан байдалтай Батбаяр салгаад зогсож байхаар нь би хамт салгасан. … М- “чи түрүүлээд яв” гэхэд Н- “явах гэж байна, би гомдолтой, цагдаа дуудна” гэхээр нь М- “би адилхан цагдаа дуудна, дууд” гээд Н-ыг үсдээд дарсан…гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

 

Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “… 2017 оны 12 дугаар сарын 06-ны орой 21 цагийн Модны 2-т Эрдэнэбат, Бямбадорж бид гурав уулзаад пабд орж 2 шил архи ууж байгаад М-г ирэхээр нь Эрдэнэбатын Зайсанд байрлах оффис руу явцгаасан. Бид 1 шил архи авч уугаад хөзөр тоглосон. Бямбадорж утсаар хүнтэй ярьснаа “яваад хүн аваад ирье” гээд Эрдэнэбаттай яваад нэг согтуу охины /Н-/ хамт ирсэн. Тал шил архиа ууж дуусгаад би жижиг өрөөнд орж унтсан. Өглөө 4 цаг болж байхад М- намайг сэрээхээр нь “ажлын цаг болоогүй байна, жаахан унтая” гэж хэлсэн Удалгүй Н-, М- нөгөө хоёр үснээсээ зулгаачихсан бие биеэ өшиглөж байсан. Би М-г, Эрдэнэбат Н-ыг татаж авч салгаад “та хоёр юу болоод байгаа юм, болиоч” гэж хэлээд гарахаар болцгоосон. Н- нь М-г гичий банзалаар дуудаад “би ийм халтар охинтой зодолдохгүй” гэхэд тэр хоёр дахин үсдэлцсэн. Тэр хоёрыг салгаад гадагшаа авч гарцгаасан. Гадаа гараад дахин хэрэлдээд дахин үсдэлцсэн. … Хэн нь хэнийгээ эхэлж үсдсэн юунаас болж маргалдсныг мэдэхгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

 

Гэрч А.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “… 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 21 цаг өнгөрч байхад Эрдэнэбат, Батбаяр бид гурав Модны 2-ын орчим пабд уулзаж байхад М- ирээд дахиж 1 шил архи ууцгаасан. Тэндээс 23 цагийн үед гараад Зайсанд байрлах Эрдэнэбатын ажил дээр очсон. Модны 2-ын пабд байж байхад Юмка /Н-/ над руу залгаад “найзтайгаа пабд байна” гэхээр нь “би ч гэсэн найз нартайгаа байна” гэхэд “тэгж байгаад тааралдая” гээд утсаа салгасан. Хэсэг хугацааны дараа над руу залгасныг би сонсоогүй ба Нарны гүүр орчим явж байхдаа түүн рүү залгахад “Зайсанд пабд байж байгаад дээшээ буудал руу орсон, та ирээд авчих уу” гэсэн. … Бид нар Н-ын байгаа Зайсангийн буудлын гадаа очоод залгахад Н- гар утсаа авахгүй байхаар нь Эрдэнэбатын ажил дээр ирцгээсэн. Н- буцаж залгаад “00-ын өрөөнд ороод утсаа сонсоогүй байна, ирээд авчих уу” гэхээр нь Эрдэнэбатын хамт нөгөө буудалд нь очоод залгахад “ороод ир” гэсэн. Би буудлын 3 дугаар давхарт гараад өрөөний хаалгыг нь тогшиход Н- өнгөт арьстай, М- хэлтэй, 28-30 орчим насны залуугийн хамт байсан. Тэр хоёр согтуу байсан. Тэгээд Н-, Эрдэнэбат бид гурав Эрдэнэбатын ажил дээр ирээд бүгдээрээ 1 шил архи задалж ууцгаасан. Архи талдаа орох үед миний нойр хүрч жижиг өрөөнд орж унтсан. Өглөө 08 цагт Батбаяр, Эрдэнэбат нар гаднаас орж ирээд сэрээсэн. Би “юу болов” гэхэд “цагдаа дээр байж байгаад ирлээ, Заяа, Юмка нар муудалцаад Заяа Юмкаг зодсон” гэхээр нь “та хоёр салгадаггүй юм уу” гэхэд “салгасан” гэсэн  “юунаас болж муудалцсан юм бэ” гэхэд “Заяагийн цамцыг Юмка өмсөөд нөгөөх нь тайл гээд тэрнээс болж муудалцсан, өөр маргасан юм байхгүй” гэж хэлсэн. Н- руу өдөр нь залгаж асуухад “зүгээр байхад танай найзын чинь найз зодлоо” гэхээр нь би тэр М-г танихгүй гэдгээ хэлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

 

Гэрч В.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “… 2017 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө жижүүрт үүрэг гүйцэтгэсэн. Гэрэлт хотхоны дуудлагаар жолооч, цагдаа Энхтөрийн хамт очиход 25 орчим насны эмэгтэй Н- “энэ намайг зодлоо, нүүр рүү цохилоо” гэхэд намхан нуруутай эмэгтэй /М-/ нь “адилхан намайг зодсон, намайг хэл амаар өдөөд байсан” гэж хэлсэн.Тэр хоёрыг машинд суулгаад хэлтэс дээр авчирсан. Зодуулсан гэх өндөр нуруутай эмэгтэйг /Н-/ Арцат-10-т хүлээлгэн өгч, намхан нуруутай эмэгтэйг /М-/ Төмөр замын эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн. Тэр хоёр эмэгтэй архи дарс хэрэглэсэн байсан. Ил харагдах гэмтэл анзаарагдаагүй. Гэрэлт хотхоны жижүүр эрэгтэй намхан нуруутай эмэгтэй /М-/ нь өндөр нуруутай эмэгтэйг /Н-/ татаж байгаад толгой руу өшиглөсөн гэж хэлсэн тул өндөр нуруутай эмэгтэйг /Н-/ эрүүлжүүлэх байранд хийгээгүй. Арцат-10 жижүүрийн ахлахаар ахмад Мөнхбатад өндөр нуруутай эмэгтэйг /Н-/ хүлээлгэн өгсөн. Тэр хоёр юунаас болж маргалдсаныг мэдээгүй. … Өндөр нуруутай эмэгтэй /Н-/ нь “энэ намайг зодсон” гээд орилоод байхаар нь “дуугүй яв” гэж хэлсэн. Нөгөөх нь дуугүй юм хэлэхгүй байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №15166 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.М-гийн биед тархи доргилт, баруун хацарт зулгаралт, уруул, баруун тохой, баруун зүүн шуу, зүүн сарвуунд цус хуралт, баруун шагай тавхайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 27-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №12 дугаартай дүгнэлтэнд:

1. М.Н-ын биед хамрын нуруу, баруун, зүүн хацар, дээд уруул, баруун, зүүн гарын хуруу, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт, зүүн хацар, хүзүү, баруун, зүүн бугалга, нуруу, баруун, зүүн тохой, баруун, зүүн шуу, баруун гуя, баруун өвдөг, баруун, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйх, зүүн гарын хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 27-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №62 дугаартай нэмэлт дүгнэлтэнд:

1. М.Н-ын биед хамрын нуруу, баруун, зүүн хацар, дээд уруул, баруун, зүүн гарын хуруу, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт, зүүн хацар, хүзүү, баруун, зүүн бугалга, нуруу, баруун, зүүн тохой, баруун, зүүн шуу, баруун гуя, баруун өвдөг, баруун, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйх, зүүн гарын хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. М.Н-ын биед учирсан хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, өшиглөх үед үүсэх боломжтой, үсдэх үед үүсэх боломж муутай байна. /хх-ийн 34-р хуудас/,

Шинжээч эмч Б.Долгормаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “… М.Н-ын хүзүүний нугалмын өөрчлөлтүүд нь буруу суулт, мөн амьдралын явцад үүссэн архаг өөрчлөлт…гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,

Яллагдагчаар Б.М- мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед найз Батбаяр над руу яриад “уулзаж, юм ярьж сууя, Модны 2-ын пабд байна, хүрээд ир” гэж дуудсан. Би ажлаа дуусгаад 22 цагийн үед Батбаярын сууж байгаа пабд очиход найз Эрдэнэбат, Бямбадорж нар ирчихсэн байсан. Тэр 3 500 граммын савлагаатай нэг шил архи хувааж ууж байсан ба би уг архинаас бага зэрэг амссан. Бид дөрөв 23 цаг өнгөрч байхад пабаас гараад, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гэрэлт хотхонд байрлах Эрдэнэбатын ажил дээр ирсэн. Биднийг ажил руу явж байх замд Бямбадорж “манай дүү намайг ирээд аваадахаач гээд байна, хэдүүлээ замаараа хамт очоод авъя” гэсэн. Ингээд бид нар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Skchet” зочид буудлын гадаа очоод, Бямбадорж дүү рүүгээ олон удаа залгасан боловч дүү нь “утсаа авахгүй байна” гэхээр нь Эрдэнэбатын ажил руу буцаад явсан. Бид Эрдэнэбатын ажил дээр дөнгөж орж ирээд байж байхад Бямбадорж “манай дүү ярьж байна, одоо ирээд авчих гэж байна” гээд Эрдэнэбатыг дагуулаад гарсан. Удалгүй Эрдэнэбат, Бямбадорж хоёр 20 орчим насны бор шаргал өнгийн, мөрөө давсан урттай үстэй, шар царайтай, 165-168см орчим өндөртэй, туранхай, согтуу охиныг /Н-/ дагуулаад орж ирсэн. Тэр охины Бямбадоржтой харьцаж байгаа байдлыг нь харахад Бямбадоржийн дүү биш юм шиг санагдсан. Бямбадорж дагуулж ирсэн охиноо бидэнтэй танилцуулахад тэрээр өөрийгөө Юмка гэж байсан. Түүнийг нэрийг Н- гэдгийг сүүлд мэдсэн. Ингээд Н- бидэнтэй хамт хөзөр тоглоод, 750 граммын савлагаатай архи нэг шилийг хувааж уусан. Н- нь бидэнтэй тоглож байхдаа л “бүгдээрээ хөзөр шийтгэлтэй тоглоно” гээд өгзөгөөрөө ханан дээр 8-ын тоо зураад байсан. Манай найзууд ийм зүйлд дургүй болохоор тэр шийтгэлийг нь зөвшөөрөөгүй. Тэгтэл Н- “манай хөөрхөн найз охидууд байгаа шүү, дараа хэдүүлээ бөөнөөр уулзая” гээд сонин сонин юм яриад байсан. Бид шөнө 02 цагийн үед унтахаар хэвтсэн ба би ариун цэврийн өрөө орчихоод гараад ирэхэд унтлагын өрөөний гэрэл асаалттай байхаар нь тэр өрөө рүү шагайтал Н-, Эрдэнэбат хоёр бэлгийн харьцаанд орж байсан. Тэр хоёр намайг хаалгаар шагайсныг мэдчихээд Эрдэнэбат хувцсаа өмсөөд өрөөнөөс гарч ирсэн. Харин Н- нь чармай шалдан өрөөнөөс гараад ирэхээр нь би түүнд “жаахан юм байж хувцсаа өмсөөч” гэхэд “турсикээ өмсөөд, нүцгэн бие дээрээ миний цэнхэр өнгийн, ноолууран задгай энгэртэй цамцыг өмсөөд гараад ирэхээр нь “миний цамцыг тайл” гэхэд “чиний цамц биш” гээд надтай хэрэлдэж байснаа, миний цамцыг тайлаад нүүр рүү шидсэн. Би Н-д “чи яаж байгаа юм бэ” гэхэд “чамтай харьцахгүй, халтар ухна” гээд намайг хэл амаар доромжлоод миний үснээс зулгаагаад, буйдан руу унагаасан. Би бас Н-ын үснээс зулгаагаад, бид хоёр бие биенийхээ үсийг тавиулах гээд бие бие рүүгээ жийлцсэн. Эрдэнэбат, Батбаяр хоёр Н- бид хоёрыг салгаад, Эрдэнэбат нь Н-ыг хүргэж өгнө гээд хувцсыг нь өмсүүлээд аваад гарсан. 10 орчим минутын дараа Батбаяр бид хоёр харих гээд гарахад Н-, Эрдэнэбат хоёр гадаа зогсож байсан. Н- намайг харангуутаа “халтар гичий, толинд царайгаа хар” гээд доромжлоод миний нуруу түлхэхээр нь эргэж хараад түүний үснээс зулгаасан. Н- ч гэсэн миний үснээс зулгаахаар нь би түүний нүүр рүү өшиглөхөд тэрээр нүүрээ гараараа хаагаад, гарынх нь сарвуу руу өшиглөсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/,

Яллагдагч М.Н- мөрдөн байцаалтанд өгсөн:  Би 2017 оны 12 дугаар сарын 07-ны шөнө 01 цагийн Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсангийн хажууд байрлах “Skchet” ресторанд хоёр найзтайгаа сууж байхад шөнө 02 цагийн үед найз Доржоо намайг ирж авахдаа нэг залуутай хамт ирсэн. Тэгээд бид гурав тэр залуугийн /Эрдэнэбат/ гэр болох Гэрэлт хотхон руу явсан. Гэрт нь ороход залуу, хүүхэн хоёр сууж байсан. Бид хэд нийлээд архи ууж байгаад гэнэт нөгөө эмэгтэй /М-/ намайг цохисон. Ямар ч шалтгаангүй намайг үсдэж унагаагаад өшиглөсөн. Миний хацар руу майжсан, уруулыг майжсан, унагааж байгаад толгой дээр дэвсээд байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 61-62-р хуудас/,

Хохирогчийн өргөдөл /хх-ийн 6-р хуудас/, Эрээн хотын М--Хятад эмнэлгийн дүрс оношилгооны баримт /хх-ийн 30-31-р хуудас/,

Шүүгдэгч Б.М-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47-р хуудас/, урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45-р хуудас/,

Шүүгдэгч М.Н-ын хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48-р хуудас/, урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

       

            Шүүгдэгч нарын гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.М- нь 2017 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт” хотхонд хохирогч М.Н-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож биед нь хамрын нуруу, баруун, зүүн хацар, дээд уруул, баруун, зүүн гарын хуруу, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт, зүүн хацар, хүзүү, баруун, зүүн бугалга, нуруу, баруун, зүүн тохой, баруун, зүүн шуу, баруун гуя, баруун өвдөг, баруун, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйх, зүүн гарын хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Н- нь 2017 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт” хотхонд хохирогч Б.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож биед нь тархи доргилт, баруун хацарт зулгаралт, уруул баруун тохой, баруун зүүн шуу, зүүн сарвуунд цус хуралт, баруун шагай, тавхайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч М.Н-ын …М- “наад цамцаа тайл” гээд миний өмсөж байсан цамцыг татаж чангаагаад миний нүүр рүү самардаж, үсдээд газар унагааж өшиглөөд байсан. …Гадаа гараад М- дахиад над руу дайраад үснээс зулгааж газар унагааж өшиглөсөн. …Миний бие хөх няц болсон, одоо биеийн хөхөрсөн хэсэг арилсан, зүүн хацарны баруун доод талд хумсны сорвитой болсон…гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,

 

Хохирогч Б.М-гийн …Н- “халтар гичий, авгай минь” гэхээр нь “чи юу гээд байгаа юм, жаахан хүүхэд байж” гэхэд миний үснээс зулгаагаад доошоо дараад толгой руу гараараа цохиж, хөл рүү өшиглөсөн. Би гарыг нь тавиулах гэсэн боловч тавихгүй байхаар нь зөрүүлээд үсдсэн. …Би такси барих гэж байтал хойноос Н- хараагаад байхаар нь уур хүрээд түүнийг үсдээд, нүүр рүү 1 удаа өшиглөсөн. …. Миний биед дээд уруулын дотор тал хавдаад цус хурсан, толгойн баруун хэсэг хөндүүртэй, баруун гарын тохой хөндүүртэй, нуруугаар өвдөөд байна, баруун зүүн шилбэ хөхөрсөн гэмтэл учирсан…гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

 

Гэрч А.Э-ын  …Хоёр эмэгтэй хоорондоо муудалцах чимээ гарахаар нь очиход М-, Н- хоёр үс үснээсээ зулгаалцсан байхаар нь салгасан. … М-, Н- хоёр дахин зууралдаж том өрөөний буйдан дээр унаж хөлөөрөө жийлцээд байхаар нь Батбаяр М-г, би Н-ыг татаж салгасан. …Би түрийвчээ аваад буухад гражид М-, Н- хоёр дахин үс үснээсээ зулгаалцан газар унасан байдалтай Батбаяр салгаад зогсож байхаар нь салгасан. …М- “чи түрүүлээд яв” гэхэд Н- “явах гэж байна, би гомдолтой, цагдаа дуудна” гэхээр нь М- “би адилхан цагдаа дуудна, дууд” гээд Н-ыг үсдээд дарсан…гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

 

Гэрч Б.Б-ын …Удалгүй Н-, М- хоёр үснээсээ зулгаачихсан бие биеэ өшиглөж байсан. …Н- нь М-г гичий банзалаар дуудаад “би ийм халтар охинтой зодолдохгүй” гэхэд тэр хоёр дахин үсдэлцсэн. Тэр хоёрыг салгаад гадагшаа авч гарцгаасан. Гадаа гараад дахин хэрэлдээд дахин үсдэлцсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

 

Гэрч А.Б-ийн  …Би “юу болов” гэхэд “цагдаа дээр байж байгаад ирлээ, М- Н- нар муудалцаад М-, Н- зодсон” гэхээр нь “та хоёр салгадаггүй юм уу” гэхэд “салгасан” гэсэн. “Юунаас болж муудалцсан юм бэ” гэхэд “М-гийн цамцыг Н- өмсөөд нөгөөх нь тайл гээд тэрнээс болж муудалцсан, өөр маргасан юм байхгүй” гэж хэлсэн. Н- руу өдөр нь залгаж асуухад “зүгээр байхад танай найзын чинь найз зодлоо” гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

 

Гэрч В.М-ын “ …Гэрэлт хотхоны дуудлагаар жолооч, цагдаа Энхтөрийн хамт очиход 25 орчим насны эмэгтэй Н- “энэ намайг зодлоо, нүүр рүү цохилоо” гэхэд намхан нуруутай эмэгтэй /М-/ нь “адилхан намайг зодсон, намайг хэл амаар өдөөд байсан” гэж хэлсэн. …Гэрэлт хотхоны жижүүр эрэгтэй намхан нуруутай эмэгтэй /М-/ нь өндөр нуруутай эмэгтэйг /Н-/ татаж байгаад толгой руу өшиглөсөн гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №15166 дугаартай дүгнэлтэнд: Б.М-гийн биед тархи доргилт, баруун хацарт зулгаралт, уруул, баруун тохой, баруун зүүн шуу, зүүн сарвуунд цус хуралт, баруун шагай тавхайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 27-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №12 дугаартай дүгнэлтэнд: М.Н-ын биед хамрын нуруу, баруун, зүүн хацар, дээд уруул, баруун, зүүн гарын хуруу, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт, зүүн хацар, хүзүү, баруун, зүүн бугалга, нуруу, баруун, зүүн тохой, баруун, зүүн шуу, баруун гуя, баруун өвдөг, баруун, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйх, зүүн гарын хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 27-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №62 дугаартай нэмэлт дүгнэлтэнд: М.Н-ын биед хамрын нуруу, баруун, зүүн хацар, дээд уруул, баруун, зүүн гарын хуруу, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт, зүүн хацар, хүзүү, баруун, зүүн бугалга, нуруу, баруун, зүүн тохой, баруун, зүүн шуу, баруун гуя, баруун өвдөг, баруун, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйх, зүүн гарын хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. М.Н-ын биед учирсан хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, өшиглөх үед үүсэх боломжтой, үсдэх үед үүсэх боломж муутай байна. /хх-ийн 34-р хуудас/ гэх дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Б.М-, М.Н- нар нь харилцан зодолдож бие биедээ хөнгөн хохирол учруулсан өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан тул шүүгдэгч Б.М-, М.Н- нарыг тус тус гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

   Шүүгдэгч Б.М-, М.Н- нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

   Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч /хохирогч/ нар нь харилцан зодолдож бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан ба хохирогч Б.М-, М.Н- нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

  

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгч Б.М-, М.Н- нар нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутай болох нь нотлогдсон тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч нар нь харилцан зодолдож бие биедээ гэмтэл учруулсан нөхцөл байдал, тэдний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Б.М-, М.Н- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.