| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2026/00451/И |
| Дугаар | 317/ШШ2026/00482 |
| Огноо | 2026-03-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 317/ШШ2026/00482
2026 03 06 317/ШШ2026/00482
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: А ББСБ ХХК,
Хариуцагч: х ,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 8,598,441 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч АББСБ ХХК нь хариуцагч Г.х т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,598,441 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч АББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 7110376582 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 3,200,425 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 7110818792 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 2,516,125.32 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 7110644858 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 2,870,890.97 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 8,598,441.29 төгрөгийг хариуцагч Г.х аас гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Г.х нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 8,598,441 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. Үүнийг 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 4,598,441 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Г.х нь АББСБ ХХК-тай байгуулан зээл авсан үйл баримт тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгч АББСБ ХХК нь хариуцагч Г.х т холбогдуулан 8,598,441 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.х нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,598,441 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 4,598,441 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-т Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно. Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс хойш зургаан сараас илүүгүй байна гэж заасан байдаг тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 8,598,441 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 4,598,441 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тухай хуваарь нь хуульд нийцнэ.
5. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч АББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,525 төгрөгийн тал хувь 76,262.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 76,262.5 төгрөгийг, хариуцагч Г.х аас 76,262.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч АББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
7. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Г.х нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,598,441 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 4,598,441 төгрөгийг тус тус нэхэмжлэгч АББСБ ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч АББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,968 төгрөгийн тал хувь 76,262.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 76,262.5 төгрөгийг, хариуцагч Г.х аас 76,262.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч АББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА