| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2026/00215/И |
| Дугаар | 321/ШШ2026/00224 |
| Огноо | 2026-03-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 321/ШШ2026/00224
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан би,
Нэхэмжлэгч: ******* т байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* тоотод оршин суух, Э*******ын Ү*******ад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,542,224.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь 43574063 тоот "Үйлчилгээний гэрээ" болон "Гар утас, төхөөрөмж зээлээр худалдах гэрээ" байгуулан ******* дугаартай дараа төлбөрт үйлчилгээ болон Samsung A34 маркийн гар утсыг зээлээр авч ашигласан. Хариуцагч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан үүргээ биелүүлээгүй, гэрээнд заасан хугацаанд үйлчилгээний болон гар утасны төлбөрийг төлөөгүй байна. Төлбөр төлөхийг удаа дараа сануулж шаардсан боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй.
Иймд хариуцагчаас үйлчилгээний хэрэглээний төлбөр 145,864.45 төгрөг, гар утасны зээлийн төлбөр 1,298,934.74 төгрөг, торгууль 97,425 төгрөг, нийт 1,542,224.19 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ
Хариуцагч Э.Ү******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э.Ү******* миний бие тус газраас гэрээ хийж утас авсан нь үнэн болно. ******* ХХК-аас нэхэмжилсэн 1,542,224.19 төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. гэжээ
Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Э.Ү*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,542,224.19 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Ү******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч Э.Ү******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,626 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 19,813 төгрөгийг, улсын орлогоос 19,813 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758 .1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Ү*******ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,542,224.19 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,626 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 19,813 төгрөгийг, улсын орлогоос 19,813 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.Ү******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН