| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2026/00060/И |
| Дугаар | 321/ШШ2026/00225 |
| Огноо | 2026-03-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 321/ШШ2026/00225
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан би,
Нэхэмжлэгч: ******* д байрлах, ******* ХХК ******* салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* тоотод оршин суух, А*******ийн М*******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,101,348 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК Хэнтий салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч А.М******* нь 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 500220253 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 7,000,000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Нэхэмжлэгч байгууллага гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зээлийн дүнг зээлдэгчийн дансанд шилжүүлж, үүргээ биелүүлсэн.
Зээлдэгч нь гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлд 5,438,831.56 төгрөг, хүүд 3,142,138.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 231,287.32 төгрөгийг тус тус төлсөн боловч 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, өнөөдрийг хүртэл 223 хоногийн хугацаа хэтрүүлээд байна. Банк бус санхүүгийн байгууллагын зүгээс төлбөр төлөх талаар удаа дараа шаардаж мэдэгдсэн боловч хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй.
Иймд хариуцагч А.М*******аас үндсэн зээлийн үлдэгдэл 1,561,168.44 төгрөг, үндсэн хүү 421,308.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 118,870.93 төгрөг, нийт 2,101,348 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. гэжээ
Хариуцагч А.М******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.М******* миний бие уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн 2,101,348 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. гэжээ
Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК Хэнтий салбар нь хариуцагч А.М*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,101,348 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.М******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч А.М******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,572 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 24,286 төгрөгийг, улсын орлогоос 24,286 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкны Хэнтий салбарт олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758 .1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК Хэнтий салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч А.М*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12,156,841.31 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,572 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 24,286 төгрөгийг, улсын орлогоос 24,286 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А.М******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН