| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2026/00028/И |
| Дугаар | 321/ШШ2026/00227 |
| Огноо | 2026-03-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 321/ШШ2026/00227
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан би,
Нэхэмжлэгч: ******* байрлах, *******ны салбар харьяа ******* ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* т оршин суух, О*******гийн Р*******,
Хариуцагч: ******* т оршин суух, Ж*******гийн Э******* нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 13,181,631.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******ны салбар харьяа ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Үндсэн зээлдэгч О.Р******* /С*******/, хамтран зээлдэгч Ж.Э******* /С*******/ нараас 13,181,631.55 төгрөгийн зээлийн төлбөрийг бүхэлд нь төлөхийг шаардаж байна. Зээлдэгч О.Р*******, Ж.Э******* нар нь *******ны Хэнтий салбарын харьяа *******өөс 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр MN640034251801854017 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 22,000,000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэй, ахуйн хэрэгцээндээ зориулан 24 сарын хугацаатай авч байсан. 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 16,500,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 1,7 хувийн хүүтэй байхаар сунган гэрээний бүтцэд өөрчлөлт оруулсан. Мөн зудын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр MN640034251801854017 тоот гэрээ байгуулж, гэрээний бүтцэд өөрчлөлт оруулж 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгөөр хугацаа сунгагдаж, хуваарьт өөрчлөлт оруулсан. Тухайн зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлбөрийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээр гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийн төлбөрийн үүрэгтэй холбоотой удаа дараа мэдэгдэл өгч, биечлэн уулзаж, улмаар сард таваас зургаан удаа холбогдож байсан болно. гэжээ
Хариуцагч О.Р******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О******* овогтой Р******* миний бие *******наас авсан 13,181,631.55 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. гэжээ
Хариуцагч Ж.Э******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж******* овогтой Э******* миний бие *******наас авсан 13,181,631.55 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. гэжээ
Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******ны салбар харьяа ******* нь хариуцагч О.Р*******, Ж.Э******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,181,631.55 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Р*******, Ж.Э******* нар нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч О.Р*******, Ж.Э******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,858.15 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 111,929.075 төгрөгийг, улсын орлогоос 111,929.075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ны салбар харьяа *******д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758 .1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч *******ны салбар харьяа *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Р*******, Ж.Э******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13,181,631.55 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ны салбар харьяа *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,858.15 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 111,929.075 төгрөгийг, улсын орлогоос 111,929.075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч О.Р*******, Ж.Э******* нар нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН