Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 317/ШШ2026/00468

 

 

 

 

 

 

2026 03 05 317/ШШ2026/00468

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч:  э ББСБ ХХК,

Хариуцагч:  б

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 4,334,840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч э ББСБ ХХК нь хариуцагч А.б д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,334,840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч э ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр цахимаар 3061124 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр цахимаар 1,000,000 төгрөгийн дүнтэй, 12 сарын хугацаатай, 4.1 хувийн хүүтэй зээл, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2,000,000 төгрөгийг 9 сарын хугацаатай, сарын 5,9 хувийн хүүтэй Хаан банк ХК дахь 5721284306 дугаартай дансанд авсан. Иймд А.б эс гэрээний үүрэгт нийт 4,334,840 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч А.б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 4,334,840 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. Үүнийг 2026 оны 04 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1,834,840 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч А.б нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр цахимаар 3061124 тоот зээлийн гэрээг э ББСБ ХХК-тай байгуулан нийт 3,000,000 төгрөгийн зээл авсан үйл баримт тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгч э ББСБ ХХК нь хариуцагч А.б д холбогдуулан 4,334,840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.б нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,334,840 төгрөгийг 2026 оны 04 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1,834,840 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-т Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно. Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс  хойш зургаан сараас илүүгүй байна гэж заасан байдаг тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 4,334,840 төгрөгийг  2026 оны 04 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1,834,840 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тухай хуваарь нь хуульд нийцнэ.

5. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч э ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,307 төгрөгийн тал хувь 42,153.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 42,153.5 төгрөгийг, хариуцагч А.б эс 42,153.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч э ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

7. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч А.б нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,334,840 төгрөгийг  2026 оны 04 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1,834,840 төгрөгийг тус тус нэхэмжлэгч э ББСБ ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч э ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,307 төгрөгийн тал хувь 42,153.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 42,153.5 төгрөгийг, хариуцагч А.б эс 42,153.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч э ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МАРИНА