Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 301/ШШ2026/00154

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 301/ШШ2026/00154

Архангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: А аймаг, Э  сум, Өлзийт баг, .. дугаар гудамж .. тоотод оршин суух Р.О-ын хүсэлттэй,

            С.Р-ыг А аймгийн Э сумын Х номын агуулахын байрны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

           

           Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Р.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Учралзаяа нар оролцов.     

                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч Р.О нь С.Р-ыг А аймгийн Э  сумын Х номын агуулахын байрны өмчлөгч мөн болохыг тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

           

1.1 Хүсэлт гаргагч Р.О шүүхэд гаргасан хүсэлтдээ:  Миний аав С-ийн Р нь А аймгийн Э сумын Х даргаар ажиллаж байгаад 1995 онд өмч хувьчлалаар А аймгийн Э сумын Х номын агуулахын байрыг өмчилж авсан. Гэвч аав С.Р нь 2017 онд нас барсан. Миний бие аавынхаа өмчилж авсан агуулахын байрыг өвлөн авахаар 2020 оноос эхлэн хөөцөлдөж байгаа бөгөөд А аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газрын байр 2010 онд шатсан учир өмчилж авсан талаарх баримт байхгүй. Ийм учраас Э сумын Засаг дарга энэ асуудлаа шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн. Миний бие шүүхэд “эцэг С-ийн Р-ыг А аймгийн Э сумын Х   номын агуулахын байр, газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож, Р-ын О намайг тус агуулахын байрыг газрын хамт өвлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү” гэх агуулгаар хүсэлтийн шаардлагаа тодорхойлж хүсэлт гаргасан боловч шүүхээс өвлөх эрхтэй холбоотой асуудлыг нотариат урьдчилан шийдвэрлэнэ гэсэн тул хүсэлтийн шаардлагаа “Самдангийн Рыг А аймгийн Э сумын Худалдааны бэлтгэлийн ангийн номын агуулахын байрны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай” гэж өөрчилж байна. Иймд С-гийн Р-ыг А аймгийн Э сумын Х номын агуулахын байрны өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

 

            2. Хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан. Үүнд:

            2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд

            - Боржигон өндөр овогт Р-ын О-нийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

            - Боржигон өндөр овогт Р-ын О-ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа

- С-ийн Р-ын 2017 оны хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр,

- Архивын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 34 дугаар тодорхойлолт,

- Б овогт А Ж-ийн нас барсны бүртгэлийн лавлагаа,

- Б овогт С-гийн Р-ын нас барсны бүртгэлийн лавлагаа,

- А аймгийн орон нутгийн өмчийн газрын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 162 дугаар тодорхойлолтод: Э сумын Өлзийт багийн нутагт байрлалтай Х номын агуулах (хуучнаар)-ын барилга нь төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэлд бүртгэлгүй болно гэжээ.

            - А аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 351 дугаар тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Өмч хувьчлалын комиссын баримтыг шүүн үзэхэд Э суманд Орон сууц хувьчилсан тухай холбогдох материал гарч ирээгүй тул С-гийн Р-д лавлагаа гаргах боломжгүй байна гэжээ.

            - А аймгийн Э сумын Ө багийн Засаг даргын 2025 оны 04 дүгэр сарын 18-ны өдрийн 06/27 дугаар тодорхойлолтод: Тус багийн иргэн Р овогтой О /АР:.../ нь ам бүл 4, Өлзийт 7 гудамж, 4 тоот хаягт амьдардаг. 2017 онд тухайн хаягт аав С  овогтой Р-ын хамт амьдарч байсан болно гэжээ.

            - Б овогт С-ийн Р, Б - овогт А  Ж нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

            - А аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн тодорхойлолтод: Р овогтой М нь 50 настай эрэгтэй, F20.5 Үлдэц шизофрен өвчний улмаас Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн эмчийн хяналтад байдаг нь үнэн болно гэжээ.

            - А аймгийн Онцгой байдлын газрын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 28/101 дугаар тодорхойлолтод: Э сумын Засаг даргын тамгын газрын барилга эд зүйлсийн хамт 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Цахилгаан монтажны угсралт, ашиглалтын буруугаас шатсан нь үнэн болохыг гал түймрийн нэгдсэн бүртгэлээс хянан үзэж тодорхойлов гэжээ.

            - А аймгийн Э  сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01/126 дугаар албан бичиг,

            - Иргэн Ц.Т , Б.С , Д.Б , Ч.Ж  нарын тодорхойлолт,

             

            2.2.  Хүсэлт гаргагч Б.А-гийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

           - Гэрч Б.Одбаатар шүүхэд өгсөн “...Би эхнэр О-той 2009 онд танилцаад, 2011 онд гэр бүл болж, 2011 оноос 2020 он хүртэл А аймгийн Э суманд амьдарсан. 2020 оноос А аймгийн төв рүү шилжиж ирсэн. Бид хоёр хүүхэдтэй бөгөөд том хүүг С , бага охиныг Н гэдэг. А аймгийн Э сумын Х бэлтгэлийн ангийн номын агуулах байр нь намайг хүргэн болж ирэхэд л байсан, 2017 оноос хойш манайх албан ёсоор ашиглаж байгаа. Тус байрыг агуулах маягаар ашигладаг бөгөөд дотор нь ерөнхийдөө өвс, мах хураах, мод, тэжээл, гэр, хуучин тавилга гэх овортой зүйлсийг хурааж ашигладаг. 2017 оноос өмнө манай хадам аав Р ашиглаж байсан. Хадам аав болох Р тухайн үед тус агуулахын байрыг эзэмшиж байсан эсэх эсхүл өмчилж байсан эсэхийг би мэдэхгүй. Тухайн агуулах байрны гадна тал нь цагаан өнгийн шавраараа байгаа, хоёр цонхыг шинээр сольсон, нурж хэмхэрсэн зүйл байхгүй. Тус агуулах маань төвийнхөө А бүсэнд орчихсон заавал бичиг баримт хэрэгтэй гээд өмчилж авахаар хүсэлт гаргасан. Тус байрыг агуулах маягаар ашиглахгүйгээр үйлдвэрлэл үйлчилгээ, цайны газар, буудал ажиллуулахын тул тус агуулахын байрыг өмчилж байж үйлдвэрлэл үйлчилгээ явуулах шаардлага үүссэн...” гэв.

              - Гэрч Ц.Т-ийн шүүхэд өгсөн “...Р.О-ийн аав Р-тай А аймгийн Э сумын Худалдаа бэлтгэлийн ангид хамт ажиллаж байсан. Р нь манай Худалдаа бэлтгэлийн даргаар 1995 оноос 2005 он хүртэл ажиллаж байсан. Худалдаа бэлтгэлийн анги нь хувьчилалд гараад тэнд байсан Склад, дэлгүүр, хашаа зэргийг ажилчиддаа хувааж өгсөн. Тэр үед Р дарга нь Скпадыг хувьдаа авсан. Тухайн Склад нь Р даргын хувийн Скпад мөн. Тухайнд үед Р даргатай хамт ажиллаж байсан учраас Скпадыг хувьдаа авсан талаар сайн мэднэ. Р дарга нь 2017 онд нас барсан. Үүнээс хойш уг Складыг Р.Оашиглаж, агуулахын зориулалтаар хэрэглэдэг. Бид нэг нутагт хамт амьдарч байгаа учраас энэ талаар сайн мэднэ...” гэжээ.

              - Гэрч Д.Б-ы шүүхэд өгсөн “...Р.О-ийн аав С.Р-тай 1988 оноос хойш 2005 он хүртэл А аймгийн Э сумын Худалдаа бэлтгэлийн ангид хамт ажиллаж байсан. Тухайн үед Р нь Хдаргаар ажиллаж байсан. Өмч хувьчлалаар барааны агуулгах буюу Складыг Р дарга нь өөрийн нэр дээр өмч болгон авсан. Үүнээс хойш Складыг Р дэрга нь хувийн зориулалтаар агуулгах болгон ашиглаж юм хурааж хадгалдаг байсан. Одоо хүртэл тухайн Складад охин Р.О нь өөрийн эд зүйлсээ хадгалаж ашигладаг. Энэ Склад нь одоо Р.О-ийн склад мөн. Бид хамт ажиллаж байгаад бүгд хувьдаа эд хөрнөгө авч байсан. Миний хувьд өмч хувьчлалаар мөн жижиг барааны агуулах зөөж авч байсан. Одоо ч би Э сумандаа амьдардаг учраас Р.О складыг эзэмшиж, ашигладаг талаар мэднэ...” гэжээ.

 

            2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

            - А аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 119 дугаар албан бичиг,

- Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн А салбарын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 120 дугаар албан бичиг,

- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11/791 дугаар албан бичигт А аймгийн Э сумын Х номын агуулахын байр улсын бүртгэлд бүртгэлгүй байна гэжээ.

- Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 03/1205 дугаар албан бичиг зэрэг баримтууд болно.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1.Хүсэлт гаргагч Р.О-ийн      С.Р-ыг А аймгийн Э  сумын Х номын агуулахын байрны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

           

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан

            - Б овогт Р-ын О-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

            Б овогт Р-ын О-ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа

- С-ийн Рын 20117 оны хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр,

- Архивын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 34 дугаар тодорхойлолт,

- Б овогт А Ж-ийн нас барсны бүртгэлийн лавлагаа,

- Б овогт С-ийн Р-ын нас барсны бүртгэлийн лавлагаа,

- А аймгийн орон нутгийн өмчийн газрын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 162 дугаар тодорхойлолтод: Э сумын Өлзийт багийн нутагт байрлалтай Хномын агуулах (хуучнаар)-ын барилга нь төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэлд бүртгэлгүй болно гэжээ.

            - А аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 351 дугаар тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Өмч хувьчлалын комиссын баримтыг шүүн үзэхэд Э суманд Орон сууц хувьчилсан тухай холбогдох материал гарч ирээгүй тул С-ийн Р-д лавлагаа гаргах боломжгүй байна гэжээ.

            - А аймгийн Э сумын Ө  багийн Засаг даргын 2025 оны 04 дүгэр сарын 18-ны өдрийн 06/27 дугаар тодорхойлолтод: Тус багийн иргэн Р овогтой О/.../ нь ам бүл4, Өлзийт 7 гудамж, 4 тоот хаягт амьдардаг. 2017 онд тухайн хаягт аав Самдан овогтой Рын хамт амьдарч байсан болно гэжээ.

            - Б овогт С-гийн Р, Б овогт А-н Ж  нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

            - А аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн тодорхойлолтод: Р овогтой М нь 50 настай эрэгтэй, F20.5 Үлдэц шизофрен өвчний улмаас Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн эмчийн хяналтад байдаг нь үнэн болно гэжээ.

            - А аймгийн Онцгой байдлын газрын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 28/101 дугаар тодорхойлолтод: Э сумын Засаг даргын тамгын газрын барилга эд зүйлсийн хамт 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Цахилгаан монтажны угсралт, ашиглалтын буруугаас шатсан нь үнэн болохыг гал түймрийн нэгдсэн бүртгэлээс хянан үзэж тодорхойлов гэжээ.

            - А аймгийн Э  сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01/126 дугаар албан бичиг,

          - Иргэн Ц.Т , Б.С , Д.Б , Ч.Ж нарын тодорхойлолт,

          - А аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 119 дугаар албан бичиг,

          - Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн А салбарын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 120 дугаар албан бичиг,

          - А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11/791 дугаар албан бичигт А аймгийн Э сумын Хномын агуулахын байр улсын бүртгэлд бүртгэлгүй байна гэжээ.

          - Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 03/1205 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Р.Отгон-Эрдэнийн С.Р-ыг А аймгийн Э  сумын Х номын агуулахын байрны өмчлөгч мөн болох нь тогтоогдож байна.

 

            2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Р.О-ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.        

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан Б  овогт С-ийн Р-ыг  А аймгийн Э сумын Х номын агуулахын байрны өмчлөгч мөн болохыг  тогтоосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Р.О-йин улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ОРХОНТАМИР