Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 301/ШШ2026/00158

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 301/ШШ2026/00158

Архангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: А аймаг, Х сум, 2 дугаар баг, А гэх газарт оршин суух Г  овогт М-ийн Ц  /РД:АК65021519/-н хүсэлттэй,

            Ажиллаж байсан байдал, цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

           

           Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Г.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булган-Эрдэнэ нар оролцов.     

                         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч М.Ц нь ажиллаж байсан байдал болон цэргийн алба хаасан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

           

1.1 Хүсэлт гаргагч М.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: Г  овгийн М-ийн Ц миний бие А аймгийн Х сумын Х нэгдэлд 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдал, мөн 0166 дугаар ангид 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цэргийн алба хаасан байдал, А аймгийн Х сумын А багт 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мал маллаж байсан байдал зэргийг тус тус тогтоолгохоор хүсэлт гаргасан. Миний бие дээрх хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар багасгаж байна. А аймгийн Х сумын Х нэгдэлд 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдал, 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цэргийн алба хаасан байдал зэргийг тус тус тогтоолгох хүсэлтэй байна. Иймд М овогтой Ц миний А аймгийн Х сумын Х нэгдэлд 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдал, 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цэргийн алба хаасан байдал зэргийг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

 

            2. Хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан. Үүнд:

            2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд

            - А аймгийн Х сумын Х нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 202 дугаар “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын  нэрсийн жагсаалтын 2 дугаарт М.Ц гэжээ.

            - А аймгийн Х сумын Хнэгдлийн зөвлөлийн даргын 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 155 дугаар “малчинд ээлжийн амралт олгох тухай” тушаалын  нэрсийн жагсаалтын 3 дугаарт М.Ц гэжээ.

           - А аймгийн Х сумын Хнэгдлийн өмч хувьчлалын материалын А бригадын нэрсийн жагсаалын 9 дүгээрт М.Ц гэжээ,

           -  Үндэсний төв архивын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 03-08/2208 дугаартай 2010 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаанд Өрхийн тэргүүн-Мийн Ц, эхнэр-Мишигийн Гармаа, хүү-Ц-ын О  гэжээ.

           - Үндэсний төв архивын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 03-08/2145 дугаар 2000 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаанд: “Мийн Ц-Тэргүүлэгч өөрөө” гэжээ,

            - “Үндэсний төв архивын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 03-08/2144 дугаар 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаанд: Мийн Ц-Тэргүүлэгч өөрөө” гэжээ.

          - Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын газраас ирүүлсэн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08/3465 дугаар лавлагаа,

          - Мижээхүүгийн Цын 583230 дугаар цэргийн батлах,

           - А аймгийн Х сумын даатгуулагчийн малчнаар  ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох орон тооны бус зөвлөлийн хурлын тэмдэглэл гэжээ.

           - А аймгийн Х сумын даатгуулагчийн малчнаар  ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн тогтоол гэсэн баримтууд өгсөн.

2.2.  Хүсэлт гаргагч М.Цын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

           - Гэрч Б.Б-гийн шүүхэд өгсөн “...Би 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдөр А аймгийн Х сумын 8 жилийн сургуулийг төгсөөд илгээлт авч А аймгийн Х сумын Хнэгдэлд нөхрийн хамт малчнаар орж мал малласан. Ц нь 1981 онд аав Мижээхүүгийн хамт А аймгийн Х сумын Хнэгдэлд туслах малчнаар орж мал малласан. Аавтайгаа хамт хонин суурины туслах малчнаар ажиллаж сайсан. Аав нь ахлахаар ажиллаж байсан. Тухайн үед манай гэр, Мижээхүү гуайн гэр нэг дороо, хонины хашаагаараа өрөөдөөд амьдарч байсан учир Цын мал маллаж сайсан талаар нарийн сайн мэднэ. Цтай нэг дороо амьдарч байсан учир Цыг цэрэгт явсан талаар би мэднэ. Ц нь манай дүүгээс нэг ах, манай дүү цэрэгт 1984 онд татагдахад араас нь Ц нь 1985 онд цэргийн албанд татагдаад 1988 онд халагдаж ирж байсан. 1990 онд хувьчлал болоод хүн болгон хувийн малаа малласан, 1990 оноос хойш Ц нь хувийн малаа малласан...” гэв.

            - Гэрч А.Т-ын шүүхэд өгсөн  “...Би 1987 оноос 1989 оны хооронд Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар хилд /зстаб/ 2 жилийн цэргийн алба хаасан. Намайг 1987 оны 10 сард шинэ цэргээр татагдаж очиход Ц нь хал цэрэг буюу 3 оны цэрэг байсан. Ц нь 3 оны цэрэг юм чинь 1985 онд цэргийн албанд татагдаад намайг очиход халагдсан буюу 1987 оны хавар нь халагдаж байсан. Тухайн үед Цаас өөр Ц гэсэн нэртэй цэрэг байгаагүй байх. Ц бид хоёр нэг ангийн буюу Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар хилд цэргийн алба хаасан. Цын нэр, царай зүснээс өөр би түүний хаана ямар ажил хийж байсан болон ар гэр, эцэг эхийн талаар нарийн сайн мэдэхгүй. Учир нь би А аймгийн Х сумын Өгөөмөр багт амьдардаг, харин Ц нь А аймгийн Х сумын А багт амьдардаг....” гэсэн

            - Гэрч С.П-ын шүүхэд өгсөн “....Би 1987 оноос 1989 оны хооронд С  аймгийн О сумын 5 дугаар хилд /зстаб/ 2 жилийн цэргийн алба хаасан. Намайг 1987 оны 10 сард шинэ цэргээр татагдаж очиход Ц нь хал цэрэг буюу 3 оны цэрэг байсан. Ц нь 3 оны цэрэг юм чинь 1985 онд цэргийн албанд татагдаад намайг очиход халагдсан буюу 1987 оны хавар нь халагдаж байсан. Тухайн үед Цаас өөр Ц гэсэн нэртэй цэрэг байгаагүй байх. Ц бид хоёр нэг ангийн буюу Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар хилд цэргийн алба хаасан. Цын нэр, царай зүснээс өөр би түүний хаана ямар ажил хийж байсан болон ар гэр, эцэг эхийн талаар нарийн сайн мэдэхгүй. Учир нь би А аймгийн Х сумын Өгөөмөр багт амьдардаг, харин Ц нь А аймгийн Х сумын А багт амьдардаг юм...” гэсэн

            - Гэрч С.П-ийн шүүхэд өгсөн “....Би А аймгийн Х сумын Хнэгдэлд 1971 онд

илгээлтээр гарч 1973 онд Улаанбаатар хотын Барилгын 012 дугаар ангид 3 жилийн цэргийн алба хаасан. 1976 оны 09 дүгээр сард цэргийн албанаас халагдаад, А аймгийн Х сумын Хнэгдлийн Х бригадад 1982 он хүртэл адуучнаар, 1982 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тус сумын А бригадад тоо бүртгэгчээр 10 жил ажилласан. Тэгээд 1992 оны 01 сарын 30-ны өдрөөс 1992 оны 05 сарын 11-ний өдрийг хүртэл 4 сарын хугацаанд А багийн засаг даргаар томилогдон ажиллаж байсан. 1992 онд хувьчлал болоод хөдөө мал дээр гарч хувийн малаа малласан. Намайг 1982 онд А аймгийн Х сумын А бригдад тоо бүртгэгчээр очиход Ц нь аав Мийн хамт туслах малчнаар А аймгийн Х сумын А бригадад ажиллаж байсан. Намайг очихоос нэг жилийн өмнө туслах малчнаар аавтайгаа ажиллаж байгаа гээд ажиллаж байсан. Ц нь 1982-1985 он хүртэл туслах малчнаар ажиллаж байгаад 1985 онд цэргийн албанд татагдаад аав нь ээжтэй нь хамт туслах ажилчнаар ажиллаад үлдэж байсан. Тухайн үед ажил ихтэй ажилчин олдохгүй ховор үе байсан. Ц нь цэргийн алба хаагаад эргэж ирээд А аймгийн Х сумын А бригдадаа 1992 он хүртэл нэгдлийн малчнаар ажилласан. Хувьчлал явагдаж ирээд засаг захиргааны нэгж өөрчлөгдөөд хүн болгон хувийнхаа малын маллаад тус тусдаа гарч байсан. Ингээд 1992 оноос хойш Ц нь хувийн малаа маллаж эхэлсэн. 1992 онд нэгдэл тарсан учир Ц нь 1995 оноос хойш А аймгийн Х сумын А багт хувийн малаа малласан, одоо ч тэндээ малаа малладаг...” гэсэн

 

            2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

            - Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 394 дугаар албан бичиг,

- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 11/498 дугаар албан бичгээр ирүүлсэн: Хаягийн хуудас 7 маягтад- А аймаг, Х сум, А гэжээ, ХААТР-1 маягтад эрхэлсэн ажил-Хнэгдэлд малчин гэжээ,

- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 01/323 дугаар албан бичгээр ирүүлсэн Мийн Цын 1990-2000 он дуустал Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жилээ тооцуулсан баримтууд,

- А аймгийн Татварын газрын 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/454 дугаар албан бичиг,

- Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 08/2886 дугаар албан бичиг,

- А аймгийн Татварын газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01/631 дугаар албан бичиг,

-А аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 03/25 дугаар албан бичиг гэсэн баримтууд болно.

             

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1. Хүсэлт гаргагч М.Ц-ыг А аймгийн Х сумын Хнэгдэлд 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэол 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг  хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг, 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 дугаар  сарын 01-ний өдрийг хүртэл цэргийн алба хаасан байдлаа тогтоолгох хүсэлтийг тус тус хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан

          - А аймгийн Х сумын Хнэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 202 дугаар “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын  нэрсийн жагсаалтын 2 дугаарт М.Ц гэжээ.

          - А аймгийн Х сумын Хнэгдлийн зөвлөлийн даргын 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 155 дугаар “малчинд ээлжийн амралт олгох тухай” тушаалын  нэрсийн жагсаалтын 3 дугаарт М.Ц гэжээ.

           - А аймгийн Х сумын Хнэгдлийн өмч хувьчлалын материалын А бригадын нэрсийн жагсаалын 9 дүгээрт М.Ц гэжээ,

           -  Үндэсний төв архивын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 03-08/2208 дугаартай 2010 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаанд Өрхийн тэргүүн-Мийн Ц, эхнэр-Мишигийн Гармаа, хүү-Цын О  гэжээ.

           - Үндэсний төв архивын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 03-08/2145 дугаар 2000 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаанд: “Мийн Ц-Тэргүүлэгч өөрөө” гэжээ,

            - “Үндэсний төв архивын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 03-08/2144 дугаар 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаанд: Мийн Ц-Тэргүүлэгч өөрөө” гэжээ.

          - Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын газраас ирүүлсэн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08/3465 дугаар лавлагаа,

          - Мижээхүүгийн Цын 583230 дугаар цэргийн батлах,

           - А аймгийн Х сумын даатгуулагчийн малчнаар  ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох орон тооны бус зөвлөлийн хурлын тэмдэглэл,

            - - Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 394 дугаар албан бичиг,

- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 11/498 дугаар албан бичгээр ирүүлсэн: Хаягийн хуудас 7 маягтад- А аймаг, Х сум, А гэжээ, ХААТР-1 маягтад эрхэлсэн ажил-Хнэгдэлд малчин гэжээ,

- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 01/323 дугаар албан бичгээр ирүүлсэн Мийн Цын 1990-2000 он дуустал Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жилээ тооцуулсан баримтууд,

- А аймгийн Татварын газрын 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/454 дугаар албан бичиг,

- Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 08/2886 дугаар албан бичиг,

- А аймгийн Татварын газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01/631 дугаар албан бичиг,

          -А аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 03/25 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч М.Ц нь А аймгийн Х сумын Хнэгдэлд 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэол 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг  хүртэл малчнаар ажиллаж байсан, 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 дугаар  сарын 01-ний өдрийг хүртэл цэргийн алба хаасан байдал нь тогтоогдож байна.

          Хүсэлт гаргагч М.Ц нь шүүхэд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл А аймгийн Х сумын А багт мал маллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагаасаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шатанд татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч М.Цын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.        

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14-д заасныг баримтлан Г  овогт М-ийн Цыг А аймгийн Х сумын Хнэгдэлд 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэол 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг  хүртэл малчнаар ажиллаж байсан, 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 дугаар  сарын 01-ний өдрийг хүртэл цэргийн алба хаасан байдлыг тус тус тогтоосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.Доржпаламын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ОРХОНТАМИР