Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 301/ШШ2026/00163

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 301/ШШ2026/00163

Архангай аймаг

   Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч  Д.Орхонтамир би

Нэхэмжлэгч: А аймаг, Э  сум, 00 дугаар багт байрлах А аймгийн Н  газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч: А аймгийн Э  сумын 00 дугаар багт байхлах С ХХК-д холбогдох

 

3,768,440 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А аймгийн Н газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иймд Н шимтгэл төлөлтийн тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журмын 6.1.1-д заасны дагуу Ншимтгэлийн үлдэгдэл төлбөр болох 3,768,440 төгрөгийг С ХХК-иар төлүүлж өгнө үү....”  гэжээ.

 

            Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Танай байгууллагаас ирүүлсэн нэмэлт мэдээлэлтэй танилцсан. Манай байгууллагын Н шимтгэлийн үлдэгдэл 3,768,440 төгрөгийн бүртгэлтэй байна. Дээрх төлбөрийг 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулна. Мөн цаашид Н шимтгэлийг хууль тогтоомж журманд заасан хугацаанд тогтмол төлж ажиллана. Үлдэгдэл төлбөр үүссэн нь түр хугацааны санхүүгийн хүндрэлтэй холбоотой болохыг мэдэгдье...” гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч А аймгийн Н газар нь хариуцагч С ХХК-д холбогдуулан 3,768,440 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 3,768,440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч С ХХК нь нэхэмжлэгч А аймгийн Н газрын  нэхэмжилсэн 3,768,440 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөрт багтаан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч А аймгийн Н газар нь улсын тэмдэгтин  хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А аймгийн Н газрын нэхэмжилсэн 3,768,440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С ХХК нь 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор багтаан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч А аймгийн Н газрын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч С ХХК нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                                    Д.ОРХОНТАМИР