| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/00461/И |
| Дугаар | 301/ШШ2026/00068 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 301/ШШ2026/00068
| 2026 оны 01 сарын 21 өдөр | Дугаар 301/ШШ2026/00068 | Архангай аймаг |
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймаг, Ө сумын Х багт оршин суух Б овогт Д-ийн В-ийн хүсэлттэй,
Б.Д-г нас барсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.В, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Учралзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.В нь Б.Д-г нас барсан болохыг тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
1.1 Хүсэлт гаргагч Д.В шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Д.В миний бие Д-ийн 2 дахь хүүхэд болон мэндэлсэн. Бид эцэг эхээс долууллаа. Эцэг Б.Д нь 1994 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр гэртээ нас барсан боловч тухайн үед нас барсныг нь бүрггүүлж нас барсны гэрчилгээ авч байгаагүй. Миний төрсөн дүү Б.О 2019 онд, Б.Б 2020 онд нас барсан бөгөөд тэдний нэр дээрх хашаа байшин болон дансанд байгаа мөнгөн хөрөнгийг өвлөх эрхийн гэрчилТээг гаргуулах гэтэл эцэг Б.Д-гийн нас барсны гэрчилгээ шааардлагатай болсон. Эцэг Б.Д-гийн нас барсан эсэх талаар А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс тодруулахад нас барсны лавлагаа гарахгүй гэсэн хариуг 2025 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 11/368 тооталбан бичгээр өгсөн. Үүний дараа А аймгийн Ө сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт болон холбогдох бусад нотлох баримтуудыг хавсарган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст эцэг Б.Д-г нас барсныг бүртгүүлэхээр хүсэлт гаргасан боловч түүний нас барсан талаарх эмнэлэгийн бичиг байхгүй тул бүртгэх боломжгүй талаар хэлж. лавлагаа гарахгүй гэсэн 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 11/395 тоот албан бичгийг өгсөн. Миний эцэг Б.Д нь гэртээ нас барсан учраас А аймгийн Нэгдсэн эмнэлэг болон сумын эрүүл мэндийн төвөөс нас барсан талаарх лавлагаа гарахгүй түүнчлэн нас барсныг Улсын бүртгэлийн байгууллага бүртгэхгүй байгаа тул шүүхэд хандахаас өөр аргагүй болсон. Учир нь эцэг Б.Д-гийн нас барсан бүртгэгдээгүйгээс болж би өөрт холбогдох эд хөрөнгөө овөлж чадахгүйд хүрчихээд байна. Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн миний эцэг Б-гийн Д г РД:АД32020814/ 1994 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр нас барсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.
1.2. Хүсэлт гаргагч Д.В шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эрэгтэй, эмэгтэй 2 дүү минь нас барсан. Эрэгтэй дүүгийн гэр бүлийхэн нь Хаан банк болон Хас банкны хадгаламжид нь байгаа мөнгийг авах гээд 4, 5 жил болж байна. Заавал төрсөн эцгийх нь нас барсны лавлагаа гаргуулах шаардлагатай гэсэн. Мөн эмэгтэй дүүгийн охин нь насанд хүрээд, ээжтэйгээ хамт амьдарч байсан хашаа байшингаа өөрийн нэр дээр болгоё гэсэн чинь өвөөгийх нь нас барсны тодорхойлолт хэрэг болоод, иргэний бүртгэлийн мэдээллээс нас барахад нь хасалт хийлгээгүй байснаас болоод лавлагаа гаргах боломжгүй болсон. Ийм шалтгаануудын улмаас шүүхэд хүсэлт гаргасан гэв.
2. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд
- А аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 3/19 дугаар албан бичигт: Тус сумын Х багт амьдарч байсан Б овогтой Д эсвэл Д /РД.../ нь 1994 оны 01 сарын 24-нд нас барсаны гэрчилгээ авч байгаагүй тул 1994 онд багийн сувилагчаар ажиллаж байсан Д.Б , хүү Д.В нарын өргөдлийг үндэслэн нас барсан нь үнэн гэсэн тодорхойлолтыг гаргаж өгнө үү гэжээ.
- А аймгийн Ө сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 06 тоот тодорхойлолтод: Х багийн иргэн Б овогтой Д нь 1994 оны 01-р сарын 24-нд нас барсан бүртгэл эмнэлгийн архиваас гараагүй нь үнэн болно гэжээ.
- Хүсэлт гаргагч Д.В-ийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А аймгийн Ө сумын Эрүүл мэндийн төвд гаргасан өргөдөл,
- Д.Б-ийн Х багийн Хойд овоо гэх газар амьдарч байсан Б овогтой Д /.../ 1994 оны 01 дүгээр сарын 24-нд гэртээ нас барсан. Тухайн үед багийн эмчээр Ж сувилагчаар нь миний бие Б нар ажиллаж байсан. Тухайн хүнийг нас барахад дуудлагаар очиж байсан гэх тайлбар,
- Үндэсний төв архивын 2000 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаанд Дгийн Ванчиндорж өрхийн тэргүүлэгч өөрөө гэжээ.
- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 11/368 дугаар албан бичигт: Б-ийн Д /../ нь иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлгүй бөгөөд А аймгийн Ө сумын нас барсны бүртгэлийн 1993-1995 оны дэвтэрт шүүн үзэхэд бүртгүүлээгүй тус нас барсны лавлагаа гарахгүй болно гэжээ.
- Д.В-ийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлтэд: Иймд миний эцэг Б.Д-г 1994 оны 01 дүгээрсарын 24-ний өдөр А аймгийн Өсумын Х багт гэртээ нас барсан болохыг холбогдох баримтуудыг үндэслэн бүртгэж өгнө үү гэжээ.
- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 11/395 дугаар “хариу хүргүүлэх тухай” албан бичигт: Иргэн Д.В /.../ таны Улсын бүртгэлийн хэлтэст хандсан өргөдөл түүнд хавсарган ирүүлсэн нотлох баримттай танилцаад холбогдох хууль журмын дагуу нягтлан шалгаад дараах хариуг хүргүүлж байна. Иргэн Б-ийн Д /..../ нь Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлгүй бөгөөд А аймгийн Ө сумын нас барсны бүртгэлийн 1990-1996 оны дэвтэрт шүүн үзэхэд бүртгүүлээгүй тул нас барсны лавлагаа гарахгүй болно гэжээ.
2.2. Хүсэлт гаргагч Д.В-ийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Гэрч Н.Н-ийн шүүхэд өгсөн “Би В-той А аймгийн Ө сумын 8 жилийн сургуульд 4 дүгээр анги хүртлээ хамт сурсан. В нь Д гуайн нь дунд хүү юм. Д гуай А аймгийн Ө сумын Х баг, Б-ны гол гэх газар адуу, эр хонь, төлөг хариулж байсан. Д гуайн их бяртай, бөх байсан бөгөөд сумандаа хэд хэдэн удаа түрүү авч байсан. Д гуай нас бараад нэлээн хэдэн жилд болж байгаа яг хэдэн жил болж байгааг нарийн сайн санахгүй байна, олон жил болсон байна. Би нас барахаас нь өмнө Д гуайг хэд хэдэн удаа сахиж гэрт нь хонож байсан. Д гуайнх ам бүл олуулаа 8 хүүхэдтэй байсан санагдаж байна, Д гуайг нас барахад түүний ээж нь амьд байсан, ээжийнх нь нэрийг хэлэх гэхээр бас мартчихсан байна, Нэлээн олон жилийн л өмнөх юм ярих гээд он сар өдрийг нь сайн санахгүй байна. Д гуайн 3-4 хүүхдүүд нь А аймгийн Ө сумандаа амьдарч байна, 2-3 хүүхдүүд нь нас барсан санагдаж байна” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Д.Я-гийн шүүхэд өгсөн “Манайх А аймгийн Ө сумын Х багийн Энгэрийн өвөлжөө гэх газар, Д гуайнх А аймгийн Ө сумын Х баг, Хойд овоо гэх газар нутагладаг байсан. Д гуайнх ам бүл олуулаа байсан, тэдний хамгийн том охиныг Наранцэцэг, тэгээд дүү нарыг нь В , Ва , Ва , М , Б , Б , О , Д гэдэг байсан. Д гуай 1994 оны 01 сард юм уу 2 сард байх ид хүйтэн байхад л нас барсан гээд ажил явдалд нь явж байсан юм. Сар өдрийг нь нарийн сайн санахгүй байна, 1994 он гэж л санагдаад байна. Д гуайнх манай аавынх хоёр 1968 оноос хойш айл байсан. Д гуай манай аав ээж хоёр 1968 оноос хойш А аймгийн Өсумын Х багт хамт мал маллаж байсан бөгөөд Д гуай суурийн ахлагчаар ажиллаж байсан. Д гуайн нь нас барахдаа А аймгийн Ө сумын Х багийн Хойд овоо гэх газар гэртээ нас барсан. Д гуай 60 нас нэлээн гарсан байсан” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Д.Б-ийн шүүхэд өгсөн “Би А аймгийн Өсумын Х багийн бага эмчээр 1993-2019 он хүртэл ажилласан. Д гуай нь А аймгийн Өсумын Х багт эхнэртэй хамт амьдарч байсан. Д нь элэг муутай эмчийн хяналтанд манай багт харъяалагдаж эмчилгээ хийлгэх үедээ хийлгээд явдаг байсан бөгөөд 1994 оны 1 сарын үеэр өвөл нас барсан. Тухайн үед дуудлагаар очиход гэртээ бурхан болчихсон байсан. Д нь тэр үед одоогийнхоор элэгний сирозоор нас барсан санагдаж байна. Хэрэгт авагдсан тодорхойлолтыг 2024 оны өвөл Д гуайн том хүү В нь аавыгаа бүртгэлээс хасуулмаар байна, багийн эмч тодорхойлсон тодорхойлолт хэрэгтэй байна гэсний дагуу би тус тодорхойлолтыг бичиж өгсөн. Д нь тухайн үед 60 нас гарсан байсан санагдаж байна, яг нарийн санахгүй байна. Төрөл садан ямар нэгэн холбоогүй учир бурхан болоочийн ажил явдалд оролцоогүй” гэсэн мэдүүлэг,
2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- А аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 31-04/4260 дугаар албан бичигт: Тус цагдаагийн газарт Б.Д /АД:../ нь гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдсан талаарх мэдээлэл бүртгэгдээгү байна гэсэн,
- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 11/475 дугаар албан бичигт Иргэн Б.Д /РД.../-ийн мэдээлэл архивт болон иргэний баримтын мэдээллийн сангаас гарах боломжгүй байна” гэсэн,
- А аймгийн С.М.Немойн нэрэмжит нэгдсэн эмнэлгийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 489 дугаар албан бичигт: Тус эмнэлгийн архивт 1994 онд нас барсан Б.Д-гийн нас баралтын өвчний түүх байхгүй байгаа тул тодорхойлолт баримт бичиг гаргаж өгөх боломжгүй байна гэсэн,
- Үндэсний төв архивын 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 02/756 дугаар албан бичигт: Тус захирамжийн дагуу манай архивын сан хөмрөгт хадгалагдаж буй хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын А аймгийн Ө сумын бүртгэлтээс Б.Д-д холбогдох хүн амын тооллогын эх баримтыг хуулбарлан хүргүүлэв. Харин хшн ам, орон сууцны 2000 оны улысн тооллогыг А аймгийн Ө сумын бүртгэлийг шүүж үзэхэд Б-ийн Д-д холбогдох хүн амын тооллогын баримт байхгүй байгаа тул лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,
- Үндэсний төв архивын 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаанд Бавуугийн Д өрхийн тэргүүлэгч гэжээ.
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 01/398 дугаар албан бичигт: Тус газрын архивт Б-ийн Д-гийн /-/ нь урьд нь тэтгэвэр тогтоолгож байгаагүй болно гэсэн.
- А аймгийн Өсумын Х багийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 126 дугаар албан бичигт: Тус багт архивын бичиг баримт хадгалагдаагү учир Б-ийн Д /РД../-ийг 1993-1995 оны өрхийн бүртгэлийн лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэжээ. ,
- А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01/509 дугаар албан бичигт: Б-ийн Д /РД:../ нь Нийгмийн халамжийн сангийн ямар нэгэн төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж хөнгөлөлтөд хамрагдаж байгаагүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135.3-т “...Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ” гэж заасан.
Хүсэлт гаргагч Д.В нь өөрийн аав Б.Д-г нас барсны бүртгэлийг бүртгүүлэх зорилгоор Б.Д-г нас барсан болохыг тогтоолгох хүсэлт гаргажээ. Б.Д-гийн нас барсан талаар эмнэлгийн бүртгэл бичиг баримт байхгүй учир онцгой ажиллагааны журмаар уг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.3-т заасныг баримтлан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Хүсэлт гаргагч Д.В-ийн Б.Д-г 1994 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нас барсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй. Учир нь :
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан
- А аймгийн Өсумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 3/19 дугаар албан бичиг
- А аймгийн Өсумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 06 тоот тодорхойлолт
- Хүсэлт гаргагч Д.В-ийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А аймгийн Өсумын Эрүүл мэндийн төвд гаргасан өргөдөл,
- Д.Б-ийн Х багийн Хойд овоо гэх газар амьдарч байсан Б- овогтой Д /../ 1994 оны 01 дүгээр сарын 24-нд гэртээ нас барсан. Тухайн үед багийн эмчээр Жавзанпагма сувилагчаар нь миний бие Б нар ажиллаж байсан. Тухайн хүнийг нас барахад дуудлагаар очиж байсан гэх тайлбар,
- Үндэсний төв архивын 2000 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаа
- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 11/368 дугаар албан бичиг
- Д.Вийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт
- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 11/395 дугаар “хариу хүргүүлэх тухай” албан бичиг,
- А аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 31-04/4260 дугаар албан бичиг,
- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 11/475 дугаар албан бичиг
- А аймгийн С.М.Немойн нэрэмжит нэгдсэн эмнэлгийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 489 дугаар албан бичиг
- Үндэсний төв архивын 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 02/756 дугаар албан бичиг
- Үндэсний төв архивын 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаа
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 01/398 дугаар албан бичиг
- А аймгийн Өсумын Х багийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 126 дугаар албан бичиг
- А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01/509 дугаар албан бичиг
- Худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Н.Н , Д.Я , Д.Б нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар Б.Д нь 1994 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нас барсан болох нь тогтоогдож байна гэж үзлээ.
2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Д.Вийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан 1932 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн Б-ийн Д /РД:../-ийг 1994 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нас барсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.В-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР