| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2026/00158/И |
| Дугаар | 301/ШШ2026/00156 |
| Огноо | 2026-02-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 301/ШШ2026/00156
| 2026 оны 02 сарын 12 өдөр | Дугаар 301/ШШ2026/00156 | Архангай аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир би
Нэхэмжлэгч: А аймаг, Э сум, 00 дугаар баг, 00 дугаар байр, 00 тоотод оршин суух Б овогт Т-ийн З /ИБД:00/ утас-00-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймаг, Э сум, 4 дүгээр баг, Б 00 тоотод оршин суух Б овогт Г-ын Г /РД:00/ утас-00-д холбогдох
3,985,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Г.Г-ээс 3,985,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Г.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Г.Г нь З-гээс 2023 онд бараа авч 2025 онд хүлээлгэж өгсөн. Хүмүүсийн өр болох 3,985,000 төгрөгийн тооцоо үлдсэн бөгөөд үүнээс 680,000 төгрөгийг 2 сарын 08-ны өдөр өөрт нь өгч барагдуулсан. Одоо 3,305,000 үлдсэн. Уг мөнгийг 5 сарын 25-ны өдөр цуглуулж өгч дуусгах болно...” гэжээ.
Нэхэмжлэгч Г.З шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Г.Г-ийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.З хариуцагч Г.Г-т холбогдуулан 3,985,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 3,985,000 төгрөгөөс 680,000 төгрөгийг төлж барагдуулсан үлдэгдэл 3,305,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч Г.Г нь нэхэмжлэгч Г.З-гийн нэхэмжилсэн 3,985,000 төгрөгийн үлдэгдэл 3,305,000 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү захирамжийг хариуцагч Г.Г нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус мэдэгдэж.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,710 төгрөгөөс 39,355 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 39,355 төгрөг, хариуцагч Г.Г-ээс 39,355 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.З-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.З-гийн нэхэмжилсэн 3,985,000 төгрөгөөс 680,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 3,305,000 төгрөгийг 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулна гэсэн хариуцагч Г.Г-ийн хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,710 төгрөгөөс 39,355 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 39,355 төгрөг, хариуцагч Г.Г-ээс 39,355 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.З-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Г.Г-нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР