| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2533000000077 |
| Дугаар | 2025/ДШМ/106 |
| Огноо | 2025-11-06 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 2025/ДШМ/106
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Ч.Батзориг /цахим/,
Шүүгдэгч Б.******* /цахим/ нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, шийдвэрлэн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Б.*******т холбогдох эрүүгийн 2533000000077 дугаартай, 150/2025/0069/Э/208/2025/0081 индекстэй, 1 хавтас хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт *******ын *******, Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Орхон суманд 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Сэлэнгэ аймгийн ******* сум Төмөр дэр бетоны дэрний үйлдвэрт зуухны машинист ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сум **** дугаар баг, ******* тосгон төв хэсэгт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай (РД:*******)
Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 20 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хүртэл 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 17 цаг 30 минутад Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт ******* ******* улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ хасуулсан үедээ 2,19 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газраас: Б.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхээс:
Шүүгдэгч ******* овогт *******ын ******* /РД: *******/-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугааp зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 02 сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3,000,000 төгрөгийн торгох ялыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэн,
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх болтол шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдан, ...давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ч.Батзоригийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 3 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
...Шийтгэх тогтоолыг 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан бөгөөд Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж хуульчилжээ.
Гэтэл анхан шүүхээс шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан боловч хэзээнээс эхлэн тооцох эсэхийг шийдвэртээ тусгаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцийн шаардлагыг хангаагүй байна.
Иймд Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. Шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрөхгүй байхаар бичигдэнэ гэсэн хуулийн заалтыг оруулж өгсөн. Нэмэгдэл ялыг хэзээнээс тооцох талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Б.*******т холбогдох эрүүгийн 2533000000077 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Прокурорын газраас шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийг дээрх зүйл ангид зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар хэргийг шүүхэд ирүүлжээ.
3.Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдаж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 20 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хүртэл 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 17 цаг 30 минутад Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт ******* ******* улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ хасуулсан үедээ 2,19 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд эрх бүхий албан тушаалтны үйлдсэн тэмдэглэл, цагдаагийн ахлагч Х.Мөнх-Эрдэнийн бичсэн “...Б.******* нь 2.19%-ийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан” гэх илтгэх хуудас /хх-ийн 05 дугаар тал/
-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчийн өгсөн: “...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... ” гэх хүсэлт /хх-ийн 034 дугаар тал/,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар тал/,
-Согтолтын хувийг гэрэл зургаар харуулсан тухай баримт /хх-ийн 04 дугаар тал/,
-Сэлэнгэ аймгийн ******* сум дундын сум дундын шүүхийн шийтгэврийн хуулбар /хх-ийн 016-018 дүгээр тал/,
-Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн болон жолоочийн лавлагаа /хх-ийн 014-015 дүгээр тал/,
-Шүүгдэгчийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 012 дугаар тал/ зэрэг шүүх хуралдааны шатанд шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
4.Анхан шатны шүүх шүүгдэгч Б.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар түүнд хуульд заасан гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 02 сарын хугацаагаар хасч шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
5.Дээд шатны прокуророос гаргасан “...Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс эрх хасах ялыг биелүүлэх хугацааг хэзээнээс эхлэн тооцож хэрэглэх талаар нэмж оруулах” талаар гаргасан эсэргүүцлийг хүлээн авч хангах нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан байхад анхан шатны шүүх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг хэзээнээс хэрхэн тооцох талаар шийтгэх тогтоолд заалгүйгээр шийдвэрлэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй алдаа гэж үзнэ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Иймд Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
5 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 01 жил 02 сарын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тооцож, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.” гэж өөрчлөлт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангасугай.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ