| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 149/2025/01050/И |
| Дугаар | 149/ШШ2026/00024 |
| Огноо | 2026-01-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 149/ШШ2026/00024
| 2026 оны 01 сарын 02 өдөр | Дугаар 149/ШШ2026/00024 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг би,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сум ******* ******* ******* ******* ******* хаягт хаягтай ******* ******* *******, *******, -н нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сум, ******* ******* , , /-д холбогдох
2,758,650 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...2025.12.02-ны өдөр 15: цаг орчимд Нарангийн гудамжны 3 дахь төв хөндлөнгөөр 84-12 СБА улсын дугааратй тээврийн хэрэгслээр зорчиж яваад нь улсын дугаартай тоёота приус 20 маркийн автомашинаар туслах замаар ирж мөргөсөн осол гарсан. Тухайн үед дуудлага өгч замын цагдаа ирж нөхцөл байдлаа шалгуулахад ы гэдэг хүн нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хоорондоо тохиролцъё гэж замын цагдаатай ярьж 3 тал тохиролцон цагдааг буцаасан. Үүнээс хйш үнэлгээний урьдчилгаа 100,000 төгрөг тухайн үед өгснөөс өөрөөр ямар ч төлбөр төлж барагдуулаагүй. Миний хувьд хүн ёсоор хандаж хүлээсэн боловч одоо хүртэл холбоо бариагүй. Би уурхайд 14 хоногийн ээлжийн ажил хийдэг. Энэ үеэр эхнэр маань 3 хүүхдээ хүргэж өгдөг. Өдөрт нийт 4-6 удаа цэцэрлэг сургуулийн хооронд явдаг тул яаралтай машинаа засварлаж янзлуулах шаардлага гарсан тул өөрийн монетон хүзүүний зүүлтээ барьцаанд тавьж мөнгө гарган авч Улаанбаатар явж машинаа засварлуулсан. Иймд гарсан зардал хот хооронд явсан бензиний мөнгө үнэлгээчнээр гарсан төлбөр гээд 2758650 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.... гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
-
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлага - төгрөгийг хариуцагч - төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч - улсын тэмдэгтийн хураамжид төлсөн - төгрөгийн - төгрөгийг улсын төсвөөс, - төгрөгийг - тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.******* олгосугай.
3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ