Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 301/ШШ2026/00141

 

 

 

 

                                                                        

 

 

 

 

                                 301/ШШ2026/00141

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                            

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Бямбаахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар  

            Хүсэлт гаргагч: А аймгийн Э сумын ..... дүгээр баг, ......... тоотод оршин суух Ө овгийн Өын Ц /ИБД: ......../-ын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Ө.Ц

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч: Э.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ  нь:
 

1.  Хүсэлт гаргагч Ө.Ц нь Х аймгийн Х .... аж ахуйд 1984 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тракторын жолоочоор, А аймгийн Б сумын .... зам нэгдэл 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажилчнаар, 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргасан.     

 

Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

- Ө.Ц миний бие 1982 онд 8 дугаар ангиа төгсөж ..... аймгийн ........ аж ахуйн техник мэргэжлийн сургуульд суралцаад 1984 оны 6 сарын 28-ны өдөр төгсөөд шууд ........... тракторын жолоочоор томилогдон 1985 оны 06 сарын 25-ны өдрийг хүртэл ажилласан. Тэгээд хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 238 дугаар ангид 3 жилийн хугацаанд цэргийн алба хаагаад 1988 оны 06 сарын 17-ны өдөр халагдаж өөрийн төрөлх сум болох ......... сумандаа ирсэн. 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс Б сумын .... зам нэгдэлд  ногоочин, ачигч, туслах малчин хийж байгаад 1989 оны 10 сарын 20-ны өдрөөс эхлэн тракторын жолоочоор томилогдон 1990 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. Би ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдаж 1990 оны 4 сараас 2000 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл нөхөн тооцуулж авсан. Миний хөдөлмөрийн дэвтэр эх хувиараа байгаа боловч аймгийн архиваас ажилд томилсон, чөлөөлсөн тушаалууд бүрэн гарахгүйгээс шалтгаалаад аймгийн нийгмийн  даатгалын газраас шүүхээр улсад ажиллаж байсан байдлаа тогтоолго гэсэн учраас шүүхэд эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болох улсад ажилласан байдлаа тогтоолгох эрх зүйн шаардлага үүсч хүсэлт гаргаж байна. Иймд Ө овогт Өн Ц намайг Х аймгийн Х ... аж ахуйд 1984 оны 06 сарын 28-ны өдрөөс 1985 оны 06 сарын 25-ны өдрийг хүртэл тракторын жолоочоор, А аймгийн Б сумын .... зам нэгдэлд  1988 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 сарын 20-ны өдрийг хүртэл ажилчнаар, мөн нэгдэлд 1989 оны 10 сарын 20-ны өдрөөс 1990 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.  

2. Хүсэлт гаргагчаа

- Ө.Цын иргэний үнэмлэхийн лавлагаа,

- А аймгийн Б сумын ...... зам нэгдлийн даргын “Ажилд томилох тухай” 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 46 дугаар “... Саалийн механикжсан 400 үнээний фермд Ө.Цыг тракторын жолоочоор 10 дугаар сарын 20-ноос тус тус томилон ажиллуулсугай...” гэсэн тушаал,

- А аймгийн Б сумын П зам нэгдлийн даргын “Ажилд шилжүүлэн томилох тухай” 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 13 дугаар “... СМФ нь бие дааж аймгийн ХААХҮУ газрын мэдэлд шилжиж байгаа учир хавсралтад дурдсан нэр бүхий 42 хүнийг нэгдлийн мэдлээс гаргаж, СМФ-ийн мэдэлд шилжүүлсүгэй. Тушаалын хавсралтын 16 дугаарт Ө.Ц /тракторын жолооч/...” гэсэн тушаал,

- А аймгийн Б сумын ....... зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” 1990 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2 дугаар “Нэгдлийн ажилчин албан хаагч 124, малчид 288, ногоочин 31, барилгачид 27, бүгд 470 хүний 1990 оны ээлжийн амралтыг хавсралтанд дурдсаны дагуу баталсугай. Тогтоолын хавсралт СМФ-ийн ажилчид, малчдын 1990 оны ээлжийн амралтын хуваарь 19 дугаарт Ө.Ц, тракторист...” гэсэн тогтоол,

- Тракторч машинчийн 1984 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Өын Цын үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар хувь,

- Төрсөн газар: Булган сум Суврага, яс үндэс халх, МХЗЭ-ийн гишүүн, бүрэн бус дунд боловсролтой, ангийн захирагчийн 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 138 дугаар тушаалаар хугацаа дууссан учир бэлтгэлээр халж Архангай аймаг явуулав. Цэргийн ангийн дугаар 236, орон тооны албан тушаал харуулчин б/ч, ангийн дансанд авсан он сар өдөр: 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн н/251, ангийн данснаас хассан он сар: 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн н/138 дугаар тушаалаар гэсэн бичилттэй Ө.Цын 520760 дугаартай цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

            - Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын газрын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1039 дугаартай “Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Б сумын .... нэгдлийн 1988-1989 оны материалыг шүүн үзэхэд Өын Цын ажил төрөлтэй холбоотой материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй” гэсэн тодорхойлолт,  

- Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10156 дугаар хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,

- Х аймгийн Архивын тасгийн “Тус архивын сан хөмрөгт Х аймгийн  ...... сумын Х .....аж ахуйн 1980 оны архивын баримт шилжиж ирээгүй бөгөөд 1981-1983, 1988-1990 оны архивын, 1984-1985 оны санхүүгийн баримтад Ө.Цт холбогдох баримт гараагүй болно” гэсэн тодорхойлолт,

- Х аймгийн Х ..... аж ахуй даргын “Ээлжийн амралт олгох тухай” 1984 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 19b дугаар “ ... 1984 оны 11, 12 дугаар сард ээлжийн амралт эдлэх механикжуулагч ажилчин, албан хаагчид, ТМС, СК Техникум төгсөж ирээд 14 хоногийн цалингүй амралт авах хүмүүсийн нэрсийг хавсралт номер 1, 2-оор баталсугай. ... Тушаалын 1 дүгээр хавсралтад Ө.Ц, 12 дугаар сарын 25-наас 01 дүгээр сарын 10-ны өдөр...” гэсэн тушаал,

- Х аймгийн Х ..... аж ахуй “Ажлаас чөлөөлөх тухай” 1985 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 102 дугаар “Тракторчин ...Ө.Ц... нарыг 1985 оны 06 дугаар сарын 25-наас эхлэн тус тусын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй”  гэсэн тушаал,

- Ө овгийн Өын Цын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

2.1.  Хүсэлт гаргагч Ө.Цын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

           - Гэрч Ч.Бн “Би А аймгийн Б сумын уугуул хүн байгаа юм. Бага наснаасаа эхлээд л тэндээ ажиллаж амьдарсан. 1970 онд цэргийн албанаас халагдаж ирээд А аймгийн Б сумын .... зам нэгдэл эрхлэгчээр, няраваар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Ц нь А аймгийн Б сумын П нэгдлийн харъяа Б багийн газар тариалангийн үйлдвэрт намайг няраваар ажиллаж байхад 1988 онд санагдаж байна, цэргээс халагдаж ирсэн гээд манай нэгдэлд ачигч, туслах жолоочоор ажиллаж байсан. Сүүлдээ цагаан идээ, сааль сүүний чиглэлийн тэжээл ногоо зөөдөг жолоочоор ажилласан. Нэгдэл 1991 онд тарсан санагдаж байна, тэр хүртэл бид хамт ажилласан. Нэгдэл тарсаны дараа Ц нь мал дээр гарсан байх. Тус нэгдэлд Цаас өөр Ц гэсэн нэртэй жолооч байгаагүй. Цыг бид Баака гэж дууддаг байсан. Ц нь нэгдэл тарснаас хойш мал малласан байх, одоо ч гэсэн мал малладаг байх” гэх мэдүүлэг,   

 

           - Гэрч Б.Бн  “Би Сүхбаатар аймгийн 152 дугаар ангид 3 жилийн цэргийн алба хаагаад 1981 онд халагдаад 1981 оны 07 дугаар сард Архангай аймгийн Б сумын .... нэгдлийн газар тариалангийн бригдад тракторын жолоочоор 1991 он хүртэл нэгдэл тартал ажилласан. Тэрнээс хойш хувиараа бригадын тракторын жолоочоор 2007 он хүртэл ажиллаад 2009 онд тэтгэвэртээ гарсан. Намайг А аймгийн Б сумын .... нэгдлийн газар тариалангийн бригдад ажиллаж байхад Ц нь 1988 онд газар тариалангийн туслахаар ажилд орж байсан. Ц нь А аймгийн Б сумын .... нэгдлийн газар тариалангийн бригдад надтай хамт 2 жил ажиллаад, дараагаар нь цагаан үнээний фремд тракторын жолоочоор шилжин ажилласан. Ц нь ажилд орж ирэхдээ цэргээс халагдаж ирээд ажилд орчихлоо гэж ярьж байсан. Цыг 1988 оноос өмнө хаана юу хийж байсан талаар мэдэхгүй, өөрөө л цэргээс халагдаж ирсэн талаараа хэлж байсан. Цыг бага байхын мэднэ, манай 2 гэрүүд А аймгийн Б сумын төвд байдаг байсан. Ц нь 8 дугаар анги төгсөөд хаана юу хийсэн талаар мэдэхгүй, би 8 дугаар анги төгсөөд цэрэгт явсан” гэх мэдүүлэг

 

3. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

 

Архангай аймгийн Нийгмийн даатгалын газраас 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/26 дугаар “Тус газрын архивт Өын Ц нь 1990 оны 04 дүгээр сараас 2000 он дуустал Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай хуулийн дагуу ажилласан жилээ тооцуулсан бөгөөд урьд нь тэтгэвэр тогтоолгож байсан болно” гэсэн албан бичиг,   

- Иргэн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах өргөдөл гаргагчийн мэдүүлэг хуулбар хувь,

- Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 03/57 дугаар албан бичиг,

- Архивын ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03-01/388 дугаар “Он: 1989, аймаг: Архангай, сум: Б, байршил: хөдөөд, Ён О эхнэр, 67 настай, эмэгтэй, Өын Ц, хүү, 24 настай, эрэгтэй, Дн Ө, тэргүүлэгч өөрөө, 79 настай, эрэгтэй ...” гэсэн лавлагаа,

- Хүн амын орон сууцны 1989 оны тооллого: өрхийн ам бүлийн тоо 3, ажил эрхэлдэг 1, Дагвын Ө, 79 настай, эрэгтэй, нийгмийн бүлэг хоршоолсон ард, гэрлэсэн, ажилгүй, Ён О, 67 настай, эмэгтэй, эхнэр, Ө насны тэтгэвэрт, Өын Ц 24 настай, хүү, ногоочин ажилтай ...” гэсэн өрхийн хуудасны хуулбар хувь,

            - Батлан хамгаалахын төв архивын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаар албан бичиг,

            - 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 08/227 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын “Өын Ц БХЯ-ын сайдын 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Х аймгаас 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 236 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн н/264 дүгээр тушаалаар Архангай аймагт 1988 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 520760 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэхсэн лавлагаа,

            - “Цэргийн батлахын дугаар .........., Өын Ц, 1964 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 21 настай, халх, Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, Х аймгийн  Г суманд оршин суух, гишүүн бус, цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө 1984 оноос Хн САА-д тракторчин, 1982 онд Архангай аймгийн Чулуут сумын 8 жилийн сургуулийг төгссөн, 1982-1984 онд ....... аймгийн ......ТМС-ийн төгссөн, тракторчин мэргэжилтэй, ...” гэсэн Х аймаг Р 1985 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет,

            - Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 9/71 дугаар албан бичиг,

            -  “Ө овгийн Өын Цын биеийн давхцалгүй өгөгдлийн бүртгэл ИУБ-31 маягт,

            - 1988 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэгдсэн “А аймгийн Б суманд төрсөн, Регистрийн дугаар , Өын Ц, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, Пионерийн зам нэгдэлд 1988 оноос ачигч ажилтай, цэргийн алба хаасан” гэсэн хүн амын регистрийн карт ХААТР-1 маягт хуулбар хувь,

            - Өын Ц 1964 оны 12 дугаар сарын 10-ны өдөр А аймгийн Б суманд төрсөн, эрэгтэй, халх, 1981 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэсэн гэсэн хаягийн хуудасны хуулбар хувь,

            - Өын Цын 1988 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэсэн хаягийн хуудасны хуулбар хувь,

            - Архангай аймгийн Эрдэнэбулган сум, 1995 оны 06 дугаар сарын 12-ны өдөр, нөхөр, регистрийн дугаартай, Өын Ц, Эрдэнэбулган сум, халх, монгол, бүрэн бус дунд боловсролтой, ажилчин, эхнэр  Д, Ц, Архангай аймгийн Эрдэнэбулган сум, халх, монгол, бүрэн бус дунд боловсролтой, ажилчин гэсэн гэрлэснийг бүртгэх анкет ХААТР-15 маягтын хуулбар хувь,

            - Ө овгийн Өын Цын иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21 маягтын хуулбар хувиуд,  

            - Х аймгийн  Архивын тасгийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 08/75 дугаар албан бичиг,

            - Х аймгийн  Архивын тасгийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 08/23 дугаар “Ө.Цын Х аймгийн Х ..... аж ахуй 1984-1985 онуудад ажиллаж байсан үеийн цалингийн түүврийн” тодорхойлолт,

- Х аймгийн Х ..... аж ахуй даргын “Ээлжийн амралт олгох тухай” 1984 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 19b дугаар “1984 оны 11, 12 дугаар сард ээлжийн амралт эдлэх механикжуулагч ажилчин, албан хаагчид, малчид, ТМС, СК Техникум төгсөж ирээд 14 хоногийн цалингүй амралт авах хүмүүсийн нэрсийг хавсралт номер 1, 2-оор баталсугай. Хавсралтад Ө.Ц, 25/XII-10/I ...” гэсэн тушаал,

- Х аймгийн Х ..... аж ахуй “Ажлаас чөлөөлөх тухай” 1985 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 102 дугаар “Тракторчин ...Ө.Ц... нарыг 1985 оны 06 дугаар сарын 25-наас эхлэн тус тусын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй...” гэх тушаал зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                                                              ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хүсэлт гаргагч Ө.Цын Х аймгийн Х .... аж ахуйд1984 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тракторын жолоочоор, А аймгийн Б сумын .... зам нэгдэл 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг ажилчин, 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэлээ.  

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан А аймгийн Б сумын П ... нэгдэл даргын 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 46 дугаар “Ажилд томилох тухай”, 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 13 дугаар “Ажилд шилжүүлэн томилох тухай” тушаал, А аймгийн Б сумын П ... нэгдэл зөвлөлийн тэргүүлэгчдийн 1990 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2 дугаар “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тогтоол, Ө.Цын тракторч машинчийн үнэмлэх, Х аймгийн Х ..... аж ахуй даргын 1984 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 19b дугаар “Ээлжийн амралт олгох тухай”, 1985 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 102 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Архивын ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03-01/388 дугаар лавлагаа, хүн амын орон сууцны 1989 оны тооллогын өрхийн хуудас, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 08/227 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет, ХААТР-1 маягт, ХААТР-15 маягт, Х аймгийн  Архивын тасгийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 08/23 дугаар Ө.Цын “Х аймгийн Х ..... аж ахуй 1984-1985 онуудад ажиллаж байсан үеийн цалингийн түүврийн тодорхойлолт, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлэн баталгаа гаргасан гэрч Ч.Б, Б.Б нарын мэдүүлэг зэрэг баримтаар зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Ө.Ц нь Х аймгийн Х ... аж ахуйд тракторын жолоочоор, А аймгийн Б сумын .... зам нэгдэл ажилчнаар, тракторын жолоочоор ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна.  

 

Иймд Ө  овгийн Өын Цын Х аймгийн Х .... аж ахуйд тракторын жолоочоор 1984 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, А аймгийн Б сумын .... зам нэгдэл ажилчнаар 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, тракторын жолоочоор 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Ө.Цын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.       

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон         

                                                                       

     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ө овгийн Өын Цын Х аймгийн Х ... аж ахуйд тракторын жолоочоор 1984 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, А аймгийн Б сумын .... зам нэгдэл ажилчнаар 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, тракторын жолоочоор 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ө.Цын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

      

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.БЯМБААХҮҮ