| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | М.Бямбаахүү |
| Хэргийн индекс | 301/2026/00086/И |
| Дугаар | 301/ШШ2026/00143 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 301/ШШ2026/00143
| 301/ШШ2026/00143 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Бямбаахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн Ө сумын Т баг ...гэх газар оршин суух Б овгийн Бгийн Б /ИБД:............./-ийн хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Мал маллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Б.Б
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч О.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.Б нь А аймгийн Т сумын .... багийн Х гэх газар 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Би 1986 онд А аймгийн Ц суманд 8 дугаар ангиа төгсөөд Архангай аймгийн Техник мэргэжлийн сургуульд 1986 онд элсэн орж жимс ногоочны ангид суралцан 1989 онд төгссөн. Сургуулиа төгсөөд 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 029 дүгээр ангид цэргийн алба хааж 1991 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр цэргийн албанаас халагдсан. Цэргээс халагдаж ирээд Архангай аймгийн Өгийнуур сумандаа аавын хамт мал маллаж амьдарч байгаад 1993 оны 09 дүгээр сард эхнэр Х.Дтэй гэр бүл болж манай эхнэр Архангай аймгийн Т суманд мал маллаж байсан учраас миний бие эхнэр дээр очиж мал маллаж амьдрах болсон. Бид Т суманд мал маллаж байгаад 2000 онд Өгийнуур сум руу шилжсэн. Тухайн үеийн малын А дансыг архиваас шүүлгээд баримт гарахгүй, архив шатчихсан гээд миний мал маллаж байсан байдал орохгүй хохироход хүрээд байна. Би өндөр насны тэтгэвэрт орох зорилгоор мал маллаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болоод байна. Нийгмийн даатгалаас мал маллаж байсан байдлаа шүүхээр тогтоолго гэсэн. Архангай аймгийн нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл намайг 1995-2000 он хүртэл хугацаанд мал маллаж байсан талаар нотлоход шаардлагатай баримт бичиг байхгүй тул энэ хугацаанд малчнаар ажилласныг тогтоох боломжгүй гэж үзсэн учраас шүүхээр малчнаар ажиллаж байснаа тогтоолгох шаардлагатай болоод байна. Би Архангай аймгийн Төвшрүүлэх суманд гэр бүлийн хамт 1994 оноос хойш мал маллаж байгаад аавын бие муудаж 1999 оны сүүл 2000 оны эхээр Ө сумын Тоглох баг руу шилжсэн. Иймд малын А данс болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний А аймгийн Т сумын багийн Х гэдэг газар 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 01 дүгээр сарын 01 -ний өдөр хүртэлх хугацаанд хувийнхаа малыг маллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас:
- Б.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа
- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 01/360 дугаартай “Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаанд: Бгийн Б БХЯ-ны сайдын 1989.09.26-ны өдрийн н/347 дугаар тушаалаар Архангай аймгаас 1989.10.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 029 дүгээр ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1991.09.04-ний өдрийн 369 дугаар тушаалаар 1991.09.07-ны өдөр 666875 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэх лавлагаа,
- Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 129/ШШ2024/00428 дугаартай шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар хувь,
- Архангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 525 дугаартай тодорхойлолт,
- 1997-1998 оны А аймгийн Т сумын ...2 дугаар багийн хүн амын дэлгэрэнгүй бүртгэлийн: 244 дугаарт-Бгийн Б, эр, 27, РД:, малчин, 245 дугаарт-Хгийн Д, ... малчин, 246 дугаарт-Ба Дуламсүрэн, 247 дугаарт-Ба Н гэсэн хуулбар үнэн тэмдэг бүхий хуулбар хувь,
- Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 795 дугаартай цалингийн тодорхойлолт,
- А аймгийн Ө сумын Т баг ийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 141 дугаартай тодорхойлолт,
- Үндэсний төв архивын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 3-04/6601 дугаартай: Он:2000, аймаг: Архангай, сум: Өгийнуур, баг: Дойт, байршил: хөдөө, Б Б, тэргүүлэгч өөрөө, 1970 оны 12 сард төрсөн, 29 настай, эрэгтэй, Хгийн Д эхнэр, 1975 оны 07 дугаар сард төрсөн 24 настай, эмэгтэй, Бийн Н, охин, 1996 оны 12 дугаар сард төрсөн, 3 настай, эмэгтэй, Бийн Д, охин 1994 оны 08 дугаар сард төрсөн 5 настай, эмэгтэй” гэсэн лавлагаа,
- Бийн Д /ИБД:/ 1994 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Т сумын эмнэлэгт төрсөн гэсэн төрсний бүртгэлийн лавлагаа
- Бийн Н /ИБД: / 1996 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Т сумын эмнэлэгт төрсөн гэсэн төрсний бүртгэлийн лавлагаа,
- Бийн Ц /ИБД: / 2011 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Ө суманд төрсөн гэсэн төрсний бүртгэлийн лавлагаа
- А аймгийн Т сумын... багийн засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 93 дугаартай тодорхойлолт,
- Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/50 дугаар албан бичгийн хуулбар хувь,
- Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 32/103 дугаар албан бичиг зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
2.1. Хүсэлт гаргагч Б.Бийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Гэрч Я.Дын шүүхэд өгсөн “Би сургуульд сураагүй, мөн цэргийн алба хаагаагүй, насаараа л мал маллаж хүн байгаа юм. Би Архангай аймгийн Төвшрүүлэх суманд амьдардаг. Миний бие А аймгийн Т сумынбагийн Хайлааст гэх газар 1993 оноос одоог хүртэл мал маллаж байна. Б.Бтэй А аймгийн Т сумынбагийн Хайлааст гэх газар 1993-1999 он хүртэл хамт мал малласан. Б нь 1999 оны хавар аавынх нь бие муудсан гээд Архангай аймгийн Өгийнуур сум руу шилжсэн. Шилжиж явснаасаа хойш Архангай аймгийн Төвшрүүлэх суманд ирээгүй, одоо хүртэл Архангай аймгийн Өгийнуур сумандаа мал маллаж байгаа. Манайх Б.Бийнхтэй А аймгийн Т сумын ...2 дугаар баг, Хайлааст гэх газар өвөлждөг, хаварждаг байсан. Б.Бийг 1993 онд манай суманд ирсэн талаар яагаад нарийн сайн мэдээд байна вэ гэхээр 1993 онд манай сумын Х гэдэг хүний хүргэн болж ирж байсан учир би 1993 он гэж нарийн сайн мэдээд байна. Б.Б нь А аймгийн Т сумын ...2 дугаар баг Хайлааст гэх газар оршин сууж байхдаа эхнэр, 2 хүүхэдтэйгээ амьдарч байгаад дөрвүүлээ шилжиж байсан. Түүнээс хойш хэдэн хүүхэдтэй болсон талаар мэдэхгүй байна. Б.Б нь одоо хүртэл малаа маллаж, А аймгийн Ө сумын Т баг т оршин сууж байгаа.” гэв.
- Гэрч Н.Жн шүүхэд өгсөн “Би 1983-1986 оны хооронд Архангай аймгийн Т сумынхаа барилгын салбарт ажиллаж байгаад 1983 онд гэр бүлтэй болж хөдөө гарч мал малласан. Тухайн үед манайх А аймгийн Т сумын... багийн Талын толгой гэх газар, Б.Бийнх А аймгийн Т сумын. .. багийн Хайлааст гэх газар бид нарын гэр хоорондоо ойрхон нутагладаг байсан. Б.Бийн эхнэр нь А аймгийн Т сумын ...уугуул хүн бөгөөд Дн юм. Дийн аавыг нь Х гэдэг байсан бөгөөд Б.Б нь Хйн хүргэн болж манай суманд ирж байсан. Б.Б нь 1993 онд А аймгийн Т суманд ирж байсан бөгөөд ирээд эхнэрийн хамт тэмээнээс бусад мал буюу хонь, ямаа, үхэр, адуу малласан. Б.Б нь одоо хүртэл мал малладаг. Бийг 1993 оноос өмнө хаана юу хийж байсан талаар мэдэхгүй, манай суманд хүргэн болж ирснээс хойш л мэднэ. Б.Б, Д нар нь 1999 онд Б.Бийн аав Бгийн бие дуудсан гээд Б.Бийнх гэрээрээ Архангай аймгийн Ө сум руу шилжиж байсан. Одоо Б.Бийн гэр нь А аймгийн Ө сумын Т баг ийн Эрэг гэх газар, манайх А аймгийн Т сумын ... багийн ...... гэх газар нутаглаж, манай хоёр гэр хоорондоо ойрхон амьдарч, бие биенийхээрээ орж гардаг.” гэв.
3. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу
- Архангай аймгийн Нийгмийн даатгалын газраас 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 11/09 дугаартай “Тус газрын архивт Бгийн Б нь 1991 оны 10 дугар сараас, 2000 он дуустал Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай хуулийн дагуу ажилласан жилээ тооцуулсан бөгөөд урьд нь тэтгэвэр тогтоолгож байгаагүй байна. 1995-2000 онд хаана ямар байгууллагад ажил хөдөлмөр эрхэлж байсан нь тодорхойгүй тул нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх лавлагаа гаргах боломжгүй байна” гэх албан бичиг, түүний хавсралт баримт,
- Үндэсний төв архивын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03/44 дугаар албан бичгээр ирүүлсэн:
Үндэсний төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 3-01/260 дугаар лавлагаанд: Он: 2000, аймаг: Архангай, сум: Өгийнуур, баг: Дойт, байршил: хөдөө, Б Б, тэргүүлэгч өөрөө, 1970 оны 12 сард төрсөн, 29 настай, эрэгтэй, Хгийн Д, эхнэр, 1975 оны 7 дугаар сард төрсөн 24 настай, эмэгтэй, Бийн Дуламсүрэн, охин, 1994 оны 8 дугаар сард төрсөн 5 настай, эмэгтэй, Бийн Нямсүрэн, охин, 1996 оны 12 дугаар сард төрсөн, 3 настай, эмэгтэй” гэх лавлагаа,
Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын баримтын хуулбар хувь,
- А аймгийн Ө сумын Т баг ийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 36 дугаартай тодорхойлолт,
- Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2026 оны 01 сарын 2-ны өдрийн 1/67 дугаар албан бичгээр ирүүлсэн:
Бийн Н, 1996 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, эмэгтэй, эх Хгийн Д, халх, бүрэн дунд, гэрлэсэн, эрхэлдэг ажил: малчин, байнга оршин суугаа хаяг: Архангай аймгийн Төвшрүүлэх суманд оршин суух, эцэг Бгийн Б, халх, бүрэн дунд, эрхэлдэг ажил: малчин, байнга оршин суугаа хаяг: А аймгийн Т суманд оршин суух” гэсэн ХААТР-11 маягт,
- А аймгийн Т сумын ...2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаартай “Тус багийн иргэн Б овогтой Б 1995-2000 онуудад Хайлааст гэх газар мал маллан амьдарч байсан болно” гэсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.Бийн А аймгийн Т сумын ... багийн Хайлаас гэх газар 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэлээ.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан 1997-1998 оны А аймгийн Т сумын ...2 дугаар багийн хүн амын дэлгэрэнгүй бүртгэл, Бийн Д, Н нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Үндэсний төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 3-01/260 дугаар лавлагаа, Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын барим, Бийн Нн ХААТР-11 маягт, А аймгийн Т сумын ...2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаар тодорхойлолт, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлэн баталгаа гаргасан гэрч Я.Д, Н.Ж нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Б.Б нь А аймгийн Т сумынбагийн Хайлаас гэх газар 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд мал маллаж байсан байдал тогтоогдож байна.
Иймд Б овгийн Бгийн Бийн А аймгийн Т сумынбагийн Х гэх газар 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Б овгийн Бгийн Бийн А аймгийн Т сумын ... багийн Хайлаас гэх газар 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Зохигч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БЯМБААХҮҮ