Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 301/ШШ2026/00108

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 301/ШШ2026/00108

Архангай аймаг

 

        

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч  П.Дониддолгор би

Нэхэмжлэгч: ..... давхарт байрлах “А” ХХК /РД:.........../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ай аймгийн ....... тоотод оршин суух М.Оэ/ИБД:......../-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 16,841,485 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

“А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд хариуцагч М.Оээс 16,841,485 төгрөг гаргуулж өгнө үү...гэжээ.

 

            Хариуцагч М.Оэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Би хэрэглээний лизингийн үүргийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд ...нийт 16,841,485 төлж барагдуулж дуусгах хүсэлттэй байна. Нэхэмжлэгч талтай тохирсноор 2026 оны 01 сарын 30-наас эхлээд 900,000 төгрөг сар бүрийн 30-ны өдөр бүр төлнө гэж тохирсон болно... гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Хариуцагч М.Оэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2026 оны 01 сарын 30-ны өдрөөс эхлэн сар бүр 900,000 төгрөг төлж барагдуулахаар санал гаргасныг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрч байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “А” ХХК хариуцагч М.Оэд холбогдуулан 16,841,485 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 16,841,485 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч М.Оэ нь нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжилсэн 16,841,485 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 122,079 төгрөг, хариуцагч М.Оээс  122,079 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Оэд холбогдох 16,841,485 төгрөг гаргуулах тухай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул тус шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 301/ШЗ2026/00431 дугаартай “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх” тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжилсэн 16,841,485 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Оэ төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 122,079 төгрөг, хариуцагч М.Оээс  122,079 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч М.Оэ нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Тус шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 301/ШЗ2026/00431 дугаартай “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх” тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    П.ДОНИДДОЛГОР