| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/01061/И |
| Дугаар | 301/ШШ2026/00157 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 301/ШШ2026/00157
| 2026 оны 02 сарын 13 өдөр | Дугаар 301/ШШ2026/00157 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн Э сумын Э бат оршин суух хаягтай, М овогт Дгийн Н/иргэний бүртгэлийн дугаар:........4/
Хүсэлтийн шаардлага: “Хамтын амьдралтай байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Билгүүнсаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч нь хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Хүсэлт гаргагч Д.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.Н миний бие нь 1965 онд төрсөн, бага насандаа мал маллаж, сургуулиар хүмүүжин өссөн. Би өөрийн нөхөр болох Хын Стэй 1995 онд анх танилцаж, хайр сэтгэлтэй болж улмаар 1996 онд хуримаа хийж, хамтран амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд охин 2005 онд төрсөн, Гэтэл миний нөхөр болох Х.С нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр уушигны хорт хавдрын улмаас нас барсан. Х.С бид 2 албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Миний бие нь Нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тусгай зохицуулалтын 20 хувийн тэтгэврийн нэмэгдэл тогтоолгохоор шүүхэд Х овогтой С агсантай хамтын байсан болохоор тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Иймд охин С овогтой Эийн төрсний гэрчилгээ болон бусад нотлох баримтуудыг үндэслэн Х.С агсантай А аймгийн Э сумын Э багийн нутаг ....... гэх газар 1996-2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.Н гаргасан тайлбартаа: “...Хүсэлтээ дэмжиж байна ...” гэв.
2. Хүсэлт гаргагчаас:
Хүсэлт гаргагч Д.Нгийн иргэний үнэмлэхийн лавлагаа,
С.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа,
Б овогт Хын Сгийн нас барсны гэрчилгээний хуулбар,
А аймгийн Э сумын Э багийн засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 3/59 дугаартай тодорхойлолт,
Үндэсний төв архивын 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 03-08/7814 дугаартай лавлагаа,
Үндэсний төв архивын 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 03-08/7815 дугаартай лавлагаа,
Д.Нгийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа,
Боловсролын яамны С.Эийн Их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа тодорхойлолт,
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг хүсэлт гаргагч Д.Н бүрдүүлж өгсөн.
3. Хүсэлт гаргагч Д.Нгийн хүсэлтээр Ж.Н, Г.Х нараас авсан гэрчийн мэдүүлгийг тус тус бүрдүүлсэн.
4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу
Улсын бүртгэлийн хэлтсийн 2026.01.12-ны өдрийн 9/22 дугаартай албан бичгээр ирүүлсэн: Б овогт Сгийн Э, 2005 оны 09 сарын 02-ны өдөр төрсөн, эмэгтэй, эх М овогт Дгийн Н, эцэг Б овогт Хын С, А аймгийн Э сум, ХААТР-11 маягтыг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлт гаргагч Д.Нг Х.Стэй 1996 оноос 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Д.Нг Х.Стэй 1996 оноос 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсан байдал тогтоогдож байна.
Үүнд:
Хүсэлт гаргагч ......./-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа,
Сгийн Э/РД:.../-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа,
Б овогт Хын С/РД:......./, нас барсан огноо 2024.11.15, нас барсан газар А аймгийн Э сум, гэсэн нас барсны гэрчилгээний хуулбар,
А аймгийн Э сумын Э багийн засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 3/59 дугаартай: Иргэн ... овогтой Н/РД:А......./ нь Х овогтой Стэй хамтран амьдарч байсан болно гэсэн тодорхойлолт,
Үндэсний төв архивын 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 03-08/7814 дугаартай ...2000 он, А аймаг, Э сум, Э баг, Хын С, тэргүүлэгч өөрөө, 1958 онд төрсөн, 41 настай, эрэгтэй,
Дгийн Н, эхнэр, 1965 онд төрсөн, 34 настай, эмэгтэй,
Сгийн Э, хүү, 1989 онд төрсөн, 10 настай, эрэгтэй,
Сгийн Э, хүү, 1994 онд төрсөн, 5 настай, эрэгтэй гэсэн лавлагаа,
Үндэсний төв архивын 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 03-08/7815 дугаартай: ...Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 163 дугаар хуудсанд: А аймгийн Э сумын Э 3-р багийн оршин суугч: өрхийн тэргүүн Б ургийн овогтой Хын С, эрэгтэй, 1958 оны 01 сард төрсөн, 52 настай, эхнэр Дгийн Н, 1965 оны 02 дугаар сард төрсөн, 45 настай, хүү Сгийн Э, 1989 оны 04 дүгээр сард төрсөн, 21 настай, хүү Сгийн Э, 1994 оны 04 дүгээр сард төрсөн, 16 настай, охин Сгийн Э, 2005 оны 09 дүгээр сард төрсөн, 5 настай гэж бүртгэгдсэн байна...” гэсэн лавлагаа,
Д.Н/РД:...../-ийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа,
Боловсролын яамны С.Э/РД:........../-ийн Их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа, ......... сургуульд суралцдаг нь үнэн болно... гэсэн тодорхойлолт
Улсын бүртгэлийн хэлтсийн 2026.01.12-ны өдрийн 9/22 дугаартай албан бичгээр ирүүлсэн: Б овогт Сгийн Э, 2005 оны 09 сарын 02-ны өдөр төрсөн, эмэгтэй, эх М овогт Дгийн Н, эцэг Б овогт Хын С, А аймгийн Э сум, ХААТР-11 маягт зэрэг баримтууд,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч Ж.Н “...1992 оноос хойш нэгдэл тарснаас хойш Х.С ........ хийж байгаад цомхотгогдож А аймгийн Э суманд ээж дээрээ ирж байсан. Би тухайн үед Э суманд нөхөртэйгөө хамт нүүж очиж байсан. Д.Н, Х.С нар нь 1996 оны намар Э сумын Э баг, Баруун цүүр гэх газар гэр бүлж, хуримаа хийж байсан. Д.Н, Х.С нараас хүүхэд гарахгүй байсаар 2005 онд охин С.Э нь төрсөн, охин нь Х.Сгээр овоглодог. Охин нь 10 жилийн сургуулиа төгсөөд одоо оюутан болсон. Яагаад гэрлэлтээ бүртгүүлээгүй талаар сайн мэдэхгүй байна, Х.С нь өмнө гэр бүлтэй байсан гэж дуулсан, Д.Нгийн хувьд анх удаа Х.Стэй гэр бүл болсон. Тэтгэврийн 20 хувь нэмэгдүүлэхийн тулд хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох гэж байгаа гэсэн. Х.С нь 2024 оны 11 сард сүрьеэ өвчний улмаас нас барсан. Д.Н, Х.С нар нь 1995 оноос 2024 оны 11 сар хүртэл хугацаанд тасралтгүй А аймгийн Э сумын Э баг, Баруун цүүр, Жана, гэх газар хамт амьдарч байсан. А аймгийн Э сумын Э багийн нутагт айл саахалт олон жил болсон учраас Д.Н, Х.С нарыг хамтын амьдралтай байсан талаар сайн мэдэж байна...” гэх,
Гэрч Г.Хын “...1995 оноос эхлээд хамт амьдарч эхлээд А аймгийн Э сумын Э баг, Баруун цүүр гэх газар 1996 онд хуримаа хийж байсан санагдаж байна. Хуримаа хийснээс хойш 2005 онд охин н.Э нь төрсөн, охин нь Х.Сгээр овоглодог. Охин нь одоо Улаанбаатар хотод оюутан. Яагаад гэрлэлтээ бүртгүүлээгүй талаар сайн мэдэхгүй байна, тухайн үедээ хөдөөгийн хүмүүс хайнга хандсан байх гэж бодож байна. Х.С нь 2024 оны 11 сарын орчимд өвөлжөөнд буусны дараахан өвчний улмаас нас барсан. Эмчилгээ их хийлгэсэн боловч дийлээгүй бурхан болсон. Д.Н, Х.С нар нь 1995 оноос 2024 оны 11 сар хүртэл хугацаанд тасралтгүй А аймгийн Э сумын Э баг, Жана гэх газар хамт амьдарч байсан. Манайх А аймгийн Э сумын Э баг, Жана гэх газар айл саахалт олон жил болсон учраас Д.Н, Х.С нарыг хамтын амьдралтай байсан талаар сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.
3. Хүсэлт гаргагч Д.Н нь Х.Стэй 1995 онд танилцан 1996 онд гэр бүл болж хамт амьдарснаас хойш 2024 он хүртэл хугацаанд хамт амьдарч, гэрлэлтээ төрийн байгууллагад албан ёсоор бүртгүүлээгүй, 2005 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр охин С.Эийг төрүүлэн ам бүл 3-уул амьдарч байсан нь дээрх нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
4. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар М овогт Дгийн Н/иргэний бүртгэлийн дугаар:......../-г Б овогт Хын С/РД:.........../-тэй 1996 оноос 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР