Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 657

 

 

 

 

 

 

 

 

                                         

 

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,      

            Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,    

            Иргэдийн төлөөлөгч П.Гантогтох,

            Улсын яллагч Д.Ганчимэг,    

            Хохирогч С.Э, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр,  

            Гэрч Б.Э, Б.А,

            Шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Д.Баасанжав,

            Шүүгдэгч С.Д, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дт, 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254  дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ат нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 0568 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.    

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:   

            Монгол Улсын иргэн,        

           Монгол Улсын иргэн,

            Үйлдсэн хэргийн талаар:    

            Шүүгдэгч С.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 03 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 03 дугаар хороо .... тоотод Э.Эгийн хэвлийн баруун хэсэгт хутгалж түүнийг алсан,  

            Шүүгдэгч О.А нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр, мөн 05 дугаар сарын 10-ны мөрдөн байцаалтанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...би тэр хүн хэн байсныг тодорхой хэлж мэдэхгүй, тухайн үед 20 цагийн орчим байсан болохоор харанхуй болчихсон байсан, манай гудамж гэрэлтүүлэг байхгүй үзэгдэх орчин харанхуй байсан учраас би тэр сууж байсан болон хэвтэж байсан хүний царай зүс, хувцас хунарыг сайн анзаарч хараагүй. Хоёулаа л бараан хувцастай байсан” гэж мэдүүлж байсан атлаа Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр  шүүгдэгч С.Дт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо “тэр орой гэртээ ирэхэд хашааны гадна гялгар куртиктэй, куртикнийхээ малгайн дээр үстэй, туранхай шар царайтай хүн талийгаачийн хажууд сууж байсан...тэр үед гудамж талбай гэрэлтүүлэгтэй байсан...”гэж мэдүүлгээ өөрчилж зориуд худал мэдүүлэг өгсөн ба уг гэмт хэргийг иргэн Д.Огийн өмчлөлийн гар утас, 10.000 төгрөгийг авч, өвлийн идэш авахаар тохиролцон шунахайн болон хувийн бусад сэдэлтээр үйлдсэн, мөн иргэн Б.Эийг онц хүнд буюу хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулж хуурамч мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/    

ТОДОРХОЙЛОХ нь:   

 

            Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хуралдаанаар шинжлэгдсэн дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:       

            - хохирогч С.Эын: “...миний бие нь хүү Э болон түүний хүү М/3 настай/ нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо .. тоотод амьдардаг...би тэр өдөр Дэнжийн 1000-руу айлд машинд гагнуур хийх ажилтай байсан юм, тэр гагнуур хийлгэх хүмүүс намайг ирж авах ёстой байсан...хүү маань машиныхаа арын гэрлийг хийгээд боож байх үед 11-12 цагийн орчим манай хүүгийн найз Д гэдэг залуу хашаанд орж ирсэн...тэгээд хүүтэй хамт машины арын гэрлийг боолцсон...тэгээд би явахаасаа өмнө “за машиныхаа гэрэл, гуперээ боож дуусгачихаад ус аваарай, усгүй байгаа шүү” гэж хэлсэн...13 цаг 15 минутын орчим гагнуур хийлгэх хүн манай гадаа гарч ирээд намайг аваад явсан...би ач хүүгээ аваад явсан...гэрт Э болон Д 2 үлдсэн...өөр хүн үлдээгүй...энэ 2 аль аль нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан...би Дэнжийн 1000-д гагнуур хийж байх үед 16 цагийн орчим байх над руу танихгүй дугаараас залгасан, би утсаа аваад “хэн бэ” гэхэд аав “би байна” гээд талийгаач залгасан...тэгээд надаас “та хэзээ ирэх гэж байна вэ” гэж асуухад нь би “арай л дуусаагүй байна наадах чинь хэний утас юм бэ” гэхэд ЭТийн утас гэж хэлж байсан...тэр ЭТ гэдэг нь манай дээхнэ талд гэр нь байдаг, манай хүүтэй багаасаа найзалсан залуу юм, бид нар дээд Т дууддаг юм...үүнээс хойш цаг орчмын дараа дахин нөгөө утаснаасаа залгаад “ирэх болж байна уу” гэж асуухаар нь би “болоогүй байна, яах гээд байгаа юм бэ, чи усаа авсан уу, машин тэргээ юу болгож байна” гэж асуухад “би усаа авчихсан, машиныхаа юмыг боож л байна” гэж хэлсэн. Хүүгийн минь утсанд нэгж байхгүй учраас ЭТийн утсаар залгасан юм билээ...Үүнээс хойш 18 цаг өнгөрч байхад дахин нөгөө дугаараасаа залгасан, тэгээд “аав ирэх болж байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь “энэ айл хоол хийж байна, аяга хоол идчихээд гарна, Эд очиж нүүрс авна шүү, том нүүрснээсээ хагалж өгөөд явуулаарай” гэж хэлсэн. Эд бол талийгаачийн төрсөн дүү нь, манай отгон хүү юм. Би тэр айлдаа хоол идчихээд машинаар нь хүргүүлж гэртээ ирсэн...энэ үед 19 цаг өнгөрч байсан байх...гэртээ ирэхэд гэр цоожтой, эзэнгүй байсан...түлхүүрээ нуудаг газраас нь аваад онгойлгоод орсон...орж ирэхэд галгүй зэвэргэн байсан...уг нь бол байнга 17 цаг гээд л галлачихдаг юм...галаа түлж байх үедээ хүүгийнхээ ,,,,,, дугаарын утас руу өөрийнхөө ,,,,,,дугаарын утсаар залгахад дуудаж байсан боловч утсаа авахгүй байсан...гал түлж дуусчихаад ач хүүгийхээ орыг засаад унтуулсан...тэгээд зурагт харж сууж байгаад дахин утас руу нь залгахад дуудаж байгаа боловч мөн л хариу өгөхгүй байсан...үүнээс хойш хэд хэдэн удаа залгасан боловч холбогдож чадаагүй...00 цаг өнгөрч байхад манай хүү ЭТ, Эд 2 хүрч ирсэн...царай зүсийг нь харахад их сонин, уйлчихсан байдалтай юм шиг орж ирсэн...тэгээд Эд миний хөлд суугаад “Э ах хүнд алуулчихлаа гэнээ” гэж хэлсэн...түүнээс хойш миний ухаан санаа балмагдаад юу болж байгааг ч ойлгох сөхөөгүй болсон...энэ 2-ыг багаас нь мэднэ...С.Д Их-Наранд өвөө, ээж, дүү охинтойгоо амьдардаг байсан...манайхаас салдаггүй, хонож өнжөөд л явдаг байсан...ЭТийнх манайхтай нэг гудамжинд амьдардаг, багаасаа л мөн манай хүүхдүүдтэй тоглож наадаж өссөн...би энэ 2-ыг багаас нь андахгүй...Д манайд тэр өдөр ирэхдээ архи уугаагүй эрүүл ирсэн...намайг Дэнжийн 1000-руу явахаас өмнө нь бол манайд ЭТ ирээгүй...намайг дэнжийн 1000-д айлд юм хийж байх үед ЭТийн утаснаас залгасан, тэгээд ЭТ манайд байна гэж хэлсэн...хар өнгийн куртик, саарал ноосон цамц, миний ажил хийхдээ өмсдөг шар өнгийн дотортой, үдээстэй хар өнгийн гуталтай байсан...талийгаач малгай огт өмсдөггүй, өөрт нь малгай байдаггүй...тэр өдөр ямар ч малгай өмсөөгүй, толгой нүцгэн байсан...нүүр, биед нь ямар ч гэмтэл, шарх, сорви байгаагүй, зүв зүгээр байсан...үе үе архи уучихдаг байсан...уучихаараа жаахан түргэн авиртай, тавьтаргүй болчихдог байж магадгүй...миний мэдэхийн С.Д, ЭТ талийгаач нарын дунд өр авлага, өш хонзон, хувийн таагүй зүйл байдаггүй байх гэж бодож байна...би хүүгээ бусдын гарт амь Н алдсаныг мэдээд тэр шөнө огт унтаагүй, их юм бодож хоносон...хутгалуулж нас барсан талаар нь мэдчихээд нэг зүйлийг их бодсон...тэр юу вэ гэвэл Д хутга хийсэн...надад Д хэлэхдээ “Энхээ ахаа би хутга хийсэн, ишлүүлнэ” гэж байсан...би тэр хутгыг нь бол огт хараагүй...2016 оны 03 дугаар сарын 03-нд би Дэнжийн 1000-руу гагнуур хийхээр явсан...юм хийж байх үед талийгаач өөрийнхөө утсаар над руу залгаад ааваа хайрцагтай өрөмнүүд хаана байна гэж асуухад нь би наана чинь байгаа гэж хэлээд юу хийх гэж байгаа юм бэ гэж асуухад Дгийн хийсэн хутгыг ишлэх гэж байгаа юм гэж хэлсэн...энэ хутгаар амь насанд нь хүрсэн байж магадгүй гэж одоог хүртэл бодож байна...хүүгээ цаг бусаар бусдын гарт амь Н алдсанд маш их гомдолтой байна. Энэ хэргийн үнэн мөнийг олж өгч хэрэг хийсэн хүнд нь ял шийтгэлийг нь оногдуулж өгөхийг хүсч байна...” гэх мөрдөн байцаалт болон /1х, хх-108-110, 2х, хх-213-214/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,   

            - гэрч Ш.Огийн:...2016 оны 03 дугаар сарын 5-ны өглөө 09 цагийн үед манай нөхөр С.Д бид 2 гэрээ цэвэрлээд цай ундаа уугаад байж байтал 10 цаг 20 минутанд нөхөр С.Дийн найз Э хашааныхаа цасыг цэвэрлээд цас зөөж байна хамт цас зөөлцөөд өгөөч гэж дуудсан...тэгээд манай нөхөр надаас Эгийн гэр лүү очоод ирье гэж хэлэхээр нь би чи хивсээ угаачихаад явахгүй юу гэж хэлэхэд С.Д за гээд хивсээ цаг гаран угааж байх хооронд би унтсан байсан...тэгээд манай нөхөр С.Д 12 цаг өнгөрөөгөөд би Эгийн гэр лүү явчихаад ирье гэж хэлэхээр нь С.Дийг Эгийн гэр лүү явуулсан...манай охин С эмээгийнхээ гэрээс над руу залгаад эмээ хүрээд ир гэнээ маргааш хөдөө явна гэж байна хөдөө явахаасаа өмнө хоол хийж өгнө гэж байна гэж хэлэхээр нь би дүү Нгийн хамт очихоор болоод дүү Н 13 цаг өнгөрч байхад манай гэрээс ирж намайг аваад явах үед би нөхөр С.Д лүү залгаад би аав Хгийн гэр лүү явлаа, чи гэртээ галаа түлээд байж байгаарай гэж хэлэхэд /эрүүл архи уугаагүй/ за за,  би байж байгаад харина гэж хэлсэн...тэгээд би аав Хгийн гэрт очоод нөхөр С.Д лүү яриагүй байж байгаад орой 20 цаг өнгөрч байхад дүү Нгоор гэртээ хүргүүлээд явж байхад манай гудманд нэг эрэгтэй хүн хэвтэж байсан...тэгэхээр нь энэ хүн хөлдөөд үхчих вий гээд манай дүү Нгийн нөхөр Н 102 дугаарт залгаж Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо .... дугаар гудамжинд хүн хэвтэж байна хөлдөх вий яаралтай ирээрэй гэж дуудлага өгсөн...тэгээд 10 гаран минут гэртээ оролгүй дүү Нгийн машинд суугаад цагдаа хүлээсэн...тэгээд цагдаагийн машин ирж байхаар нь цагдаа ирчихлээ гээд цагдаатай уулзалгүй би шууд гэрийнхээ гадаа ганцаараа буугаад гэртээ орсон...тэгээд гэртээ ороход манай нөхөр С.Д том өрөөний урд хана дагуу байх орон дээр буруу хараад унтаж байхаар нь би сэрээгээд яахав гэж бодоод гэрээ цэвэрлэе гэж бодоод хувцсаа тайлахад гэрээс архи үнэртээд байхаар нь гэрээ ажиглаад харахад манай гэрийн үүд хэсгийн шалан дээр цус болчихсон, тэр цусыг арчсан байдалтай байхаар нь юугаар арчсан юм бол гээд харахад гэрийн үүд хэсэгт байдаг угаалтуурын цагаан саарал өнгийн алчуур цус болчихсон байхаар нь С.Дийг сэрээх гээд ойртоод очиход архи үнэртэж байсан...тэгэхээр нь С.Дийг сэрээх гэхэд, нилээн согтуу сэрэхгүй байхаар нь би 2-3 удаа өшиглөөд сэрээч гэж хэлэхэд С.Д босоод ирэхээр нь чи хаана юу хийгээд хэнтэй архи уусан юм гэж асуухад гөлийгөөд юм ярихгүй миний ярьж байгааг ойлгохгүй байхаар нь би гэрт цус болсон мөн С.Д архи уусан байсан болохоор манай гудамжинд хэвтэж байсан залууг Э байж магадгүй гэж бодоод гэрээсээ гарч байгаад дүү Н луу утасдаж С.Д согтуу гэрт цус болсон байна, түрүүн гудамжинд хэвтэж байсан хүн Э юм шиг байна, энэ 2 өдөр хамт байсан гэж хэлэхэд дүү Н одоо гэрээсээ гарлаа гээд утсаа тасалсан...тэгээд гэртээ ороход С.Д гэрийн угаалтуурын хажууд угаалтуурын саарал өнгийн алчуурыг барьчихсан зогсож байхаар нь алчуурыг нь булааж аваад харахад алчуур цус болчихсон байхаар нь хогийн сав руу шидчихээд манай гэрт ямар нэг асуудал болсон байна гэж бодоод С.Дийг ор луу суу гэхэд суухгүй нэг л сонин гөлийсөн байдалтай байхаар нь ор луу түлхэж суулгаад за юу болсон чи хэнтэй архи уусан юм юу болсон талаар надад л үнэн ээ хэл энд хэн ч байхгүй хоёулахнаа л байна чи Эг алчихсан юм уу? гэж асуухад юу ч хариулахгүй шал өөр юм яриад миний асуултанд хариулахгүй булзааруулаад “дээд Т Э бид 2-т архи авч өгсөн дээд Т намайг чи муу гуйлгачин баян айлын хүргэн болоод жаргаж байна аа гэж доромжилсон...тэгээд би дээд Ттэй хэрэлдээгүй, Э бид 2 дээд Тгөөс салсан гэсэн юм” яриад байхаар нь би С.Дийг чи хогийн новш хүн алчихсан юм байна пизда алуурчин гэж хэлээд С.Дийн дүү Цгийн найзынх нь ээжийн дугаар болох .... дугаарын утсанд залгаж Цтой яръя гэж хэлээд Цг утас авангуут би шууд энэ ах чинь хүн алчихсан байна, энэ ахыгаа ирж цагдаад барьж өг гэж хэлээд утсаа тасалсан...тэр үед С.Д яах гэж чи Ц руу залгаж байгаа юм бэ гээд сонин болоод босоод явах гээд нэг л тогтож ядаад байхаар нь би зугтаачих байх гэж бодоод гэрээсээ гаргахгүй байж байтал цагдаа орж ирээд С.Дийг аваад явсан...тэгээд би гэртээ байж байтал манай байшингийн үүдний довжоон дээр С.Дийн өөрийнх нь гараар хийж байсан хутга нь байсан...уг нь тэр хутга манай гал тогооны өрөөний орны доор байдаг хөндийд нь байсан хутга байсан...С.Д, Э нар хоорондоо багын найз нөхдийн холбоотой...20 гаран жил найзалж байгаа...С.Д, Э 2 гэр ойрхон бас найзууд болохоор нийлээд хамт архи уучихаад байдаг болохоор би уузуулах дургүй байдаг юм...манай нөхөр С.Д өдөр 12 цагийн үед Эгийн гэр лүү очиж цас цэвэрлэнэ гэж явсан болохоор Этэй хамт архи уусан байх гэж бодож байна...хар өнгийн бариу нимгэн куртик дотуураа хар өнгийн биеийн тамирын босоо захтай цамц, цулгуй хар өнгийн ташаан дээрээ улаан бичигтэй биеийн тамирын өмд, саарал өнгийн пүүзэн гуталтай гэрээсээ гарсан. Орой намайг гэртээ ирэхэд С.Д өдөр өмсөж гарсан куртикэн дээгүүрээ хар өнгийн далан дээгүүрээ бор өнгийн оруулгатай куртик давхарлаад өмссөн гутлаа тайлалгүй орон дээрээ унтаж байсан... “хутга байшингийн үүдний амбаарын довжоон дээр хэвтэж байсан...тэр хутга бол С.Дийн өөрийнх нь хийсэн хутга...бариул нь ногоон өнгөтэй, 2 талдаа шар өнгийн зүйлээр бөгжилсөн, махирдуу хэлбэртэй, урд хэсэгтээ 3 ширхэг жижиг дугуй нүхтэй хутга. Би тэр хутгыг хийгээд урд хэсэгт нь дриллээр 3 ширхэг нүх гаргаж байхыг нь өөрөө харж байсан юм. Тийм учраас андахгүй сайн мэднэ. Би С.Дт хандан чи хутга хийж яахнав, наад хутга чинь нүдэнд нэг л хүйтэн харагдаад байна гэж хэлж байсан...С.Д, Э 2 энэ хутгыг элбэж хийж байсан юм...одоо муугаар бодоход нэг нэгнээ хөнөөх л зүйлээ хийж байж дээ...хутгыг анхнаас нь эвгүй харагдаад байхаар нь хоолныхоо шүүгээнд хийгээгүй, гал тогооны өрөөний орны хөндий доогуур мөчидхөн хийчихсэн юм...иш нь бол ил харагдаж байсан...С.Д надаас чи хөгшнийхөө хийсэн хутгыг хаячихсан юм уу, дурсгалтай ш дээ гэж асуухаар нь чи тэрүүгээр яах гээд байгаа юм бэ, орны хөндийд хийчихсэн, тэр харагдаж байна ш дээ гэж хэлээд зааж өгч байсан юм...С.Д хутгаа харчихаад за за тэндээ байж байг, битгий хаяаарай Э бид 2-ын хийсэн хутга гэж хэлж байсан...намайг гэртээ орой 20 цаг өнгөрч байхад очоод С.Дийг унтаж байхаар нь сэргээд гэрт яагаад цус болсон байгаа юм, чи яагаад согтуу байгаа юм гээд С.Дээс асуугаад байж байтал манай гал тогооны өрөөнд байх хөргөгчний доор шалан дээр нэг утас дуугараад байсан, тэгээд очоод тэр утсыг аваад хартал Эгийн гар утас байсан...гэх мэдүүлэг /1х, хх-119-126/,

            - гэрч Х.Нгийн:...бүгдээрээ хоол унд идэж байгаад 19 цаг өнгөрөөгөөд аавынхаас гарсан. О эгчийг гэрт нь хүргэж өгөх гээд Баганаран руу явсан...нөхөр машинаа барьж явсан...О эгчийн гудамж руу ороод явж байтал, манай нөхөр энд нэг хүн хэвтэж байна, осгоод үхчих вий дээ гэж хэлээд хажуугаар нь өнгөрөхдөө машиныхаа явдлыг удаашруулж машиныхаа цонхоор хараад цус нөж болчихсон байна, цагдаа дуудъя гээд өөрийнхөө ..... дугаарын утсаар 102 дугаарын утас руу залгаад дуудлага өгсөн...манай хүн чих жаахан хатуу учраас дуудлага өгч байх үедээ аан аан гээд цаад ярьж байгаа хүнийхээ дууг нэг их сонсож чадахгүй байх шиг байхаар нь би утсыг нь аваад үргэлжлүүлээд ярьсан...цаанаас нь дуудлага өгч байгаа хүний нэр хэн билээ гэхээр нь Н гээд өөрийнхөө нэрийг хэлсэн...тэгээд цагдаа ирэхийг хүлээгээд машин дотроо сууцгаасан...15-20 орчим минутын дараа цагдаагийн машин хүрч ирсэн...эгчийг тэнд нь буулгачихаад цагдаагийн машин руу дөхөж очоод нөхөр маань овог, нэр, утасны дагуур, хаягаа бүртгүүлээд одоо явж болох уу гэхэд болно гэхээр нь явсан...гэртээ дөнгөж ороод байж байтал манай нөхөр рүү О эгч залгасан...би нөхрөөсөө яасан, юу болов гэж асуухад Д нь согтуу байна гэнэ, гэр нь цустай байна гэнэ, О уйлаад байна гэж хэлсэн. Би эргүүлээд О руу залгаад яав, юу болсон юм бэ гэж асуухад Д согтуу байна, гэрт цус болчихсон байна, өдөр залгахад Этэй хамт байна гэсэн, нөгөө гудамжинд хэвтэж байгаа хүн чинь Э биш үү, очоод үзээдхээч, мөн байвал цагдаа аваад хүрээд ир гэж хэлсэн. Нөхөр бид 2 машинтайгаа хүрч ирэхэд цагдаа нар хамгаалалтын тууз татчихсан байсан...манай нөхөр цагдаатай очиж уулзаад тэр хэвтэж байгаа хүний царайг харах гээд дөхөж очсон...би араас нь явж очиход харахад Э мөн байсан...тэгээд цагдаад хандан би манай эгч над руу залгасан, наад хүнийг чинь алсан хүн манай эгчийнд байж магадгүй, тийшээ очье гээд цагдаа нарыг дагуулаад эгчийн гадаа очсон...энэ айл гэж хэлээд нөхөр бид 2 оролгүй үлдсэн...цагдаа нар Дг аваад гарч ирээд машиндаа суулгаж харагдсан...би арынх нь гудамжаар тойрч эгчийндаа орох гэтэл эгч хашааныхаа үүдэн дээр гарч ирчихсэн зогсож байсан...байцаалт авна гээд нэг цагдаа эгчийг аваад явсан...би араас нь цагдаагийн хэлтэс дээр ирсэн...Огийн гэрээс холгүй, хойхно талд айлын хашааны орчим хэвтэж байсан...яг ямархуу байдалтай хэвтэж байсныг нь манай нөхөр л сайн харсан...ойр орчимд нь хүн харагдаагүй...талийгаач Эг багаас нь мэднэ, манай бага дүүтэй нэг анги, найзууд байсан...С.Д, талийгаач 2 бас л найзууд байсан юм...гэх мэдүүлэг /1х, хх-130-132/,

            - гэрч Б.Насанжаргалын:...тэнд хоол унд идэж хэсэг сууж байгаад 19-20 цагийн орчим байх, хадам эгч Ог гэрт нь хүргэж өгөх гээд эхнэр, 2 хүүхдээ аваад машинаа би өөрөө бариад Баганаран руу явсан...хадам эгчийн гудамж буюу Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо .....дугаар гудамж руу ороод уруудаж явахад хадам эгчийн гэрээс холгүй нэг хүн зам дээр хэвтэж байсан...согтуу хүн тасраад уначихсан байна даа л гэж бодсон...дөхөөд машины гэрэл тусахад харахад аль тал нь билээ, нэг талынх нь бөөрөн тал цус болчихсон байсан...тэгээд би иргэнийхээ үүргийн биелүүлж өөрийн ..... дугаарын утсаар 102 дугаарын утас руу залгаж “энд хүн ойччихсон байна...бөөрөн тус газар нь цус болчихсон байна, яаралтай дуудлага өгөх гэсэн юм” гэж хэлсэн...гэртээ орж ирчихээд байж байтал О над руу залгаад чи тэр хүний царайг харсан уу, Д архи уучихсан байна ш дээ, нөгөө найз Түвшээ нь байсан юм биш байгаа даа гэхээр нь би чи наадахынхаа хувцас хунарыг үз, цус нөж болчихсон байна уу гэж асуусан...тэгэхэд зүгээр л юм шиг байна гэж О надад хариулсан...тэгээд чи дахиж очоод царайг нь хараадах гэж хэлэхээр нь эхнэр бид 2 буцаж давхиж очиход хамгаалалтын тууз татчихсан байсан...анх уулзсан цагдаад хандан би энэ хүний царайг хараадахъя, таньж магадгүй юм шиг байна, манай баз хүргэн энэ асуудалд орооцолдсон байж магадгүй, та нар шалга гэж хэлээд дөхөж очоод тэр хүний царайг харахад миний танил Э мөн байсан...энэ Эг би нилээн олон жилийн өмнөөс мэднэ, эдний аав, манай аав 2 найзууд...цагдаа нар Дг аваад явсан...айлын хашааны том хаалганаас 2 метр шахуу зайд хэвтэж байсан...дээшээ хараад хэвтэж байсан шиг санагдаж байна...тэр айлын  хашааны том хаалга нь онгорхой байсан...миний харснаар тэр хүн огт хөдлөөгүй...тэр хүний хэвтэж байгаа газраас Огийн гэр хүртэл 80-аад метр зайтай л байх...3-4 айлын л цаана Огийнх байдаг...ойр орчимд нь хүн анзаарагдаагүй... гэх мэдүүлэг /1х,хх-133-135/,

            - гэрч Б.Бийн:...”Сэлбэ-115 дуудлагатай автомашинтайгаар Сонгинохайрхан дүүргийн 03, 26 дугаар хороодын нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 20 цаг 10 минутын л орчим байх /Сэлбэ-10/, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 01 дүгээр хэлтсийн жижүүрээс Сонгинохайрхан дүүргийн 03 дугаар  хороо .... дугаар гудамжинд цустай хутгалдчихсан хүн хэвтэж байна гэсэн дуудлага өгсний дагуу уг газарт очиж шалгахад 30 орчим насны эрэгтэй хүн дээш харж хэвтсэн байдалтай, хэвлийн баруун хэсгээс цус гарч хувцас хунар нь цус болсон байдалтай нас барчихсан бололтой хэвтэж байхаар нь шууд 103 дуудаж, хэргийн газрыг хамгаалалтанд авч хэлтсийн жижүүрт эргэж мэдэгдэж жижүүрийн бүрэлдэхүүн дуудсан...анх дуудлага өгсөн Н гэх эмэгтэй, түүний нөхөр Насанжаргал гэх хүмүүстэй уулзаж ярилцсан...тэгээд мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.С, шинжээч, цагдаагийн дэслэгч Э.Пнарын хамт уг айл руу ороход тэр С.Д гэгч нь орон дээрээ сууж байсан...эхнэр нь О гэх эмэгтэй нөхөртөө “чи архи уугаад ийм л зүйл болох гээд байсан шүү дээ” гэж хэлж байсан..би С.Д гэгчээс “цагдаагаас явж байна, ямар асуудлаар явж байгааг ойлгож байна уу” гэж асуухад толгой дохисон...тэгээд би гавлаад авч гарах үед байшингийн үүдний таамбарынх нь довжоон дээр бариул хэсэг нь 2 талдаа шар өнгийн металлаар бөгжилсөн, иш нь ногоон иштэй, махирдуу хэлбэртэй хутга байсан...мөрдөн байцаагч, шинжээч нар тэр айлд үзлэг хийхээр болсон...би тэр С.Дийг жижүүрийн машинд суулгаж хэлтэс рүү явуулсан...С.Д архи уусан байсан...халамцуу байсан, бусадтай харьцах, биеэ авч явах чадвартай байсан...гэр орон нь эмх цэгцтэй байсан, гэр орных нь эд зүйл цус энэ тэр зүйлээр бохирлогдсон байсан эсэхийг би тухайн үед анзаараагүй, энэ талаар үзлэг хийсэн мөрдөн байцаагч, шинжээч нар л мэдэх байх...С.Д болон түүний эхнэр О гэх эмэгтэй 2 байсан...өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /1х, хх-142-143/,

            - гэрч Д.Нын:...2016 оны 03 дугаар сарын 05-ны орой 19 цагт ээлж хүлээн аваад Сэлбэ-115 дуудлагатай автомашинтайгаар Сонгинохайрхан дүүргийн 03, 26 дугаар хороодын нутаг дэвсгэрт эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Б.Бийн хамт үүрэг гүйцэтгэж байх үед 20 цаг 10 минутын орчим байх хэлтсийн жижүүрээс Сонгинохайрхан дүүргийн 03 дугаар хороо .... дугаар гудамжинд цустайгаа хутгалдчихсан хүн хэвтэж байна гэсэн дуудлага өгсний дагуу очиж шалгахад 30 орчим насны эрэгтэй хүн дээш харж хэвтсэн байдалтай, хэвлийн баруун хэсгээс цус гарч хувцас хунар цус болсон байдалтай нас барчихсан бололтой хэвтэж байсан...ингээд шууд 103 болон хэлтсийн жижүүрт мэдэгдэж хэргийн газрыг хамгаалалтанд авсан...мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.С, шинжээч, цагдаагийн дэслэгч Э.П, эргүүлийн офицер цагдаагийн ахмад Б.Бэ нар уг хэргийн газраас урагш холгүй байх айлаас энэ хэрэгт холбоотой гэх С.Д гэгчийг баривчилсан...би тухайн үед тэр айл руу ороогүй, хэргийн газрыг хамгаалаад байж байсан...энэ хэрэгт анх дуудлага өгсөн Н болон түүний нөхөр Насанжаргал гэх хүмүүс ирж хохирогчийг харчихаад “энэ хүн манай эгчийн нөхөр Дгийн найз нь байна, эд нар өнөөдөр архи дарс уугаад ийм асуудал болгосон юм шиг байна” гээд Дгийн гэрийг манай алба хаагчдад зааж өгсөн...С.Д архи уусан байсан, гэхдээ бусадтай харьцах, биеэ авч явах чадвартай байсан...” гэх мэдүүлэг /1х, хх-144-145/,

            - гэрч М.Аийн:...2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр миний бие Их-Улиастай дэлгүүрт худалдагчийн ээлжтэй байсан...тэгэхэд 17-18 цагийн л орчим байх манай дэлгүүрт талийгаач болсон Т болон Т, Д 3 орж ирсэн...тэгээд Т нь карт уншуулаад 1 ширхэг ундаа, 0.75 литрийн 1 шил архи аваад гарцгаасан...дараа нь Тг нас барсан талаар дэлгүүрт орж ирсэн хүмүүсээс дам сонссон, надад өөр мэдэх зүйл алга...манай дэлгүүр камертай...одоо бол тухайн үеийн бичлэг байхгүй устсан...гэхдээ намайг тэр өдрийн дараагийнх нь ээлжинд буюу 2 хоногийн дараа ажиллаж байхад талийгаач Тгийн дүү Эдий эхнэр З орж ирээд камерийн бичлэг үзэхэд Т, Т, Д 3 надаас архи ундаа худалдан авч байгаа бичлэг байсан ба тэр бичлэгийг З утсан дээрээ бичиж авсан болно...Т, Д, Т 3 л орж ирсэн...өөр бусад хүнтэй хамт яваагүй, 3-уулаа л байсан...манай дэлгүүрээр орж ирэхдээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг бол мэдэхгүй...архи уучихсан ч юм уу эсхүл тийм согтуу явж байгаа байдал тэр 3-аас анзаарагдаагүй...дэлгүүрт орж ирээд хоорондоо маргаж муудалцаж байсан зүйл байхгүй...Д, Т 2 хоорондоо тоглоом шоглоомоор барьцалдаад зууралдаад байх шиг байсан...ямар хувцас хунартай орж ирснийг анзаараагүй, одоо санахгүй байна...тэр бичлэг дээр л тодорхой байгаа байх...гэх мэдүүлэг /1х, хх-146-147/,

            - гэрч Б.Хын:...2016 оны 03 дугаар сарын 05-ны орой 22 цаг өнгөрч байхад гэртээ харих гээд гэрийнхээ ойролцоо явж байтал хадам ах ЭТийн эхнэр над руу утасдаад Э нас барчихсан гэж байна, дүүргийн цагдаагийн газарт оч гэж хэлсэн...тэгээд цагдаагийн хэлтэс дээр ирээд хадам ах Э нас барсан талаар мэдсэн...өөр надад тодорхой мэдэх зүйл алга...манай гудамжны хойд талд байдаг Их-Улиастай дэлгүүрээр орох үедээ тэдний камерт тэр өдөр буюу 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр бусдад алагдахаасаа өмнө талийгаач Э, мөн хамт архидсан ЭТ, С.Д нарын уг дэлгүүрт орж архи авч байгаа бичлэг байхаар нь үзэж байгаад утсан дээрээ бичиж авсан...энэ бичлэгээ цагдаагийн хэлтэст хуулж өгсөн болно...энэ бичлэгт талийгаач Э болон ЭТ, С.Д 3 дэлгүүрт орж ирээд архи, ундаа аваад гарч байгаа нь бичигдсэн байсан... гэх мэдүүлэг /1х, хх-148-149/,

            - гэрч А.Бгийн: ...С.Д, ЭТ нар тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан боловч их согтоогүй, биеэ авч явах, бусадтай харилцах чадвартай байсан...С.Дтэй уулзаж ярилцахад ихэд сандарч түгшсэн байдалтай байсан...юм асуухад ихэд бодож бодлогоширч хариулж байсан... /2х, хх-224-225/,

            - гэрч Ч.Нын: ...С.Д, ЭТ нар тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба өөрийн ухаантай, бусадтай харьцах, юм ярих, биеэ авч явах чадвартай байсан...С.Дээс юм асуухад тодорхой зүйл хариулахгүй, сандарсан байдалтай л байсан...ЭТөөс ч гэсэн асуухад тодорхой зүйл хэлэхгүй байсан... гэх мэдүүлэг /2х, хх-226-227/,

            - гэрч Б.Аын:...манай хүү ЭТийнх, манай 2 нэг хашаанд байдаг...18 цаг өнгөрч байхад л байх, яг сайн тодорхой санахгүй байна жорлонд сууж байхад ЭТ гаднаас орж ирээд гэр лүүгээ орсон...би араас нь ороход ЭТ согтуу, архи уучихсан, баруун гарынхаа бугуйн хэсэгт хутгаар зүсүүлчихсэн байдалтай, тэр шархнаас нь нилээн цус гоожчихсон байдалтай байсан...яав гэж асуухад С.Дийн гэрт Э, С.Д 2 зодолдоод, салгах гээд гараа Дгийн барьсан хутганд зүсүүчихлээ гэж хэлсэн...би гарыг нь угаагаад 00-ын цаас тавьж өгсөн...тэгээд гарах гээд байхаар нь би чи согтуу байж хайчих гээд байгаа юм, унт гэж хэлээд оронд нь хэвтүүлсэн...тэгээд гэртээ орсон..жаахан байж байгаад буцаад ороход орондоо хэвтэж байсан...хэсэг хугацааны дараа цагдаа нар ирээд аваад явсан...гэх мэдүүлэг /1х, хх-162-163/,

            Үзлэгийн тэмдэглэлүүд: 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл:  

            Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бгийн гэх нэршилтэй үерийн хамгаалалтын гүүрээр баруун тийш гармагц ертөнцийн зүгээр урагш эргэн эхний Бага Нарангийн 43 дугаар гудамжаар ороход ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэсэн 2 талаараа айлуудын хашаа бүхий дундуураа машины шороон замтай 8.80 м өргөн гудамж байв. Баруун талдаа 30б гэсэн хаяг бүхий улаан хүрэн өнгийн банзан хашааны гүйдэг хаалга онгорхой байх ба хаалганы хойд талын шонгоос толгой нь 174 см зайтай, зүүн талын хөлний өлмий нь 91 см зайтай, гудамны эгц зүүн талд байх 29 тоот хашааны үүднээс баруун хойно зүгт 187 см байх гэрлийн шон байв, шонгоос баруун тийш баруун талын мөр хүртэл 5.84 м зайтай, баруун гарыг алдалж, зүүн гар бие дагаж унжсан, 2 хөлийг тэгш жийсэн нүүрээрээ ертөнцийн зүгээр зүүн хойш эргүүлж харсан биеийн цээж хэсэг эгц дээш харж газарт хэвтсэн байдалтай дээгүүрээ хар хөх өнгийн даавуун куртка, доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмд, өвлийн гуталтай, толгой нүцгэн 30 орчим насны эрэгтэй хүний цогцос байсныг “А” гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн, шүүх эмч а/х О.Болорт үзүүлэн цогцосны үзлэг болон шинжилгээнд хүргүүлэхээр хүлээлгэн өглөө. Цогцсыг өргөж хөдөлгөсний дараа доорхи ул мөрийг гэрэл зургаар бэхжүүллээ. Цогцосны толгойн урд хэсгээс ертөнцийн зүгээр урагш 4.30 м зайд 30б тоот хашааны хаалганы урд шонгийн харалдаа бор саарал өнгийн хавтас бүхий бичиг баримт байсныг үзэхэд Эын Э гэх хүний хувийн бичиг баримт байсныг эд мөрийн баримтаар түр хураан авлаа. Уг бичиг баримтнаас урагш 1.30 см зайд 2.30*1 м хэмжээ бүхий талбайд тойрог газарт шороонд цус мэт хүрэн зүйлээр бохирлогдсон байсныг №6 гэж дугаарлан гэрэл зургаар бэхжүүлэн шинжилгээнд цус мэт хөлдсөн зүйлээс дээж авлаа. Толгойн оройн хэсгээс урагш 14 метр зайд гудамжны гол машины замын хэсэгт хөх саарал өнгийн ноосон малгай байсныг №7 гэж дугаарлан эд мөрийн баримтаар түр хураан авлаа...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1х, хх-12-17/,

            - 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл:...Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага Нарангийн 43-24 гэх тоот нь ертөнцийн зүгээр зүүн талдаа хойш гүйдэг цэнхэр өнгийн төмөр хаалгатай, хаалга нь нээлттэй, хаалганы хойд дээд хэсэгт хашааны банзан дээр 24 гэсэн цифр бүхий хаягийн самбартай, уг хаалгаар дотогш ороход хашааны баруун хойд талд 2 давхар улаан өнгийн тоосгон шувуун нуруу дээвэртэй, дээврийн гурвалжингууд урд хойд зүгтээ байрлах байшин байна. Уг байшингийн зүүн талд далий дээвэртэй модон хаалгатай цагаан өнгийн автомашины граш, түүнтэй залгаа буюу хашааны зүүн хойд зүгд урагш харсан 2 цонхтой, үүдэндээ бор өнгийн бүргэд хаалгатай, урдаа 2 цонхтой, 2*4 метрийн хэмжээтэй блокоор барьсан амбаартай шавар байшин байна. Үүдний амбаарын хаалгыг гадагш дэлгэж дотогш ороход хойд талдаа баруун, зүүн талд тус бүр 1 бор өнгийн бүргэд хаалгануудтай, зүүн хаалганы баруун талд 3 тасалгаа бүхий вакум цонхтой, вакум цонхны том тасалгаа нь хуучин хагархайтай, баруун хаалганы урд доод талын ногоон өнгийн үүдний шалавчин дээр ажлын хэсэг нь зүүн урагш чиглэж, баруун хацраараа хэвтэж буй ногоон өнгийн бариултай муруй хэлбэртэй хутга байх ба хутганы үзүүр хэсэгт 3 ширхэг нүхтэй. Хутганы үзүүр хэсэгт цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон, хутгыг хөндлөнгийн гэрч болон оролцогч нарт үзүүлж гэрэл зургийн аргаар бэхжүүлж, эд мөрийн баримтаар хурааж авав. Хутганы бариулын төгсгөл хэсгээс хойд зүгт 8 см зайд цэнхэр өнгийн алчуур байх ба уг алчуур нь цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байх тул мөн аргаар бэхжүүлж эд мөрийн баримтаар хурааж авав. Үүдний амбаарын баруун хаалганы доод ирмэгээс урагш 66 см зайд амбаарын шалан дээр цус мэт хүрэн улаан өнгийн зүйл дуссан толбо байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. Үүдний амбаарын хойд хананд байх баруун талын бор өнгийн бүргэд хаалгыг гадагш нээж ороход 6*8 метрийн хэмжээтэй хуванцар цайвар өнгийн таазтай, баруун талаараа саарал өнгийн пракетан шалтай зүүн хэсгээр шар өнгийн хулдаас дэвссэн ягаан өнгийн обойтой байшин байна. Байшин руу анх ороход архины нэвширсэн үнэр үнэртэж байв. Хаалгаар дотогш ороход баруун гар талд буюу байшингийн ертөнцийн зүгээр зүүн урд талд угаалтуур, угаалтуурын доод 4 тасалгаа бүхий тавиуртай. Угаалтуурын доод талд саарал өнгийн алчуур мэт даавуун зүйл байх ба уг алчуур нойтон зарим хэсгээрээ цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байлаа. Байшингийн баруун урд буланд дээрээ тольтой, доороо 2 шургуулга, 2 хаалгатай шаргал өнгийн модон шүүгээ, шүүгээний зүүн талд ногоон эрээн өнгийн буйдан, буйдан дээр хар цагаан өнгө хосолсон эмэгтэй хүний гэмээр майк байх ба цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг эд мөрийн баримтаар хураан авлаа. Буйдангийн хойд талд шалан дээр цус мэт хүрэн улаан өнгөөр бохирлогдсон байсныг арчсан гэмээр ул мөр байсныг гэрэл зургаар бэхжүүлэв.../1х, хх-20-28/   

            - 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр эд зүйлд /хутганд/ үзлэг хийсэн...ногоон өнгийн хуванцар материалаар хийгдсэн бариултай, бариулын урт болон ар үзүүр хэсэг шар өнгийн гууль мэт материалаар хийгдсэн, бариулын урт 11.7 см урт, ажлын хэсгийн урт 15.6 см урт хэмжээ бүхий хутга байна. Хутганы ажлын хэсгийн урд үзүүр хэсгийн орчим 3 ширхэг жижиг нүх гаргаж цоолсон байдалтай байна. Хутганы ажлын хэсгийн үзүүр хэсэг цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байдалтай байв. Бариулын хэсэг нь 12.5 см, ажлын хэсэг нь 12.5 см урттай, ногоон өнгийн хуванцар мэт материалаар хийгдсэн иштэй, ишийг 3 ширхэг хадаасаар бэхэлсэн заазуур байна. Заазуурын ир хэсэг цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байна...гэх тэмдэглэл /1х, хх-29/,

            - 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр эд зүйлд /малгайд/ үзлэг хийсэн:...O K гэсэн цагаан өнгийн олон тооны үсгэн хээ бүхий хөх саарал өнгийн ноосон малгай байна. Малгайд байж болзошгүй  биологийн ул мөрийг устаж үрэгдэх, үгүй болохоос сэргийлэх зорилгоор битүүмжилж хийсэн гялгар уутнаас гаргалгүйгээр шинжилгээнд хүргүүлэв...гэх /1х, хх-18-19/,

            - 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1х, хх-42-44/,

            - 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр талийгаачийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1х, хх-40-41/,

            - С.Дийн бие болон хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1х, хх-48-56/,

            - 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр С.Дийн согтуурлын зэрэг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт-1.46% /1х, хх-45/,

            - Б.Эийн бие, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, х-59-69/, 

            Шинжээчийн дүгнэлтүүд:  

            - 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2188 дугаартай шинжээчийн: “...хэргийн газраас бэхжүүлэн авсан гэх саарал өнгийн алчуур, хар саарал өнгийн алчуур, майк, 43-24 тоотоос бэхжүүлэн авсан гэх арчдаст цус илэрч байна...хэргийн газраас бэхжүүлэн авсан гэх саарал өнгийн алчуур, хар саарал өнгийн алчуур, майк зэрэгт илэрсэн цус нь ДНХ-ийн харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй байна...43-24 тоотоос бэхжүүлэн авсан гэх арчдаст илэрсэн цус нь ДНХ-ийн харьцуулах шинжилгээнд тэнцэж байна... 43-24 тоотоос бэхжүүлэн авсан гэх арчдаст илэрсэн цус нь хүний цус байна...43-24 тоотоос бэхжүүлэн авсан гэх арчдаст илэрсэн цус нь аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар талийгаач Э.Эгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх дүгнэлт /1х, хх-208-209/,

            - 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2191 дугаартай шинжээчийн: “...№6 дугаартай арчдаст цус илэрч байна...№6 дугаартай арчдаст илэрсэн цус нь аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар талийгаач Э.Эгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх дүгнэлт /1х, хх-214-215/,

            2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2258 дугаартай шинжээчийн:...хэргийн газраас хураан авсан гэх хар хөх өнгийн ноосон малгайн дотор талаас 2 ширхэг үс илэрсэн. Илэрсэн үс нь хүний үс мөн байна. Илэрсэн үс нь эрэгтэй хүний үс байна. Биеийн аль хэсгийн үс болохыг тогтоох боломжгүй байна. Хэргийн газраас хураан авсан гэх хар хөх өнгийн ноосон малгайд илэрсэн үс нь сэжигтэн С.Дийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...гэх дүгнэлт /1х, хх-219-220/, 

            - 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 1735 дугаартай Э.Эгийн хувцасанд хийсэн шинжээчийн:...Шинжилгээнд ирүүлсэн хувцасанд уранхай, цоорхой үүссэн байна. Хар майканд үүссэн 4.5 см, 4.5*9.5 см, цагаан шаргал цамцанд үүссэн 3.8 см, 5 см, хар цамцанд үүссэн 3*15 см, 3*2 см, хар саарал цамцанд үүссэн 1.2*6 мм, 6*3 см, хар куртикнд үүссэн 5 см, 36 см, 2.5 см, 4 см, саарал өмдөнд үүссэн 12.5 см хэмжээтэй уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн байна. Хар куртикнд үүссэн 2.5 см, 5.5 см, 4 см хэмжээтэй уранхайны утасны тасралтын зах ирмэг бохирлогдсон байх тул хуучин уранхай байна. Харин бусад уранхайны зах ирмэг бохирлогдоогүй байх тул шинэ уранхай байна. Хаана үйлдвэрлэгдсэн нь болон өмсгөл тодорхой бус, түдүүлдүү, цагаан төмөр аралтай, хар бүстэй, цахилгаан товчтой, хөх жинсэн өмд уранхай хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Хөх жинсэн өмдөнд үүссэн 3*10 мм, 14*5 мм, 3*10 мм хэмжээтэй уранхайны зах ирмэг бохирлогдоогүй байх тул шинээр үүссэн. Харин бусад цоорхойны зах ирмэг бохирлогдсон байх тул хуучин уранхай байна...гэх дүгнэлт /1х, хх-227-233/,

            - 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2184 дугаартай шинжээчийн :...С.Дийн гэх хар өнгийн юүдэнтэй куртка, баруун өвдгөн дээрээ 23 гэсэн улаан бичигтэй, хар өнгийн даавуун өмд, хар саарал өнгийн ноосон өмд, цэнхэр өнгийн үдээстэй саарал өнгийн пүүзэн гутал зэрэгт цус илэрч байна. Уг хувцсанд илэрсэн цус нь аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8, Penta D, СWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар талийгаач Э.Эгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...гэх дүгнэлт /1х, хх-235-236/,

            - 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2189 дугаартай:...хутганд цус илэрч байна. Хутганд илэрсэн цус нь аутосомын ДНХ-ийн  D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн аллелиар талийгаач Э.Эгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...гэх шинжээчийн дүгнэлт /1х ,хх-194/,         

            - 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1734 дугаартай С.Дийн хувцасанд хийсэн шинжээчийн:...богино хар хүрмэнд 20 мм хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас гарсан шинэ зүссэн уранхай, богино ханцуйтай хар цамцанд 10 мм эдэлгээний явцад татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан хуучин ханзарсан уранхай, хар биеийн тамирын өмдөнд 45 мм эдэлгээний явцад гарсан хуучин сэмэрсэн уранхай, саарал дотуур өмдөнд 30 мм хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас гарсан шинэ зүссэн уранхай, гарсан байна. Дээрх зүссэн уранхайнууд нь тус бүр 1 удаагийн үйлчлэлээр гарсан ба бусад уранхайнууд нь хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан эсэхийг тогтоох боломжгүй...гэх дүгнэлт /1х, хх-238-241/,  

- 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2187 дугаартай Б.Эийн хувцасанд хийсэн шинжээчийн:...Б.Эийн гэх хар өнгийн оруулгатай бор өнгийн илгэн гутал, саарал өнгийн ноосон цамц, хөх өнгийн жинсэн мөд, саарал өнгийн дотуур өмд зэрэгт цус илэрч байна. Б.Эийн баруун гараас авсан гэх арчдаст цус илэрч байна. Илэрсэн цус нь Б.Эийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...гэх дүгнэлт /1х, хх-243-245/

- 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1736 дугаартай Б.Эийн хувцасанд хийсэн шинжээчийн:...саарал өнгийн ноосон цамцанд ханзархай саарал дотуур өмдөнд ханзархай шинээр гарсан байна. Хар саарал өмдөнд гарсан сэмэрсэн цоорхой хуучин эдэлгээний явцад гарсан байна. Материалын суналтаас шалтгаалан хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна. Бусад хувцас уранхайгүй байна...гэх дүгнэлт /1х, хх-247-250/, 

            - 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1х, хх-35-39/,

            - шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн №478 дугаартай акт, гэрэл зургийн үзүүлэлт: шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош “...1. цээж, хэвлийн хатгагдаж зүсэгдсэн шарх: цээжний баруун хажууд суганы дунд шугамаар 9-10-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, өрцийг гэмтээн хэвлийн хөндийг нэвтэрч элэгний баруун дэлбэнгийн 5-р сегменийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх. 2. хэвлийн хөндийн хурц цус алдалт 1000 мл, шокын бөөр, дотор эрхтнүүдийн цус багадалт, амьсгал зүрх судасны дутагдал. 3. нүүр, баруун сарвууны зулгаралт, дунд зэргийн согтолттой.  Дүгнэлт: “...талийгаачийн биед цээж, хэвлийн хатгагдаж зүсэгдсэн шарх: цээжний баруун хажууд суганы дунд шугамаар 9-10-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, өрцийг гэмтэн хэвлийн хөндийг нэвтэрч элэгний баруун дэлбэнгийн 5-р сегменийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, нүүр, баруун сарвууны зулгаралт гэмтэл тогтоодлоо...дээрх шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, нүүр болон баруун сарвууны зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, уг шарх гэмтэл нь үүсэх үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, бусад зулгаралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...талийгаач нь дээрх цээж, хэвлийн хөндийг хатгагдаж зүсэгдсэн, элгийг гэмтээсэн шарх гэмтлийн улмаас цочмог цус алдаж нас баржээ...талийгаач нь үхэлд нөлөөлөх архаг хууч өвчингүй байжээ...талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ...мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй болно...талийгаач нь ABO системээр А/II/ бүлгийн цустай байна...талийгаач 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 02 цаг 55 минутын байдлаар нас бараад 5-7-н цаг болсон байна...гэх /1х, хх-184-185, 188-189/,  

            - 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 3280 дугаартай:...Б.Эийн бие хамрын нуруу, нуруу, баруун шилбэний цус хуралт, зүүн хөлний тавхайн зулгаралт, баруун бугуйн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг /2х, хх-18, 19/,    

            - 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 3281 дугаартай:...С.Дийн биед нуруу, дух, баруун хацрын зулгаралт, хүзүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх шинжээчийн дүгнэлт /2х, хх-16/,  

            - 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 466 дугаартай: “...С.Д нь сэтгэцийн ямар нэгэн өвчихгүй байна...хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /2х, хх-22/,  

            - шинжээч эмч О.Болормаагийн: “...талийгаачийн биед цээж, хэвлийн хатгагдаж зүсэгдсэн шарх: цээжний баруун хажууд суганы дунд шугамаар 9-10-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, өрцийг гэмтэн хэвлийн хөндийг нэвтэрч элэгний баруун дэлбэнгийн 5-р сегменийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийг авсан хүн тодорхой хугацаанд амьд байх боломжтой ба үйл хөдөлгөөн хийх боломжтой...гэхдээ амьд байх хугацааг нарийн тодорхойлох боломжгүй...учирсан гэмтлийн байдлаас нь харахад богино хугацаанд амьд байх боломжтой...богино хугацаа гэдгийг нарийвчлан хэлэх боломжгүй...талийгаачийн биед учирсан нүүр, сарвууны зулгаралт гэмтэл нь шинэ гэмтэл болно...энэ гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...тухайн хүний өөрийнх нь үйлдлийн улмаас буюу унах, ойчих үед үүсэн боломжтой...талийгаачийн цусанд 2.4, шээсэнд 2.2 промилли спиртийн агууламж илэрсэн нь дунд зэргийн согсолтонд хамаарах ба тухайн хүн ийм зэргийн согтолттой үедээ бусадтай харьцах, биеэ авч явах байдал нь тухайн хүний архи даах чадвартай шууд хамааралтай болно...” гэх мэдүүлэг /1х, хх-190-191/,   

Б.Эийн мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн:...2016 оны 03 дугаар сарын 05-ны өглөө 10 цаг өнгөрөөгөөд боссон...эхнэр Цэнд-Аюуш өглөө 07 цаг өнгөрөөгөөд ажилдаа явсан...би гэртээ 2 хүүхэдтэйгээ үлдсэн...12 цаг өнгөрч байхад гэртээ 2 удаа ус авсан...дараа нь Их-Улиастайн дэлгүүр рүү явсан...дэлгүүр рүү орох гэж байхад С.Д, Э 2-той дэлгүүрийн гадна таарсан...Э “би төрсөн өдрөөрөө чам руу залгаад байсан, чи яагаад утсаа аваагүй юм бэ” гэж асуухаар нь би “найз нь завгүй байсан юм” гэж хэлсэн...Э надаас “найздаа 1 пиво аваад өгчихөөч” гэхээр нь за тэгье гээд Их-Улиастай дэлгүүр рүү орсон...тэгээд би өөрийн картаа уншуулаад 2 сав “нийслэл” пиво, зүссэн талх 1 уут, 1 ширхэг 0.5 литрийн лаазтай “сэнгүр” пиво авсан...тэгээд бид 3 Эгийн гэрт очсон...2 том пивоо хувааж ууцгаасан...би гэртээ хариад буцаад ирсэн...ирээд С.Дт картаа өгөөд пивонд явуулсан...С.Д 2.5 литрийн боргио пиво 1 ширхэгийг авчраад хувааж ууцгаасан...Эд найз нь ядраад байна жаахан унтчихъя гэтэл одоо аав ирнэ гээд бид 3 гарсан...гараад Их-Улиастай дэлгүүр явсан...дэлгүүрээс 0.75 литрийн экс архи 1 шил, 1 ундаа авсан...С.Дийн гэрт очоод архинаасаа 2, 2 тойруулж ууцгаасан...би тэр 2-т хандан найз нь жаахан амсхийгээдэхье гээд буйдан дээр жаахан зүүрмэглэсэн...тэгтэл Э миний хувцаснаас татаад хөөе хөөе сэрээч, юм аа ууя гээд сэрээсэн...би чи яасан ядаргаатай юм бэ хүн жаахан амсхийх гээд байна гэж хэлсэн...тэгээд буцаад зүүрмэглэж байтал С.Д, Э 2 хоорондоо маргалдаад эхлэх шиг болсон...өндийтөл ширээний баруун талд С.Д, Э 2 маргалдаад зогсож байсан...С.Д зүүн гартаа хутга барьчихсан байсан...Э С.Дийг “чи муу чадах юм уу” гэхэд С.Д “зүгээр байгаарай, пизда минь” гэж хэлж байсан...намайг өндийтөл тэр 2 барьцалдаад авсан...Э С.Дийг 2 гараараа заамдаад, С.Д болохоор баруун гараараа мөрөн дээрээс нь бариад зүүн гартаа хутгаа барьчихсан байсан...тэгэнгүүт нь би дундуур нь ороод С.Дийн гараас хутгыг нь салгах гээд хутгатай гар руу нь тонгойх үед С.Д тохойлдож уруул тус газар оносон...уруулаас бага зэрэг цус гарсан...хутгыг нь салгах гээд зууралдаж байх үедээ санамсаргүй байдлаар баруун гарын бугуйн орчим газраа хутганд нь зүсүүлсэн...тэгээд хутгыг нь салгаад шалан дээр унагаагаад цааш нь холдуулж өшиглөсөн...С.Дт хандаж чи одоо болиоч гэхэд юу ч хэлэхгүй зогсоод байсан...Эд хандан хөөе, явъя, наадах чинь урьд Аг заазуурдаж байсан ш дээ гэхэд үгүй үгүй, би явахгүй, би явах болоогүй байна гэж хэлэхээр нь орхиод гараад явсан...гарах үедээ би хальт эргэж харахад С.Д шалан дээр байгаа хутга руу ухасхийж байгаа харагдсан...тэгээд л би шууд гэртээ харьсан...гарын шархнаас цус гоожоод байсан учир гүйгээд явсан...замдаа бүдрээд унах гээд 2 гараараа газар тулж тогтох үед зүүн гарын алганы хэсэгт жаахан газарт шалбарчихсан юм...гэртээ ороход 2 хүүхэд байсан...ээж араас ороод ирсэн...гар хөлөө яачихав гэж асуухаар нь С.Дийн гэрт Э, С.Д 2 маргалдаад С.Дийн барьж байсан хутганд гараа санамсаргүй зүсүүлчихлээ гэж хэлсэн...ээж гар дээр 00-ын цаас тавьж боож өгсөн...би ээжид хандан манай нөгөө 2 маргалдаад үлдсэн, би эргэж очдог юм бил үү гээд гарах гэтэл ээж “чи юу яриад байгаа юм бэ, хүнд зодуулах гээ юу, унт чи” гэж хэлэхээр нь үгэнд нь орсон...тэгж байтал хэсэг хугацааны дараа цагдаа орж ирж намайг авч явсан...гартаа барьчихсан байхыг нь харахад бариулын урд болон ар хэсэг нь шаргал өнгийн гууль мэт зүйлээр бөгжилчихсөн, уртавтар хутга байсан, бариулынх нь 2 тал нь шар өнгөтэй байсан гэдгийг би сайн санаж байна...тэр хутга, хэний хутга, хаанаас аваад барьчихсан талаар би мэдэхгүй...бодвол С.Дийн гэрт байдаг л хутга байх...яагаад гэвэл бид 3 тэднийд орохдоо хутгатай ороогүй...” гэх мэдүүлэг /1х, хх-112-115/,      

            Б.Эийн 2017.04.07-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогчоор өгсөн:  

            2016 оны 3 дугаар сарын 5-ны өдөр С.Дийн гэрт архи ууж байгаад би унтсан байсан. Тухайн үед цаг хэд болж байсныг санахгүй байна орой болсон байсан. Намайг хэвтэж байхад талийгаач Э “бос архи ууя” гэж хэлсэн би “жаахан унтмаар байна. Чи ямар ядаргайтай юм бэ?” гэж хэлээд буцаад унтаж байтал хоёр хүн хоорондоо маргалдаад байх шиг шуугилдаад байсан. Босоод харсан чинь С.Д, талийгаач хоёр өөдөөсөө харсан зогсож С.Д зүүн гартаа хутга шиг зүйл барьсан байсан болохоор нь хөөе юу болж байна гээд би босоод ирсэн. Намайг босож ирэхэд талийгаач Э “С.Д рүү гөлөг минь чи чадах уу?” гэж хэлж байсан. С.Д юу гэж хэлснийг нь санахгүй байна хариу хэлж байсан. Би босож очиход С.Д баруун гараараа барьж талийгаач Э хоёр гараараа барьж тэр хоёр барьцалдаж авсан. Би С.Дийн хутгын нь авах гээд зүүн гараараа барьж автал баруун гар руу хутга нь зүссэн. Хутгатай ноцолдож хутгыг нь газар унагаад өшиглөсөн. Тэгээд талийгаач Эг явъя С.Д чинь урьд нь Амрааг заазуурдаж байсан гэж хэлэхэд талийгаач би болоогүй байна гэсэн. Миний гарнаас цус гараад байсан болохоор явах гэж байхдаа эргэж хартал С.Д тонгойж хутга авч байгаа харагдсан. С.Дийн гэрээс гараад би гэртээ харьсан. Гэртээ харьтал ээж гараа яасан бэ? гэж асуухаар нь С.Д, Э хоёр маргалдаад тэр хоёрыг салгах гэж байгаад зүсүүлчихлээ, тэр хоёр маргалдаад үлдсэн буцаад очдог юм уу гэхэд ээж юу яриад байгаан унт гээд би унтаад өгсөн...гэх мэдүүлэг /4х, х-79-80/,

            Б.Эийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн:...гэрэлт бамбар дэлгүүрээс 2,5 литрийн Нийслэл пиво, 0,5 литрийн 1 лааз Сэнгүр пиво аваад талийгаач Эгийн гэр рүү нь очсон юм... Тэгээд 18 цагийн үед бид 3 С.Дийнд очсон бөгөөд С.Д архи задлаад надад хийж өгөхөд нь би 1-2 удаа татчихаад л согтоод том өрөөнийх нь буйдан дээр унтаад өгсөн юм...намайг унтаж байхад Э, С.Д 2 хоорондоо маргалдаад байх шиг байсан бөгөөд би тэр 2-ыг салгах гэж байсан шиг санагдаад байгаа юм...одоо бодоход талийгаач Э намайг бооход нь Дорждүрэв болиулаад тэр 2 хоорондоо маргалдсан байж магадгүй гэж бодож байна...гэхдээ яг сайн мэдэхгүй байна...тэгээд нэг мэдсэн чинь л би С.Дийн хашааг даваад гүйж байсан бөгөөд шууд гэртээ хариад орондоо ороод хэвтэж байтал цагдаа нар ирээд намайг аваад явах гэхэд нь манай ээж гаднаас орж ирсэн...тэр үед цагдаа нар намайг хүчээр авч гарах гэж байхад нь би “хөөе би хүн хутгалаагүй шүү” гэж хэлж байснаа санаж байна...тэгээд цагдаа нар намайг аваад шууд цагдаагийн хэлтэс дээр ирсэн бөгөөд драгер үлээлгэхэд 1 бүхэл гарантай гарч байсан санагдаж байна...надад энэ хэргийн талаар өөр санаж байгаа зүйл байхгүй... Бид хоёрын хооронд өр авлага өш хонзон байхгүй ээ. Харин 2016 оны 01 дүгээр сарын эхээр талийгаач Э, тэдний ангийн Жавзандулам, түүний нөхөр Анхаа бид нар Жавзандуламын гэрт архи уухад би согтоод тасарчихсан юм. Тэгтэл Э намайг согтсон хойгуур ширээ мөргүүлээд бас унагааж  байгаад дээрээс дэвсэж зодсон байсан...2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр талийгаачийн гэрт 3 пиво уугаад сууж байхад С.Д “А гэдэг залуутай хамт архи ууж байгаад муудалцаад хоёр удаа заазуурдчихсан юм, тэрнээс олон удаа заазуурдсан бол балрахгүй юу” гэж хэлж байсныг бодоход С.Д талийгаачийг хутгалсан байж магадгүй гэж бодож байна...би С.Дийн гэрт нь урьд нь нэг л удаа очиж байсан бөгөөд өчигдөр хоёр дахь удаагаа очиж байгаа юм. Би тэдний хутга заазуур нь хаана байдгийг нь мэдэхгүй ээ...гэх мэдүүлэг /2х. хх-85-87/

            Б.Эийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:...зүйрмэглэж байтал Э, С.Д хоёр маргалдаад эхэлсэн. Сонсохнээ Э чи намайг барах юм уу гэхэд С.Д зүгээр байгаарай муу гөлөг минь гэж хэлж байсан. Би тэгэнгүүт нь энэ хоёр одоо маргалдаад зодолдоод бөөн юм болох нь гэж бодоод босоод иртэл С.Д зүүн гартаа хутга бартчихсан байсан...С.Д баруун гараараа Эгийн хувцаснаас зуурчихсан, зүүн гартаа нөгөө хутгаа барьчихсан, Э өөдөөс нь мөн гараараа хувцаснаас нь зуурчихсан зогсож байсан...С.Д хутга руугаа ухас хийж очиж байгаа харагдсан...би гараа боолгох гээд дээшээ гэр рүүгээ гүйчихсэн. Гэртээ ортол ээж араас орж ирсэн. Энэ үед 19 цаг л өнгөрч байсан байх... би малгайгүй байсан. Э, С.Д хоёртой намайг таарахад тэр хоёр ч гэсэн малгай өмсөөгүй байсан...гэх мэдүүлэг /2-х, хх-89-90/, 

            Б.Эийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:...би архи ууж байх үед буйдан дээр сууж байгаад арагш налаад түр зуур дугхийсэн. Гэтэл Э намайг татаад “сэрээч, бос, архи ууя” гэж хэлсэн. Би ямар ядаргайтай юм бэ, жаахан унтаадахья гэж хэлсэн, тэгээд цаашаа Дтой юм ярихаар нь буцаад хойшоо налж хэвтсэн. Нэг сэртэл тэр 2 чанга дуугараад, хэрэлдээд байх шиг болохоор нь хартал өөд өөдөөсөө хараад босоод зогсчихсон, Э “С.Д рүү гөлөг минь чи чадах уу?” гэж хэлсэн, С.Д гартаа хутга барьчихсан байсан. Дундуур нь ороод Эг цааш болгоод, С.Дийн хутгыг салгаж авах гэж гараа зүсүүлсэн, гар зүсчихлээ гэж хэлэхэд хутга доош унасан ба би хөлөөрөө өшиглөж пийшэн рүү холдуулсан, Эг явдя гэхэд  болоогүй байна гэсэн, би явсан...би тэр үед цаг хараагүй, тодорхой хэлж мэдэхгүй байна, гэртээ ирэх үед 19 цаг орчим, цагдаа нар ирж авах үед 20 цаг орчим байсан юм болов уу...С.Дийн ярьсан шиг тийм яриа огт болоогүй, анх хориход усанд бол оруулсан, тэгэхдээ бид хоёрын дунд ийм яриа огт болоогүй... Би С.Дийнхээс гарахдаа хашааных нь хаалгаар гарсан...гэх мэдүүлэг /3х, хх-142-146/,   

            Б.Эийн 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр өгсөн:... Намайг унтлаа гээд хэвтэхэд талийгаач Э хоёр удаа бос гэж татсан. Дараа нь С.Д, талийгаач хоёрыг маргалдаж байхад нэг сэрсэн...босоод ирэхэд тэр 2 барьцалдаад авсан...тэр үед би сандраад балмагдсан, гараа зүсүүлсэн болохоор гараа боох гэж байсан...хутганаас барьж авахад нөгөө гар руу хутгаар зүсэгдсэн...гэх мэдүүлэг /4х, х-80-83/,

            О.Аын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:...2016 оны 3 дугаар сарнын 5-ны өдөр буюу өнөөдөр би 14 цаг 30 минутын орчим Хархорин захын тийшээ явсан. Хархорин захын тэнд дүүгээсээ гэррийнх нь түлхүүрийг аваад Урт цагаан орж найз Уугантамиртайгаа уулзаад гэр рүүгээ харихаар явсан. Их-Нарангийн хуучин эцсийн автобусны буудал дээр том оврын автобуснаас буугаад гэр рүүгээ алхсан. Тухайн үед 20 цаг орчим л болж байсан байх, гэдээ харанхуй болчихсон байсан. Бн гүүр гараад манай гудамж ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэн тогтсон гудамж байдаг юм, гудамжаар алхаад хашааруугаа орох гэтэл манай хашааны том хаалга онгорхой байсан ба хаалганы гадна, урд талд үл таних 2 хүн байсан ба тэр 2 хүний нэг нь хэвтчихсэн, нэг нь хажууд нь хөлөө жийчихсэн сууж байсан. Согтуу бололтой байсан. Би хажууд нь очоод “хашааны үүднээс холдооч, яваач” гэхэд хөлөө жийгээд сууж байгаа нь нөгөө хэвтэж байгаагаа хөлөөрөө жийгээд “босооч, явъя” гээд байсан. Нөгөөх нь огт хөдлөхгүй байсан. Тэгээд би босоод явчих байх гээд гэр рүүгээ орчихсон юм. Намайг гэртээ орсноос хойш ойролцоогоор 30 орчим минутын дараа цагдаа орж ирээд “гадаа чинь хүн хэвтэж байна, юу болсон талаар мэдсэн үү” гэж асуусан. Би өөрийн үзсэн харсанаа цагдаад хэлсэн. Манай аав, ээж нар юу ч мэдээгүй байсан. Намайг анх харахад нэг нь дээшээ хараад хэвтчихсэн байсан, тэр хүн огт хөдлөхгүй байсан, нөгөөх нь явъя гээд хөлөөрөө жийгээд мөрнөөс нь гараараа татахад ч огт хөдлөхгүй байсан. Согтуу байсан. Хир согтуу байсныг нь бол мэдэхгүй, ямар ч байсан согтуу байсан. Харанхуй байсан болохоор царай зүсийг нь сайн анзаараагүй, хоёулаа л бараан хувцастай байсан санагдаж байна. Намайг гудамж руу орох үед энэ хоёр хүнээс өөр хүн гудамжинд байгаагүй. Харанхуй байсан болохоор тэр хэвтэж байсан хүн нь гэмтэл, шарх авсан эсэх талаар огт мэдээгүй, согтуу тасраад уначихсан л байна гэж бодоод гэрт орсон. Дараа нь цагдаа ирээд надаас үзсэн харсан зүйлийн минь талаар асуугаад хамт гарч гэрэл тусгахаар харахад хажуу бөөр хавьд нь цус болчихсон харагдаж байсан...О эгчийн гэр манайхтай ойрхон, нэг гудамжинд манайхаас урагш хоёр айлын цаана байдаг юм. Сүүлд нь бас талийгаачийн төрсөн дүү Эд надад утсан дээрх нэг бичлэг үзүүлээд тухайн үед талийгаачийн хажууд байсан хүн энэ бичлэг дээр байна уу гэж харуулсан. Би бичлэгийг хараад тэнд сууж байсан хүний царай зүс, хувцас хунарыг тухайн үед сайн харж чадаагүй учраас мэдэхгүй гэдгээ хэлсэн. Тэр бичлэг нь бол дэлгүүр дотор юм худалдаж авч байгаа хүмүүсийн бичлэг байсан. Би тэр хүн хэн байсныг тодорхой хэлж мэдэхгүй, тухайн үед 20 цагийн орчим байсан болохоор харанхуй болчихсон байсан, манай гудамж гэрэлтүүлэг байхгүй, үзэгдэх орчин харанхуй байсан учраас би тэр сууж байсан болон хэвтэж байсан хүний царай зүс, хувцас хунарыг сайн анзаарч хараагүй. Хоёулаа л бараан хувцастай байсан. гэх мэдүүлэг / гэх мэдүүлэг /1х, хх-136-137,138-140/

            О.Аын мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн:...Шүүхэд худал мэдүүлэг өгөх болсон шалтгаан бол О гэх эмэгтэйтэй холбоотой. Энэ О намайг анх цагдаад мэдүүлэг өгснөөс хойш намайг байнга сураглаж, ажилдаа явсан хойгуур гэрт ирж намайг асууж сураглах болсон. Намайг эхний мэдүүлгээ өгснөөс хойш 10 гаруй хоногийн дараа надтай манай гэрийн ойролцоо байдаг Бн гүүрэн дээр таарсан. Тэгээд надаас чи юу үзэж харсан юм бэ гээд л асууж шалгаагаад байсан. Тэгээд дараа нь би чамтай дахиад уулзана гэж хэлсэн. Үүнээс хойш 7 хоногийн дараа манай гэрт О орж ирсэн. Тэгээд намайг гэртээ дагуулж ороод чи малгайн дээрээ үстэй гялгар куртиктэй шардуу царайтай хүн байсан гээд хэлчих, идшийг чинь даая гэхээр нь би үгүй гэж хэлсэн. Би 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр буюу 2 дахь удаагаа байцаалт өгчихөөд дараа нь 2016 оны 05 дугаар сарын 17-нд Ховд аймгийн Булган сумруу эгчийнхрүүгээ явсан. Ингээд хөдөө  эгчийндээ очоод утсаа асаахад  О  өөрийнхөө ..... дугаарын утсаар миний ..... дугаарын утас руу олон удаа залгасан байсан, мөн мессэж бичсэн байсан. Бичсэн мессэж нь “чи байцаалт өгчихөөд явсан байна, би чамайг ирэхээр нь ална аа, хаанаас ч олж чадна шүү” гэсэн мессэж бичсэн байсан. Мөн 8 сарын үед “чи ирэх болж байгаа юм уу, надаас айгаад ирэхгүй байгаа юм уу, шүүх хурал чамаас болоод хойшлоод байгаа” гэсэн мессэж бичсэн байсан. Намайг хөдөөнөөс ирснээс хойш 2016 оны 9 дүгээр сарын эхээр гэртээ байж байтал О миний утас руу залгаад намайг гараад ир гэсэн. Тэгээд надад хандан удахгүй шүүх хурал  болно, чи энэ шүүх хуралд орохгүй бол чамайг баривчилж аваачиж мөнгөн торгуулийн арга хэмжээ авна гэж хэлсэн...Тэгээд талийгаачийн аавын гэрт нь очсон. Аав нь надаас ер нь ямархуу байдалтай яаж байсан юм бэ гэж асуусан. Тэгэхээр нь би Огийн хэл гэснээр нь хэлсэн. Огийн утсан дээр байсан бичлэгийг надад үзүүлсэн. Тэр бичлэг дээр Огийн надад үг зааж өгч хэл гээд байсан залуу байсан. Яг Огийн хэлсэн куртикныхээ малгайн дээр үстэй байсан. Ирж байна уу, заавал ирнэ шүү, миний хэлснийг хэлээрэй гээд О захиад байсан...чиний байцаалт байхгүй, өмнөх байцаалтууд бүгд алга болсон, чи миний хэлснээр л хэлчих, би чамтай ахиж зууралдахгүй, ахиж чам руу залгахгүй гэсэн...би цагдаад өгсөн байцаалтууд байхгүй юм байна гэж бодоод Огийн хэлснээр шүүх хуралд хэлсэн. би сандраад эхний байцаалтаа өөр байцаагчид өгсөн, гарын үсэг биш байна, сүүлийн байцаалтын гарын үсэг мөн байна гэж худал хэлсэн...Мөн би шүүхэд тэр хүмүүсийг тодорхой харсан, манай хашаа гэрэлтүүлэгтэй гэж худлаа хэлсэн. Орой нь О надруу залгаад одоо хэрэг буцах байх, чамаас байцаалт авах байх, чи өнөөдрийн хэлснээ л байцаалт авахад нь хэлчих, байцаагч дуудвал манай өмгөөлөгчтэй хамт байцаалтанд орчих, айх юмгүй гэж хэлсэн. Би Огаас мөнгө, төгрөг ямар нэг зүйл аваагүй. Харин надад өвлийн идшийг чинь даана гэж хэлж байсан. Автобус унааны мөнгө гэж 2 удаа 5000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /3х, хх-154-157/,

            О.Аын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн:..Шүүх хуралд худал мэдүүлэг өгөх болсон явдал бол манай тэнд гэр нь байдаг О гэх эмэгтэйтэй холбоотой. Намайг цагдаад анх мэдүүлэг өгснөөс хойш О манай гэрээр намайг байнга асууж сураглан, удаа дараа утасруу минь удаа дараа залгаж уулзая, ярих юм байна гэж дуудаж уулзан чи шүүх хуралд гялгар куртиктэй, куртикныхаа малгай дээр үстэй туранхай шар царайтай хүн талийгаачийн хажууд сууж байсан гэж хэлээрэй гэж удаа дараа хэлсэн тул би шүүхэд түүний хэлснээр нь худал хэлсэн юм. Тухайн үедээ надад идэш өгнө гэж хэлж байсан. Мөн автобус унааны мөнгө гэж 2 удаа 5000 төгрөг өгсөн. Шүүх хурал дээр чамд 2 хүн үзүүлбэл нөгөө куртик өмссөн хүнийг заагаарай, Дг мөн үү гэж биш гэж хэлээрэй гэж хэлж захиад байсан юм... гэх мэдүүлэг /3х, хх-187-188/                            

            - О.Аын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:...Энэ асуудлын талаар би 2016 оны 03 сарын 05-ны орой болон 2016 оны 05 сарын 10-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлгүүддээ яг үнэн зөвөөр нь тодорхой мэдүүлсэн. Энэ хэрэг болсноос хойш манайхаас 2 айлын урд байдаг О гэдэг хүүхэн намайг байнга асууж сураглах болсон...Намайг гэртээ дагуулж ороод чи малгайн дээрээ үстэй, гялгар куртиктэй шар царайтай хүн байсан гээд хэлчих, өвлийн идшийг чинь даая гэхээр нь би үгүй, тэгж хэлж чадахгүй, би угаасаа байцаалт өгчихсөн юм чинь тэгж хэлж чадахгүй гэж хэлсэн. Огийн утсан дээр байсан бичлэгийг надад үзүүлсэн. Би цагдаад өгсөн байцаалтууд байхгүй гэж бодоод Огийн хэл гэснээр шүүх хуралд хэлсэн. Шүүхэд худал мэдүүлэг өгсөн асуудал бол Отай л холбоотой. О наадаас гуйгаад байсан мөн мөнгө төгрөг, гар утас өгсөн болохоор нь би худал мэдүүлчихсэн...надад 2 удаа 5.000 төгрөг, нокиа гар утас өгсөн. Гар утас өгөхдөө чи энэ утсыг ав гээд өгсөн, эргүүлж авна гээгүй бүүр өгсөн...нокиагийн яг ямар маркийн гар утас байсныг мэдэхгүй, хар, улаан өнгийн корпустай гар утас байсан. Утсыг нь би хөдөө барьж байгаад эвдэрчихээр нь хаячихсан....гэх мэдүүлэг /3х, хх-190-193/, /4х, хх-109-112/,

            - О.Аын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд гэрчээр өгсөн: “тэр орой  гэртээ ирэхэд хашааны гадна гялгар куртиктэй, куртикныхаа малгайн дээр үстэй, туранхай, шар царайтай хүн талийгаачийн хажууд сууж байсан”, “тэр үед гудам талбай гэрэлтүүлэгтэй байсан” тухай мэдүүлэг /3 х, х-77-79/,

            - шүүгчийн захирамжид бичигдсэн нотлох баримтын эх сурвалж /3х, х-84/, 

            - яллагдагч Ш.Огийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн:...О.А надаас такси унааны мөнгө гэж 2 удаа 5.000 төгрөг нийт 10.000 төгрөг авсан. Мөн охины нокиа маркийн гар утсыг авсан...өөр ямар нэгэн эд зүйл өгч байгаагүй...гэх мэдүүлэг /4х, хх-113-115/, 

            - 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Мобиком корпораци ХХК, Юнител ХХК-иас ирүүлсэн яриа, мессежний дэлгэрэнгүй жагсаалтанд  үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагч Ш.Огийн ..... дугаараас О.Аын ....., түүний эхнэр Б.Даваа-Чойгүний 86126910 дугааруудад холбогдсон байдлыг харуулсан тэмдэглэл /3х, хх-126-130/,

            - Ш.О нь О.Аын ..... дугаар луу ярьсан болон ирсэн дуудлагын билл /3х, хх-216-230/,

            - О.Аын ....., .... дугаарын билл /3х, хх-235-247/,

            - гэрч Б.Дий: “...А уг нь ..... дугаарын утастай байсан боловч яагаад ч юм бүү мэд энэ утсаа унтраачихдаг болсон. Яагаад утсаа унтраагаад байгаа юм бэ гэхээр  нэг хүн залгаад байгаа юмаа гэдэг байсан. 2017 он гарснаас хойш байх би одоо өдрийг нь хэлж мэдэхгүй байна. А бид хоёр гэртээ байж байтал миний 86126910 дугаарын утсанд дуудлага ирсэн, утсаа автал үл таних эмэгтэй ....тай ярья гэсэн. Аыг гэр орныхон нь болон таньж мэддэг хүмүүс нь .... гэж дууддаг юм...Хэн гэдэг хүн юм бэ гэж асуухад таньдаг эгч байгаа юм гэж хэлж байсан. Үүнээс өмнө 2016 оны 10 дугаар сарын сүүлээр А надад би нэг шүүх хуралд орох гэж байгаа юм, хоёулаа хамт яваад ирье гээд намайг дагуулаад Сонгинохайрхан дүүргийн шүүх дээр ирсэн. А шүүхийн гадна нэг эмэгтэй хүнтэй уулзаад юм яриад байсан...Намхан махлагдуу эмэгтэй байсан...гэх мэдүүлэг  /3х, хх-161-162/,

            - 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр .....дугаар гудамж болон уг 30б тоот хашаа нь гэрэлтүүлэгтэй эсэхийг тогтоох зорилгоор нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3х, хх-124-125/,

            - 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 115 дугаартай Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /3х,  хх-74-82/,

            - гэрч Н.Сгийн: ...миний хариуцсан хэсэгт ...., 44 дүгээр гудамж харьяалагддаг юм... .....дугаар гудамж бол ямар ч гэрэлтүүлэг байхгүй. Мөн 30 тоот буюу Оых хашаандаа огт гэрэлтүүлэг байхгүй...гэх мэдүүлэг /3х, хх-151/,

            - шүүгдэгч С.Дийн: ...2016 оны 03 дугаар сарын 5-ны 09 цаг гэж босоод хашааныхаа цасыг цэвэрлэсэн...тэгээд байж байтал багийн найз Э эхнэрийн утас руу залгаад намайг хүрээд ир гэж хэлсэн...би гэрийнхээ хивсийг арчиж цэвэрлэчихээд Эгийн гэр лүү явсан...очиход Эгийн аав Э ах, Эгийн хүү О /3 настай/ нар байсан...удалгүй Э ах айлд очиж юм хийж өгнө гээд явсан...тэгээд байж байтал манай эхнэр Эгийн утас руу залгаад надтай яриад би аавынх руу явлаа, чи эртхэн хариарай гэж хэлсэн...Э бид 2 тэднийхээс доошоо яваад дэлгүүр орж тамхи авсан...тэнд ЭТтэй таарсан...юм ярьж зогсож байтал ЭТ 3-лаа пиво ууя гээд 2 ширхэг том хүрэн хуванцар савтай пиво дэлгүүрээс авсан...бид 3 пивоо Эгийнд ууж дуусгаад ЭТ мөнгө өгөхөөр нь би дэлгүүр явж дахин 1 том хуванцар савтай пиво авчирсан... Э аав руугаа залгаад та ирж байна уу гэж асууж байсан...тэгээд удахгүй аав ирэх юм шиг байна, танайд очье гээд бид 3 хамтдаа манайх руу явсан...замдаа дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн экс архи 1 ширхэг, 1 ширхэг ундаа аваад манайд очсон...очиход эхнэр байхгүй, хүнгүй байсан...3-уулаа нөгөө архиа хувааж уусан...ууж байхад Э үнэн тасарсан уу, эсхүл худлаа юу мэдэгдэхгүй сандал  дээр дуугай суугаад байсан...түүнээс хойш юу болсныг санахгүй байна...эхнэрээ хэзээ ирснийг ч санахгүй байна...нэг сэрэхэд цагдаа дээр ирсэн байсан...бид 3-аас өөр хэн ч байгаагүй...миний хийсэн ногоон өнгийн иштэй, ишнийхээ 2 талд шар өнгөөр гуулиар бөгжилсөн хутга байдаг...энэ хутгыг би Этэй хамжиж байгаад хийсэн...мөн ногоон иштэй заазуур бас байдаг...ЭТ, Э нар малгайгүй байсан. Хөх саарал өнгийн ноосон малгай бол миний малгай...гэх мэдүүлэг /2х, хх-174-176, 178-179/, “...ЭТ, талийгаач Э 2 ер нь хоорондоо таарамжгүй харьцаатай байдаг...урьд нь энэ 2 маргаж муудалцаж байсан гэсэн...би тэрийг нь бол хараагүй, гэхдээ Э надад би ЭТийг урьд нь зодож байсан гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /2х, хх-180/“...би өглөө нь юм идээгүй өлөн байсан...гэрт орж ирж архи уухад гэр халуун байсан учраас халуун, хүйтэн харшаад согтсон...би тухайн үед болсон асуудлыг сайн санахгүй байгаа нь согтсон, мөн унтаж байсантай л холбоотой гэж бодож байна...нурууны зулгаралт бол хуучин гэмтэл...барилгын халтуурын ажил хийж байхад л нуруугаа юм хуманд дэлсээд зулгалчихсан байх...бусад гэмтлүүдийг бол мэдэхгүй, архи уухаас өмнө бол байгаагүй...хутга хийе гэж бодож л хйисэн, өөр ямар нэгэн санаа зорилго байхгүй...тэр хэрэг гардаг өдөр Эгийн гэрт бид 3 эхлээд пиво ууж байхад ЭТ надад хандан Э намайг зодож байсан ш дээ, чи сонссон уу гэхээр нь би ЭТд хандан эр хүмүүст тийм асуудал байдаг ш дээ, Э намайг ч гэсэн цохиж л байсан ш дээ” гэж хэлж байсан...мөн тэр өдөр дэлгүүрийн үүдэнд ЭТтэй анх таарахад Э надад би ЭТийг өмнө нь цохичихсон шүү дээ, уучлал гуйгаагүй гэж хэлж байсан...”/2х, хх-182-183/....Би тэр хоёрыг голоор нь орж салгасан...Заамдалцсан байсан...Хутгалахыг хараагүй...тэр хоёрыг салгахад гэрээс гараад хаалга тас гээд хаагдсан...Тэр хоёрыг салгахад миний хувцас цус болоогүй...гэх мэдүүлэг /4х, х-192/

- СС.Дийн төрсний гэрчилгээний лавлагаа /2х, хх-98/, 

            - С.Дийн төрсний гэрчилгээний хуулбар /2х, хх-123/ зэрэг болно.      

 

            Шүүгдэгч С.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 03 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 03 дугаар хороо .... тоотод Э.Эгийн хэвлийн баруун хэсэгт хутгалж түүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            - шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн дүгнэлт:...талийгаачийн биед цээж, хэвлийн хатгагдаж зүсэгдсэн шарх: цээжний баруун хажууд суганы дунд шугамаар 9-10-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, өрцийг гэмтэн хэвлийн хөндийг нэвтэрч элэгний баруун дэлбэнгийн 5-р сегменийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, нүүр, баруун сарвууны зулгаралт гэмтэл тогтоодлоо...дээрх шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, уг шарх гэмтэл нь үүсэх үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, бусад зулгаралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...талийгаач нь дээрх цээж, хэвлийн хөндийг хатгагдаж зүсэгдсэн, элгийг гэмтээсэн шарх гэмтлийн улмаас цочмог цус алдаж нас баржээ...талийгаач нь үхэлд нөлөөлөх архаг хууч өвчингүй байжээ... /1х, хх-184-185, 188-189/,

            - 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт:...Цогцосны толгойн оройн хэсгээс урагш 14 метр зайд гудамжны гол машины замын хэсэгт хөх саарал өнгийн ноосон малгай байсныг №7 гэж дугаарлан эд мөрийн баримтаар түр хураав.../1х, хх-12-17/,

            - 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2258 дугаартай шинжээчийн:...хэргийн газраас хураан авсан гэх хар хөх өнгийн ноосон малгайн дотор талаас 2 ширхэг үс илэрсэн. Илэрсэн үс нь эрэгтэй хүний үс байна. Хэргийн газраас хураан авсан гэх хар хөх өнгийн ноосон малгайд илэрсэн үс нь сэжигтэн С.Дийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...гэх дүгнэлт /1х, хх-219-220/, 

            - 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл:...Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо ....-24 гэх тоотод байх шавар байшингийн баруун хаалганы урд, доод талын ногоон өнгийн үүдний шалавчин дээр ажлын хэсэг нь зүүн урагш чиглэж, ногоон өнгийн бариултай муруй хэлбэртэй хутга байх ба хутганы үзүүр хэсэгт 3 ширхэг нүхтэй. Хутганы үзүүр хэсэгт цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон...Хутганы бариулын төгсгөл хэсгээс хойд зүгт 8 см зайд цэнхэр өнгийн алчуур байх ба уг алчуур нь цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон...үүдний амбаарын баруун хаалганы доод ирмэгээс урагш 66 см зайд амбаарын шалан дээр цус мэт хүрэн улаан өнгийн зүйл дуссан толбо байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав...нөгөө өрөөнд хаалгаар дотогш ороход баруун гар талд буюу байшингийн ертөнцийн зүгээр зүүн урд талд угаалтуур, угаалтуурын доод 4 тасалгаа бүхий тавиуртай. Угаалтуурын доод талд саарал өнгийн алчуур мэт даавуун зүйл байх ба уг алчуур нойтон зарим хэсгээрээ цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байлаа...буйдан дээр хар цагаан өнгө хосолсон эмэгтэй хүний гэмээр майк байх ба цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг эд мөрийн баримтаар хураан авлаа. Буйдангийн хойд талд шалан дээр цус мэт хүрэн улаан өнгөөр бохирлогдсон байсныг арчсан гэмээр ул мөр байсныг гэрэл зургаар бэхжүүлэв.../1х, хх-20-28/,

            - 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2188 дугаартай шинжээчийн: “...хэргийн газраас бэхжүүлэн авсан гэх саарал өнгийн алчуур, хар саарал өнгийн алчуур, майк, 43-24 тоотоос бэхжүүлэн авсан гэх арчдаст цус илэрч байна...арчдаст илэрсэн цус нь ДНХ-ийн харьцуулах шинжилгээнд тэнцэж байна...43-24 тоотоос бэхжүүлэн авсан гэх арчдаст илэрсэн цус нь хүний цус байна...43-24 тоотоос бэхжүүлэн авсан гэх арчдаст илэрсэн цус нь аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар талийгаач Э.Эгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх дүгнэлт /1х, хх-208-209/,

            - 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2189 дугаартай:...хутганд цус илэрч байна. Хутганд илэрсэн цус нь аутосомын ДНХ-ийн  D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн аллелиар талийгаач Э.Эгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...гэх шинжээчийн дүгнэлт /1х ,хх-194/,          

            - С.Дийн бие болон хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1х, хх-48-56/, 

            - 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2184 дугаартай шинжээчийн:...С.Дийн гэх хар өнгийн юүдэнтэй куртка, баруун өвдгөн дээрээ 23 гэсэн улаан бичигтэй, хар өнгийн даавуун өмд, хар саарал өнгийн ноосон өмд, цэнхэр өнгийн үдээстэй саарал өнгийн пүүзэн гутал зэрэгт цус илэрч байна. Уг хувцсанд илэрсэн цус нь илэрч аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8, Penta D, СWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар талийгаач Э.Эгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...гэх дүгнэлт /1х, хх-235-236/,

- Б.Эийн хохирогчоор өгсөн мэдүүлэг:...архи, пиво уучихаад зүүрмэглэж байтал Э миний хувцаснаас татаад хөөе сэрээч, юм аа ууя гэсэн...буцаад зүүрмэглэж байтал С.Д, Э 2 хоорондоо маргалдаад эхлэх шиг болсон...өндийтөл ширээний баруун талд С.Д, Э 2 маргалдаад зогсож  байсан...С.Д зүүн гартаа хутга барьчихсан...Э С.Дийг “чи муу чадах юм уу” гэхэд С.Д “зүгээр байгаарай, пизда минь” гэж хэлж байсан...намайг өндийтөл тэр 2 барьцалдаад авсан...би дундуур нь ороод С.Дийн гараас хутгыг нь салгах гээд хутгатай гар руу нь тонгойх үед С.Д тохойлдож уруул тус газар оносон...уруулаас бага зэрэг цус гарсан...баруун гарын бугуйн орчим газраа хутганд нь зүсүүлсэн...тэгээд хутгыг нь салгаад шалан дээр унагаагаад цааш нь холдуулж өшиглөсөн...С.Дт хандаж чи одоо болиоч гэхэд юу ч хэлэхгүй зогсоод байсан...Эд хандан хөөе, явъя, наадах чинь урьд Аг заазуурдаж байсан ш дээ гэхэд үгүй, би явахгүй, явах болоогүй гэж хэлэхээр нь орхиод гараад явсан...гарах үедээ би хальт эргэж харахад С.Д шалан дээр байгаа хутга руу ухасхийж байгаа харагдсан...би шууд гэртээ харьсан...гарын шархнаас цус гоожоод байсан...гартаа барьчихсан байхыг нь харахад бариулын урд болон ар хэсэг нь шаргал өнгийн гууль мэт зүйлээр бөгжилсөн, уртавтар хутга байсан, бариулынх нь 2 тал нь шар өнгөтэй байсан гэдгийг би сайн санаж байна...тэр хутга хэнийх, хаанаас аваад барьчихсан талаар нь би мэдэхгүй” гэх мэдүүлэг /1х, хх-112-115/, 

- Б.Эийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, ялагдагчаар өгсөн мэдүүлэг /2х. хх-85-87, 89-90/, мөн гэрчээр өгсөн мэдүүлэг /3х, хх-142-146/,   

            - шүүгдэгч С.Дийн...тэр хутгыг би хийсэн, ногоон өнгийн иштэй, ишнийхээ 2 талд шар өнгөөр гуулиар бөгжилсөн...хийхдээ Этэй хамжсан...ЭТ, Э нар малгайгүй байсан. Хөх саарал өнгийн ноосон малгай бол миний малгай...гэх мэдүүлэг гэх мэдүүлэг /2х, хх-174-176, 178-179/,

            - гэрч Ш.Огийн: “...тэр орой ирээд гэрээ ажиглаад харахад үүд хэсгийн шалан дээр цус болчихсон, тэр цусыг арчсан байдалтай, угаалтуурын цагаан саарал өнгийн алчуур цус болсон...үүдний довжоон дээр С.Дийн өөрийнх нь гараар хийж байсан хутга нь байсан...уг нь тэр хутга манай гал тогооны өрөөний орны доор байдаг хөндийд нь байсан...хутгыг анхнаас нь эвгүй харагдаад байхаар нь шүүгээнд хийгээгүй, гал тогооны өрөөний орны хөндий доогуур мөчидхөн хийчихсэн юм...С.Д надаас хутгыг асуухаар нь орны хөндийд хийчихсэн, тэр харагдаж байна ш дээ гэж хэлээд зааж өгч байсан юм...гэх мэдүүлэг /1х, хх-119-126/ зэрэг нотлох баримтуудаар,  

 

            Шүүгдэгч О.А нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр, мөн 05 дугаар сарын 10-ны мөрдөн байцаалтад гэрчээр “тухайн үед 20 цагийн орчим байсан болохоор харанхуй, манай гудамж гэрэлтүүлэг байхгүй учраас тэр сууж байсан болон хэвтэж байсан хүний царай зүс, хувцас хунарыг сайн анзаарч хараагүй. Хоёулаа л бараан хувцастай байсан” гэж мэдүүлж байсан атлаа Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүгдэгч С.Дт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо “тэр орой гэртээ ирэхэд хашааны гадна гялгар куртиктэй, куртикнийхээ малгайн дээр үстэй, туранхай шар царайтай хүн талийгаачийн хажууд сууж байсан...тэр үед гудамж талбай гэрэлтүүлэгтэй байсан...”гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:   

            - О.А гэрчээр 2016.03.05-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг...тухайн үед 20 цаг орчим л болж байсан байх, харанхуй болчихсон байсан...хашааны гадна үл таних 2 хүн байсан, нэг нь хэвтсэн, нөгөө нь хөлөө жийгээд сууж байсан...тэр үед гадаа харанхуй, гудамж талбай гэрэлтүүлэггүй болохоор тэр 2 хүнийг сайн хараагүй, мэдэхгүй, бараан хувцастай байсан.../1х, хх-136-137, 138-140/,   

            - О.Аын 2016.10.24-ний өдрийн шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэг : “тэр орой  гэртээ ирэхэд хашааны гадна гялгар куртиктэй, куртикныхаа малгайн дээр үстэй, туранхай, шар царайтай хүн талийгаачийн хажууд сууж байсан, тэр үед гудам талбай гэрэлтүүлэгтэй байсан”…/3х, х-77-79/, шүүгчийн захирамжид бичигдсэн нотлох баримтын эх сурвалж /3х, х-84/,  

            - О.Аын мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн:...О намайг анх цагдаад мэдүүлэг өгснөөс хойш намайг байнга сураглаж, ажилдаа явсан хойгуур гэрт ирж намайг асууж сураглах, гэрт ирэх болсон...намайг гэртээ дагуулж ороод чи малгайн дээрээ үстэй гялгар куртиктэй шардуу царайтай хүн байсан гээд хэлчих, идшийг чинь даая гэсэн...О  өөрийнхөө ..... дугаарын утсаар миний ..... дугаарын утасруу олон удаа залгасан, мессэж бичсэн байсан...Тэгээд талийгаачийн аавын гэрт нь очсон. Аав нь надаас ер нь ямархуу байдалтай яаж байсан юм бэ гэж асуухад нь би Огийн хэл гэснээр нь хэлсэн. Огийн утсан дээр байсан бичлэгийг надад үзүүлсэн. Тэр бичлэг дээр Огийн надад үг зааж өгч хэл гээд байсан залуу байсан...Манай хашаа гэрэлтүүлэгтэй гэж худлаа хэлсэн...Автобус унааны мөнгө гэж 2 удаа 5000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /3х, хх-154-157/,      

            - О.Аын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:... миний бие нь мөрдөн байцаалтанд 2 удаа гэрчээр мэдүүлэг өгсөн. Ингэж мэдүүлэг өгөхдөө өөрийн үзсэн харсан зүйлээ үнэн зөвөөр нь мэдүүлж мэдүүлгээ уншиж танилцан гарын үсэг зурсан. Шүүх хуралд мэдүүлэг өгөх болсон явдал бол О гэдэг эмэгтэйтэй холбоотой....“Чи шүүх хуралд гялгар куртиктэй, куртикныхаа малгайн дээр үстэй, туранхай шар царайтай хүн талийгаачийн хажууд сууж байсан” гэж хэлээрэй...Шүүх хурал дээр чамд 2 хүн үзүүлбэл нөгөө куртик өмссөн хүнийг заагаарай, Дг мөн үү гэж асуувал биш гэж хэлээрэй гэж хэлж захиад байсан юм...Тухайн үедээ надад идэш өгнө гэж хэлж байсан. Мөн автобус унааны мөнгө гэж 2 удаа 5000 төгрөг өгсөн...нокиа гар утас өгсөн. Гар утас өгөхдөө чи энэ утсыг ав гээд өгсөн, эргүүлж авна гээгүй бүр өгсөн, хар, улаан өнгийн корпустай гар утас байсан. Утсыг нь би хөдөө барьж байгаад эвдэрчихээр нь хаячихсан... гэх мэдүүлэг /3х, 187-188, 190-193, 4х, хх-109-112/,  /5х, хх-86-87/

            - Ш.Огийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: ...О.А надаас такси унааны мөнгө гэж 2 удаа 5.000 төгрөг нийт 10.000 төгрөг авсан. Мөн охины нокиа маркийн гар утсыг авсан...өөр ямар нэгэн эд зүйл өгч байгаагүй...гэх мэдүүлэг /4х, хх-113-115/,  

            - 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Мобиком корпораци ХХК, Юнител ХХК-иас ирүүлсэн яриа, мессежний дэлгэрэнгүй жагсаалтанд  үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагч Ш.Огийн ..... дугаараас О.Аын ....., түүний эхнэр Б.Даваа-Чойгүний 86126910 дугааруудад холбогдсон байдлыг харуулсан тэмдэглэл.  /3х, хх-126-130/,

            - Ш.О нь О.Аын ..... дугаар луу ярьсан болон ирсэн дуудлагын билл /3х, хх-216-230/,

            - О.Аын ....., .... дугаарын билл /3х, хх-235-247/,

            - гэрч Б.Дий: “...А уг нь ..... дугаарын утастай байсан боловч яагаад ч юм бүү мэд энэ утсаа унтраачихдаг болсон. Яагаад утсаа унтраагаад байгаа юм бэ гэхээр  нэг хүн залгаад байгаа юмаа гэдэг байсан. 2017 он гарснаас хойш байх би одоо өдрийг нь хэлж мэдэхгүй байна. А бид хоёр гэртээ байж байтал миний 86126910 дугаарын утсанд дуудлага ирсэн, утсаа автал үл таних эмэгтэй ....тай ярья гэсэн. Аыг гэр орныхон нь болон таньж мэддэг хүмүүс нь .... гэж дууддаг юм...Хэн гэдэг хүн юм бэ гэж асуухад таньдаг эгч байгаа юм гэж хэлж байсан. Үүнээс өмнө 2016 оны 10 дугаар сарын сүүлээр А надад би нэг шүүх хуралд орох гэж байгаа юм, хоёулаа хамт яваад ирье гээд намайг дагуулаад Сонгинохайрхан дүүргийн шүүх дээр ирсэн. А шүүхийн гадна нэг эмэгтэй хүнтэй уулзаад юм яриад байсан...Намхан махлагдуу эмэгтэй байсан...гэх мэдүүлэг  /3х, хх-161-162/,

            - гэрч Н.Сгийн:...миний хариуцсан хэсэгт ...., 44 дүгээр гудамж харьяалагддаг юм... .....дугаар гудамж бол ямар ч гэрэлтүүлэг байхгүй. Мөн 30 тоот буюу Оых хашаандаа огт гэрэлтүүлэг байхгүй...гэх мэдүүлэг /3х, хх-151/,

            - 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр .....дугаар гудамж болон уг 30б тоот хашаа нь гэрэлтүүлэгтэй эсэхийг тогтоох зорилгоор нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3х, хх-124-125/,

            - Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 115 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /3х,  хх-74-82/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон гэж дүгнэв.    

 

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгч С.Д, түүний өмгөөлөгч нар холбогдох гэмт хэрэгт гэм буруугийн асуудлыг зөвшөөрөхгүй гэх боловч шүүгдэгч С.Дт холбогдох гэмт хэрэгт хамааралтай нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд тухайн нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн, хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч нар худал дүгнэлт гаргасан, мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.    

            Шүүхээс шүүгдэгч С.Дийн Үндсэн хууль, бусад холбогдох хуулиар олгогдсон эрхийн хүрээнд өгсөн мэдүүлгийн хүрээнд болон бусад хуульд заасан үндэслэл, журмаар тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр удаа дараа прокурорт буцаасан ба мөрдөн шалгах бүхий л ажиллагааг хийсэн боловч иргэн Э.Эгийн амь нас хохирсон нь шүүгдэгч С.Дийн үйлдэлтэй шалтгаант холбоотойг үгүйсгэсэн үндэслэл, нотолгоо тус хэрэгт цуглараагүй байна.        

            Б.Эийг тус хэрэгт сэжиглэн шалгасан боловч гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байх ба шүүгдэгч С.Дийн гэрийн хашаанаас тоолоход 3 дахь айлын хашааны гадна амь хохирогч Э.Э хэвтэж байсан /1х, х-44/, гэрч О.Аын мэдүүлгээр: гэртээ 20 цагийн орчимд ирэхэд...хашааны гадна үл таних 2 хүн байсан, нэг нь хэвтсэн, нөгөө нь хөлөө жийгээд сууж байсан...гэх боловч тэрээр тухайн 2 хүн хэн байсныг огт мэдэхгүй, тодруулбал Б.Э эсхүл өөр хүн байсан эсэх нь тодорхой бусаас гадна тэнд байсан гэх хүн тухайн үед Ө.Эг алсан гэж үзэх үндэслэл, баримт огт байхгүй, түүнчлэн Б.Э тухайн маргаан болсон гэрээс гарч харихаар явахдаа хашааны хаалгаар, эсхүл хашаа давсан гэж зөрүүтэй мэдүүлсэн байх хэдий ч энэ нь түүнийг гэмт хэрэгт холбогдуулах үндэслэл болохгүйг тус тус дурдах нь зүйтэй.  

            Тус гэмт хэрэг үйлдэгдэхэд болон болсон үйл явдлын өрнөл, цаг хугацааг зарим талаар сэргээн санахгүй байгаа гэх асуудалд С.Д нар тухайн үед согтууруулах ундааны зүйлс бага бус хэмжээгээр буюу нийт 7.5 л пиво, 750 гр архи хамтран хэрэглэсэн нь нөлөөлсөн байж болохыг үгүйсгэх боломжгүйгээс гадна шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүйг тэмдэглэж байна.

Харин шүүгдэгч С.Дийн хамтран амьдрагч гэх Ш.О тус хэргийн гэрч О.Ат зүй бусаар нөлөөлж, худал мэдүүлэг өгүүлсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон ба тухайн худал мэдээлэл, мэдүүлгийн хүрээнд шалгавал зохих бүхий л ажиллагаа зохих ёсоор хийгдсэн тул тус хэрэгт мөн Б.Э холбогдох эсэхийг дахин шалгуулах тухай шүүгдэгч, хохирогчийн төлөөлөгч, тэдний өмгөөлөгч нарын саналыг үндэслэлгүй гэж үзнэ.            

            Шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч нар “худал мэдүүлэх” гэмт хэрэгт гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

2015 оны Эрүүгийн хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнтэй холбоотойгоор шүүгдэгч нарт холбогдох гэмт хэрэгт тухайн Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна. Тухайлбал,    

            2015 оны Эрүүгийн хуулиар “хүнийг санаатай алах” гэмт хэрэгт “танхай сэдэлт”-ээр гэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн хасагдсан, хорих ялын доод хэмжээ багассан нь шүүгдэгч С.Дийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул шүүгдэгч С.Дт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-д заасан гэмт хэргийн зүйлчлэлийг /5х, х-54/ 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилсөн нь зөв болно.  

            Шүүгдэгч О.Ат холбогдох “худал мэдүүлэх” гэмт хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг судлахад О.А нь иргэн Б.Эийг онц хүнд буюу хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулж хуурамч мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо байхгүй, тодруулбал тухайн 2 хүний аль нэгийг нэр заан Б.Э гэж, мөн тухайн хэвтэж байсан хүнийг нөгөө нь алсан гэж мэдүүлсэн эх сурвалжгүй тул яллах дүгнэлтэд О.Ат холбогдох гэмт хэргийн шинжид “иргэн Б.Эийг онц хүнд буюу хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулж хуурамч мэдүүлэг өгсөн” гэж нэмж бичсэн нь үндэслэл, нотолгоогүйгээс гадна 2015 оны Эрүүгийн хуулиар 2002 оны Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-т заасан худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн “шунахайн болон хувийн бусад сэдэлтээр, хүнийг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулж” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж хасагдсан байх тул хэргийн зүйлчлэл хөнгөрч өөрчлөгдсөн, үүнтэй холбоотойгоор тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа мөн багассан байх тул шүүгдэгч О.Ат холбогдох гэмт хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 болгон өөрчлөх үндэслэлтэй гэж үзсэн болно.      

Иймд шүүгдэгч С.Дийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,   

            Шүүгдэгч О.Аыг “гэрч шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.    

            Хохирогчийн төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 5.361.391 төгрөг нэхэмжлэн нотлох баримтуудыг хавсаргасан /2х, хх-149-163/ байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаас үзэхэд тус хуулиар хохирогчид өмгөөлөгч авахыг үүрэг болгоогүй, харин хохирогчийн төлөөлөгч нь “өмгөөлөгч авах эрх”-ээ сайн дураар чөлөөтэй эдэлсэн байх тул өмгөөлөгчийн зардалд 2.000.000 төгрөг нэхэмжилснийг хангах боломжгүй, харин хохирлын 3.361.391 төгрөгийн хохирлыг хэрэгт цугларсан нотлох баримтууд, хохирлыг төлөхөө илэрхийлсэн шүүгдэгчийн мэдүүлгийн хүрээнд хангаж, хохирогчийн төлөөлөгчид гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.   

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:  

Шүүгдэгч С.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.  

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч C.С.Дийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, оногдуулах ялыг багасгах тухай хохирогчийн төлөөлөгчийн санал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

2015 оны Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахыг түдгэлзүүлсэн хэдий ч энэ нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тооцоход хамааралгүй тул шүүгдэгч О.Аын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт зааснаар дууссан үндэслэлээр шүүгдэгч О.Аыг тухайн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.     

            Бусад асуудал

            Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан:   

            - 2 ширхэг “Сиди”-г хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, оролцогчдын хүсэлт, баримтын хүрээнд

            - талийгаач Э.Эгийн иргэний үнэмлэх, ажлын үнэмлэх, цагаан саарал өнгийн товчлууртай, дэлгэцний дээд хэсэгт Nokia гэсэн цэнхэр өнгийн бичигтэй, хар саарал өнгийн корпустай гар утас 1 ширхэг /1х, х-74, 76/ тус тус хохирогчийн төлөөлөгч С.Эд буцаан олгож,

            - С.Дийн гэх хар өнгийн өвлийн куртик, хар өнгийн куртик, хар өнгийн биеийн тамирын цамц, хар өнгийн фудволк, хар өнгийн биеийн тамирын өмд, саарал өнгийн дотуур өмд, хар хөх өнгийн дотуур өмд, хар саарал өнгийн 4 ширхэг 2 хос оймс, дотроо үсгүй пүүзэн гутал /1х, х-40, 77/, хөх саарал өнгийн ноосон малгай.../1х, хх-13/,  

            - Б.Эийн гэх хар хөх өвлийн савхин куртик, саарал өнгийн юүдэнтэй цамц, цэнхэр өнгийн фудволк, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар саарал өнгийн дотуур өмд, цайвар саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн турсик, цагаан өнгийн 1 хос оймс, хар өнгийн хоншоортой 1 хос гутлыг /1х, х-61, 78/,   

            - ногоон өнгийн хуванцар материалаар хийгдсэн бариултай, бариулны урт нь 11.7 см, ажлын хэсгийн урт 15.6 см хэмжээ бүхий ажлын хэсгийн урд үзүүр хэсэгт 3 ширхэг жижиг нүхтэй хутга, бариулын хэсэг нь 12.5 см, ажлын хэсгийн урт нь 12.5 см урттай, ногоон өнгийн хуванцар мэт материалаар хийгдсэн иштэй заазуур, цагаан өнгийн цэцгэн хээтэй эмэгтэй хүний майк, 62.5*31.5 см хэмжээ бүхий саарал өнгийн алчуур, саарал өнгийн гурвалжиндуу хэлбэртэй 47.5*32 см хэмжээ бүхий нимгэн даавуу / 1х, х-75/,

            - талийгаачийн гэх хар өнгийн куртик, битүү захтай саарал өнгийн ноосон цамц, саарал өнгийн босоо судалтай хээтэй хар өнгийн ноосон цамц, задгай энгэртэй цагаан өнгийн ноосон цамц, хар өнгийн майк, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн тэлээ, саарал өнгийн ноосон өмд, саарал өнгийн нимгэн дотуур өмд, хар өнгийн дотоож, үдээстэй хар өнгийн 1 хос гутал, хар өнгийн 1 хос оймс, бор өнгийн 1 хос оймс /1х, х-76/ зэргийг тус тус зохих журмын дагуу устгахаар шийдвэрлэв.      

             Шүүгдэгч С.Д 2016.03.06-ны /2х, х-31/ өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 15-ны /4х, х-215, 5х, х-6, 36, 38/ өдрийн байдлаар 711 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч О.А нь 2017 оны 6 дугаар сарын 6-ны /4х, 157/ өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 14-ний /4х, хх-162/ өдрийг хүртэл 8 хоног, 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 12 хоног нийт 20 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй.

Шүүгдэгч О.Аыг үйлдсэн гэмт хэргийнх нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тул цагдан хоригдож буй тухайн шүүгдэгчийг суллах, харин шүүгдэгч С.Дийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хорих ял оногдуулсан тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.  

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 34.19, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон     

 

ТОГТООХ нь:  

 

            1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч О.Ат холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 болгон өөрчилсүгэй.       

2. Шүүгдэгч С.Дийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 

            шүүгдэгч О.Аыг “гэрч шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.    

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Аыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох тухайн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

            4. Шүүгдэгч С.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10 жил хорих ялаар шийтгэсүгэй.   

            5. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Дийн эдлэх 10 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            6. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Дийн цагдан хоригдсон 711 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.   

            7. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 3.361.391 төгрөгийг шүүгдэгч С.Дээс 1 жилийн хугацаанд гаргуулж, хохирогчийн төлөөлөгч С.Эд олгосугай.     

            8. Хохирогчийн төлөөлөгч С.Э гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг болон уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч О.А 20 хоног цагдан хоригдсон, О.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хутгыг устгасугай.  

            10. Уг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан:    

            - С.Дийн гэх хар өнгийн өвлийн куртик, хар өнгийн куртик, хар өнгийн биеийн тамирын цамц, хар өнгийн фудволк, хар өнгийн биеийн тамирын өмд, саарал өнгийн дотуур өмд, хар хөх өнгийн дотуур өмд, хар саарал өнгийн 4 ширхэг 2 хос оймс, дотроо үсгүй пүүзэн гутал, хөх саарал өнгийн ноосон малгай,  

            - Б.Эийн гэх хар хөх өвлийн савхин куртик, саарал өнгийн юүдэнтэй цамц, цэнхэр өнгийн фудволк, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар саарал өнгийн дотуур өмд, цайвар саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн турсик, цагаан өнгийн 1 хос оймс, хар өнгийн хоншоортой 1 хос гутал,   

            - бариулын хэсэг нь 12.5 см, ажлын хэсгийн урт нь 12.5 см урттай, ногоон өнгийн хуванцар мэт материалаар хийгдсэн иштэй заазуур, цагаан өнгийн цэцгэн хээтэй эмэгтэй хүний майк, 62.5*31.5 см хэмжээ бүхий саарал өнгийн алчуур, саарал өнгийн гурвалжиндуу хэлбэртэй 47.5*32 см хэмжээ бүхий нимгэн даавуу, 

            - талийгаачийн гэх юнителийн бор өнгийн цаасан хавтсанд хийсэн сим картны үүр, хар өнгийн куртик, битүү захтай саарал өнгийн ноосон цамц, саарал өнгийн босоо судалтай хээтэй хар өнгийн ноосон цамц, задгай энгэртэй цагаан өнгийн ноосон цамц, хар өнгийн майк, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн тэлээ, саарал өнгийн ноосон өмд, саарал өнгийн нимгэн дотуур өмд, хар өнгийн дотоож, үдээстэй хар өнгийн 1 хос гутал, хар өнгийн 1 хос оймс, бор өнгийн 1 хос оймс зэргийг тус тус зохих журмын дагуу устгаж,   

- 2 ширхэг “Сиди”-г хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж,  талийгаач Э.Эгийн иргэний үнэмлэх, ажлын үнэмлэх, цагаан саарал өнгийн товчлууртай, дэлгэцний дээд хэсэгт Nokia гэсэн цэнхэр өнгийн бичигтэй, хар саарал өнгийн корпустай гар утас 1 ширхэгийг тус тус хохирогчийн төлөөлөгч С.Эд буцаан олгосугай.

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 зааснаар цагдан хоригдож байгаа шүүгдэгч О.Аыг сулласугай.

            12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Дийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцсугай.          

            13. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

            14. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

            15. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч С.Дт авсан цагдан хорих, шүүгдэгч О.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.        

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ГАНБААТАР

 

                                                 ШҮҮГЧ                                  Т.АЛТАНТУЯА

 

                                                                                               Л.БААТАР