| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/07420/И |
| Дугаар | 192/ШШ2026/01893 |
| Огноо | 2026-02-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2026/01893
2026 02 11 192/ШШ2026/01893
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***,
Хариуцагч: *** нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 225,501,670.02 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, зээлийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт шүүх үндсэн нэхэмжлэлийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, мөн сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: *** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ”******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК, ******* нар нь 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр В120230533 дугаартай зээлийн гэрээ, 112023053301 дугаартай Ипотекийн гэрээ тус тус байгуулж 250,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 3.2 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн. Уг зээлийн барьцаанд дараах хөрөнгийг барьцаалсан. Үүнд бүртгэлийн дугаартай, 0006348 гэрчилгээний дугаартай, ******* дүүргийн, 6 дугаар хороо, дугаар хороолол /16080/, гудамж 52а байр, 83 тоот хаягт байршилтай, 1.88 м.кв талбайтай, дөрвөн өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг ипотекийн гэрээнд 250,000,000 төгрөгөөр үнэлж барьцаалсан. Зээлдэгч “*******” ХХК, ******* нар нь В120230533 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөх хугацаа өгсөн боловч хугацаандаа төлж барагдуулаагүй зэргээр гэрээний үүргийн ноцтой зөрчил гаргаж байгаа тул зээлийн өр төлбөр барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Зээлийн гэрээний үүргийг бүрэн хангуулахаар нэхэмжилсэн. 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг 35,955,146.51 төгрөгөөр нэмэгдүүлж үндсэн зээл 193,542,405.50 төгрөг, зээлийн хүү 63,811,413.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,087,497.55 төгрөг, нотариатын зардал 15,500 төгрөг, нийт 261.456,816.53 төгрөг нэхэмжилж байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан В120230533 тоот зээлийн гэрээг тус тус үндэслэн зээлдэгч "*******" ХХК, ******* нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 261,456,816.53 төгрөгийг гаргуулан “******* *******” ХК-ид олгуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ. Хариуцагч тайлбарлахдаа энэ зээлийн гэрээнд нөхцөл өөрчлөлт оруулж өгсөнгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу бид нарыг хүү нэмэгдүүлсэн төсөл баримтаар үүнийг нөхцөл өөрчлөх боломжоор хангаж өгсөнгүй. Яагаад гэвэл бид нарын энэ үйл ажиллагаа доголдсонтой холбоотой нөхцөл байдлыг ойлголоо гэсэн мөртлөө гаргаж өгсөнгүй гээд байгаа юм. Гэвч бодит байдал дээр өөрөө юу болоод байгаа вэ гэхээр бид нарын гаргаж өгсөн зээлийн дансны хуулга гэдэг баримт материал. Түүн дээр харвал 2024 оны дугаар сараас хойших үндсэн хүүгийн үлдэгдэл гээд багана байгаа. Түүнд тухайн зээлдэгчийн хуримтлагдаад яваад байгаа хүү харагддаг. Тухайн зээлийн гэрээнд нөхцөл өөрчлөх боломж юугаар үүсдэг вэ гэхээр талуудын гэрээ байгуулсан гэрээн дээр ч байдаг. Бид нарын санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан журам буюу зээлийн үйл ажиллагааны баримталдаг журам дээрээ үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү, тухайн хүүгийн зөрчлийг арилгаснаар тухайн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой байдаг. Гэтэл хариуцагчийн зүгээс тухайн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг бүрэн арилгаагүй нөхцөл байдал үүссэнээс болоод өнөөдрийн нөхцөл өөрчлөх боломжоо өөрөө алдчихаад байгаа юм. Түүнийг өөрөө шүүхэд тайлбарлахдаа бид нарын буруу мэтээр ойлгуулаад яваад байна. Үндсэндээ зээлийн үндсэн гэрээний үндсэн шаардлага эргэн төлөлтийн дагуу зээлийн хуваарийн дагуу төлж барагдуулаагүйн улмаас өнөөдрийн бид нарын шүүх дээр харилцаа үүсчхээд байгаа юм. Зээлдэгч маань өөрөө зээлийн гэрээн дээр эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх ёстой үүргээ биелүүлээгүйн улмаас өнөөдөр энэ шүүхийн ажиллагаа өнөөдрийг хүртэл явж байгаа юм. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагаа дэмжиж оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлтэй холбоотойгоор энэ зээлийн гэрээ нь байгуулагдаагүй, зээлийн гэрээн дээр байгаа үүрэг түүнийг зөрчсөнтэй холбоотойгоор хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримт, түүний үгүйсгэсэн зүйл байхгүй. Мөн цаг тухай бүрд нь холбогдож байсан гэдгээр хариуцагч өөрөө бас нэхэмжлэлээрээ нотлоод байна. Нэхэмжлэгчийн зүгээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна гэв.
2. Хариуцагч болон хариуцагч “*******” ХХК-ийн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд “*******” *******-аас манай компанид холбогдуулан зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул 225.501.670 төгрөгийн зээлийн өрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Манай компанийн зүгээс зээлийн гэрээний үүргийг ноцтой зөрчиж зээлийг төлөхгүй байх санаа зорилго байхгүй ба зээлийн хүү, алданги, нэмэгдүүлсэн хүү торгууль зэргийг тухай бүрт нь бүрэн төлж байсан билээ. Тус *******-ийн захиргаанд манай компанийн зүгээс удаа дараа хүсэлт гаргаж өөрсдийн буруугүй үйл баримтаас болж хохирч зээлийн үндсэн төлбөрийг төлөх боломжгүй байдал үүссэн талаараа тухай бүрт нь мэдэгдэж албан хүсэлт хүргүүлж, түүнийгээ баримтаар нотолж байсан юм. Манай хүсэлтийг *******-ын удирдлагаас нааштайгаар хүлээн авч, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах талаар судалгаа шинжилгээг хийж, учирсан хохирлыг тооцоолж улмаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, алданги зэргийг бүрэн төлчихвөл зээлийн нөхцөлийг өөрчлөн төлөлтийг хойшлуулах боломж олгохоор хоёр талаас тус тус тохиролцож байсан. Манай компанийн зүгээс хүү, нэмэгдүүлсэн хүү, алданги зэргийг бүрэн төлж зээлийн нөхцөлийг өөрчлүүлэх хүсэлтээ хангуулахаар “*******” *******-ын тавьсан бүх шаардлагыг цаг тухайд нь бүрэн биелүүлсэн. Гэтэл тус *******-аас хүү алдангийг нь төлүүлсээр байгаад зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж өгнө гэж итгүүлж манай компанийг ноцтой төөрөгдүүлж байгаад эцэст нь барьцаа хөрөнгөөр маань өр төлбөрийг хангуулах нэхэмжлэл шүүхэд гаргажээ. Хэрэв *******-аас манай компанид гуравдагч этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас учруулсан хохирол үүссэн даруйд бидэнд зээлийн нөхцөл өөрчлөх талаар гаргасан санал хүсэлтийг маань хүлээн авах боломжгүйгээ мэдэгдэж зээлийн төлбөрийг төлүүлэхээр тухайн үедээ шийдвэрлэсэн байсан бол манай зүгээс учирсан хохирлыг арилгах бус *******-ын өр төлбөрийг ямар ч асуудалгүй төлчих бүрэн боломжтой байсан. *******-ын удирдлагаас “жижиг дунд үйлдвэр” ийг дэмжинэ, танай буруугүй үйл явдлаас болж зээл төлөлт удааширсан учраас хүүгээ л төлж байгаад зээлийн нөхцөлөө өөрчлүүлээд хугацаагаа уртасгаад явж болно, үйлдвэрээ яаралтай хэвийн байдалд оруулаарай, бүтээгдэхүүнээ сайн борлуулаарай гэсэн гэгээлэг бөгөөд бусдыг дэмжсэн хариуг тухай бүрд нь өгч байсан юм. “*******” *******-ыг харилцагчаа ойлгож хүндэлдэг мөнгө хүүлэгч шунахай сэтгэхүй байхгүй телевизийн реклам шигээ сайхан байгууллага байна гэж итгэл төрж байсан. Тус *******-ын тусгай активын газрын ажилтан зээлийн өр төлбөрт автомашин авч болох талаар мэдэгдэж манай зүгээс олон тооны автомашин санал болгож байсан. Харамсалтай нь Улаанбаатар хотын дугаар гаргуулах боломжгүй болон үнэлгээг хэт хямдруулсан учраас өр төлбөртөө тооцуулж өгч чадаагүй. Манай компанийн зүгээс зээлийн гэрээг хэвийн үргэлжлүүлж “*******” *******-д гаргасан хүсэлтийнхээ дагуу шийдвэрлэгдсэн “Зээлийн нөхцөл өөрчлүүлэх” хүсэлтээ хангуулах хүсэлтэй байна. Иймд ******* ******* болон манай компанийн хооронд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх нөхцөл байдал бүхий шийдвэрлэгдээгүй үлдсэн хүсэлт бүхий асуудал байгааг харгалзан үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү. Тус шүүхэд “******* *******” ХК-ний нэхэмжлэлтэй иргэний хэрэгт шинээр гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна. Уг нэхэмжлэлтэй холбоотой үүссэн нөхцөл байдал нь зээлийн төлбөрөө төлдөг санхүүгийн эх үүсвэр болох манай компанийн цэвэр усны үйлдвэрийн тог цахилгааныг ямар нэг зөвшөөрөлгүйгээр, урьдчилан мэдэгдэлгүй, шалтгаангүйгээр өвлийн ид хүйтэн улиралд тасалж усны үйлдвэрийг маань бүрэн хөлдөөж үйл ажиллагааг маань шууд тасалдуулан манай компанид үлэмж их хэмжээний гэм хор хохирол учруулсан байдлаас шалтгаалан зээлийн төлөлтөд нөлөөлсөн байдаг. “*******” ******* ХК-ний зүгээс үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, холбогдох баримт материалууд гаргуулж, өөрсдийн биеэр газар дээр нь хүрэлцэн очиж шалгаад зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг төлүүлж “зээлийн нөхцөл өөрчлөх” талаар холбогдох шийдвэрээ гаргасан байдаг билээ. Гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх явцад “салбарын захирал өөрчлөгдсөн” гэх үндэслэлээр зээлийн нөхцөл өөрчлөх үйл ажиллагаа зогссон ба хэрэгжилтийг нь хангаж өгөөгүй. Үүний дагуу Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаж “******* *******” ХК-ний “зээлийн нөхцөл өөрчлөх” талаар гаргасан шийдвэр нь *******-ын хууль болон журамд нийцэх эсэхэд дүгнэлт гаргуулахаар холбогдох баримтуудыг бүрдүүлж хүргүүлсэн байгаа билээ. Энэхүү гомдлыг шийдвэрлэсний дараа бодит байдлыг үндэслэн тайлбарыг шүүхэд гаргаж өгөх болно. Мөн компанийн гүйцэтгэх удирдлага болох ******* миний биеийн байдал муу, эрүүл мэндийн хүнд шалтгаантай байгаа учраас маргааныг эв зүйгээр шийдвэрлэх туйлын хүсэлтэй байгаа бөгөөд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа манай компани татгалзаж байгаа болно. Манай компани энэхүү их хэмжээний зээлийн өр төлбөрийг 1 жилийн дотор төлж барагдуулах бодит нөхцөлтэй байгаа ба орлогын эх үүсвэр бүрдвэл уг заасан хугацаанаас өмнө өрийг төлөх бодит боломжтой байгааг харгалзан үзэж хүлээн авч боломжит нөхцөлөөр хангаж шийдвэрлэж өгөхийг нэхэмжлэгч болон шүүхээс хүсэж байна. Хариуцагчийн зүгээс дээрх хугацаанд өр төлбөрийг төлөөгүй нөхцөлд барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж *******-ийг хохиролгүй болгох үүрэг хүлээх болно. Иймд нэхэмжлэгч “******* *******” ХК-ний шүүхэд гаргасан 225.501.670 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч талын зүгээс хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч “*******” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай компани 2023 онд “*******” *******-аас өөрийн компанийн байгуулсан цэвэр усны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үнэ болон гааль тээврийн зардлын зарим хэсгийг санхүүжүүлэх зорилгоор 250 сая төгрөгийн зээл авсан юм. 2023 оны 12 дугаар сард манай үйлдвэрийн тог цахилгааныг урьдчилан мэдэгдэлгүйгээр тасалж, улмаар үйлдвэр маань бүхэлдээ хөлдөж, тоног төхөөрөмжүүд маань хагарч эвдрэн үйл ажиллагаа явуулах ямар ч аргагүй болсон байдаг. Энэхүү гэнэтийн үйл явдлыг холбогдох хууль хяналтын байгууллагад болсон асуудлыг шалгуулан буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулах гэм хорын хохирлыг гаргуулахаар одоог хүртэл хуулийн байгууллагаар явж байгаа. Энэ учирсан эрсдэлээс шалтгаалан “*******” *******-ын зээлийн төлбөрийг барагдуулахад хүндрэл учирч үндсэн зээлээс гэрээнд заасан хэмжээгээр төлж барагдуулах аргагүй нөхцөл байдал үүссэн. Үүнийгээ нотолж “*******” *******-д хүсэлт гаргаж зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, графикт төлөлтийн хэмжээг багасгуулах, өөр хүү багатай зээлийн эх үүсвэр олж зээлийг солих гэх мэт санхүүгийн арга хэмжээг авч эрсдэлээс сэргийлэхээр албан ёсоор хүсэлтүүд гаргаж байсан. Хүсэлтийг маань тухайн *******-ын удирдлагаас хүлээн авч шийдвэрлэхээр болж холбогдох судалгаа нотлох баримтуудыг хүлээн авч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлмөгц манай компанийн зээлийн гэрээний нөхцөлийг өөрчлөхөөр тус тус хоёр талаас тохиролцсон. Манай зүгээс үүргээ биелүүлж хүү, нэмэгдүүлсэн хүүг төлсөн боловч салбарын захирал солигдсон байсан. Түүний оронд нь түр томилогдсон гэх эмэгтэй энэхүү асуудлыг би шийдвэрлэх боломжгүй танайх зээлээ төл гэх утгагүй тайлбар гаргасан. Ахин шинээр өөр салбарын захирал томилогдон ирж мөн адил шинээр үүссэн хугацааны зээлийн хүү алданги торгууль зэргийг төлчихвөл танай хүсэлтийг шийдвэрлэнэ, зээлийн нөхцөлийг өөрчлүүлэхэд шаардлагатай баримтуудыг цуглуулж өгөх хэрэгтэй гэсэн шаардлагынх нь дагуу бүх шаардлагыг нь манай зүгээс бүрэн биелүүлсэн. Гэтэл зээлийн нөхцөл өөрчлөх талаар ямар нэг арга хэмжээг авч өгөөгүй орхигдуулсан. Удалгүй тус байгууллагын тусгай активын ажилтан гэх хүн холбогдож зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн өрийг барагдуулах, зээлийн хүү, түүнд ноогдох алданги торгууль зэргийг төлөх хугацаатай үүрэг бүхий албан тоот өгсөн. Манай зүгээс тус *******-ын захиргаа удирдлагаас гарсан шийдвэрийн биелэлтийг хангуулах, учирсан эрсдэлт байдал арилтал зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх тухай хүсэлтээ хуулийн хүрээнд гаргаж манай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн тул зээлийн нөхцөл өөрчлөх гэрээг шинээр байгуулан төлбөрийн графикт шинэчилсэн хуваарь тогтоолгох шаардлагатай байна. Манай “*******” ХХК-ийн гаргасан хүсэлтийг хангачихсан, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан холбогдох нөхцөлийг өөрчлөхөөр тохирсон үүргээ биелүүлэхгүй орхигдуулж байгаа “*******” *******-д энэхүү нэхэмжлэлд дурдсан үүргийг хэрэгжүүлэх зээлийн хуваарьт өөрчлөлт хийлгэхийг тус тус даалгаж өгнө үү гэжээ.
4.Нэхэмжлэгч ”******* *******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэмүүжин сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “*******” ХХК нь 2023 оноос эхлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчиж, зээлийн гэрээний үүргийн зөрчил гаргасан. “******* *******” ХК-иас хариуцагчийн санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлийн зөрчигдсөн төлбөрийг төлж, эргэн хуваарьтаа оруулах хугацааг хангалттай олгосон гэж үзэж байгаа. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ “Манай зүгээс үүргээ биелүүлж, хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлсөн боловч зээлийн нөхцлийг өөрчилж өгөөгүй” гэжээ. “******* *******” ХК-иас хариуцагч “*******” ХХК-тай зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх тухай тохиролцохдоо зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй буюу зээлийн зөрчигдсөн төлбөрийг төлсөн тохиолдолд өөрчлөх боломжтой талаар тайлбарлан өгсөн. “******* *******” ХК-ийн өдөр тутмын үйл ажиллагаандаа удирдлага болгон мөрддөг “Хугацаа хэтэрсэн болон эрсдэлтэй зээлийн ажиллах журам”-ын 6.13-т “Зээлийн нөхцөл эсхүл бүтэц өөрчлөх аль ч тохиолдолд зээлдэгчээр зээлийн хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүү болон авлагыг бүрэн төлүүлсэн байна" гэж заасан байдаг. Хариуцагч “*******” ХХК нь зээлийн зөрчигдсөн төлбөр буюу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлж байгаагүй бөгөөд ийм нөхцөлд “******* *******” ХК нь өөрсдийн гаргасан журмыг зөрчин зээлийн гэрээний нөхцөлийг өөрчлөх боломжгүй юм. “******* *******” ХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний .2-т заасан үндэслэлээр зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлан, тухайн өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү болон авлагыг тооцон нэхэмжилсэн. Хариуцагч “*******” ХХК нь сөрөг нэхэмжлэлдээ зээлийн хуваарьт өөрчлөлт хийлгэхийг даалгах гэжээ. Дээр дурдсанчлан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг зээлдүүлэгч талын санаачилгаар цуцалсан тул зээлийн нөхцөл эсхүл бүтэц өөрчлөх аль аль нь боломжгүй юм. “******* *******” ХК-иас хариуцагчийн санхүүгийн байдал тогтвортой болох хугацааг хангалттай олгож, нөхцөл байдлыг нь харгалзан үзэж зээлийн нөхцөл өөрчлөх боломжтой талаар нь ч мэдэгдэж байсан. Хариуцагч “Экспресс Трейд” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүй, зээлийн нөхцөл өөрчлөхтэй холбоотойгоор “******* *******” ХК-ийн журамд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагыг бүрэн төлж барагдуулаагүй байж нэхэмжлэгч “******* *******” ХК-ийг буруутган, зээлийн нөхцөл өөрчлөхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг биелүүлэх боломжгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Нэгдүгээрт сөрөг нэхэмжлэлийн шаардлага маш тодорхойгүй байгаад байна. Яагаад тодорхойлох боломжгүй байна гэхээр хэзээний явдлыг энд дурдаад байгаа нь тодорхойгүй. Миний ойлгож байгаагаар тусгай активын албанд шилжүүлсэн байна. Над дээр шилжүүлж ирсэн буюу би 6 сард шилжүүлж аваад 07 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан байдаг. Тэрнээс өмнөх явц гэхээр 2025 ондоо багтсан үйл явдал байгаад байгаа юм. Түүнийгээ лавшруулаад судлаад харвал бид нарын нөхцөл өөрчлөх боломж. Өмнө нь хэлсэн үндсэн зээлд нэмэгдүүлсэн хүүг төлсөн тохиолдолд зээлийн гэрээнд нөхцөл өөрчлөх боломж бүрдэнэ буюу зээлийн дансны хуулганаас харахад төлсөн төлөлтүүд нь үндсэн зээл нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлсөн баримт харагдахгүй, нотлогдохгүй байна. Тэгэхээр энэ өөрөө үндэслэлгүй байна. 2 дугаарт бид нар энэ үндсэн зээлийн гэрээний асуудлыг нягтлан санаачилгаар тус шүүхэд шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаад явж байгаа. Түүнтэй холбогдуулаад үүн дээр дахин буцаагаад нэмэлт өөрчлөлт оруулах гэдэг асуудал яригдах ямар ч боломжгүй, эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзээд байгаа юм. Тэгээд үүнийгээ тайлбарлахдаа бид нарын буруутай үйл ажиллагаа гэж тайлбарлаад байгаа нь өөрөө тухайн буруутай үйл ажиллагаа, нотлох баримтын шаардлага буюу Иргэний иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлагын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн хэлээд байгаа энэ сөрөг нэхэмжлэлийн нэрлээд байгаа тэр зүйлүүдийг нотлох шаардлагатай байдаг. Үүнд түүний нотлох баримт гэдэг зүйл байхгүй, ямар ч цаг хугацааны орон зайн баримжаа байхгүйгээр зүгээр өөрийнхөө нөхцөл байдлаа тайлбарлаад өнөөдрийн бүх тайлбарууд дээр тодорхой зүйлүүд нэг ч байдаггүй. Ердөөсөө бид нар боломжийн юмыг буцаагаад авсан гээд байдаг. Яг үнэндээ бодит байдал дээрээ бид нар энэ сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулаад санхүүгийн нөхцөл байдал, түүнийг дэмжих зорилгоор санхүүжилт олгож 250,000,000 төгрөг олгосон байдал өнөөдөр ийм нөхцөл байдал үүсээд явж байгаа нь харамсалтай байна гэж тайлбарламаар байна. Өөр тайлбарлах зүйл байхгүй гэв.
5. Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч талаас: нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага/ХХ 1-2, 5-6 тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/ХХ 3-4, 7 тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар/ХХ 5-8 тал/, итгэмжлэл/ХХ 9 тал/, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №В12020533 дугаартай зээлийн гэрээний хуулбар/ХХ -13 тал/, мөн өдрийн №I12023053301 дугаартай Ипотекийн гэрээний хуулбар/ХХ 14-17 тал/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/ХХ 18 тал/, “*******” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм/ХХ 19-21 тал/, *******ын иргэний үнэмлэхийн хуулбар/ХХ 22 тал/, зээлийн хүсэлт/ХХ 23-25 тал/, 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/656 дугаартай мэдэгдлийн хуулбар/ХХ 26 тал/, төлбөрийн баримт/ХХ 27 тал/, зээлийн дансны хуулга/ХХ 28, 8 тал/, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар/ХХ 84 тал/, “******* *******” ХК-ийн хугацаа хэтэрсэн болон эрсдэлтэй зээлтэй ажиллах журмын хуулбар/ХХ 85-97 тал/ зэрэг нотлох баримтыг,
Хариуцагч талаас: итгэмжлэл/ХХ 34 тал/, хариу тайлбар/ХХ 36-37, 114 тал/, сөрөг нэхэмжлэл/ХХ 48-49/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/ХХ 50 тал/, Г.Шинэбаяраас “******* *******” ХК-ид мэйлээр явуулсан хүсэлт/ХХ 38-39, 51-52/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа/ХХ 55 , 68-69 тал/, Монгол шуудан ХК-ийн байгууллагад очих баримт/ХХ 117 тал/, “*******” ХХК-иас Санхүүгийн зохицуулах хороонд 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гаргасан гомдол/ХХ 118-120 тал/, Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1280 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” Прокурорын тогтоолын хуулбар/ХХ 121-122 тал/ зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн,
Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.
Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
6.Нэхэмжлэгч ”******* *******” ХК нь хариуцагч ”*******” ХХК, ******* нарт холбогдуулан банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 225,501,670.02 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 35,955,146.51 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 261,456,816.53 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага болгон нэхэмжлэлийн хэмжээг ихэсгэсэн.
7.Хариуцагч “*******” ХХК нь “******* *******” ХК-ид холбогдуулан зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан зээлийн хуваарьт өөрчлөлт хийхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч “*******” ХХК нь тус шүүхэд 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн хүсэлт тайлбартаа сөрөг нэхэмжлэлээсээ татгалзан нэхэмжлэгч талын үндсэн нэхэмжлэлийн анх гаргасан шаардлага буюу 225,501,670.02 төгрөгийг шаардлагын хэмжээнд зөвшөөрсөн агуулгатай хүсэлт бичиж ирүүлсэн боловч нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан хариу тайлбар гарган өгөөгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул хариуцагч болон хариуцагч “*******” ХХК-ийн төлөөлөгч *******ын эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
8.Нэхэмжлэгч ”******* *******” ХК нь хариуцагч талтай 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан В120230533 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 193,542,405.50 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 63,811,413.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,087,497.55 төгрөг, нотариатын зардал 15,500 төгрөг нийт 261,456,816.53 төгрөгийг гаргуулах, түүнчлэн Ипотекийн гэрээгээр барьцаалсан барьцааны 112023053301 дугаартай гэрээний зүйл болох *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 0006348 гэрчилгээний дугаартай, Нийслэлийн ******* дүүргийн, 6 дугаар хороо, дугаар хороолол /16080/, гудамж 52а дугаар байр, 83 тоот хаягт байршилтай, 1.88 м.кв талбайтай, дөрвөн өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй, манайд мөрдөгддөг зээлийн “Хугацаа хэтэрсэн болон эрсдэлтэй зээлийн ажиллах журам”-ын 6 дугаар зүйлийн 6.13-т зааснаар “Зээлийн нөхцөл эсхүл бүтэц өөрчлөх аль ч тохиолдолд зээлдэгчээр зээлийн хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүү болон авлагыг бүрэн төлүүлсэн байна" гэж заасан байдаг тул уг зөрчлийн арилгаагүй тул хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийг хангагдах үндэслэлгүй гэж маргажээ.
9.Хариуцагч болон хариуцагч “*******” ХХК-ийн төлөөлөгч *******ын зүгээс сөрөг нэхэмжлэлээсээ татгалзан нэхэмжлэгч талын үндсэн нэхэмжлэлийн анх гаргасан шаардлага буюу 225,501,670.02 төгрөгийг шаардлагын хэмжээнд зөвшөөрнө, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаар бичгээр тайлбар гаргасан боловч шүүхэд хүрэлцэн ирдэггүй.
.Шүүх талуудын тайлбар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь ханган, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
11.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч “******* *******” ХК болон хариуцагч ”*******” ХХК, ******* нарын хооронд 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр В120230533 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулагдаж, тус гэрээгээр зээлдэгч “*******” ХХК, ******* нар 250,000,000 төгрөгийг сарын 3,2 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зээлдэж, гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, 2.3-д зааснаар зээлийн хүүг ашигласан хоногоор тооцох, нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Мөн хариуцагч ******* нь нэхэмжлэгч талтай тохиролцон мөн өдрийн огноотой I12023053301 дугаартай “Ипотекийн гэрээ”-г байгуулж, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгө болох *******ын өмчлөлийн Нийслэлийн ******* дүүргийн 6 дугаар хороо, дугаар хороолол /16080/, гудамж, 52а байрны 83 тоот хаягт байршилтай 1,88 м.кв талбайтай, 4 өрөө, улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 250,000,000 төгрөгөөр үнэлэн барьцаанд бариулжээ.
12.Зохигч талуудын хооронд байгуулсан хэрэгт авагдсан гэрээнүүд нь зээлийн гэрээ гэж нэрлэгдсэн хэдий ч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллагаас зээл олгох гэрээ, мөн түүнчлэн Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ипотек/барьцаа/-ийн гэрээ байгуулагдсан, тус гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Зохигч талууд зээлийн болон ипотекийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар, тус гэрээнүүдэд хариуцагч “*******” ХХК, ******* гарын үсэг зурсан, уг гэрээнүүдийн үүрэгт 250,000,000 төгрөгийг нэхэмжлэгч тал хариуцагч талд шилжүүлэн өгсөн болон барьцаа хөрөнгө хариуцагч талын өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа гэх үйл баримтын талаар маргаагүй.
13.Шүүх зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн зээлийн тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулганд дурдсанаар үндсэн зээлийн үлдэгдэл 193,542,405.50 төгрөг, хүүнд 63,811,413.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,087,497.55 төгрөг буюу нийт 261,441,316.53 төгрөгийг нэхэмжилсэн, хариуцагч нар тооцооллын талаар маргасан тайлбар ирүүлээгүйг дурдах нь зүйтэй.
Хариуцагч зээлээ хүүгийн хамт эргэн төлөх үүргээ зөрчиж, гэрээнд заасан зээлийг хүүгийн хамт буцаан төлөх хугацааг 396 хоногоор хэтрүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон.
14.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт зээлдүүлэгчид буцаан төлөх үүргийг хүлээхийн сацуу Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, 21.2-т зааснаар зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус заасан тул зээлдэгч нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргээс чөлөөлөгдөх боломжгүй, ашигласан хугацаагаар хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж заажээ.
Өөрөөр хэлбэл хариуцагч зээлээ буцаан төлөөгүй хугацаа буюу 396 хоногийн хугацаагаар ашигласан хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргээс болон санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан эсэх нь зээлдэгч буюу хариуцагч нарыг гэрээний үүргийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.
15.Иймээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ашигласан 396 хоногоор тооцсон хүү болон нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь ханган гаргуулах үндэслэлтэй, хариуцагч “*******” ХХК, ******* нараас үүргийг бүхэлд шаардсан нь хуульд нийцсэн байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ”*******” ХХК, ******* нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэлд 193,542,405.50 төгрөг, хүүнд 63,811,413.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,087,497.55 төгрөг буюу нийт 261,441,316.53 төгрөгийг гаргуулан “******* *******” ХК-ид олгон шийдвэрлэв.
16.Мөн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй тул маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө орон сууцнаас зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шаардах эрхтэй.
17.Хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгчийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэх хариу тайлбарын тухайд зээлийн гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүрэг буюу 261,441,316.53 төгрөгийг мөнгөн хэлбэрээр буцаан төлөх үүрэгтэй, энэ мөнгөн төлбөрийн үүргийг эс биелүүлбэл ипотекийн гэрээний зүйлээс хангуулах эрхтэй болохыг тайлбарлахын сацуу тус хуулийн журмыг мэдэхгүй нь иргэний эрх зүйн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
18.Түүнчлэн хариуцагч талын зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан зээлийн хуваарьт өөрчлөлт хийхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, зохигч талууд анхнаасаа гэрээний харилцаанд сайн дураар оролцсон, уг үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлд зааснаар үүргээ тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүйгээс үүсэх хариуцлагыг гэрээний нэг талд шүүх албадан биелүүлэхийг даалгах, нөгөө тал зээлийн гэрээний үндсэн үүргээс гадна зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдлийг төлөөгүй зөрчлийг арилгаагүй тохиолдолд шаардлагыг хангах үндэслэлгүй.
19.Мөн нотариатын зардалд 15,500 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 227.1, 227.3, 165 дугаар зүйлийн 165.6-д зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн, хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр нөгөө тал нь гэрээнээс татгалзсан, түүнтэй холбогдон гарсан зардал, эд хөрөнгийн алдагдлыг хохиролд тооцон арилгуулахаар шаардах эрхтэй тул хангах үндэслэлтэй.
20.Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан банк, зээлийн эрх бүхий байгууллагаас зээл олгох гэрээний үүргийн гүйцэтгэл, хохиролд хариуцагч “*******” ХХК, ******* нараас 261,456,816.53/193,542,405.50+63,811,413.48+4,087,497.55+15,500/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХК-ид олгосугай.
21.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,693,423/1,285,497+70,200+337,726/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ”*******” ХХК, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,693,423 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХК-ид олгож, хариуцагч ”*******” ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 165 дугаар зүйлийн 165.1, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасныг тус тус баримтлан зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч “*******” ХХК, ******* нараас 261,456,816.53 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХК-ид олгож, хариуцагч ”*******” ХХК, ******* нар нь зээлийн гэрээний үүргийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны гэрээний зүйл болох хариуцагч *******ын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай, 0006348 гэрчилгээний дугаартай, Нийслэлийн ******* дүүргийн, 6 дугаар хороо, дугаар хороолол /16080/, гудамж, 52а дугаар байр, 83 тоот хаягт байршилтай, 1.88 м.кв талбайтай, дөрвөн өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
2.Нэхэмжлэгч ”******* *******” ХК-ид холбогдох зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан зээлийн хуваарьт өөрчлөлт хийхийг даалгуулах тухай хариуцагч ”*******” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,693,423/1,285,497+70,200+337,726/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ”*******” ХХК, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,693,423 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХК-ид олгож, хариуцагч ”*******” ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншин танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах болон хүргүүлэх ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан болон хүргүүлснээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***