| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/01102/И |
| Дугаар | 301/ШШ2026/00115 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 301/ШШ2026/00115
| 2026 оны 01 сарын 29 өдөр | Дугаар 301/ШШ2026/00115 | Архангай аймаг |
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн Х сумын Х баг, ...... гэх газар оршин суух хаягтай, Ч.Бийн хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Билгүүнсаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Ч.Б нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Ч.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ч.Б миний бие 1967 онд төрсөн, удахгүй өндөр насны тэтгэврийг тогтоолгон авах нас болох гэж байна. Би 1988 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд А аймгийн Х сумын Э хүчний салбарын халаалтын уурын зууханд гачигараар тасралтгүй ажиллаж байсан ба Нын газраас энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрийг шаардлага хангахгүй гэсэн ба аймгийн Архивын тасгаас ажиллаж байх хугацааны лавлагаа гарахгүй байгаа тул ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Тэтгэврээ тогтоолгох болоход ажилласан жилийн баримт гарч ирэхгүй байгаа учир Наас ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсний дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгож авах зорилгоор шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Манай уурын зуух 1988-1990 онд сумын ахуй үйлчилгээний төвийн мэдэлд байж байгаад 1990 оноос сумын Э хүчний салбарт очсон. Архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр, мэргэжлийн үнэмлэх бусад нотлох баримтуудыг үндэслэн миний А аймгийн Х сумын ахуй үйлчилгээний төвийн халаалтын зууханд 1988.08.26-ны өдрөөс 1990.05.01 өдөр хүртэл хугацаанд гачигараар ажиллаж байсан, мөн А аймгийн Х сумын Э хүчний салбарын халаалтын уурын зууханд 1990.05.01-ний өдрөөс 1994.05.01-ний өдөр хүртэл хугацаанд гачигараар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ч.Б гаргасан тайлбартаа: “...Би жил бүрийн 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тасралтгүй ажиллаад 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дуудагдаж ажилладаг байсан. Тэгээд 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд уурын зуухны бэлтгэлд ордог байсан...” гэв.
2. Хүсэлт гаргагчаас:
- А аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 724 дугаартай тодорхойлолт,
- А аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 725 дугаартай цалингийн тодорхойлолт,
- БНМАУ-ын Хүнд үйлдвэрийн Яамны харьяа А аймаг дахь Э хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 219 дугаартай “Шинэчилсэн зэргээр цалинжуулах” тухай тушаал,
- Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
- Э хүчний яамны үнэмлэхийн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3. Хүсэлт гаргагч Ч.Бийн хүсэлтээр Н.Б, Ч.Т нараас нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- А аймгийн Нын газрын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04 тоот бичгээр ирүүлсэн Ч.Б нь 1995 оны 06-08 дугаар сар, 1996 оны 05-09 дүгээр сар, 1998 оны 05-09 дүгээр сар, 1999 оны 05-09 дүгээр сар, 2000 оны 01-12 сарыг дуустал “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн дагуу ажилласан жилээ тооцуулсан бөгөөд, урьд нь тэтгэвэр тогтоолгож байгаагүй тухай баримт,
- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 3/24 тоот албан бичгээр ирүүлсэн иргэн Чын Бийн МАЯГТ-1, ХААТР-1,
- Үндэсний төв архивын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03/15 тоот албан бичгээр ирүүлсэн “ Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын А аймгийн Х сумын бүртгэлээс Ч.Бид холбогдох хүн амын тооллогын эх баримтыг хуулбарлан ирүүлсэн баримт зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ч.Бийн А аймгийн Х сумын ахуй үйлчилгээний төвийн халаалтын зууханд 1988 оны 08 дугаар 26-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд гачигараар, мөн А аймгийн Х сумын Э хүчний салбарын халаалтын уурын зууханд 1990 оны 05 дугаар 01-ний өдрөөс 1994 оны 05 дугаар 01-ний өдөр хүртэл хугацаанд гачигараар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч Ч.Б нь өндөр насны тэтгэвэрт тогтоолгох зорилгоор А аймгийн Х сумын ахуй үйлчилгээний төвийн халаалтын зууханд 1988 оны 08 дугаар 26-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд гачигараар, мөн А аймгийн Х сумын Э хүчний салбарын халаалтын уурын зууханд 1990 оны 05 дугаар 01-ний өдрөөс 1994 оны 05 дугаар 01-ний өдөр хүртэл хугацаанд гачигар буюу машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлт шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
- А аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 724 дугаартай “Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Х сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний 1988, 1990 оны баримт шилжиж ирээгүй тул Чын Бид холбогдох лавлагаа гаргах боломжгүй байна. Х сумын Э хүчний салбарын баримт шилжиж ирээгүй болно” гэсэн тодорхойлолт,
- А аймгийн Төрийн архивын тасгийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 725 дугаартай “Чын Бийн Х сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвд ажиллаж байсан үеийн цалин: 1989 он, 1-12 сар, хоног 20, цалин 250 гэсэн тодорхойлолт,
- БНМАУ-ын Холбооны Яамны А аймаг дахь СХ-ийн Холбооны газрын даргын 1989 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 137 дугаартай “Ажилд авах тухай” тушаал”...2. Н 250 төгрөгөөр цалинжуулахыг ахлах ня-бо/н.Э/-д зөвшөөрсүгэй...” гэсэн,
- БНМАУ-ын Хүнд үйлдвэрийн Яамны харьяа А аймаг дахь Э хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 219 дугаартай “Шинэчилсэн зэргээр цалинжуулах” тухай тушаал “...Х сум, нарс-Ч.Б, албан тушаал-машинч, шинээр олгосон зэрэг-ll...” гэсэн,
- Чын Б, мэргэжил-уурын зуухны машинист гэсэн №397499 дугаартай Хөдөлмөрийн дэвтэрт “...1988 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Х сумын ахуй үйлчилгээний уурын зуухны машинистаар авч ажиллуулав,
1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Халаалтын зуухны талбай багассан учир орон тооны цомхотгол хийсэн учир ажлаас чөлөөлөгдөв,
1990 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Х сумын Э хүчний салбарын уурын зуухны качегараар авч ажиллуулав,
1994 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Уурын зуух нь улирлын гачигтай болсон учир ажлаас нь чөлөөлөв,
1999 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Х сумын халаалтын зуухны ... машинистаар ... ажиллуулав,
Хөдөлмөрийн дэвтрийг 1995 оны 01 сарын 01-нээр тасалбар болгов...” гэсэн,
-Үнэмлэхийн дугаар 105, Яам тусгай газрын нэр-Э хүчний яам, Үйлдвэрийн нэр- Э хүчний нэгдсэн үйлдвэр, Чын Б, 1991 оны 02 дугаар сарын 26-ны өдөр, “Мэргэжлийн комиссын 1-р протоколыг үндэслэн үйлдвэрийн захиргааны 1990 оны 10 сарын 02-ны өдрийн 219-р тушаалаар “Гачегар” мэргэжлээр, мэргэшлийн 2-р зэрэг олгов...” гэсэн
- А аймгийн Нын газрын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04 тоот бичгээр ирүүлсэн Ч.Б нь 1995 оны 06-08 дугаар сар, 1996 оны 05-09 дүгээр сар, 1998 оны 05-09 дүгээр сар, 1999 оны 05-09 дүгээр сар, 2000 оны 01-12 сарыг дуустал “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн дагуу ажилласан жилээ тооцуулсан бөгөөд, урьд нь тэтгэвэр тогтоолгож байгаагүй тухай баримт,
- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 3/24 тоот албан бичгээр ирүүлсэн 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн”...Чын Б РД:АМ........0, төрсөн: А, Х, 1967.02.10, эрэгтэй, халх, байнга оршин суух: Х, Цагаан сүм 1-5, гэр бүл: гэрлээгүй...” гэсэн ХААТР-1/А/,
- Үндэсний төв архивын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03/15 тоот албан бичгээр ирүүлсэн “...2026.01.05-ны өдрийн №03-01/62 дугаартай 1989 он, А аймаг, Х сум, Х баг, Ч Б, нас 21, эрэгтэй... гэсэн лавлагаа,
“БНМАУ-ын хүн ам, орон сууцны 1989 оны тооллого, маягт хат-2...” гэсэн албан бичиг,
- А аймгийн Нын газрын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04 тоот бичгээр ирүүлсэн Ч.Б нь 1995 оны 06-08 дугаар сар, 1996 оны 05-09 дүгээр сар, 1998 оны 05-09 дүгээр сар, 1999 оны 05-09 дүгээр сар, 2000 оны 01-12 сарыг дуустал “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн дагуу ажилласан жилээ тооцуулсан бөгөөд, урьд нь тэтгэвэр тогтоолгож байгаагүй гэсэн албан бичиг,
А аймгийн Нын газрын Хуулбар үнэн баталгааны тэмдэг бүхий дараах:
Иргэн даатгуулагчийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах өргөдөл гаргагчийн мэдүүлэг,
Ч.Бийн А аймгийн Х сумын Нын байцаагчид гаргасан өргөдөл,
Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
Иргэний үнэмлэхийн хуулбар,
Цэргийн батлахын хуулбар,
Нын дэвтрийн хуулбар зэрэг баримтууд,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч Ч.Тын: “..Би 1981 онд 10 жилийн сургууль төгсөөд ЗХУ-ын Э хүчний яаманд гагнуурын ангид 1 жил суралцаад 1982-1983 оны 3-р цахилгаан станцад ажиллаж байгаад цэрэгт явсан. 1986 онд цэргээс ирж Х сумын Ц нэгдлийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд гачгаараар ажилд ороод ажиллаж байгаад 2023 онд тэтгэвэрт гарсан. Ч.Б нь 1988 оны намар Х сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд гачигаараар ажилд орж байсан. Тэгээд 1994 оны хавар тухайн ажлаасаа гарч байсан, ямар шалтгаанаар гарч байсныг мэдэхгүй байна. Хуваарийн дагуу 3 ээлжтэй байсан. Ч.Б бид хоёр нэг ээлжид хамт гардаг, би ээлжийн ахлах нь байсан, 8 албан байгууллага халаадаг байсан. 1988-1994 оны хугацаанд Ч.Б нь өөр ажил төрөл хийж байгаа, зууханд гачгаараа л хийж байсан. Би 1986 оноос хойш тасралтгүй Х сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд гачигаараар ажиллаж байсан учраас Ч.Бийг 1988-1994 оны хугацаанд гачигаараар ажиллаж байсан талаар сайн мэдэж байна, бид хоёр хамт ажилладаг байсан...” гэх,
- Гэрч Н.Бийн “...Би 1989 оны 09 сарын 25-ны өдрөөс 1992 оны 10 сар хүртэл Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгээр даргаар, 1992 оны 10 сараас эхлэн 1996 оны 10 сар хүртэл Х сумын засаг даргын тамгын газрын даргаар, 1996-2000 оны 10 сар хүртэл Х сумын засаг даргаар, 2001 оноос Хан жарантай хоршооны даргаар, 2004 оноос 2008 оны 10 сар хүртэл Х сумын Засаг даргаар, 2009 оноос сумын Хаан банкны эрхлэгчээр ажиллаж 2020 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Ч.Б нь намайг 1989 оны 09 сард Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгээр даргаар Х суманд очиход уурын зууханд гачигаараар ажилладаг байсан. Уур зуух нь тухайн үед Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд харьяалагддаг байсан. 1996 оныг дуустал ажилласан санагдаж байна. Ч.Б нь уурын зууханд гачгаараар ажиллаж байх хугацаандаа өөр ажил төрөл хийж байгаагүй. Би тухайн үед Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгээр даргаар ажиллаж байсан учраас бүх байгууллагуудыг хариуцдаг, уурын зуухыг шалгаж хянадаг байсан тул Ч.Бийг 1989 оноос Х сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд гачигаараар ажилладаг байсныг сайн мэдэж байна...” гэх мэдүүлгүүд зэргээр түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
3. Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
4. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт Чын Бийг
- А аймгийн Х сумын ахуй үйлчилгээний төвийн халаалтын зууханд 1988 оны 08 дугаар 26-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд гачигар, машинистаар,
- А аймгийн Х сумын Э хүчний салбарын халаалтын уурын зууханд 1990 оны 05 дугаар 01-ний өдрөөс 1994 оны 05 дугаар 01-ний өдөр хүртэл хугацаанд гачигараар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР