| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 197/2026/10609/И |
| Дугаар | 197/ШШ2026/05570 |
| Огноо | 2026-03-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 197/ШШ2026/05570
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би,
Нэхэмжлэгч: ,,,, /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,**************ийн **************/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,402,395.37 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* овогтой ******* нь манай Номин Юнити" ББСБ-тай 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ******* тоот цахим хэрэглээний зээлийн эрх нээх зээлийн гэрээ байгуулсан. 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,964,940 төгрөгийг сарын 29 хувийн хүүтэй 12 сарын хугацаатайгаар зээлийн гэрээний хавсралтад заасан графикийн дагуу буцаан төлөхөөр зөвшөөрч тус зээлэн авч үндсэн зээлийн төлбөрөөс 896,954.15 төгрөг, үндсэн зээлийн хүүнээс 301,472.98 төгрөг нэмэгдүүлсэн хүүнээс 321.97 төгрөг, нийт 1,198,749.10 төгрөг төлж, зээлийн 1,440,028.21 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 987,300 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй 12 сарын хугацаатайгаар зээлийн гэрээний хавсралтад заасан графикийн дагуу буцаан төлөхөөр зөвшөөрч тус зээлэн авч үндсэн зээлийн төлбөрөөс 195,881.10 төгрөг, үндсэн зээлийн хүүнээс 85,209.04 төгрөг нэмэгдүүлсэн хүүнээс 210.82 төгрөг, нийт 281,300.96 төгрөг төлж, зээлийн 962,367.16 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хугацаа хэтрүүлж зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчаас цахим хэрэглээний зээлийн гэрээний 3.2, 3.3, 3.4, 3.5, 3.6, 3.7-р дугаар зүйлд заасны дагуу үндсэн төлбөр дээр хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцон авах эрхтэй бөгөөд 2026 оны 2 дугаар сарын 04-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 1,769,404.75 төгрөг, зээлийн хүү 577,538.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,451.94 төгрөг, нийт 2,402,395.37 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д "Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ", Иргэний хуулийн 451.1, 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасныг үндэслэн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү болох нийт 2,402,395.37 төгрөгийг хариуцагч ******* овогтой *******аас гаргуулахаар нэхэмжилж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч У.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:
******* овогтой ******* миний бие ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2,402,395.37 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг бүрэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч У.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,402,395.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У.******* нь нэхэмжлэлийн шаардлага үүрэгт 2,402,395.37 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулна гэх тайлбар гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,388 төгрөгийн 50 хувийг улсын орлогод үлдээж, хариуцагч болон улсын төсвийн орлогоос 26,694 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, У.*******ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,402,395.37 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,388 төгрөгийн 26,694 төгрөгийг улсын орлогод үлдээж, 26,694 төгрөгийг улсын орлогоос, 26,694 төгрөгийг хариуцагч У.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ