| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 129/2021/00688/И |
| Дугаар | 301/ШШ2026/00170 |
| Огноо | 2026-02-26 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 301/ШШ2026/00170
| 2026 оны 02 сарын 26 өдөр | Дугаар 301/ШШ2026/00170 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймгийн Э сумын ... багт байрлах А аймгийн Мд холбогдох
“Гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хохирол 51,523,138 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Билгүүнсаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч А аймгийн Мд холбогдуулан “Гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хохирол 51,523,138 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
1.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: “...Тус компани А аймгийн Мтэй 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Э-А-19/15 тоот гэрээ байгуулан А аймгийн Мийн спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэн хариуцагч талд хүлээлгэн өгсөн бөгөөд уг гэрээний үндсэн төлбөрт 48,790,968 төгрөг, алданги 7,108,839 төгрөг, нийт 55,899,807 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан билээ. Манай компанийн зүгээс хариуцагч А аймгийн Мтэй байгуулсан гэрээний үндсэн төлбөр болон алдангийг нэхэмжилж байгаа бөгөөд уг иргэний хэрэг нь анхан шатны шүүхээр 2 удаа, давж заалдах шатны шүүхээр 2 удаа, хяналтын шатны шүүхээр 1 удаа тус тус хянан шийдвэрлэгдсэн ба анхан шатны шүүх 2 удаа шийдвэрлэхдээ хууль зөрчсөн, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэн зохиогчийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч нь “Надад хуулиар эрх олгогдоогүй байхад Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны өмнөөс Э ХХК-тай 2019 оны 10 сарын 02-ны өдөр гэрээ байгуулсан учраас тус гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна” гэж тайлбарладаг, мөн анхан шатны шүүх 2 удаагийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн шийдвэртээ гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон учраас Э-А-19/15 тоот гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэхээр байна. Манай компани нь зураг төсөл боловсруулах ажлын хөлсөнд хариуцагч талаас нэг ч төгрөг аваагүй бөгөөд уг зураг төсөл боловсруулах ажлыг бусад санхүүжилтээс авч нутаг дэвсгэрт баригдах А аймгийн М “Спорт заалны барилга”-н зураг төслийг хийж гүйцэтгэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг өөрчлөх бүрэн эрхтэй бөгөөд хуульд заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр өөрчилж байна. Манай компанийн хувьд зураг төсөлд зориулан цалин хөлс болон удирдлага менежментийн нийт 51,523,138 төгрөгийн зардал гаргаж 12 хүнийг 3 сарын хугацаанд, 2 хүнийг тус бүр 0,5 сарын хугацаанд ажиллуулсан ба тухайн зургийг буцаан авч дахин ашиглах боломжгүй талаар өмнөх шүүх хуралдаануудад тайлбар гаргасан билээ. Манай компани нь А аймгийн Мийн Спорт заалны барилгын зураг төслийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэхэд дараах зардлууд гаргаж хохирол амссан байна. Үүнд:
1. “Л” ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулан А аймгийн Э сум ... багийн нутагт баригдах М-ийн спорт заалны барилгын талбайн инженер геологийн ажлыг хийж гүйцэтгүүлсний төлбөр 4,500,000 төгрөг,
2. “Ц” ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрээ байгуулж тус спорт заалны барилгын гадна дулааны ажлын зургийг боловсруулах ажлын төлбөрт 2,000,000 төгрөг /Хаан банкны дансны хуулга 13-р гүйлгээ/,
3. Спорт заалны барилгын зураг төслийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн инженер болон архитектор, хянаж шалгасан инженер, архитектор нарын цалин хөлсөнд 21,488,538 төгрөг /цалингийн дансны хуулга 4 хуудас/,
4. А аймгийн Оын газраар хянуулж дүгнэлт гаргуулсан тэмдэгтийн хураамжид 100,000 төгрөг /Хаан банкны дансны 19-р гүйлгээ/,
5. Зураг төслийн магадлалын төлбөрт 2,217,780 төгрөг /Хаан банкны дансны 183-р гүйлгээ/,
6. Нормчлолын сангийн шимтгэлд 87,824 төгрөг /Хаан банкны дансны 185-р гүйлгээ/,
7. Менежмент удирдлагын зардалд 6,733,828 төгрөг,
8. Өмгөөлөгчийн хөлсөнд 1,500,000 төгрөг,
9. Албан томилолтын зардалд 2,857,749 төгрөг, нийт 41,485,719 төгрөгийг компанийн өөрийн хөрөнгөнөөс уг зураг төслийг боловсруулахад зарцуулсан.
Мөн дээрх зардлуудаас гадна барилгын дотор агаар сэлгэлт, цэвэр бохир усны зураг төслийг 3,500,000 төгрөгөөр “М” ХХК-иар, цахилгаан хангамж, холбоо, дохиолол, галын автоматжуулалтын зураг төслийг 3,037,419 төгрөгөөр “Ти энд И” ХХК-иар, барилга бүтээцийн ажлын зураг хийх ажлыг 1,100,000 төгрөгөөр иргэн Т.Мдээр, барилгын нэгдсэн зураг төсөв боловсруулах ажлыг 2,100,000 төгрөгөөр иргэн Ч.Даар тус тус хийж гүйцэтгүүлсэн. Эдгээр зардлуудыг манай компани гэрээ байгуулан ажиллаж байсан ажлуудыг зогсоон А аймгийн Мийн спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Иймд дээрх зардлуудыг өөрийн хөрөнгөнөөс гарган зураг зураг төслийг боловсруулсан ба тухайн зураг төслийг буцаан авсан тохиолдолд дээрх зардлууд нь нөхөгдөх ямар ч боломжгүй юм. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар А аймгийн Мийн байгуулсан Э-А-19/1...тай Мийн спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах зургийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоож хариуцагч А аймгийн Мөөс Э ХХК-д учруулсан 51,528,138 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага өөрчилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
1.2. Хариуцагч А аймгийн М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Э ХХК нь нэхэмжлэлийн шаардлага өөрчилснийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Монгол Улсын хуульд зааснаар Э ХХК нь эрх бүхий байгууллага болох Хөдөлмөр нийгэм хамгааллын яамтай гэрээ байгуулж барилгын зураг төсөв хийж гүйцэтгэх байтал гэрээ байгуулах эрхгүй А аймгийн Мтэй гэрээ байгуулж хохирол учирсан гэдэг нь хариуцагч манай байгууллагаас хамаарахгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
1.3 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус компани 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнээс хойш 5 жил гаруй хугацаа өнгөрч байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байдаг. Хэргийн үйл баримтын тухайд 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр А аймгийн М-ийн захиалгаар зураг төсөл боловсруулах гэрээ байгуулсан. Уг гэрэЭэр “Э” ХХК нь А аймгийн Э сумын ... багийн нутаг дэвсгэрт байрлах М-ийн спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах ажлыг хийж гүйцэтгэж, 2019 оны дугаар сарын 15-ны өдөр М-ийн захирал асан н.Тт хүлээлгэн өгсөн. Тэрээр 2021-2023 онуудад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан бөгөөд зураг төслийг хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрдөг. А аймгийн М гэрээний дагуу 48,790,968 төгрөгийг төлөх ёстой байсан. Уг хэрэг маргааныг анхан шатны шүүх 3 удаа, давж заалдах шатны шүүх 2 удаа, хяналтын шатны шүүх 1 удаа хянан хэлэлцэж байсан ч одоог хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч компани нийт 51,523,138 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа. Үүнд, 12 хүнийг 3 сарын хугацаанд, 2 хүнийг тус бүр 0,5 сарын хугацаанд ажиллуулсан ба тухайн зургийг буцаан авч дахин ашиглах боломжгүй талаар өмнөх шүүх хуралдаануудад тайлбар гаргасан байдаг. Учир нь зураг төслийг тухайн газар нутаг, орчин тохируулан тодорхой хэмжээний судалгаа, шинжилгээний үндсэн дээр боловсруулдаг тул “Э” ХХК зургийг буцаан авч ашиглах боломжгүй юм. газар оронд нь байгаа судалгаа хийгдээд тухайн орчинд нь тохирдог хийгдчихсэн байдаг учраас өөр газар ашиглах боломжгүй байгаа. Боломжтой байсан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөр газарт авч ашиглах боломжтой байсан. Гэвч зургийг дахин ашиглах боломжгүй бөгөөд шүүхэд хадгалагдаж байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулбал, “Л” ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулан А аймгийн Э сум ... багийн нутагт баригдах М- ийн спорт заалны барилгын талбайн инженер геологийн ажлыг хийж гүйцэтгүүлсний төлбөрт 4,500,000 төгрөг, "Ц" ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрээ байгуулж тус спорт заалны барилгын гадна дулааны ажлын зургийг боловсруулах ажлын төлбөрт 2,000,000 төгрөг, спорт заалны барилгын зураг төслийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн инженер болон архитектор, хянаж шалгасан инженер, архитектор нарын цалин хөлсөнд 21,488,538 төгрөг, А аймгийн Оын газраар хянуулж дүгнэлт гаргуулсан тэмдэгтийн хураамжид 100,000 төгрөг, зураг төслийн магадлалын төлбөрт 2,217,780 төгрөг, нормчлолын сангийн шимтгэлд 87,824 төгрөг, менежмент удирдлагын зардалд 6,733,828 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 1,500,000 төгрөг, албан томилолтын зардалд 2,857,749 төгрөг юм. Нийт 41,485,719 төгрөгийг компанийн өөрийн хөрөнгөнөөс уг зураг төслийг боловсруулахад зарцуулсан. Мөн дээрх зардлуудаас гадна барилгын дотор агаар сэлгэлт, цэвэр бохир усны зураг төслийг “М” ХXK-p 3,500,000 төгрөгөөр, цахилгаан хангамж, холбоо, дохиолол, галын автоматжуулалтын зураг төслийг "Ти энд И" ХХК-аар 3,037,419 төгрөгөөр, барилга бүтээцийн ажлын зураг хийх ажлыг иргэн Т.Мдээр 1,100,000 төгрөгөөр, барилгын нэгдсэн зураг төсөв боловсруулах ажлыг иргэн Ч.Даар 2,100,000 төгрөгөөр тус тус хийж гүйцэтгүүлсэн. Иймд зардлуудыг нэгтгэн 51,523,138 төгрөгийг А аймгийн М-өөс гаргуулахаар нэхэмжилж байгаа бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна...” гэв.
1.4 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай талаас “Э” ХХК-аар барилгын зураг төслийг хийлгэсэн. Манай байгууллага анх Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд харьяалагддаг байсан. Улмаар спорт заалгүй олон жил болж байсан учраас тухай үеийн яамны сайдад хандаж энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Үүний хариуд манай байгууллагыг заалны зураг төсөлтэй болчихвол уг асуудлыг шийдвэрлэж өгч болно, танай сургуульд олон хүүхэд суралцдаг учраас энэ асуудал дээр төрийн бодлого талаас нь анхааръя гэсэн хариу өгсөн. Үүнийг дагуу “Э” ХХК-аар тохиролцооны журмаар спорт заалны зураг төслийг гаргуулсан. Улмаар зураг төслийн төлбөрт төсөвт тавигдахаар төлбөрөө төлөхөөр тохиролцсон. Гэтэл дээрх хугацаанаас хойш М нь Боловсролын яаманд харьяалагдах болсон. Улмаар төсвийн асуудал шийдвэрлэгдэхгүй өнөөдрийг хүрсэн. 2025 онд энэ асуудлаар миний бие Боловсролын яамны хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, “Э” ХХК-ийн захирал н.Жл нартай гуравласан уулзалтуудыг хийсэн. Улмаар уг төлбөрийг 2026 оны төсөвт суулгуулах боломжтой гэж үзэж, энэ саналыг дэмжихийг А аймгийн Засаг даргаас хүсэж тодорхой уулзалтуудыг хийсэн. Гэвч харамсалтай нь талууд энэ асуудлаар эвлэрч чадаагүй. Учир нь 2026 оны Төсвийн хэмнэлтийн тухай хуульд зааснаар шинээр барилга байгууламж барихгүй, өмнө нь эхлүүлсэн барилгын ажлуудыг гүйцэтгэж дуусгах тул шинээр спорт заал барих боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Манай байгууллага төсвийн байгууллага учраас ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл гэх зэргээр төсөв хуваарилагдчихсан байгаа. Тийм учраас спорт заалны ажлын зургийн төлбөрийг гаргаж өгөх боломж бололцоо байхгүй...” гэв.
1.5. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх “Э” ХХК гэрээний төлбөрийг нэхэмжилж байсан бол одоо Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, гэрээний улмаас учирсан хохиролд 51,523,138 төгрөгийн хохирол гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. “Э” ХХК байгуулсан гэрэЭэ хүчин төгөлдөр бусад тооцуулъя гэсэн байр суурьтай байгаа. Харин хариуцагч тал уг зургийн дагуу спорт заалаа бариулъя гэсэн байр суурьтай байгаа. ТЭхээр Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу М уг гэрээг байгуулах эрх бүхий этгээд мөн эсэхийг харгалзан үзэх хэрэгтэй. Өмгөөлөгчийн харж байгаагаар бол М уг гэрээг байгуулах эрхгүй этгээд бөгөөд үүнийг “Э” ХХК мэдэж байсан. Гэтэл одоо нэхэмжлэгч тал М-тэй гэрээ байгуулах ёсгүй байсан, үүнд М буруутай гэж үзэж гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, гэрээний улмаас учирсан хохирол гаргуулахаар нэхэмжилж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д нийт 10 нөхцөл байдлыг заасан байдаг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна гээд 56.1.5-д эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн хэлцэл, 56.1.9-д хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэж заасан байдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс дээрх шинж харагддаг. М нь барилгын зураг төсөл боловсруулах тухай гэрээг байгуулах эрх бүхий этгээд биш бөгөөд харин сургалт, хүмүүжлийн ажил явуулах эрхтэй юм. М өөрийгөө төлөөлж тодорхой хэмжээний гэрээ, хэлцэл байгуулах эрхтэй хэдий ч төсөвт өртөгт хөрөнгөөр зураг төсөл хийлгэх эрхтэй субъект биш юм. Үүнийг нэхэмжлэгч байгууллага мэдэж байсан болохыг шүүх харгалзан үзэх байх. Спорт заалны барилгын зургийг боловсруулахын тулд гүйцэтгэгч тал эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах ёстой. Хэрэгт авагдсан спорт заалны барилгын ажлын зургийн нүүрэн дээр захиалагч, гүйцэтгэгч нарыг дурдсан байдаг. Үүнд гүйцэтгэгч “Э” ХХК-ийн захирал н.Мөнхтулга, захиалагч нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга н.Ч гэсэн боловч гарын үсгээ зурагдаагүй байдаг. ТЭхээр уг спорт заалны зураг төслийн захиалагч М биш бөгөөд “Э” ХХК өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байгаа тохиолдолд А аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Оын газар, Мэргэжлийн хяналтын газрууд татагдах ёстой. Учир нь захиалагч тал гарын үсэг зурж баталгаажуулаагүй байхад дээрх байгууллагууд зөвшөөрөл олгосон байдаг. Улмаар тус байгууллагуудын зөвшөөрөлд үндэслэн барилгын ажлын зургийг боловсруулсан байдаг. Хоёрдугаарт, барилгын зургийг хийж гүйцэтгэхдээ Хөдөлмөр, нийгэм хамгааллын төслийн хүрээнд ажил хийх ур чадварыг дээшлүүлэх төслийн хүрээнд барилгын дулаан, шугам сүлжээний асуудлыг шийдвэрлэсэн. Үүнийх нь хүрээнд “Л” ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулан А аймгийн Э сум ... багийн нутагт баригдах М-ийн спорт заалны барилгын талбайн инженер геологийн ажлыг хийж гүйцэтгүүлсний төлбөрт 4,500,000 төгрөг, "Ц" ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрээ байгуулж тус спорт заалны барилгын гадна дулааны ажлын зургийг боловсруулах ажлын төлбөрт 2,000,000 төгрөг, спорт заалны барилгын зураг төслийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн инженер болон архитектор, хянаж шалгасан инженер, архитектор нарын цалин хөлсөнд 21,488,538 төгрөг, А аймгийн Оын газраар хянуулж дүгнэлт гаргуулсан тэмдэгтийн хураамжид 100,000 төгрөг, зураг төслийн магадлалын төлбөрт 2,217,780 төгрөг, нормчлолын сангийн шимтгэлд 87,824 төгрөг, менежмент удирдлагын зардалд 6,733,828 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 1,500,000 төгрөг, албан томилолтын зардалд 2,857,749 төгрөг юм. Нийт 41,485,719 төгрөгийн зардал гарсан. Дээрх мөнгөн дүнг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга н.Чтой байгуулсан гэрээний хүрээнд түүнээс шаардах эрхтэй. Хэрэгт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны 2018 оны 147 тоот тушаал авагдсан. Нэхэмжлэгч тал уг тушаалын дагуу зургийн ажлаа боловсруулсан гэж тайлбарладаг. Гэтэл уг тушаалд зураг төсөл хамааралгүй бөгөөд “Э” ХХК М-тэй байгуулсан гэрээний дагуу бус Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай байгуулсан гэрээний дагуу спорт заалны барилгын зураг төслийг боловсруулсан болох нь харагддаг. Иймд 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж 51,523,138 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Гэрээг байгуулсан үеэс эхлэн тухайн гэрээ хүчин төгөлдөр бус байх талаарх эрх зүйн зохицуулалт бий. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан бөгөөд буруутай этгээд нь М биш “Э” ХХК өөрөө юм. М-ийн захирал асан н.Тийн бичсэн даалгаварт захиалагч нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам үндэслэл нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны тоот гэсэн байдаг. Мөн барилгын зураг төслийг боловсруулахад хийгдэх ажиллагаанд газар олголтын схем, захирамж, барилга барих талбайн дэвсгэр болон геологийн дүгнэлт, газрын зөвшөөрөл, кадастрын зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар, зургийн даалгавар, техник хэрэгсэл гэсэн байгаа нь М-д хамаарахаас гадна “Э” ХХК техник эдийн засгийн үзүүлэлтийг зохих байгууллагаас гаргуулж авах ёстой. Ингэхдээ захиалагчаа Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам гэж тодорхойлсон байдаг. Иймд, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасны дагуу “Э” ХХК буруутай тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэх шинж харагддаг. Уг зүйл заалтад ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Иймд, М захиалагч компани биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангалгүй орхиж өгнө үү...” гэв.
2. Хэрэгт нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой дараах
-А аймгийн Э сум ... багийн нутагт баригдах Мийн “Спорт заалны барилга”-н зураг төсөл боловсруулах зургийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдийн Э-А-19/1...тай гэрээ /1-р хх-ийн 5-7 хуу/,
-Э ХХК-ийн 2020 оны 04 сарын 27-ны өдрийн 20/50 дугаартай А аймгийн Мийн захиргаанд “хүсэлт гаргаж шийд авах тухай” албан бичиг, хавсралт 2019 оны 08 сарын 16, 2019 оны 12 сарын 26-ны өдрийн зураг хүлээлцсэн акт, /1-р хх-ийн 9-10 хуу/,
-Э ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ /1-р хх-ийн 12 хуу/,
-Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан, буцаасан тэмдэглэл/ 1-р хх-ийн 13 хуу/,
- А аймгийн Мийн 2021 оны 11 сарын 01-ний өдрийн 77 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 14 хуу/,
-Спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах даалгавар /1-р хх-ийн 15 хуу/,
- А аймаг дахь Мийн 2019 оны 09 сарын 12-ны өдрийн 69 дугаартай Хамтран ажиллах тухай албан бичиг /1-р хх-ийн 16 хуу/,
-Э ХХК, Ц ХХК нарын 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Ц-20/19 дугаартай “Зураг төсөл боловсруулах гэрээ” /2-р хх-ийн 91 хуу/,
-Э ХХК, Лэнд тест ХХК нарын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Э-Б-19/50 дугаартай М-ийн спорт заалны барилгын талбайн инженер геологийн ажлын гэрээ /2-р хх-ийн 92-94 хуу/,
-Э ХХК-ийн Хаан банк ХХК дахь депозит дансны 2019.05.01-2019.12.31 дуустал хугацааны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 95-100 хуу, 105 хуу/,
- Э ХХК-ийн Худалдаах хөгжлийн банкны Э ХХК дахь цалингийн түр дансны 2019.06.01-2019.12.31 дуустал хугацааны хуулга / 2-р хх-ийн 101-104 хуу/,
- Э ХХК-ийн Хаан банк ХХК дахь харилцах дансны 2021.09.08-ны өдрийн хуулга /2-р хх-ийн 105 хуу/,
-Э ХХК, Ти энд И ХХК нарын байгуулсан 2019 оны 02 сарын 18-ны өдрийн Э-Б-19/13 дугаартай Дь аймгийн Өргөн сумд баригдах “Спорт заалны барилгын дотор цахилгаан хангамж, холбоо дохиолол, галын автоматжуулалтын зураг төсөл боловсруулах гэрээ, 2020 оны 02 сарын 18-ны өдрийн Э-Б-19/13-01 дугаартай нэмэлт гэрээ /3-р хх-ийн 23-27 хуу/,
-Э ХХК, М ХХК нарын байгуулсан 2019 оны 02 сарын 28-ны өдрийн Э-Б-19/14 дугаартай Дь аймгийн Өргөн сумд баригдах 250 хүүхдийн сургууль, спорт заалны барилгын дотор халаалт, агаар сэлгэлт, цэвэр бохир ус ЦБУ-н зураг төсөл боловсруулах гэрээ, 2020 оны 02 сарын 18-ны өдрийн Э-Б-19/14-01 дугаартай нэмэлт гэрээ /3-р хх-ийн 28-32 хуу/,
-Э ХХК, иргэн Ч.Д нарын байгуулсан 2019 оны 03 сарын 01-ний өдрийн Э-Б-19/19 дугаартай Дь аймгийн Өргөн сумд баригдах Спорт заал болон 250 хүүхдийн сургуулийн барилгын нэгдсэн төсөв боловсруулах гэрээ /3-р хх-ийн 33-35 хуу/,
-Э ХХК, иргэн Т.Мд нарын байгуулсан 2019 оны 03 сарын 01-ний өдрийн Э-Б-19/18 дугаартай Дь аймгийн Алтанширээ сумд баригдах Эмнэлгийн өргөтгөлийн барилгын Барилга бүтээцийн ажлын зураг хийх гэрээ /3-р хх-ийн 36-38 хуу/,
-Э ХХК-ийн албан томилолтоор ажиллах удирдамж /3-р хх-ийн 39-45 хуу/
-Э ХХК-ийн Хаан банк ХХК дахь депозит дансны 2019.01.01-2020.13.31 дуустал дэлгэрэнгүй хуулга /3-р хх-ийн 46-71 хуу/,
-Э ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь Э ХХК цалингийн түр дансны 2019.01.01-2023.09.30 дуустал хугацааны хуулга /3-р хх-ийн 72-100 хуу/,
-Э ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк Э ХХК дахь харилцах дансны 2019.01.01-2023.09.30 дуустал хугацааны хуулга /3-р хх-ийн 101-106 хуу/,
-Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /4-р хх-ийн 61-62, 66-71 хуу/,
- Хоршихын гэрээний төлбөр Төлбөрийн даалгавар 107 /4-р хх-ийн 64 хуу/,
- Худалдаа хөгжлийн банкны харилцагчийн дансны хуулга /4-р хх-ийн 65...хуу/,
- Гүйцэтгэх захирлын томилолтын зардал Хаан банк, Худалдаа хөгжлийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд /4-р хх-ийн 72-82 хуу/,
-Өмгөөлөгчийн хөлс Хаан банк, Худалдаа хөгжлийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд /4-р хх-ийн 83-86 хуу/,
3. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дараах
-А аймаг дахь Мийн сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл /1-р хх-ийн 87 хуу/,
-А аймаг дахь Мөөс УИХ-н гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол Соёл шинжлэх ухааны спортын сайд Ё.Бт хүргүүлсэн 2019 оны 05 сарын 20-ны өдрийн 44, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 76, 2021 оны 09 сарын 27-ны өдрийн 57, 2022 оны 02 сарын 15-ны өдрийн 13, дугаартай албан бичиг /1-р хх-ийн 88 хуу, 91 хуу, 94 хуу, 98 хуу/,
-А аймаг дахь Мөөс УИХ-н гишүүн, Боловсрол шинжлэх ухааны байнгын хорооны дарга, төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мад хүргүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 77, 2020 оны 09 сарын 21-ний өдрийн 62, 2021 оны 05 сарын 24-ний өдрийн 30, 2022 оны 02 сарын 15-ны өдрийн 13, дугаартай албан бичиг /1-р хх-ийн 89 хуу, 93 хуу, 95 хуу, 100 хуу/,
- А аймаг дахь Мөөс А аймгийн Засаг дарга Ж.Мад хүргүүлсэн 2019 оны 11 сарын 86 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 90 хуу/,
-А аймаг дахь М-с УИХ-н гишүүн Г.Тд хүргүүлсэн 2020 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн 61, 2022 оны 02 сарын 15-ны өдрийн 13, дугаартай албан бичиг /1-р хх-ийн 92 хуу, 99 хуу/,
-А аймаг дахь М-с Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Эд хүргүүлсэн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 96 хуу/,
-А аймаг дахь М-с А аймгийн ИТХ-н дарга Б.БатЖлд хүргүүлсэн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 11 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 97 хуу/,
-А аймаг дахь М-с ХНХЯ-ны СХОГазарт хүргүүлсэн 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 24/А дугаартай албан бичиг /1-р хх-ийн 101 хуу/,
-А аймаг дахь М-с ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.т хүргүүлсэн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 14, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 15, 2019 оны 05 сарын 20-ны өдрийн 46, дугаартай албан бичиг /1-р хх-ийн 102 хуу, 104 хуу, 106 хуу/,
-А аймаг дахь М-с ХНХ-н сайд А.Ад хүргүүлсэн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 14 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 103 хуу/,
-А аймаг дахь М-с ХНХЯ-ны ХОҮ хэлтэст хүргүүлсэн 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 36 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 105 хуу/,
-А аймаг дахь М-с ХНХЯ-ны сайд С.Чт хүргүүлсэн 2019 оны 0... сарын 20-ны өдрийн 4...тай албан бичиг /1-р хх-ийн 107 хуу/,
-А аймгийн М-н хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-ийн 108 хуу/,
-А аймгийн Э сум ... багийн нутагт баригдах М-ийн “Спорт заалны барилга”-н зураг төсөл
4. Шүүхээс дараах:
Хариуцагч талын хүсэлтийг хангаж шүүгчийн захирамжаар бүрдүүлсэн нотлох баримт:
-Э ХХК-ийн ЗТ19-607/21 дугаартай тусгай зөвшөөрөл, Монголын барилгын үндэсний ассосиацийн 2022 оны 02 сарын 23-ны өдрийн 22/50/ТЗ албан бичиг болон хавсралтаар тусгай зөвшөөрлийн хуулбар, сунгалт, Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцагч барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээ /1-р хх-ийн 76-81 хуу/,
- Боловсрол шинжлэх ухааны яамнаас ирүүлсэн ирсэн бичиг хэвлэх хуудасны хуулбар, А аймаг Мөвөөс Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд хүргүүлсэн 2022 оны 05 сарын 25-ны өдрийн 6...тай албан бичгийн хуулбар, А аймгийн Э сумын нутаг дэвсгэрт баригдах Мөвийн спорт заалны барилгын ажлын зураг төсөл, төсөв , А аймаг Мөвөөс Боловсрол шинжлэх ухааны яамны хөрөнгө оруулалтын газрын дарга О.Хд хүргүүлсэн 2022 оны 11 сарын 22-ны өдрийн 110 дугаартай албан бичгийн хуулбар /2-р хх-ийн 23-35 хуу/,
-Барилга хөгжлийн төвийн 2023 оны 03 сарын 29-ний өдрийн 48 дугаартай албан бичгээр ирүүлсэн Э ХХК-ийн гүйцэтгэсэн А аймгийн Э сумын Мөвийн спорт заалны барилгын ажлын зураг төсөлд хийгдсэн 2178/2019 дугаартай магадлалын нэгтгэсэн дүгнэлт /2-р хх-ийн 49-69 хуу/,
-Гэрч Д.Чийн мэдүүлэг /2-р хх-ийн 245-247 хуу/,
-Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны архивт үзлэг хийсэн тэмдэглэл болон тэмдэглэлийн хавсралт /2-р хх-ийн 248-250 хуу, 3-р хх-ийн 1-11 хуу/,
-А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл, уулзалтын үр дүнгийн талаарх тэмдэглэл” /3-р хх-ийн 172-173 хуу/ нотлох баримт тус тус бүрдсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн хариуцагч А аймгийн Мд холбогдуулан гаргасан “Гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хохирол 51,523,138 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаас “гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хохиролд 42,915,188 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, 8,607,950 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
Үүнд: Тус компани А аймгийн Мтэй 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Э-А-19/15 тоот гэрээ байгуулан А аймгийн Мийн спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэн хариуцагч талд хүлээлгэн өгсөн бөгөөд уг гэрээний үндсэн төлбөрт 48,790,968 төгрөг, алданги 7,108,839 төгрөг, нийт 55,899,807 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан билээ. Манай компанийн зүгээс хариуцагч А аймгийн Мтэй байгуулсан гэрээний үндсэн төлбөр болон алдангийг нэхэмжилж байгаа бөгөөд уг иргэний хэрэг нь анхан шатны шүүхээр 2 удаа, давж заалдах шатны шүүхээр 2 удаа, хяналтын шатны шүүхээр 1 удаа тус тус хянан шийдвэрлэгдсэн ба анхан шатны шүүх 2 удаа шийдвэрлэхдээ хууль зөрчсөн, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэн зохиогчийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч нь “Надад хуулиар эрх олгогдоогүй байхад Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны өмнөөс Э ХХК-тай 2019 оны 10 сарын 02-ны өдөр гэрээ байгуулсан учраас тус гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна” гэж тайлбарладаг, мөн анхан шатны шүүх 2 удаагийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн шийдвэртээ гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон учраас Э-А-19/15 тоот гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэхээр байна. Манай компани нь зураг төсөл боловсруулах ажлын хөлсөнд хариуцагч талаас нэг ч төгрөг аваагүй бөгөөд уг зураг төсөл боловсруулах ажлыг бусад санхүүжилтээс авч нутаг дэвсгэрт баригдах А аймгийн М “Спорт заалны барилга”-н зураг төслийг хийж гүйцэтгэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг өөрчлөх бүрэн эрхтэй бөгөөд хуульд заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр өөрчилж байна. Манай компанийн хувьд зураг төсөлд зориулан цалин хөлс болон удирдлага менежментийн нийт 51,523,138 төгрөгийн зардал гаргаж 12 хүнийг 3 сарын хугацаанд, 2 хүнийг тус бүр 0,5 сарын хугацаанд ажиллуулсан ба тухайн зургийг буцаан авч дахин ашиглах боломжгүй талаар өмнөх шүүх хуралдаануудад тайлбар гаргасан билээ. Манай компани нь А аймгийн Мийн Спорт заалны барилгын зураг төслийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэхэд дараах зардлууд гаргаж хохирол амссан байна. Үүнд:
1. “Л” ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулан А аймгийн Э сум ... багийн нутагт баригдах М-ийн спорт заалны барилгын талбайн инженер геологийн ажлыг хийж гүйцэтгүүлсний төлбөр 4,500,000 төгрөг,
2. “Ц” ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрээ байгуулж тус спорт заалны барилгын гадна дулааны ажлын зургийг боловсруулах ажлын төлбөрт 2,000,000 төгрөг /Хаан банкны дансны хуулга 13-р гүйлгээ/,
3. Спорт заалны барилгын зураг төслийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн инженер болон архитектор, хянаж шалгасан инженер, архитектор нарын цалин хөлсөнд 21,488,538 төгрөг /цалингийн дансны хуулга 4 хуудас/,
4. А аймгийн Оын газраар хянуулж дүгнэлт гаргуулсан тэмдэгтийн хураамжид 100,000 төгрөг /Хаан банкны дансны 19-р гүйлгээ/,
5. Зураг төслийн магадлалын төлбөрт 2,217,780 төгрөг /Хаан банкны дансны 183-р гүйлгээ/,
6. Нормчлолын сангийн шимтгэлд 87,824 төгрөг /Хаан банкны дансны 185-р гүйлгээ/,
7. Менежмент удирдлагын зардалд 6,733,828 төгрөг,
8. Өмгөөлөгчийн хөлсөнд 1,500,000 төгрөг,
9. Албан томилолтын зардалд 2,857,749 төгрөг, нийт 41,485,719 төгрөгийг компанийн өөрийн хөрөнгөнөөс уг зураг төслийг боловсруулахад зарцуулсан.
Мөн дээрх зардлуудаас гадна барилгын дотор агаар сэлгэлт, цэвэр бохир усны зураг төслийг 3,500,000 төгрөгөөр “М” ХХК-иар, цахилгаан хангамж, холбоо, дохиолол, галын автоматжуулалтын зураг төслийг 3,037,419 төгрөгөөр “Ти энд И” ХХК-иар, барилга бүтээцийн ажлын зураг хийх ажлыг 1,100,000 төгрөгөөр иргэн Т.Мдээр, барилгын нэгдсэн зураг төсөв боловсруулах ажлыг 2,100,000 төгрөгөөр иргэн Ч.Даар тус тус хийж гүйцэтгүүлсэн. Эдгээр зардлуудыг манай компани гэрээ байгуулан ажиллаж байсан ажлуудыг зогсоон А аймгийн Мийн спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Иймд дээрх зардлуудыг өөрийн хөрөнгөнөөс гарган зураг зураг төслийг боловсруулсан ба тухайн зураг төслийг буцаан авсан тохиолдолд дээрх зардлууд нь нөхөгдөх ямар ч боломжгүй юм. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар А аймгийн Мийн байгуулсан Э-А-19/1...тай Мийн спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах зургийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоож хариуцагч А аймгийн Мөөс Э ХХК-д учруулсан 51,528,138 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага өөрчилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч А аймгийн М дараах үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэсэн.
Үүнд: Хариуцагч байгууллага болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манай талаас “Э” ХХК-аар барилгын зураг төслийг хийлгэсэн. Манай байгууллага анх Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд харьяалагддаг байсан. Улмаар спорт заалгүй олон жил болж байсан учраас тухай үеийн яамны сайдад хандаж энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Үүний хариуд манай байгууллагыг заалны зураг төсөлтэй болчихвол уг асуудлыг шийдвэрлэж өгч болно, танай сургуульд олон хүүхэд суралцдаг учраас энэ асуудал дээр төрийн бодлого талаас нь анхааръя гэсэн хариу өгсөн. Үүнийг дагуу “Э” ХХК-аар тохиролцооны журмаар спорт заалны зураг төслийг гаргуулсан. Улмаар зураг төслийн төлбөрт төсөвт тавигдахаар төлбөрөө төлөхөөр тохиролцсон. Гэтэл дээрх хугацаанаас хойш М нь Боловсролын яаманд харьяалагдах болсон. Улмаар төсвийн асуудал шийдвэрлэгдэхгүй өнөөдрийг хүрсэн. 2025 онд энэ асуудлаар миний бие Боловсролын яамны хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, “Э” ХХК-ийн захирал н.Жл нартай гуравласан уулзалтуудыг хийсэн. Улмаар уг төлбөрийг 2026 оны төсөвт суулгуулах боломжтой гэж үзэж, энэ саналыг дэмжихийг А аймгийн Засаг даргаас хүсэж тодорхой уулзалтуудыг хийсэн. Гэвч харамсалтай нь талууд энэ асуудлаар эвлэрч чадаагүй. Учир нь 2026 оны Төсвийн хэмнэлтийн тухай хуульд зааснаар шинээр барилга байгууламж барихгүй, өмнө нь эхлүүлсэн барилгын ажлуудыг гүйцэтгэж дуусгах тул шинээр спорт заал барих боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Манай байгууллага төсвийн байгууллага учраас ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл гэх зэргээр төсөв хуваарилагдчихсан байгаа. Тийм учраас спорт заалны ажлын зургийн төлбөрийг гаргаж өгөх боломж бололцоо байхгүй...”,
Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч “...нэхэмжлэлийн шаардлага 51,523,138 төгрөгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга н.Чтой байгуулсан гэрээний хүрээнд түүнээс шаардах эрхтэй. Хэрэгт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны 2018 оны 147 тоот тушаал авагдсан. Нэхэмжлэгч тал уг тушаалын дагуу зургийн ажлаа боловсруулсан гэж тайлбарладаг. Гэтэл уг тушаалд зураг төсөл хамааралгүй бөгөөд “Э” ХХК М-тэй байгуулсан гэрээний дагуу бус Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай байгуулсан гэрээний дагуу спорт заалны барилгын зураг төслийг боловсруулсан болох нь харагддаг. Иймд 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж 51,523,138 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна...” гэжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Үүнд: Нэхэмжлэгч “Э” ХХК, хариуцагч А аймгийн М нар нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Э-А-19/1...тай “А аймгийн Э сумын ... багийн нутагт баригдах А аймаг дахь Мийн “Спорт заалны барилга”-ын зураг төсөл боловсруулах зургийн гэрээ” байгуулжээ.
Дээрх гэрэЭэр нэхэмжлэгч Э ХХК нь “А аймгийн Э сумын ... багийн нутагт баригдах А аймаг дахь Мийн “Спорт заалны барилга”-ын зураг төсөл боловсруулах, хариуцагч А аймгийн М нь 48,790,968 төгрөгийн хөлс төлөх үүргийг тус тус хүлээжээ.
Гэрээний талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч “Э” ХХК нь гэрээнд заасан А аймгийн Э сумын ... багийн нутагт баригдах А аймаг дахь Мийн “Спорт заалны барилга”-ын зураг төсөл боловсруулж, зургийг захиалагч А аймгийн Мд хүлээлгэн өгсөн болох нь А аймгийн Э сум ... багийн нутагт баригдах Мийн “Спорт заалны барилга”-н зураг төсөл боловсруулах 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Э-А-19/1...тай гэрээ, 2019 оны 08 дугаар сарын 16, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зураг хүлээлцсэн акт, А аймгийн Э сумын ... багийн нутагт баригдах Мийн “Спорт заалны барилга”-н зураг төсөл, Э ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 20/50 дугаартай А аймгийн Мийн захиргаанд “хүсэлт гаргаж шийд авах тухай” албан бичиг, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
А аймгийн М нь мэргэжлийн сургалт олгох үйл ажиллагаа эрхэлдэг төрийн байгууллага болох нь түүний 960098 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгэЭэр тогтоогдож байна.
Төрийн байгууллага нь 2019 онд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил гүйцэтгүүлэх ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-7.1.4-д “тендер шалгаруулалтын журмаар захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах”, мөн хуулийн 8.1.2-т “шууд худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээг тендер шалгаруулалтгүйгээр шууд худалдан авах”-аар хуульчилсан.
Нэхэмжлэгч “Э” ХХК, хариуцагч А аймгийн М хооронд байгуулагдсан 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Э-А-19/1...тай зургийн гэрээ байгуулах үед мөрдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаар тогтоолд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд мөрдөх босго үнэ “шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаар: ажил-10.000.000 төгрөг” байх, одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 5 сарын 05-ны өдрийн 124 тоот тогтоолд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны журмыг сонгоход баримтлах босго үнэ “шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаар: ажил-20.000.000 төгрөг” байхаар заасан байна.
А аймгийн Мийн “Э” ХХК-тай байгуулсан гэрээнд заасан барилгын зураг боловсруулах ажил нь Засгийн газрын тогтоолд заасан шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаараас хэтэрсэн тул 2019 оны 10 сарын 02-ны өдөр Э-А-19/1...тай гэрээнд заасан ажлыг гүйцэтгүүлэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасны дагуу шууд худалдан авах ажиллагааны журмыг хэрэглэх үндэслэлгүй байна.
А аймгийн М нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 он/ 7 дугаар зүйлийн 7.1-д худалдан авах ажиллагааны журамд заасан тендер шалгаруулалтын журмыг зөрчиж, шууд худалдан авах журмаар 48,790,968 төгрөгийн гэрээний үнэ бүхий ажлыг нэхэмжлэгч “Э” ХХК-иар гүйцэтгүүлсэн байна.
Иргэний хуульд хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаардаг.
Нэхэмжлэгч “Э” ХХК, хариуцагч А аймгийн Мийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Э-А-19/1...тай А аймгийн Э сумын ... багийн нутагт баригдах А аймаг дахь Мийн “Спорт заалны барилга”-ын зураг төсөл боловсруулах гэрээг хууль зөрчсөн үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс А аймгийн Э сумын ... багийн багийн нутагт баригдах Мийн “Спорт заалны барилга”-ийн зургийг дахин ашиглах боломжгүй зөвхөн тус аймагт тус Мд зориулагдсан барилгын зургийг өөр газар ашиглах боломжгүй талаар,
Хариуцагчийн төлөөлөгчөөс А аймгийн Э сумын ... багийн багийн нутагт баригдах Мийн “Спорт заалны барилга”-ийн зургийн дагуу спорт заал барих ажлыг бүх шатанд хөөцөлдөж байгаа, зураг бэлэн байгаа тул зургийн дагуу спорт заалны барилгыг барих зардлыг улсын төсөвт тусгаснаар барих боломжтой, зургийг ашиглана гэх тайлбарыг тус тус гаргасан.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлд Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн харилцааг зохицуулсан.
Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нЭн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.
Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд үнийг төлнө.
А аймгийн М нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмыг зөрчиж барилгын зураг төсөл боловсруулах захиалга өгч гэрээ байгуулж, барилгын зураг хийлгүүлсэн болох нь тогтоогдсон бөгөөд А аймгийн Э сумын ... багийн багийн нутагт баригдах Мийн “Спорт заалны барилга”-ийн зургийг хариуцагч тал хүлээж авсан, уг зургийг дагуу спорт заалны барилга барих талаар хариуцагч тайлбарласан.
Хөрөнгө буюу Мийн “Спорт заалны барилга”-ийн зургийг олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч “Э” ХХК нарын хооронд үүссэн үүрэг хүчин төгөлдөр бус болсон буюу гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон тул Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2-т “...Үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө...” гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч А аймгийн М нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмыг зөрчиж барилгын зураг төсөл боловсруулах захиалга өгч гэрээ байгуулж, барилгын зураг хийлгүүлсэн болох нь хэрэгт авагдсан А аймгийн Э сумын ... багийн багийн нутагт баригдах Мийн “Спорт заалны барилга”-ийн зураг төсөл боловсруулах 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Э-А-19/1...тай гэрээ, 2019 оны 08 дугаар сарын 16, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зураг хүлээлцсэн акт, А аймгийн Э сум ... багийн нутагт баригдах Мийн “Спорт заалны барилга”-ийн зураг төсөл, Э ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А аймгийн Мийн захиргаанд “хүсэлт гаргаж шийд авах тухай” албан бичиг, А аймаг дахь Мөөс УИХ-н гишүүд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, хэлтэс, Боловсрол Шинжлэх ухааны яам, А аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон бусад холбогдох байгууллагууд руу явуулсан албан бичгүүд, гэрч Д.Чийн мэдүүлэг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны архивт үзлэг хийсэн тэмдэглэл болон тэмдэглэлийн хавсралтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч “Э” ХХК-д учирсан хохирлыг нөхөн төлөх нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан Барилгын хөгжлийн төвийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 48 дугаартай албан бичгээр ирүүлсэн Э ХХК-ийн гүйцэтгэсэн А аймгийн Э сумын Мийн спорт, заалны барилгын ажлын зураг төсөлд хийгдсэн2178/2019 дугаартай магадлалын нэгтгэсэн дүгнэлт, А аймгийн Э сум ... багийн нутагт баригдах Мийн “Спорт заалны барилга”-н зураг төсөл боловсруулах зургийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдийн Э-А-19/1...тай гэрээ, Э ХХК, Ц ХХК нарын 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Ц-20/19 дугаартай “Зураг төсөл боловсруулах гэрээ”, Э ХХК, Лэнд тест ХХК нарын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Э-Б-19/50 дугаартай М-ийн спорт заалны барилгын талбайн инженер геологийн ажлын гэрээ, Э ХХК-ийн Хаан банк ХХК дахь депозит дансны 2019.05.01-2019.12.31 дуустал хугацааны дэлгэрэнгүй хуулга, Э ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны Э ХХК дахь цалингийн түр дансны 2019.06.01-2019.12.31 дуустал хугацааны хуулга, Э ХХК-ийн Хаан банк ХХК дахь харилцах дансны 2021.09.08-ны өдрийн хуулга, Э ХХК, Ти энд И ХХК нарын байгуулсан 2019 оны 02 сарын 18-ны өдрийн Э-Б-19/13 дугаартай Дь аймгийн Өргөн сумд баригдах “Спорт заалны барилгын дотор цахилгаан хангамж, холбоо дохиолол, галын автоматжуулалтын зураг төсөл боловсруулах гэрээ, 2020 оны 02 сарын 18-ны өдрийн Э-Б-19/13-01 дугаартай нэмэлт гэрээ, Э ХХК, М ХХК нарын байгуулсан 2019 оны 02 сарын 28-ны өдрийн Э-Б-19/14 дугаартай Дь аймгийн Өргөн сумд баригдах 250 хүүхдийн сургууль, спорт заалны барилгын дотор халаалт, агаар сэлгэлт, цэвэр бохир ус ЦБУ-н зураг төсөл боловсруулах гэрээ, 2020 оны 02 сарын 18-ны өдрийн Э-Б-19/14-01 дугаартай нэмэлт гэрээ, Э ХХК-ийн Хаан банк ХХК дахь депозит дансны 2019.01.01-2020.13.31 дуустал дэлгэрэнгүй хуулга, Э ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь Э ХХК цалингийн түр дансны 2019.01.01-2023.09.30 дуустал хугацааны хуулга, Э ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк Э ХХК дахь харилцах дансны 2019.01.01-2023.09.30 дуустал хугацааны хуулга зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 51,523,138 төгрөгөөс
Э ХХК “Лэнд тест” ХХК-иар А аймгийн Э сум, ... багийн нутагт баригдах М-н “Спорт заалны барилга”-ын талбайн инженер геологийн ажлыг хийж гүйцэтгүүлсний төлбөр 4,500,000 төгрөг,
“Ц” ХХК-иар спорт заалны барилгын гадна дулааны ажлын зургийг боловсруулах ажлын төлбөрт 2,000,000 төгрөг,
Спорт заалны барилгын зураг төслийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн инженер болон архитектор, хянаж шалгасан инженер, архитектор нарын цалин хөлсөнд 21,488,538 төгрөг,
А аймгийн Оын газраар хянуулж дүгнэлт гаргуулсан тэмдэгтийн хураамжид 100,000 төгрөг,
Зураг төслийн магадлалын төлбөрт 2,217,780 төгрөг,
Нормчлолын сангийн шимтгэлд 87,824 төгрөг,
М ХХК-иар 2020 оны 02 сарын 18-ны өдрийн №Э-Б-19/14-01 дугаартай нэмэлт гэрэЭэр хийлгэсэн Барилгын дотор агаар сэлгэлт, цэвэр бохир усны зураг төслийн төлбөрт 3,500,000 төгрөг,
Менежмент удирдлагын зардалд 6,733,828 төгрөг,
“Ти энд И” ХХК-иар 2020 оны 02 сарын 18-ны өдрийн №Э-Б-19/13-01 дугаартай нэмэлт гэрэЭэр хийлгэсэн цахилгаан хангамж, холбоо, дохиолол, галын автоматжуулалтын зураг төслийг хийлгэсэн төлбөрт 3,037,419 төгрөгөөр барилга бүтээцийн ажлын зураг хийх ажлыг хийх гэрээ байгуулсан боловч хэрэгт авагдсан дансны хуулгаар 2,287,218 төгрөгийг Ти энд И ХХК-д шилжүүлсэн, үлдэгдэл 750,201 төгрөгийг төлсөн эсэх нь тодорхойгүй байх уг мөнгийг хасаж нийт 42,915,188 төгрөгийг хариуцагч А аймгийн Мөөс гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Дээрх хохирлыг гаргахдаа хэрэгт авагдсан “М” ХХК-тай байгуулсан 2020 оны 02 сарын 18-ны өдрийн №Э-Б-19/14-01 дугаартай нэмэлт гэрээ, “Ти энд И” ХХК-тай байгуулсан 2020 оны 02 сарын 18-ны өдрийн №Э-Б-19/13-01 дугаартай нэмэлт гэрэЭэр А аймгийн Э сумын ... багийн нутаг дэвсгэрт баригдах Мийн “Спорт заалны барилга”-н зураг боловсруулах гэрээг үндэслэн байгуулсан нэмэлт гэрээ, Спорт заалны барилгын зураг төслийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн инженер болон архитектор, хянаж шалгасан инженер, архитектор нарын цалин хөлс нэхэмжилснийг 2019 оны 03 дугаар сараас эхлэн спорт заалны барилгын зураг боловсруулах ажил явагдсан болох нь зохигчдын тайлбар баримтаар тогтоогдож байх тул хэрэгт авагдсан банкны дансны хуулгуудыг нотлох баримтаар үнэлсэн болно.
Харин иргэн Ч.Дтай байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №Э-Б-19/19 дугаартай Дь аймаг, Өргөн сумд баригдах Спорт заал” болон “250 хүүхдийн сургууль“-ийн барилгын нэгдсэн төсөв боловсруулах гэрээний төлбөр 2,400,000 төгрөг,
иргэн Т.Мдтэй байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 01-ний Өдрийн №Э-Б-19/18 дугаартай Дь аймаг, Алтанширээ сумд баригдах “эмнэлгийн өргөтгөл”-ийн барилгын Барилга бүтээцийн /ББ/ ажлын зураг хийх гэрээний төлбөр 1,100,000 төгрөг нэхэмжилсэн баримтууд нь Дь аймаг, Өргөн сумд баригдах Спорт заал” болон “250 хүүхдийн сургууль“-ийн барилгын нэгдсэн төсөв боловсруулах гэрээ, Дь аймаг, Алтанширээ сумд баригдах “эмнэлгийн өргөтгөл”-ийн барилгын Барилга бүтээцийн /ББ/ ажлын зураг хийх гэрээ байх тул нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэж үзсэн болно.
Мөн албан томилолтын зардалд нэхэмжилсэн 2,857,749 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтын шаардлага хангаагүй, өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөгийн нэхэмжлэл нь хууль зүйн туслалцаа авах гэрээ байгуулан сайн дурын үйлчилгээ авсан төлбөр, “Ти энд И” ХХК-иар 2020 оны 02 сарын 18-ны өдрийн №Э-Б-19/13-01 дугаартай нэмэлт гэрэЭэр хийлгэсэн цахилгаан хангамж, холбоо, дохиолол, галын автоматжуулалтын зураг төслийг хийлгэсэн төлбөрт 3,037,419 төгрөгийн үлдэгдэл 750,201 төгрөгийг төлсөн эсэх нь тодорхойгүй, нийт 8,607,950 төгрөгийг нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан А аймгийн Мийн “Спорт заалны барилга”-ын ажлын зургийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хариуцагч А аймгийн Мд буцаан олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 437,449 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч А аймгийн Мөөс нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 372,525.94 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11... зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК, хариуцагч А аймгийн М нарын байгуулсан Мийн “Спорт заалны барилга”-н зураг төсөл боловсруулах зургийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдийн Э-А-19/1...тай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 492 дугаар зүйлийн 492.1, 493.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч А аймгийн Мөөс 42,915,188 /дөчин хоёр сая есөн зуун арван таван төгрөг нэг зуун наян найман мөнгө/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,607,950 /найман сая зургаан зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасныг баримтлан хэрэгт авагдсан Спорт заалны барилгын ажлын зургийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хариуцагч А аймгийн Мд олгохыг шүүгчийн туслах /Б.Д/-д даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 437,449 /дөрвөн зуун гучин долоон мянга дөрвөн зуун дөчин ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч А аймгийн Мөөс нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 372,525.94 /гурван зуун далан хоёр мянга таван зуун хорин таван төгрөг, ерэн дөрөв мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР